Categories
мэдээ нийгэм

“Ангууч” буюу Б.Баттөр таеквондогийн Улсын аварга болжээ

Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний багийн төрөлд Ангууч буюу Б.Баттөр, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, н.Тэмүүжин нар алтан медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Хиагтын раойнд Covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс /2020.11.01/-ны өдөр хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон байна.

Мөн Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтуудыг хаахаар болсон билээ. Учир нь хил залгаа байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал нэмэгдэж, ялангуяа ачаа тээвэрт явж буй жолооч нараас коронавирусийн тохиолдол илрэх нь нэмэгдэж байгаа юм. Одоогоор улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илрээд байна.

Categories
мэдээ спорт

Монголын хөл бөмбөгийн клубүүд тив, дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

Азийн хөл бөмбөгийн холбоо болон Монголын хөл бөмбөгийн холбооны клуб лицензжүүлэх хөтөлбөрт үндэсний дээд лигийн “Атлетик 220”, “Дэрэн”, “Улаанбаатар сити”, “Улаанбаатар”, “Хангарьд”, “Хаан Хүнс Эрчим”, “СП Фалконс” гэсэн 7 клуб тэнцжээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар эдгээр тэнцсэн клубийг хүлээн авч уулзаж, клуб лицензжүүлэх хөтөлбөрт амжилттай тэнцсэн явдалд баяр хүргэн, гэрчилгээг гардуулав.

Тус клубүүд “Клуб лицензжүүлэлт”-д бүрэн хамрагдсанаар мэргэжлийн клубт тооцогдож, хүүхдийн хөл бөмбөгийн багуудын дэмжлэгт МХБХ-ноос сар бүр нэг сая гурван зуун мянган төгрөгийн санхүүжилтийг нэг жилийн хугацаанд авах боломж бүрдэж, байгаа юм.

Ийнхүү тив дэлхийн хэмжээнд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж, АХБХ-ны тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Цаашдаа МХБХ-ноос 1 дүгээр лиг, Футзалын лигийн багуудыг лицензжүүлэн, дэмжих бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн бүлгийн хуралдаанара 2021 оны улсын төсвийн талаар ярилцлаа.
Бүлэг нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө энэ асуудлыг хэлэлцсэн. Ингээд УИХ-ын даргын захирамжаар улсын төсвийн хоёр, гурав, дөрөвдүгээрт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгийн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж байгаа. Ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцэн тодорхой улс төрийн шийдэлд хүрлээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 2021 онд цар тахал үргэлжлэх болоод байна. Тиймээс 2021 оны төсөв ковидын үеийн төсөв болоод байна. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өргөн баригдсан анхны төсөв.

Засгийн газраас нэлээд өөдрөг төсөөлөлтэй төсөв өргөн барьсан. 2019 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наядаар төлөвлөсөн. Тиймээс орлогын нэмэх биш энэ орлогоо хийж чадах уу үгүй гэж харж байна. Энэ дотор улсын үйлдвэрийн газар, төрийн өмчид компаниудыг төсөвт оруулж байгаа орлого хангалтгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Үр ашиггүй олон аж ахуй нэгжийг авч явах шаардлага байна уу. Үр өгөөжтэй байх реформ хийгээд үр дүн нь 2022 оны төсөв дээр гарч ирэх зохион байгуулалтын Засгийн газар нэн даруй хийх хэрэгтэй байна.

Зардал тал дээр хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтууд танагдсан. Урсгал зардалд мөн хэмнэлт хийсэн. Тэвчиж, хэмнэж болох урсгал зардлыг суулгасан.

Урсгал зардал, хөрөнгө оруулалтыг 60-70 тэрбум төгрөгөөр хэмнэж болох судалгаа гарсан. Гэхдээ энэ эцэслэгдээгүй тоо. Тухайлбал, ирэх оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн халамжийн зардал байгаа. Үүнээс 860 нь хүүхдийн мөнгө, үлдсэн 500 гаруй тэрбум нь хуулиар олгогддог халамжийн зардал байна. Эдгээр халамжийн зардлуудын 3-5 хувийн буюу 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж болохоор харагдаж байгаа. Мөн УОК-т харьяалагддаг байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас бусад байгууллагын томилолт, шатахууны зардлыг 10-15 хувиар хэмнэх санал гаргасан. Түүнчлэн тэвчиж болох нэг удаагийн томоохон арга хэмжээнүүдээс 20-иод тэрбум төгрөгийн хэмнэлт хийх саналыг бэлтгээд байна.

-Төрийн өмчит аж ауйн нэгжүүдээс хэдийг нь татан буулгаж, ямар зохион байгуулалтаар хэмнэлт хийх судалгаа байна уу?

