Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг коронавирусийн эрсдэл багатай орноор нэрлэжээ

АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) саяхан дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, аялалд гарахаар зорьж буй иргэддээ зориулсан зөвлөмж гаргасан байна.

Ингэхдээ дэлхийн улс орнуудыг Level 4-1 хүртэл дөрвөн ангилалд хуваажээ. Level-4 нь Covid-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, Level 3 нь “Өндөр эрсдэлтэй”, Level 2 нь “Дундаж эрсдэлтэй”, Level 1 нь “Бага эрсдэлтэй” гэж ангилсан аж.

Өндөр эрсдэлтэй орны тоонд Белги, ОХУ, Герман, Энэтхэг, Итали, Япон зэрэг коронавируст халдвар хамгийн өндөр хурдтай тархаад буй орнууд орсон бол бага эрсдэлтэйд Австрали, Шинэ Зеланд, Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улс багтжээ.

Мөн Монгол Улсыг Level-1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 7 дүүргийн 26 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 348 байна. Үүнээс Улаанбаатарт 77 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Иймээс ЭМЯ-наас халдвар бүртгэгдсэн дүүрэг, хороодыг танилцуулав. Тодруулбал,

Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 хороодоос нийт 21 тохиолдол,

Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,

Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 хороодоос 10 тохиолдол,

Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 хороодоос нийт 12,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооноос 1,

Хан-Уул дүүргийн 10, 16, 21 хороодоос 7 тохиолдол,

Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Түүнийг анхан шатны шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх, Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг.

Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцсэнээр давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан иргэний бие маш хүнд байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 791 болллоо. Үүнээс 354 иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан байна. Харин эмчлэгдэж байгаа 428 иргэний 342 нь хөнгөн, 76 нь хүндэвтэр байна. Мөн биеийн байдал нь хүнд дөрөв, маш хүнд зургаан иргэн байгаа бол нутаг буцсан есөн иргэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд

Орон нутаг руу зорчих иргэдийн тоо 91 мянга болж нэмэгджээ

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Хүсэлт гаргасан иргэд дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд:

-Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.

-Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.

-Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.

-Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.

-Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.

-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.

-Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.

-Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэж Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-д бүртгэгдсэн түргэвчилсэн болон PCR оношилгоог хэрэглэж байгаа гэв

Ойрын болон дам хавьталтай хүмүүс хандах 18 оношилгооны цэгийн байршил

Улсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 10 хоногоор сунгасан.

Хурлын үеэр “Оном сан”-гийн эрдэмтэн доктор Д.Наранбаатар 18 тэрбумаар Эрүүл мэндийн яамны тендерээр ажилладаггүй аппарат худалдаж авсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй оношлуур гэж юу яриад байгааг бид бүхэн сайн ойлгохгүй байна. Одоогийн бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн болон PCR оношилгооны бүх зүйлийг ДЭМБ бүртгээд зах зээл дээр ямар үнэтэй худалдагдах ёстойг хүртэл тогтоосон. Ямар нэгэн байдлаар ДЭМБ-д бүртгэгдээгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур байхгүй. Шалгах газар байвал шалгаад тогтоож болно. 18 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт ЭМЯ-д намайг сайд болсноос хойш хийгдээгүй.

Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн хүрээнд зургаан сая долларын цахим программын асуудлыг ярьсан юм болов уу гэж ойлгосон. 2018 онд энэхүү цахим программыг худалдан авах тендерийн хороо нь байгуулагдсан. Ингээд 2019 онд дахиад тендерийн хороо нь өөрчлөгдөөд худалдан авалтаа зарлаад 2020 оны зургаадугаар сард энэ тендерийн сонгон шалгаруулалт болж дууссан. Миний хувьд 2020 оны долоодугаар сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.

Энэ асуудалтай ямар нэг байдлаар намайг холбох гэсэн ч үндэслэл байхгүй. Тухайн хүн ямар үндэслэлээр ийм зүйл ярьсныг би мэдэхгүй байна. Энэ асуудлыг шалгах ёстой байгууллагад нь шалгуулна” гэж хариуллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 791 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11-р сарын 29-нд 10308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ. Өнгөрсөн 24 цагаас 17-гоор цөөн тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд 9 голомт байна.

Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр батлагдсан. Улсын хэмжжээнд 791 тохиолдол батлагдсанаас 354 хүн эдгэрсэн. Дотоод халдвар 348 тохиолдол боллоо. Архангай аймгийн халдвартай хоёр иргэний хавьтал 200 гаруй хүнийг тусгаарласнаас одоогоор 120 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалт

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ хоногт намын бүлэг, ажлын баг, байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

1.Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан /Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа/ 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Дэд хорооны ажлын үндсэн чиглэл, төлөвлөгөөний төсөл.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

“Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Ажлын хэсэг байгуулах тухай /Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл.

12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 18.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагт эхэлнэ. ZOOM программыг интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютерт суулган хуралдаанд оролцох бөгөөд санал хураалтад зөвхөн Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцох./

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

12 дугаар сарын 04-ний Баасан гарагт 10.00 цагаас:

/Жич: Улсын Их Хурлын гишүүд Төрийн ордны нэгдсэн чуулганы “Их хуралдай” танхим болон “Их Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хууль”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж ирцээ бүрдүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно./

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.

Categories
мэдээ нийгэм

Теле хичээлийн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-нийг хүртэлх хуваарь


Теле хичээлийг econtent.edu.mn website-аас болон App store, Play store-оос ECONTENT аппликэйшн татаж авч үзэх боломжтой.

БШУЯ, Монголын телевизүүдийн холбоо хамтран явуулж буй теле хичээлийн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-нийг хүртэлх хуваарийг хүргэж байна.


1-12-1024x268 Теле хичээлийн хуваарь 2-12-1024x247 Теле хичээлийн хуваарь 3-15-1024x331 Теле хичээлийн хуваарь 4-15-1024x336 Теле хичээлийн хуваарь 5-10-1024x339 Теле хичээлийн хуваарь 6-9-1024x334 Теле хичээлийн хуваарь 7-8-1024x366 Теле хичээлийн хуваарь 8-8-1024x355 Теле хичээлийн хуваарь 9-6-1024x369 Теле хичээлийн хуваарь 10-7-1024x387 Теле хичээлийн хуваарь 11-7-1024x352 Теле хичээлийн хуваарь 12-7-1024x554 Теле хичээлийн хуваарь 13-8-1024x231 Теле хичээлийн хуваарь 14-5-1024x229 Теле хичээлийн хуваарь 15-5-1024x233 Теле хичээлийн хуваарь 16-3-1024x216 Теле хичээлийн хуваарь

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол киноны зохиол бичих, зураг авах журамтай болъё

Хөл хорионд орсны улмаас хүмүүс зурагтынхаа өмнө уяатай юм шиг сууж байна. Үзэж буй юмнуудынх нь ихэнх нь монгол кино. кино контентын 40-өөс доошгүй хувийг үндэсний контент эзлэх ёстой гэдэг зохицуулалтын дагуу ч юм уу даа Монголын уйтгартай, өмнөөс нь ичиж зовмоор кинонуудыг залхтал нь гаргаж байна.

Монголын сүүлийн үеийн кинонуудаас анзаарагддаг олон дутагдалтай зүйл бий. Магадгүй эрхэм уншигч та ч олж харсан байж мэднэ. Киноны гол ба туслах дүрүүдийн хувцаслалт нь ихэд дорой. Муухай хувцасладаг. Гол дүрийн жүжигчин нь нэг хувцастайгаа л киногоо дуусгачихдаг.

Бас Монголын байгаль, Улаанбаатар хот маш муухайгаар гарах юм. Киноны дүрүүд нь гандаж гундсан халцархай улаан шороон дээр л суугаад, тоос шороотой гудманд манараад улаан элэг л гаргаад байх юм. Монгол кинон дахь Улаанбаатар хот хамгийн үзэмжгүй, хамгийн муухай газар. Гэр хорооллын навсайсан хашаа, шороо тоос хөглөрсөн гудамж, талбай, гуйлгачин, ядуу хүмүүсийн төрх, архичин, машины түгжрэл, хоорондоо хэрэлдэж зодолдож байгаа иргэд гээд энэ хотын аль л муу муухайг кинондоо ёс мэт оруулдаг болж. Гадны хүн үзвэл “Там гэж Улаанбаатарыг, энийг л хэлдэг” байх даа гэмээр.

Монголд бараг огт байхгүй шахуу үзэгдэл болох хүйсийн саармагжилтыг киночид их гаргаж ирж, дүрээр амьдруулах юм. Тийм гомонууд хэзээ дэлгэрчихэв ээ, хаана олширчихов оо. Дээхнэ үед банди, шуумар, эмлэх гэж яриа мэр сэр байдаг байсаан. Гэтэл одооны кино зохиол бичдэг, киночид нь өөрсдөө банди, шуумрууд байдаг болчихсон юм уу. Тэднийг тойроод дүүрэн банди, шуумрууд эргэлдэж байдаг болж таарч байна уу.

