Categories
мэдээ нийгэм

Дональд Трамп, Жо Байден нарын хоёр дахь мэтгэлцээнийг цуцалжээ

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жозеф Байден нарын ирэх долоо хоногийн пүрэв гарагт явуулахаар товлосон байсан хоёр дахь мэтгэлцээнийг цуцалснаа мэтгэлцээнийг зохион байгуулах комисс мэдэгджээ.

Мэтгэлцээнийг явуулах хэлбэртэй холбоотой санал зөрөлдөөний улмаас ийм шийдвэр гаргасан байна. Америкийн удирдагчаас коронавирус илэрсэнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 15-нд товлосон нэр дэвшигчдийн хоёр дахь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах комисс урьд нь мэдэгдсэн юм. Цагаан ордны тэргүүн мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол Байден 10 дугаар сарын 15-нд мэтгэлцэхийн оронд сонгогчдынхоо асуултад хариулна гэж мэдээлжээ.

“Аравдугаар сарын 8-нд комиссоос нийт оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Майамид 10 дугаар сарын 15-нд товлогдсон хоёр дахь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулах болсныг мэдэгдсэн билээ. Улмаар хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабаас аравдугаар сарын 15-нд болох цахим мэтгэлцээнд оролцохтой холбоотой тус тусын байр суурийн талаар хэд хэдэн мэдэгдэл хийж, өөр байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Одоо 10 дугаар сарын 15-нд мэтгэлцээн болохгүй нь тодорхой боллоо” гэж комиссын мэдэгдэлд дурдсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн 10 дугаар сарын 22-нд болох юм. “Хоёр нэр дэвшигч хоёул мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрснийг” комисс мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.

Трамп, Байдан нарын анхны мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд Охайо муж улсын Кливленд хотод есдүгээр сарын 29-нд болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар цас орж, шуурна

Цаг, уур орчны шинжилгээ газраас өгсөн мэдээллээр өнөөдрөөс эхлэн нийт нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр,

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Аравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, аравдугаар сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, аравдугаар сарын 13-нд нутгийн баруун хагаст, аравдугаар сарын 14-нд нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи аравдугаар сарын 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ:Хоёр хүн эдгэрч, 847 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 847 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.

Categories
мэдээ нийгэм

Цар тахал зогссон газруудын тоо 9 боллоо

ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 36 сая 751 мянга давж, эдгэрсэн хүний тоо 27 сая 664 мянгад хүрлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Математик 30 секундэд”