-Энэ зөвхөн нэг удаагийн төсөвтэй уялдуулан хийх ажил биш. Тиймээс энэ удаагийн төсөв батлагдаад, төсвийг дагалддаг тогтоолоор байнгын хороод болон Засгийн газарт чиглэл өгч бай шийдвэрүүд гарах учиртай. Түүнээс цааш нэлээд тодорхой болох байх.

Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газар, улсын үйлдвэрийн газар, хамтарсан үйлдвэрийн газар, орон нутгийн үйлдвэрийн газар гэхчлэн нийт 500 гаруй ААН байдаг юм байна. Эндээс ТАБЗГ гууд уриддаг нь 106. Томоохон дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан станц нь яамдынхаа харьяанд байдаг. Тиймээс Засгийн газар судалгаа хийгээд татан буулгахыг нь буулгах хэрэгтэй байна.

-Ямар халамжийн зардлыг танах судалгаа гаргасан бэ?

-Давхардаж байгаа халамж маш их байгаа. Групп тогтоох зэрэг анхаарал татаад байгаа асуудлын менежментыг сайжруулах, хуулийг нь боловсронгуй болгох шаардлага байна.

-Ирэх онд хувьчлалаас хэдэн төгрөг төвлөрөх вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн 2021 оны төсөвт хувьчлалын орлого байхгүй.

-УИХ-ын Тамгын газар нийт 500 гаруй ТББ-тай хоёр тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн болов уу?

-Хувь гишүүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүний төсөвт цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардлаас бүрддэг. Биднээс өмнө эдгээр зардлуудыг заавал ТББ-гаар дамжуулна гэдэг журамтай болгосон юм билээ. Жишээ нь, бензины зардал авах байсан ч ТББ-аар дамжуулж авна. Бид энэ журмаар л явж байгаа.

-УИХ-ын гишүүн цалингаас гадна хэдэн төгрөг зарцуулах эрхтэй вэ?

-УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөд боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны гээд олон зардал ордог.

Categories
мэдээ нийгэм

Ахмад даамчдын УАШТ боллоо

Монголын даамын холбооноос Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын УАШТ-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол Коосэн” сургуульд зохион байгууллаа. 28 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 61 даамчин өрсөлдөв.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 27 даамчин швейцарь системээр долон өрөг тоглоход адилхан 12 оноотой гурван тамирчин гарсан бөгөөд нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн давуугаар спортын мастер Б.Ганзориг (Алдар) аваргалж, ДДХМ Д.Ганболд (Энэрэл), спортын мастер Б.Батжаргал (ББЖ мастер) нар удааллаа.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 26 даамчин ур ухаанаа уралдуулж, дэд мастер С.Энхээ (БЗД) 12 оноо авсан амжилтаар анхны түрүүгээ хүртэж, спортын мастер Р.Цэнд (БЗД) 11 оноогоор мөнгө, спортын мастер П.Бат-Очир (БГД) 10 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд найман тамирчин тойргийн журмаар өрсөлдсөнөөс тус тэмцээний олон удаагийн аварга спортын мастер М.Хишигбаяр (Хүч), дэд мастер Г.Пагамжав (Орхон) нар адилхан 11 оноотой гарч, хоорондын тоглолтод хожсоноороо Г.Пагамжав аваргын алтан медалийг мөн л анх удаагаа зүүсэн юм.

Хүрэл медалийн эзнээр 10 оноотой дэд мастер Д.Мөнхзаяа (Баянхонгор) тодорсон. Энэ үеэр зохиогдсон түргэн тоглолтын тэмцээнд 34 тамирчин өрсөлдөж, спортын мастер П.Бат-Очир (БГД), Б.Ганзориг (Алдар), ДДХМ Д.Ганболд (Энэрэл) нар эхний гурван байрыг эзэлжээ.

Нээлтийн ажиллагааны үеэр тус тэмцээний 5 удаагийн аварга Р.Цэндийг БТСУХ-ны “Спортын алдар” одонгоор шагналаа.

Мөн ивээн тэтгэгчдийн зүгээс тусгай шагналыг спортын мастер Д.Бямбаа (СХД), Г.Сүхбат (Дархан-Уул), дэд мастер А.Оюун (Өвөрхангай), I зэргийн тамирчин Б.Лхагвасүрэн (Улаанбаатар) нарт олгосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмадууд “Эм дуусчихна гэж санаа зоволгүй тааваараа ирээд авах боломжтой боллоо” гэцгээж байна

Даатгуулагчдад олгох хөнгөлөлтэй эмийг иргэдэд олгож эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан 136 нэр төрлийн 522 нэршлийн эмийг 30-70хувийн хөнгөлөлтэйгээр иргэдэд олгох юм байна.Өмнө нь хөнгөлөлтэй эмийн жорыг зөвхөнөрхийн эмнэлгийн эмч бичдэг байсан бол одооноос бүх шатны эмч нар бичдэг болсон бөгөөд иргэд эмээбичүүлсэн бол сарын хугацаанд харъяа дүүрэг харгалзахгүй дурын эмийн сангаас авах боломж бүрджээ. Өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй эмийн жорыг 3382 эмч бичдэг байсан бол одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан 6500 гаруй эмч жор бичих юм.