Мөн Монголд огт байдаггүй мафийн тухай их гаргах юм. Яг л солонгос кинонд гардаг шиг мафийн баахан том том хар машинууд, хар шилсэн зүүсэн зэвүүн царайлсан залуус хөлхөлдөөд л. Гуравхан сая хүнтэй, хүн амынх нь талаас илүү нь хүүхэд, залуус байхад ямар юмных нь мафи байх вэ дээ. Дөрвөн жил тутам сонгууль болдог. Сонгуулийн дараа идсэн уусан нь илрээд л шорон оронд орох нь ороод цэвэрлэгээ явагдсаар л ирсэн шүү дээ. Монголд огт байдаггүй эрийг эмлэх банди, шуумрын асуудал, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи гэдэг юмны тухай улиг болтол гаргах юм. кинонд нь гарч байгаа бүх хүн, бүх дүр нь Монголдоо ямар ч хайргүй, “Ингэж ална, тэгж цааш нь харуулна” гэж зүгээр “Цай ууя, гадуур алхъя” гэж байгаа юм шиг хээвнэг ярьж ч байх шиг. Хэдий кино ч гэлээ монгол хүн Монголдоо, монгол хүн монгол хүндээ хайртай байдаггүй юм уу.

Монгол киночид Монголыг гутаасан ийм л өгүүлэмжтэй, ядмагхан зохиол, зураг авалттай юм хийгээд тэрийгээ “Кино” гэж нэрлэх болжээ.

Дэлхий дахинаа киног урлаг гэж үзээд тухай тухайн орон нь киноны салбарынхаа бодлого, зураг авалт, зохиол дээр журам мөрдүүлдэг. Хориглох зүйлсийн жагсаалттай. Бас бичигдээгүй олон хуультай. Манайх шиг кинотеатр дагасан киночид тэнд байдаггүй. Тэнд дэлхийн хэмжээний жүжигчид байдаг. Тийм ч болохоор монголчууд Холливудын киног их үзэх дуртай. Америкийн кино бүтээгчдэд байнга мөрддөг хэд хэдэн журам, хэзээд дагадаг бичигдээгүй хууль мэт ёс зүй дээр тулгуурласан зүйлс бий. Олон улсын ажиглагчид ч үүнийг нь гярхай харсан байдаг. кино сонирхогч, киноны хорхойтон бүр ч мэддэг байх гэмээр маш том дүрслэл Америкийн кинонд бий. Тэр бол АНУ-ын төрийн далбаа. Ямар ч кинонд төрийн далбаа нь намирах юм уу, эсвэл заавал үзэгдээд өнгөрөх ёстой байдаг. Одоо ингэж бичихээр санаанд тань бууж байгаа биз.

Хятадын хувьд ярихад сүүлийн үед тус улс олон улсын хэмжээний, дэлхийн хэмжээний чансаатай кинотой болсон. Хятадын кинонд үлгэрийн юм шиг сайхан хятад хүний тухай, хятад хүний үнэнч хичээнгүй сэтгэлийн тухай голчлон өгүүлдэг. Амьдралаас тасарчихсан, амьдрал дээр ийм нинжин хүн байдаг уу гэмээр гол, туслах дүрүүд байдаг ч хятадуудыгаа хэмээсэн сайхан сэтгэл, зүтгэл, эх оронч зориг тэмүүллийг киногоороо янзын гаргах юм. Яахав социалист ч гэлээ ийм өгүүлэмжтэй, хүн хүндээ хайртай, үндэстэндээ хайртай дүрийг киноноос хааяа харах чинь сайхан л юм байна билээ шүү.

Кинонд нь Хятадын төрийн далбааг харууллаа гэхэд яг тэр хэсэгт нь дүрслэл нь удааширч, далбаа нь тогтуун сайхан намирч эхэлдэг. Энэ нь төрийн далбаандаа ач холбогдол өгч, ард түмнийхээ анхаарлыг хандуулж буй далд санаа.

Манайд хаа ч очиж Оросын кино тийм ч их гарахгүй юм. Гарч байгаа нь айхавтар мафитай, айдастай. Оросын киночид гэж манай киночидтой яг адилхан л юмнууд байдаг бололтой. Оростоо хайргүй хүний тухай л гардаг. Ойр хавь, эргэн тойрныхныхоо хүнийг буудаад л унагачихдаг. Энэ бол Оростоо хайргүй л хүний дүр мөн биз.