Дунд сургуульд сурч байхад чинь хамгийн хэцүү, толгой өвтгөсөн хичээл аль нь байсан бэ гэж асуувал бараг 80-аад хувь нь “Математик” хэмээн шуудхан хариулах байх. Уг нь эхлэлээс нь сайн ойлгоод авчихвал тийм дааж давшгүй хэцүү хичээл ч бас биш. Дунд сургуульд зааж байгаа хичээл мэдээж тийм аймаар байхгүй нь ойлгомжтой. Тэгвэл “Нэпко”-гоос цуврал болгон гаргасан “Математик 30 секундэд” номын “Математик”-ийн тухай товчхон өгүүлье. Уг ном нь математикийн нэлээн гүнзгий сонгодог 50 ойлголтыг багтаасан тайлбар юм. Үнэхээр сонирхолтой. Жишээ нь, та Фермагийн агуу теорем, Паскалын гурвалжин, Пи тоо зэргийн талаар найз нөхөдтэйгөө хөгжилдөж суухдаа эвтэйхээн тайлбарлаад өгчихөж чаддаг, мэдлэгээ сайхан хуваалцчихдаг байхыг хүсвэл “Математик 30 секунд” номыг уншчихад болоод явчихна. Заримдаа зочидтойгоо ярилцчих сэдэв, эсвэл яриа хагалах зүйл олддоггүй шүү дээ. За тэгээд эдгээрээс гадна магадгүй таны төдийлөн сайн ойлгож чадаагүй байсныг тас хийтэл ойлгуулж чадах тун аятайхан тайлбар бүхий ном юм. Хүн төрөлхтний түүхэнд лут лут тоочид үй олноороо төрөн гарч байсан. Тэд энэ шинжлэх ухааныг онолын ухаан дахь урлаг хэмээн нэрлэгдэх хүртэл нь зүтгэсэн байж таарна. Хамгийн наад захын нэмэх хасах үйлдлээс эхлээд бүх зүйлсэд математик заавал байна. Математикгүй юм гэж үгүй дээ. Ер нь энэ их тоо, томьёо үзээд яг юунд хэрэгтэй гэж… Хамгийн их хэрэгтэй. Ядаж л хүний уураг тархийг арай хурдан сэтгэдэг, логик дэс дараалалтай бодоход тустай билээ. Уг ном “Тоо тоолол” гэх бүлгээс эхлээд “Теорем, баталгаа” зэрэг долоон бүлэгтэй. Эхний бүлэгт “алгебрь, бинар тоо, бодит тоо, бүхэл тоо, дэс тоо, коэффициент, олон гишүүнт, хуваагч” гээд бүгдийг нь сайхан тайлбарлаад өгнө. Жишээ нь, Фермагийн их теорем. Энэ талаар та бүхэн дуулсан л байх. Уг теорем нь “Хэрэв n>2 бол xn+yn=zn тэгшитгэлийг хангах /тэг биш шийд/ натурал тоон шийд байхгүй.” Харахад нэг л ойлгомжтой юм шиг хэрнээ уг илэрхийллийг батлахын тулд үе үеийн агуу тоочид бүхэл бүтэн гурван зууныг зарцуулаад байна. Уг теорем хэдийгээр амьдралд өгөөж гэхээр зүйлгүй ч тайлагдагшүй баталгаа нь тоочдын гижгийг хүргэсээр иржээ. Гэтэл уг теоремын эзэн нь хуульч, тоо сонирхогч хүн байж. 1994 онд Английн тоочин Э.Вайлс яг таг батлах хүртэл уг теорем ердөө таамаглалд тооцогдож байжээ. Бидний сайн мэдэх рубикийн шоог 1997 онд Унгарын иргэн Эрно Рубик кохион бүтээжээ. Өдгөө дэлхий даяар 300 сая орчим зарагдсан уг тоглоомын 26 нүдийг 43 их энгүүмэл буюу 1018 зэрэгт янзаар эвлүүлэх боломжтой аж. Ой тоонд багтамгүй олон хувилбар. Гэтэл уг шооны өнгүүдийг яаж ч хольсон дээд тал нь 20 үйлдлээр эвлүүлэх боломжтой гэх таамаг явсаар 2010 онд математик баталгаа нь гарчээ. Сонирхуулахад, уг шоог хамгийн хурдан эвлүүлсэн дээд амжилтыг Ф.Земдегс эзэмшдэг. Тэрээр долоон секундэд уг шоог эвлүүлжээ, гэхдээ энэ амжилт 2011 оны байдлаар. Өөр хэн нэгэн үүнээс хурдан эвлүүлсэн байж ч болох. Тоонд “Хязгааргүй” гэх ойлголт бий. Натурал тоо хязгааргүй гэийг харахад хялбар. Ямар нэгэн тоог хамгийн их гэж үзэхэд тэрнээс их тоо гараад л ирнэ. Бас 0-ээс 1 хүртэлх завсарт хязгааргүй тоо оршин байхыг ойлгож мөн болно. Хязгааргүйн цаана гарахын тулд эхлээд хязгааргүйд хүрэх хэрэгтэй гэх үг хүртэл бий. Гэх мэт тооны шинжлэх ухааны гол 50 ойлголтыг багтаасан эл бүтээлийг танд санал болгож байна. Нэгэн цагт агуу их математикч Карл Фридрих Гаусс “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гэсэн үгээр энэ бичвэрээ өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Б.Зоригоо: Гарцан дээр зам тавьж өгөөгүй жолооч нараас үүдэн 151 хүн эрүүл мэндээрээ хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах Б.Зоригоотой ярилцлаа.


-Сүүлийн үед зам тээврийн ослын тохиолдол нийслэл хот болон орон нутгийн хэмжээнд ямар байна вэ. Зам тээврийн осол зөрчил буурах янз ажиглагдаж байна уу, эсвэл эсрэгээр өссөн үзүүлэлттэй байна уу?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 16.091 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол хэргийн 70-80 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 20 орчим хувь нь орон нутагт үйлдэгддэг гэсэн үг. Гэхдээ орон нутагт гарсан ослоос үүдэн хүний амь нас эрсдэх хор хохирол илүү ажиглагддаг. Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нийт 317 хүн нас барсан байна. Үүний 232 нь орон нутгийн замд тохиолдсон байгаа юм. Тэдгээрийн дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр өөрийнхөө хашаан дотор мөргүүлсэн, гэмтсэн эсвэл эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж яваад онхолдох хэлбэрийн эрсдэлээс үүдэн хүүхдийн амь нас хохироод байгаа юм.