Гандангийн автобусны буудлын хажууханд байрлах эмийн сангаар ороход “Хөнгөлттэй эмийг манай эмийн сан өмнө нь олгодоггүй байсан. Шинэ захирамж нь өнөөдөр ирсэн учраас сургалтанд хамрагдсаныдараа удахгүй манайх хөнгөлттэй эмолгодог болно” гэсэн хариултыг өглөө.Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоох эмийн сангуудыг зорилоо.

Ахмадууд “Эм нь дуусчихна гэж санаа зоволтгүй тааваараа ирээд авах боломжтой болж байгаа нь амар санагдлаа. Мөн бүх эмээ заавал нэг эмийн сангаас авах шаардлагагүй байхгүй эмийг нь өөр газраас авч болдог болсон байна” хэмээн шинэ шийдвэрт таатай байгаагаа хэлж байлаа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Хотулун гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК анхны тизерээ цацлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. “Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.

“Хотулун гүнж” УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизер нь цацагдаж буйгаараа онцлог юм. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ.

Киноны зураг авалт талдаа орж байгаа тулаант төрлийн энэхүү киноны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сард хийхээр товложээ.

“Мобиком” корпорацийн “Voo” аппликэйшн “Хотулун гүнж” кинотой хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр COVID-19-тэй тэмцэж буй Монголын туршлагыг танилцуулах баримтат киног ЭМЯ-ны вэб хуудсаар цацна

Манай улсад коронавирусийн халдварын 349 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирж, батлагдсан ч халдварыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болж байна. Тиймээс Монгол Улсын коронавирусийн халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж буй ажлуудыг дэлхий нийтэд таниулах баримтат кино бүтээжээ. Уг баримтат киног өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.00 цагаас ДЭМБ болон Монгол Улсын ЭМЯ-ны вэб хуудсаар дэлхий дахинд цацна хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад халдварыг дотроо алдаагүй ч халдварын эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй, зай барих, гарын ариун цэвэр сахих зэрэг зөвлөмжийг сайтар дагахыг анхаарууллаа.

Мөн сүүлийн өдрүүдэд халдварыг дотроо алдсан гэх мэдээлэл цацагдсаныг үгүйсгэв. “Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй. Цагааннуурын боомтоор ирсэн ОХУ-ын ачаа тээврийн хоёр жолоочид вирус илэрсэн. Жолооч нар хил нэвтрээгүй. Тэр дор нь ОХУ-тай дипломат шугамаар ярьж, нутаг буцаасан. 12-р сарын 1-нээс гадны жолооч нарыг хил нэвтрүүлэхийг хориглохоор албаны хүмүүс ажиллаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д ресторануудад усан тамхи татахыг хориглолоо

2020 оны аравдугаар сарын 30-наас эхлэн Оросын рсеторан, баар, кафенуудад усан тамхи, электрон тамхийг хориглолоо. Энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Тамхи татахтай тэмцэх тухай хуульд орсон өөрчлөлт хэрэгжиж эхэлж байгаа нь энэ юм.

Тамхи татахтай тэмцэх тухай хууль 2014 оноос Орост хэрэгжиж эхэлснээс хойш бүх ресторан, баар, цэнгээний газруудад утаат тамхи татахыг хориглосон ч никотины агууламж багатай усан тамхи, электрон тамхийг татахыг зөвшөөрч байсан юм.

Оросын ресторан, баар, цэнгээний газруудын бараг 40-50 хувь нь усан тамхийг үйлчлүүлэгчдээ санал болгодог. Энэ төрлийн үйлчилгээ нь орлогынх 10-20 хувийг эзэлдэг байна. Тиймээс хуулийн хэрэгжилт энэ төрлийн бизнес эрхлэгчдэд багагүй хохирол дагуулах болж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын шилдэг дуунууд

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар “Би Монгол” тоглолтоо энэ сарын 26, 27, 28-нд “The Coporate Convantion Center”-т толилуулахаар болоод байна.

Ганбаатарын Ариунбаатар 1988 оны 4 сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. Баритон хоолойтой. 2016 онд “Чингис хаан” одон хүртсэн. Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин.

Ариунбаатар 3 хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг, 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсчээ.

Тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

  • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр

  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б.Шарав “Монголын тал нутаг”-ийг дуулсан)