Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг энэ сарын 25-ныг хүртэл цахимаар хүлээн авна

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах тухай мэдээлсэн билээ.

Гэвч тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлснээр тэтгэлэгт нэр дэвшигчид материалаа шуудангаар хүргүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авах шийдвэр гаргалаа.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байна.

Лавлах утас: 5126-5003, 5126-2323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ, СҮХБААТАР СУМ: Дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр сургуулийн сурагч, Олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ түрүүлжээ. Тэрбээр охидын 13-14 насны ангилалд оролцож, дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох эрх авчээ. Уг тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны дотуур байрнаас 116 зөрчил илэрчээ

МҮИС-ийн оюутны байр хөл хорио тогтоогоогүй, гарч орох нь чөлөөтэй байсан  зөрчил илэрчээ

Цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас оюутны дотуур байрны 209643м2 талбайг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн нийт 57 дотуур байранд 10900 оюутан 605 иргэн байгаа юм.

Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийхэд 116 зөрчил илэрч, 52 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Тухайлбал, Эрдмийн их сургуулийн дотуур байранд тусгаарлах өрөөг нэгдүгээр давхарт байрлуулах, шаардлагатай эд зүйлсийг тавих талаар үүрэг өгсөн ч бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байжээ. Иймд зөрчлийг арилгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэг хоногт: 103 дугаарт 2165 дуудлага ирснээс 500 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн /2020.11.22-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/ мэдээг хүргэж байна.

Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2165 дуудлага ирснээс 500 нь яаралтай тусламж, 1445 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

-ЭХЭМҮТ-д 24 хүүхэд шинээр мэндэлжээ.

-Нийт 163 мэс засал хийгдэж, яаралтай 53, төлөвлөгөөт 110 мэс засал хийгдлээ.

-ГССҮТ-д 128 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын жагсаалт

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна.

Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхаарууллаа.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
-Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
-Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
-Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
-Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
-Банк
-Оршуулга
-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
-Шүүх, прокурор
-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, -“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Categories
мэдээ цаг-үе

Алтанбулаг боомт дээр ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагчаас халдвар илэрлээ

ЭМЯ 11 цагийнхаа мэдээллээр 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний 17 цагаас хойш Сэлэнгэ 19, Дархан 4, Улаанбаатар хоёр, Дорноговь аймаг нэг тохиолдол нэмэгдлээ. Алтанбулаг боомт дээр ажилладаг хилийн мэргэжлийн хяналтын 46 байцаагчийг тусгаарлаад шинжилгээ авахад хяналтын нэг байцаагчаас корона вирус илэрсэн. Улсын байцаагч М нь нөхрөөсөө халдвар авсан байх магадлалтай. Учир нь нөхөр нь Төмөр замд ажилладаг бөгөөд тэр шугмаар халдвар авсан иргэний ойрын хавьтагч аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны 40 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан өнөөдөр /2020.11.22/ тодорно. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг аж. Сугалааны тохирлыг өнөө орой Боловсрол суваг телевизээр шууд дамжуулна.

Иргэд аравдугаар сарын 1-31 хүртэл хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн байх ёстой юм. Дашрамд дурдахад, өмнөх сугалааны тохирлоор таван сая төгрөгийн гурван азтан тодорсон ба супер шагналын 30 сая төгрөгийн азтан тодроогүй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

БШУЯ-наас шинэ төрлийн коронавирусийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дуусжээ.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна. Эдгээр оюутныг маргаашаас коронавирусийн урьдчилсан шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангажээ.

Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэлээр асуумжийг бөглүүлэх ажлыг сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 77 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна”гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11-р сарын 21-ний 17.00 цагаас хойш 1305 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар 2, Сэлэнгэд 19 тохиолдол, Дорноговьд 1, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдлээ. Монголд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо.

4-72 насны хүмүүс өвчилсөн, дундаж нас 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна. Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд тараах эрсдэл байна.