Categories
мэдээ цаг-үе

С.Чулуунбаатар: Хөдөлмөрийн баатар цол олгохоор боллоо гэхэд “Энэ том цолыг би авч болж байгаа юм уу” гэж их сандарсан

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан малч, хөдөлмөрчөөрөө ус нутагтаа төдийгүй улсдаа алдартай. Тус сумын Дөхөм багт Жирмийн хөндий гэх алдартай нутаг бий. Эндээс гурван баатар, нэг гавьяат, мөн олон аваргууд төрсөн байдаг. Тиймээс тус газрыг нутгийнхан аваргуудын хөндий ч гэж нэрлэдэг. Тэгвэл аваргуудын хөндий дахин нэг Хөдөлмөрийн баатартай боллоо. Монгол Улсын хошой аварга малчин, Хөдөлмөрийн баатар Санзайжавын Чулуунбаатартай ярилцсанаа хүргэе. Тэрээр “Монгол орон даяар налгар сайхан намар болж байна даа. Нутаг оронд минь өнгөрсөн зун бороо хур элбэг, өвс ногоо өтгөн ургасан учир мал сүрэг тарга тэвээрэг сайн авч, сайхан намаржиж байна аа” хэмээн амны бэлгээр биднийг угтлаа.


-Хөдөлмөрийн баатар болсонд тань баяр хүргэе. Энэ сайхан мэдээг анх яаж дуулав?

-Баярлалаа. Энэ талаар ер санаанд ороогүй. Өмнө нь гавьяат малчинд тодорхойлсон гэж дуулдаж байгаад чимээгүй болчихдог байсан. Тэгээд тэр байх. Өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар ярихаар нь их сандарсан шүү. “Ерөнхийлөгчийн зарлигаар танд Хөдөлмөрийн баатар цол олгохоор боллоо. Энэ сарын 5-нд Улаанбаатарт бэлэн байгаарай” гээд ярихаар нь “Энэ том цолыг би авч болж байгаа юм уу” гээд сандарсан. Нутгийнхан минь тэгтэл “Манай суманд байтугай, аймагт танаас өөр энэ том цолыг авах хүн байхгүй. Ёстой нүдээ олсон байна” гэхэд нь тайвширсан даа. Манай сум Улаанбаатар хотоос 600 гаруй км зайтай учраас өдөржин, шөнөжин явсаар хотод ирсэн. Таван хүүхдээс салаалж мөчирлөсөн ач зээ нийлээд 25-уулаа. Ер нь манайх гэдэг айл өнөр олуулаа. Намайг Хөдөлмөрийн баатар боллоо, шагналаа гардаж авна гэхэд бүгд дагаад хотод ирсэн. Зарим нь хичээлээ таслаад хүрээд ирсэн. 1989 онд анх улсын аварга малчин болж байлаа.

Манай Жирмийн хөндий гэж сайхан нутгаас Н.Дугаржав, Б.Лхамжав, Л.Хоролгарав нарын гурван Хөдөлмөрийн баатар өмнө нь төрснийг та бүхэн андахгүй байх. Олон алдартан, гавьяатууд ч бий. Улсын хошой аварга малчин болсноор тэднийхээ дунд орж бужигнаж явсаар өдий хүрсэн. Өнөөдөр Хөдөлмөрийн баатар боллоо. Нутаг усныхаа нөмөр, уулсынхаа түшигт бэлгэшээн баярлаж байна. Сүхбаатар аймгийнхаа нийт малчид, Баяндэлгэр сумын Дөхөм багийнхан, ханьдаа, хүүхдүүддээ, төр ард түмэндээ баярлаж байна. Ханьдаа баярлаж байна гэж би яриад л байгаа, олон түмэн ойлгож байгаа гэж найдна. Энэ хүртэл зүтгэхэд дэргэдээ түшсэн ханийн буян асар их юм шүү.

-Ерөнхийлөгчийн гараас шагнал гардаж авах мөчид ямар сэтгэгдэл төрж байв. Манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Салбар салбартаа манлайлсан олон мундаг хүмүүсийн хамгийн дээр нь зогсоод, түрүүнд нь Хөдөлмөрийн баатар цол хүртэнэ гэдэг их хүндлэл. Төрийнхөө ийм сайхан хүндлэлийг яажшуухан дааж явна даа гэж бодож сууна. Төрийн тэргүүнээс шагналаа гардаж аваад, болдог сон бол аавдаа очоод үнсүүлэх сэн гэж бодогдож байсан даа. Хамгийн түрүүнд л бодогдсон бодол минь тэр. Аав минь бурхны оронд одоод олон жил өнгөрч байна. Миний аав аймгийн хошой аварга малчин байсан. Улсын аваргын болзлыг олон удаа биелүүлсэн. Гэвч тэр үед намын гишүүн хүн л шагналд тодорхойлогддог гачлантай байж. Тэгээд аавыг минь намын гишүүн биш гээд шагнаагүй юм гэнэ лээ.

-Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа таныг онцлон дурдсан. Тэгэхдээ Мал сүргээ өсгөн үржүүлж, ноос ноолуур, сүү цагаан идээ, мах, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж, туслах малчин ажиллуулж, нийтдээ гурван мянга гаруй толгой малыг малжуулахад өгсөн эрхэм гавьяатай хэмээн онцолж байсан?

-Малчин хүн өөрөө л болж байвал гэсэн сэтгэхүйтэй байж таарахгүй. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж үг бий. Хорь гаруй өрхийн 70 гаруй хүнийг туслах малчнаар ажиллуулж, 3000 гаруй толгой мал урамшуулал болгож малжуулахад өгсөн. Монголын малчин ард түмэн эрт дээр үеэс болж бүтэхээрээ амьдарч ирсэн. Тэр тусмаа манай Баяндэлгэрчүүд бол малч, хөдөлмөрч удмынхан. Төрийн тэргүүн манай нутгийн малч удмынхны магнайг тэнийлгэж, нүүдэлчин өв соёлоо тээж, өвлүүлж явааг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж энэ том шагналыг хүлээж авсан. Цаашид би ч, манай сумынхан ч хичээх л учиртай.

-Таны аав аймгийн хошой аварга малчин байсан гэж та түрүүн ярилаа. Мал маллах ухаанаасаа танд зааж сургасан байх. Хэдэн жил мал маллаж байна вэ?

-Таны хэлснээр аав минь аймгийн хошой аварга малчин байсан. Аав, ээж минь малч удмынхан. Аав минь надад мал маллах ухаан заасан багш. Үе дамжин мал маллаж байна даа. Бас Хөдөлмөрийн баатар Н.Дугаржав гэдэг хүн миний багш байгаа юм. Хар багаас малын захад хурга, ишиг хариулж, тугал бяруутай ноцолдож өссөн. Албан ёсоор гэвэл цэргийн алба хааж ирээд 1974 онд ханьтайгаа гэр бүл болж, 1980 онд нэгдлийн суурь хонь авч малласан. Түүнээс хойш 48 жил мал маллан амьдарч ирлээ. Манайх таван хүүхэдтэй. Таван хүүхдийн маань дөрөв нь хүү, нэг нь охин. Хоёр хүү маань аймгийн алдарт уяач. Хүүхдүүдээ малчин бол гэж зааж зөвлөөгүй. Өөрсдөө дэргэдээс харж суралцаж яваа байх. Би өөрөө аав, ээжээс арвуул. Том нь би. Дүү нар маань бүгд нутагтаа ажиллаж, амьдардаг малчид. Олонх нь мянгат малчин, үр хүүхдүүд нь ч гэсэн мал малладаг. Тэдэн дотор 2-3 мянган толгой мал маллаж байгаа айл цөөнгүй.

-Та мал маллах тал дээр хүүхдүүддээ юуг захиж, сургадаг вэ?

-Малчин хүн бэлчээр нутгаа хайрлах ёстой. Бэлчээрийнхээ даац, орон нутгийнхаа онцлогт тохируулж малаа өсгө гэж захидаг. Сүргийн бүтэц, тоо толгойг тохируулах хэрэгтэй. Хэтэрхий олон мал бэлчээр талхлаад хэцүү шүү дээ. Тиймээс тоог бус чанарт нь анхаарч таваарлаг болго гэж зөвлөдөг. Би өөрөө ийм л дүрмийг баримталж малаа малладаг. Мөн үр ач, зээ дунд минь спортод амжилттай яваа нь ч бий. Хүү Ч.Ганбаатар маань Ижилцэцэг, Ихэрцэцэг гэж ихэр охидтой. Ижилцэцэг маань жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Олон улсын тэмцээний гурван хүрэл, нэг мөнгөн медальтай тамирчин. Арванхоёрдугаар ангиа төгсөөд ҮБТДС-д суралцана гэж ярьдаг юм.

-Танайх хичнээн толгой малтай вэ?

-Манайх таван хошуу малтай, гэхдээ тэмээ нь цөөхөн. Хүүхдүүддээ тасалж өгөөд одоогоор 1000 гаруй толгой малтай. Малын тоо толгойг чухалчлаад өсгөөд байя гэж боддоггүй. Манай нутаг бэлчээр бага, хөрсний бүтэц эмзэг. Тийм болохоор бэлчээрийн даац, хүн хүчнийхээ боломжид тааруулж 800 гаруй бог, 200 гаруй бод малладаг.

-Малчин хүний жаргалын талаар ярилцъя гэж бодлоо. Монгол ахуй сайхан шүү дээ?