-Улсын хэмжээнд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл ямар байна вэ?

-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл буурахгүй байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар хүүхэдтэй холбоотой нийт 408 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний улмаас 53 хүүхэд эндэж, 409 хүүхэд гэмтсэн харамсалтай мэдээ бий. Осол гэмтлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28.5 хувиар буурсан байгаа ч хүүхдийн амь нас хохирсон хэрэг 1,9 хувиар өсчээ. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн байдаг. Хэрэв явганаар хөдөлгөөнд оролцуулах бол тэвэрч, хөтөлж эсвэл үүрэх байдлаар гараасаа салгахгүй байх хэрэгтэй юм. Зорчигч хэлбэрээр тээврийн хэрэгсэлд явах тохиолдолд биеийнх нь өсөлтөд таарсан хамгаалалтын суудал, суудлын бүс богиносгогч хэрэглэнэ хэмээн заадаг. Эцэг эхчүүд маань үүнд өөрсдөө анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тэд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болж явах хэрэгтэй байна. Эцэг эх ямагт үр хүүхдийнхээ толь байдаг. Та ямар үйлдэл гаргана, хүүхэд тань яг түүнийг даган дуурайна. Магадгүй ээж нь хүүхэдтэй хамт гарцгүй газраар гарсан бол дараа нь ингэж болдог юм байна гэдэг байдлаар хүүхэд тань хандаж эрсдэлд өртөх аюултай.

-Саяхан гарцаар гарч явсан бага насны хүүхэд машинд дайруулж амь насаа алдсан харамсалтай осол гарлаа. Хүүхдүүд гарцаар гарч байхдаа осолдсон гэсэн?

-Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр ВМW маркийн автомашин ноцтой осол гаргасан. Тодруулбал, гарцаараа явж байсан таван настай, есөн настай хоёр хүүхдийг мөргөж осолдсон байна. Улмаар таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирч, есөн настай эрэгтэй О гэмтсэн харамсалтай осол боллоо. Саяны тохиолдол бол таван настай хүүхэд есөн настай ахтайгаа, мөн өөр найзтайгаа явж байсан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байна.

-Гарцаар зорчиж буй явган зорчигч ямагт давуу эрхтэй байдаг. Гэвч зарим жолоочийн хайнга үйлдлээс болж хүний амь нас эрсдэлд орж байна шүү дээ?

-Тээврийн цагдаагийн алба гурван сарын хугацаанд “Гарцаараа гарцгаая” аяныг явуулж байна. Үүний хүрээнд явган зорчигчдод зам тавьж өгөөгүй жолооч нарт арга хэмжээ тооцож ажилласан. Ингэхдээ камерын бичлэг, иргэдийн мэдээлэл, цагдаагийн албан хаагчийн биечилсэн хяналт шалгалт гэсэн гурван төрлөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ төрлийн шалтгаанаар нийт 13 мянга гаруй жолооч хуулийн дагуу хариуцлага оногдуулсан гэсэн үг. Тодруулбал, Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 38 дугаар зүйлд заасны дагуу 20 мянган төгрөгөөр торгож зөрчлийн арван онооноос хоёр оноо хасдаг хуулийн заалттай.

-Тэгэхээр гурван сарын хугацаанд 13 мянган жолооч дүрмээ биелүүлээгүй эрсдэлт нөхцөлийг бий болгосон гэсэн үг үү?