Эдгээр жишээнүүдийг харьцуулаад Монголын киноны уран бүтээлчдэд, киночдод зориулсан тусгай журам гаргаж өгөх цаг нь болжээ. Нийтлэлийн эхэнд дурдагдсан алдаатай, дутагдалтай зүйлсийг гаргахыг нэгдүгээрт хатуу хориглох хэрэгтэй. Улаанбаатар хот, Монголын байгалийг маш үзэсгэлэнтэйгээр харуул Монгол киног үзсэн гадаад хүн “Монгол хүн гэж ийм гоё хүмүүс байдаг” гэдэг ойлголтыг авах ёстой.

Солонгос савангийн дууриуд байна. Цувралуудын гол дүр нь үзэгдэл бүр дээрээ гоё, цэвэрхэн, индүүдсэн хувцас өмссөн, магадгүй маш тансаг үнэртэй ус цацсан байх даа гэмээр мэдрэмж төрүүлэхүйц нүдэнд тийм дулаахан харагддаг. Эхлээд харахад цэнхэр пальтотой байснаа нь дараа нь шар өнгийнхийг өмсгөчихсөн байдаг. Дараа нь бүр ч гоё пальтотой гараад ирдэг. Тэд дээд зэргийн гоё хувцасладаг. Яг энэ шаардлагыг жүжигчин Ч.Ундрал АНУ-аас эргэж ирснийхээ дараа “Луйвар” кинонд тоглохдоо биелүүлэхийг хичээсэн байдаг шүү. Өөр тийм ганган сайхан, цэвэрхэн эмэгтэйн дүрийг монгол киноноос харалгүй удлаа.
Ядуу зүдүү амьдрал, дайн байлдааны сэдэвтэй кино өөр нь ч өөр л дөө. Харин бусад жирийн амьдралыг харуулсан кинон дээр жүжигчин нь ядаж угаасан хувцастай, хөлсөндөө нэвчээгүй юм өмсөх хэрэгтэй байна. Гол дүрүүдийг маш сайхан хувцастайгаар харуул. Монгол киног үзсэн гадаад хүн “Монгол хүн гэж ийм гоё хүмүүс байдаг” гэдэг ойлголтыг авах ёстой.

Төр байдаг, төрийн захиргаа гэж байдаг гэдгийг мэдрүүлэхийн тулд Монгол төрийн далбааг кино болгон дээр Америкийн жишээ шиг харуулдаг баймаар байна. Учир нь монголчууд төр байдаг гэдгийг огт мэддэггүй. Төр гэдгийг инээдмийн, онигооны шог юм байдаг мэтээр эрээ цээргүй харуулах болсон харамсмаар. Тийм ойлголтыг тархинд нь суулгачихсан болгохоор тэр чигээр нь хаяхгүйгээр харин засахын тулд, төр гэж байдаг, эрхэмсэг зүйл байдаг гэдгийг кинонд төрийн далбаагаа хальт харуулаад ч болов өнгөрөх хэрэгтэй.

Ёс бус үйлдлийг харуулахаас аль болох зайлсхийх, харуулах шаардлагатай бол уран сайхны аргаар дүрслэх хэрэгтэй юм. Дээхнэ үеийн манай киночид тэгдэг л байсан даг.Улайм цайм бузар муухай юмыг харуулаад байхаар хүмүүс яг тэрийг нь дуурайж ёс суртахуунаар мууддаг юм байна, ялзардаг юм байна. Киноны дүрүүдийн хоорондох харилцан яриаг модон биш амьд байлгах хэрэгтэй. Дэлгэцийн, тайзны яриа гээд тус тусдаа ойлголт. Энэ мэт өөрчлөлт, шинэчлэлийг монгол кинонд хийж, тусгай журам мөрдүүлж, киногоор дамжуулж Монгол орон, нийслэл хотоо, монгол хүнийг өөд нь гаргаж, сайнаар харуулмаар байна. Монгол киноны бодлого гэж олон жил ярилаа. Бодлогоор энэ салбар урагшлахгүй нь. Одоо журмыг нь гаргаж өг. Кино зохиолчдын бүтээлд тавих шаардлага, журмыг нь гаргаж өгөөд монголчуудыг, Монгол орныг гутаасан зохиолтой, зураг авалттай кино байвал“Журам зөрчсөн” гэж үзээд дэлгэцэнд гаргах эрхийг нь хаагаад хаячих хэрэгтэй.