-Тийм ээ сайхан шүү. Хавар төлийн дуу цангинаж, төл бүрэн авах нэг сайхан. Хот дүүрэн ишиг, хурга тоглоод эсэн мэнд бойжих нь сайхан. Манай нутагт хурдан морь уядаггүй эр хүн гэж бараг үгүй. Би 1970-аад оноос хурдан морь уясан. Аймаг, сум, бүсийн наадмын 150 гаруй айраг, түрүүтэй. Бүл цөөн болохоор малаа орхиод улсын наадамд ирж уралдуулж чаддаггүй. Алтан-Овоо, Ширээтийн овоо, Дөхөмийн баян овоогоо шүтэж, нутаг уснаасаа холддоггүй.

-Өнөө цагт малчин хүний хөдөлмөрийн үнэлэмж сул байна гэж хараад байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Хязгаар нутагт мал маллаад аж амьдралаа сайн авч яваа, бусдадаа тус дэмтэй олон хүн бий. Тэдний хөдөлмөр зүтгэл үнэлэгдэхгүй өнгөрч байгаа нь анзаарагдаж л байх юм. Сайны хажуугаар саар гэгчээр залуучууд маань залхуу болсон, хонь, адуугаа мотоциклиор элдчихээд хээв нэг явах юм.

-Сүүлийн үед малчин ахуйгаасаа холдоод байна уу гэж бодогдох юм?

-Монгол өв уламжлалыг авч яваа малчид ахуйгаасаа холдож болохгүй. Сүүлийн үед үнээгээ саадаг айл ховордох нь. Тэр байтугай ийш, тийшээ хичнээн хоногоор яваад айл саахалтынхан руугаа “Манай хонийг гэр рүү зүглүүлээд дарчихаарай” гэж байгаа хүн ч бий. Залуу малчдын маань хандлага иймэрхүү болсонд эмзэглэдэг. Гэхдээ бүх залуу малчин ийм биш ээ. Зарим нь л гэхээс хавтгайдаа биш.

-Залуу малчдыг дэмжих бодлого хэрэгтэй гэлцдэг мөртлөө боловсролын салбарт хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд хамруулж байгаа нь малчин гэр бүлд хүндхэн тусч байна гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүүхдийг зургаан нас сургуульд хамруулж байгаад би шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Хүүхэд сургуульд орлоо гээд эхнэр нь жижиг гэр бариад сумын төв рүү нүүдэг. Нөхөр нь малаа хараад хөдөө үлддэг. Ганцаараа үлдсэн эр халуун хоол цай, халамж дутна. Хүйтэнд хөрч эрүүл мэндийн асуудал үүснэ. Тусдаа байгаа залуу гэр бүл салах явдал гарна. Эсвэл малаа аав, ээждээ өгөөд сумын төв рүү гэрээ аваад нүүнэ. Ингээд ажилгүй хүний тоог нэмдэг. Ядуурал нэмэгдлээ гэдэг ч үүнтэй холбоотой. Нөгөө талаар халамжийн бодлого нь эзнээ олохгүй байна. Малжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүллээ гэдэг цөөн малтай айл өөр хүний нэр дээр бүртгүүлээд тэр төсөл хөтөлбөрт нь хамрагдаад тусламж дэмжлэг аваад явдаг. Хөдөлмөрлөж амьдрахаас илүүтэй төрөөр тэжээлгэж амьдрах сонирхолтой хүмүүс олшроод байгаа учир төр бодлогоо нарийсгах ёстой байх.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Том компаниудыг олон нийтийн болгох нь зүйтэй” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын говийг төмөр
замжуулснаар шинэ
амьдрал, хөгжил дэвшил
эхэлнэ..” хэмээх нийтлэлийг I- II нүүрнээс уншаарай.

ШУА-ийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
эрхлэгч, солонгос судлалын
сектор И.ЭнхболдБНСУ-д хамгийн
хэрэгтэй улсын нэг нь Монгол”
гэв.

УИХ-ын гишүүн,
Сүхбаатар дүүргийн МАНын дарга Д.Цогтбаатар “Сүхбаатар дүүргийн МАН ажил
хэрэгч, нэр цэвэр, шинэ залуусыг дэвшүүлсэн” хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “”Том компаниудыг олон нийтийн болгох нь зүйтэй” хэмээн өгүүллээ.