-Мэдээж гурван сарын хугацаанд 13 мянга гаруй жолооч энэхүү дүрмийг зөрчсөн гэдэг нь өндөр үзүүлэлт. Тиймээс үүнд анхаарах шаардлагатай. Автомашин хоорондоо мөргөлдлөө гэхэд сэлбэгийг нь солиод тавьж болно. Гэтэл хүн бүхэл бүтэн төмөрт мөргүүлээд гэмтэхээр мэдээж эрүүл мэндээрээ ноцтой хохирно. Гарцаараа гарч буй зорчигчийг мөргөнө гэдэг нэг ёсондоо тухайн хүний эрүүл мэнд, амь насанд санаатай халдаж буй хэлбэр. Гарцаараа гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй учраас үүнд жолоочид өөрсдөө анхаарч оролцох шаардлагатай. Жолооч гарцаар гарч буй эсвэл гарахаар завдаж буй, иргэнд зам тавьж өгөх үүрэгтэй. Мөн гарцан дээр гүйцэх гэж байгаа тээврийн хэрэгслийн урдуур явган зорчигч гарч байхыг мэдсэн байхыг зохино гэдгийг тухайн жолоочид үүрэг болгоод өгч байгаа юм. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байна гэдэг бол гэм хорын хувьд хөнөөлтэй. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж гарцад ойртохдоо заавал хурдаа хасч явган зорчигчид зам тавьж өгөөрэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулаад байгаа юм.

-Тухайн ослын тохиолдолд ВМW маркийн машины хувьд ямар хурдтай явж байсан бэ?

-Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас хараахан тогтоогдоогүй байна. Тухайн гэмтсэн хүүхдүүд маань гарцаар гарч явсан. Тухайн гарц нь өөрөө гэрлэн дохиогоор зохицуулдаггүй байсан. Гэрлэн дохиогүй гарцан дээр явган зорчигч ямагт давуу эрхтэй учраас жолооч зам тавьж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл тухайн гурван эгнээтэй замын гурав дахь эгнээнд нь мөргүүлсэн эрсдэл гарсан байна шүү дээ. Хэрэв нэг дэх, хоёр дахь эгнээний машин хурдаа хасаад зогсож байгаа тохиолдолд тухайн жолооч маань дүрмээ биелүүлээгүй эрсдэл гарсан хэрэг.

-Том оврын автомашинтай жолооч нар хүүхдийг харахгүйгээр осолдож хохирол учруулдаг жишээ бий. Тухайн тохиолдолд холоос ирж байгаа учраас анзаармаар юм?

-Мэдээж том автомашинд сохор бүс гэж байдаг. Энэ нь хойно 15 метр, хоёр талдаа 1.3 метр, урд талдаа нэг метрийн зайтай байдаг. Түүнээс биш, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гарцад ойртон ирж байгаа тохиолдолд хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Хэрэв дөрөв болон түүнээс олон эгнээтэй замын гарцад ойртон ирж байгаа бол хажуу эгнээний машин тань хурдаа хасаад зогсвол жолооч тухайн автомашины урдуур гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ урдуур нь явган зорчигч явж буй эсэхийг заавал мэдсэн байхыг зохино гэж үүрэг болгосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар гарцан дээр зам тавьж өгөөгүй нийт 151 тохиолдол бүтгэгдсэн байдаг. Улмаар 151 хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Тэгэхээр жолооч нар маань өөрсдөө гарц ойртон ирж байгаа тохиолдолд дүрмээ биелүүлээд хурдаа хасаж, явган зорчигчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлээрэй.

-Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохиогүй хэдэн бүс байдаг юм бол?

-Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй гарц байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл гэрлэн дохиотой 40 гаруй газар байна. Тэгэхээр үлдсэн 150 гаруй нь гэрлэн дохиогоор зохицуулдаггүй гарц гэсэн үг. Гэрлэн дохиогүй гарцан дээр явган зорчигч ямар ч тохиолдолд давуу эрхтэй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар, зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч гарахаар завдаж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл ямар ч тохиолдолд зам тавьж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

-Гэрлэн дохиотой зам болон гэрлэн дохиогүй замын хувьд осол аваар гарах тохиолдол харилцан адилгүй байдаг уу. Магадгүй гэрлэн дохиогүй гарц дээр осол их гардаг байх?

-Гэрэл дохиотой замд осол бага, дохиогүй бүсэд нь их гэсэн зүйл байхгүй. Энэ маань замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын хөдөлгөөний дарааллыг тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Гэрэл дохио бол тухайн уулзварын түжрэл саатлыг бууруулах, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах үндсэн үүрэгтэй.

-Явган хүний гарцтай холбоотойгоор Яармагийн замд осол аваар хэр гардаг вэ?

-Яармагийн замд өнгөрсөн онд нийт 46 осол гэмтэл бүртгэгдсэн. Гэхдээ хүний амь нас хохирсон осол болоогүй байна. Тэдгээр ослын 45 орчим хувь нь гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж гэмтсэн осол хэрэг байдаг.

-Зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилгоор “Яараад яахав”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг олон санаачилгыг хэрэгжүүлсэн байдаг?

-Тийм ээ. Дээр дурдсанаас гадна “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл”, “Хурд” гэх мэтчилэн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал осол хэрэг маань 11.2 хувиар буурсан. Тодруулбал, Хүний амь нас хохирсон тохиолдол 26.3 хувиар буурч, гэмтсэн тохиолдол 28.2 хувиар багассан байна.

-Тэг зогсолт буюу түгжрэлтэй үед зам тээврийн осол хэдэн хувь болж бүртгэгдсэн бэ?

-Тухайн үед зам тээврийн осол 344 бүртгэгдсэн нь өмнөхөөс 40 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

CT Expo 2020″ өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийлээ

Уг үзэсгэлэнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, технологийн шинэ шийдлүүдийг танилцуулж байгаа юм. Эдгээрээс онцлон “Юнител” группийн танилцуулж буй “Toki” аппликэйшний талаарх мэдээллийг хүргэе.

Өхөөрдөм шар дэгдээхэйг бэлгэдлээ болгосон уг аппликэйшн нь бүх төрлийн үйлчилгээг нэг дор багтааснаараа Монголдоо анхны цогц үйлчилгээний аппликэйшн болж байна.

“Toki”-гоос ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

“Toki” аппликэйшнээс чатын бүх төрлийн үйлчилгээ авахаас гадна 10 мянга гаруй байгууллагын мэдээллийг нэг дороос харах, хана тааз өрөмдлөгийн үйлчилгээ, дуудлагын сувилагч, хүүхэд асрагч, жолооч зэрэг 19 төрлийн дуудлагын үйлчилгээнээс сонгон үйлчлүүлэх, онлайнаар дэлгүүр хэсэн хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, хоолоо ч хүргэлтээр захиалж болох юм.

Мөн шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх, англи хэлний хичээл үзэх, цаг агаар, агаарын чанарын мэдээллийг авч, ойролцоох зоогийн газар, үсчин, шатахуун түгээх газруудын байршлыг харах, кино, тоглолтын тасалбараа ч захиалах боломжтой.

Түүнчлэн “Toki”-г Юнителийн хэрэглэгчид аппликэйшныг дата төлбөргүйгээр ашиглана.

“Тoki” бүхээгт зочилсноор:

“ICT Expo” үзэсгэлэнгийн “Toki” аппликэйшнийг танилцуулах бүхээг нь долоон хэсгээс бүрдэх бөгөөд бүх талаараа шинэлэг байх болно.

Toki танхимаас авч болох үйлчилгээний мэдээлэл болон Toki App-ийн мэдээлэл өгөх Information zone

Toki App-ийг бүрэн утгаар тест хийж, туршиж үзэх боломжтой Experience zone

Та Toki хэтэвч ашиглан Toki-ийн бараа бүтээгдэхүүнүүдээс 90-100 хувь хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх Toki shop

Toki app татан Toki page дээр лайк дарж, постыг олон нийтэд харуулах тохиргоотойгоор хуваалцсанаар кофе, ус, зайрмаг авах боломжтой Coffee corner

Тoki App татаад бүртгэлээ үүсгэн нэг найздаа урилга илгээсэн хэрэглэгч Human crane тоглох

Анхаарлаа төвлөрүүлэн бодлоороо бөмбөг удирддаг Mind wave тоглоомыг тоглох

Инстаграмдаа хийх хамгийн сонирхолтой зургаа авахуулах боломжтой Photo booth гэх хэсгүүдээр зочлон, дэлгэрэнгүй мэдээлэл, шинэлэг үйлчилгээг аваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

РЕЙДЭРИЙН ГЭМТ ХЭРЭГ БА МОНГОЛ УЛС

Эрүүл мэндийн аюул занал – Ковид 19

Эдийн засгийн аюул занал – Рейдерство

Зах зээлийн харилцаанд хожуу шилжсэн орнууд, ялангуяа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад учирч буй Ковид-19 вирусийн цар тахлаас дутахааргүй нэг хүнд сорилт бол рейдэрийн гэмт хэрэг юм.