Харилцаа
холбоо, мэдээлэл
технологийн газрын
Радио, телевиз, нийгмийн
мэдээллийн сүлжээний
бодлого зохицуулалтын
газрын дарга А.Золзаяа “Гэрээсээ гарахгүйгээр
E-mongolia системээр дамжуулж төрийн
үйлчилгээнүүд авдаг болсон” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР ЭМ-ИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг УИХ-аар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Жилдээ 100 орчим хүн эх орондрр эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаадад орныг зорьдог. Сошил орчинд эмчилгээний зардал мөнгө гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд Эрсдэлийн сан гэж бий.Жилд 30 тэрбум төвлөрүүлдэг. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмэгтэй гишүүд ч энэ талаар ярьж байгаа.Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг больё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд онцгойлон анхаарахыг хүсье” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Аль болох дотооддоо эмчилдэг болох тэр боломжоор нь хангах, гаднын эмч нарыг авчирч ард иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. Аль болох гадагшаа урсгалыг зогсооно. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар хуульд тусгасан байдаг. Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ч.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Мардай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхүү,“Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэддагва нар төлөөлдөг. Тэднийг 2017 онд таван жилийн хугацаатай томилсон учраас чөлөөлөгдөх хугацаа нь дуусаагүй байгаа юм.

Үүгээр үдээс өмнө чуулганы хуралдааныг хаалаа.

Categories
мэдээ нийгэм

Эдгэрсэн хүний тоо 27,4 сая давжээ

ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 36 сая 386 мянга давж, эдгэрсэн хүний тоо 27 сая 407 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан байна

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 9 сард 19.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 6849 (26.0%)-өөр буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 9 дүгээр сард 2549 болж, өмнөх сараас 187 (7.9%)-гоор өссөн байна.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 9 сард улсын дунджаар 91 болж, өмнөх оны мөн үеэс 31 (25.4%)-ээр буурсан байна.

Авлигатай тэмцэх газарт 2020 оны эхний 9 сард 232 авлигын хэрэг бүртгэгджээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 оны эхний 9 сард 272 хэрэг бүртгэгдсэний 232 (85.3%) нь авлигын гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн 232 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 160 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 48 (19.1%) нь хахууль авах, 32 (12.7%) нь хахууль өгөх, 6 (2.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 3 (1.2%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 2 (0.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маргааш буюу энэ сарын 9-нд Төв аймгийн ажилтай танилцана.

Энэ үеэр тэрбээр Төв аймгийн “Монгол туургатан” театрт 16.00 цагт тус аймгийн иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 7-нд Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзсан юм.

Categories
мэдээ нийгэм

Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлалын үеэр 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Уг зээлийн хэлэлцээрийн талаарх асуудлыг өнөөдөр Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр танилцуулсан юм.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн болов

2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг угтаж Нийслэлийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудын дунд “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр, Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Төмөрбаатар болон Цэргийн төв эмнэлэг, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл, Улаанбаатар цэргийн хүрээний ангийн эмч нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох”-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийж, санал солилцоо. Тодруулбал, тогтоолын нэмэлт өөрчлөлтөөр эмчлэгдэх боломжтой өвчтэй цэргийн насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах нөхцөл бүрдэж байгаа юм. Нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зохион байгуулагдах анхны цэрэг татлага, учир цэрэг татлага дээр ажиллах цэргийн штабын алба хаагчид, нарийн мэргэжлийн эмч нар болон цэргийн ангийн эмч нар нэгдсэн ойлголтуудад хүрч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Үүнээс гадна эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх талаар нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна, улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Түүнчлэн тус батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан гэж онцлоод цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатарт Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальонд Зэвсэгт хүчний анги, байгууллага болон төрийн цэргийн, хууль сахиулахын долоон байгууллагаас ажил үйлсээрээ шалгарч, ажиллагааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд эдгээр цэргийн алба хаагчдын 48 хувь нь өмнө 1-6 удаа олон Улсын болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай, 52 хувь нь анх удаа ажиллагаанд хамрагдаж байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа. Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаа хөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай. Иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээ угаарын хийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол гарсан. Иймд хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээнд 2020 он гарсаар гамшиг, ослын 1700 орчим дуудлага ирж, ажилласан. Үүнд ой хээрийн тав, обьектын гал түймрийн 1545, аврах ажиллагааны 175 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Гал түймрийн ослоос 1600 иргэнийг аварч, 78 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймэрт 27 хүн амь насаа алдсан. Том хүн 25, хүүхэд хоёр байна. Сүүлд Сонгинохайрхан дүүрэгт 48 настай иргэн орон сууцанд гарсан гал түймрийн улмаас угаартаж, харамсалтайгаар нас барсан. Хөрш айлын 12 настай, гурван сартай хүүхдүүд гал түймрийн улмаас угаартаж, эмнэлэгт хандсан. Урьдчилсан дүгнэлтээр цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж, ил гал алдсан гэсэн мэдээлэл байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх тухай захирамжын хүрээнд нутгийн захиргааны 6000 төрийн албан хаагч гэр хорооллын айл өрхүүдээр явж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дууссан. 2020-2021 оны өвөлжилтийн хүрээнд 800-1000 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллах бөгөөд тээвэрлэлтийн компаниудын тоог нэмэгдүүлжээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.