Англиар raid, raider, raiding; оросоор рейдерство, налет, набег, рейдерский захват; монголоор довтлох, бусдын өмч хөрөнгийг тонох, булаах, цөлмөх; довтлогч, тонуулчин гэх мэт өмчийн эсрэг эрүүгийн хүнд гэмт хэргийг зүйлчлэхэд хэрэглэдэг байсан хууль зүйн нэр томьёо эдүгээ дахин амилжээ.

Raid гэх энэ үг хэллэг анх Англи улсад үүссэн бөгөөд далайд хөвж яваа дайсны хөлөг онгоцыг довтолж тонох, дээрэмдэх гэсэн утгаар хэрэглэгддэг цэрэг дайны нэр томьёо байсан аж. Сүүлд, АНУ-ын эх газарт дэлгэрсэн бөгөөдбусдын бизнесийг залгидаг гэмт үйлдлийг тийнхүү нэрлэх болсон түүхтэй. Гэтэл 1990-ээд ондЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад бусдын хууль ёсны өмч хөрөнгө, бизнес, хувьцааг өмчлөгчийнх нь хүсэл зоригийн эсрэг,хүчээр шилжүүлэн авах, цөлмөх, тонох буюу рейдэрийнгэмт хэрэгшинээр“мэндэлж”,богино хугацаанд чамгүй газар авчээ.

Рэйдэрийн гэмт хэрэг нь анхандаа нэлээд бүдүүлэгдүү буюу шууд хүч хэрэглэх, айлгах, сүрдүүлэх, баримт бичиг хуурамчаар үйлдэх зэрэг байдлаар тонон дээрэмддэг ажиллагаа байсан бол удалгүй арга зам нь нарийсаж, зохион байгуулалттай болсноор нийгэмд учруулах хор хөнөөл нь эрс ихэсчээ. Тухайн орны зарим нэг онцлог байж болох ч дараах нийтлэг арга замыгсонгодог байна. Үүнд: хувийн шунахай сэдэл, сонирхлоор холбогдсон этгээдүүд банк, санхүү, татвар, даатгал, хууль хяналтын байгууллагаас бусдын өмч хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хууль бусаар гаргуулж авч ашиглах; шүүх, хууль хяналтын байгууллагаар халхавчлан бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдлыг нь алдагдуулах, тухайлбал:зохиомол хэрэг зарга үүсгэн шалгалт, мөрдөн байцаалтаар дарамтлуулах; үйл ажиллагааг нь зогсоолгох, саатуулах;үл ялих шалтаг шалтгаанаар банкны данс, хөрөнгийг нь битүүмжлүүлэх; их хэмжээний торгууль тавиулах; бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой зөвшөөрлөөр наймаалцах болон хясажбоох; фейк ньюс түгээж олон нийтийн сэтгэлзүйг төөрөлдүүлэх;шударга бизнес эрхлэгчийн өмч, хөрөнгийг хураах, хуваах, дампууруулах,тэр ч бүү хэл хувийн эрх, эрх чөлөөг нь хязгаарласан “албан ёсны шийдвэр” гаргуулж дөнгөдөг байна. Зарим оронд хурим найр, насны ойг далимдуулан компани “бэлэглүүлэх” арга сэдэж, ашиглаж байсан нь илэрч, хуулийн хараанд өртсөн байна. Мөн авлигад идэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийг урвуулах, төрийн байгууллагад төлөөний хүмүүсээ шургалуулах зэргээр төрийн тамга, үнэмлэхтэй болсон этгээдүүдийг гэмт хэргийнхээ оролцогч, хамжигч, олзоо хуваагч болгох явдал ч гардаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар олгосон онцгой эрх мэдлийг бусармаг үйл ажиллагаанд ашиглах талаар санаанд оромгүй олон янзын хувилбар, арга мэх хэрэглэх болжээ.

Орчин үеийн рейдэрүүд гэмт үйлдлээ гадна талдаа аль болох хуулийн зөрчилгүй мэт харагдуулахыг чармайдаг болсон тул эрх зүйн зохицуулалтыг байнга боловсронгуй болгож байх шаардлагатай аж.

Рейдэрийн гэмт хэрэг нь аливаа улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг мухардалд оруулах онц ноцтой аюул занал учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргийн эсрэг эрс тууштай тэмцэх шаардлагатай гэж судлаач, улс төрч, хуульчид үзэх болжээ.

Рэйдэрийн гэмт хэрэгт автсан улс орон уг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд юуны урьд Эрүүгийн хууль тогтоомжоо шинэчилжРейдэрдэх гэмт хэрэг гэсэн тусгай бүлэг, зүйл заалт шинээр нэмж, мөрдүүлжэхэлсэн байна. Ингэхдээ ялын бодлогоо чангаруулж, хууль хяналтын байгууллагаа эрүүл, шударга, нээлттэй болгох талд ч их анхаарах болжээ. Жишээ нь: Казахстан Улсад рейдэрийн гэмт хэрэг үйлдэхэд төрийн болон хууль хяналтын байгууллагад ажилладаг этгээд оролцсон бол 10 жилээр хорьж, мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасах нэмэлт ял шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

Киргиз Улсад Дампуурлын хуулийг урвуулан хэрэглэж, ашигтай ажилладаг компаниудыг хүчээр дампууруулан булааж авах буюу залгихад нь оролцох явдал хэрээс хэтэрсэн тул сүүлдээ шүүхүүдээ татан буулгаж, шинээр эмхлэн байгуулсан.

ОХУ-д 2000-аад оны эхээр жилдээ 700 мянгад хүрч байсан энэ аюулт гэмт хэргийг төрийн сүр хүчээр тас цохисны ачаар нэг хэсэгтээ эдийн засгийн өсөлт нь тогтворжиж, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна.

Украйн Улсын Рада /парламент/2019 онд рейдерийн гэмт хэрэгтэй холбоотой гомдлыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянан хэлэлцэж, шийдвэр гаргах үүрэгтэйшинэ шүүх байгуулсан. Буруу гарын хүмүүсийн үйл ажиллагааны хурд, үр дагавар нь жирийн иргэнийнхээсилүү байдаг [парадокс] тул тийнхүү богино хугацаанд шуурхай шийдвэр гаргах үүрэгтэй тусгайшүүх байгуулснаас хойшрейдэрийн гэмт хэргийн тоо огцом буурч, бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч байгаа ажээ.

Рейдэрдэх гэмт хэргийн туйлшрал төрийн түвшинд ч үйлдэгддэг байна. Энэ тохиолдолд тухайн орны шүүх, хуулийн байгууллага уг хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй болбол гадаадын болон олон улсын шүүх, арбитрын байгууллагад ханддаг байна. Сонирхуулахад, энэ оны 5 дугаар сард Гаагийн шүүх ОХУ-ын ЮКОС компанийн хуучин хувьцаа эзэмшигчдэд 57 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх тухай шийдвэр гаргасан бөгөөд зарга нь үргэлжилж байна.

Рейдэрдэх гэмт хэрэг Монгол Улсад байгаа эсэхийг хэлэхэд судалгаа, нүдний шил, микроскоп одоо хэрэггүй болжээ.Ийм учраас тэр бүгдийг эс тоочин өгүүлэх нь: Монгол Улс Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж, дэлхийд гайхагдаж байгаатайгаа адил Рейдэрийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, бүхий л үе шатанд ньнам дарах хэрэгтэй байна. Тэгж гэмээ нь бусдын гар харалгүй амьдардаг бие даасан эдийн засагтай улс шиг улс болж чадна.

Бизнес эрхлэгчид, ард иргэд эрүүл саруул, бусдад тонуулах вий гэх айдас аюулгүй орчинд литгэлтэй, үр бүтээлтэй хөдөлмөрлөн, улс Монголоо хөгжүүлнэ. Энэ бол энгийн үнэн, бас хөгжлийн шаардлага мөн.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварынсудалгааны төвийн УЗ-ийн дарга П.ЦАГААН

Categories
мэдээ нийгэм

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСТАЙ ДОЛООН ХҮНС

Хушга

Өдрийн туршид хөнгөн юм идмээр байгаа үед хушга тохирно. Хушганд тархинд хэрэгтэй мелатонин, магни, омега-3 агуулагддаг. Эдгээр нь мэдээлэл хүлээж авах хурд нэмэгдүүлж, ой тогтоолт бусад танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг. Хушга нь бусад самар үрийн адил тархины үйл ажиллагааг дэмждэг витамин Е агуулдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар бол энэ витамин нь чөлөөт радикалуудтай тэмцдэг, биен дэх үрэвсэлийн процессыг зогсоож их бага хэмжээгээр Альцгеймерын өвчнийг удаашруулдаг.

Нэрс

Атга нэрс нь бидний биеийг антиоксидантаар хангаж, бидний тархийг чөлөөт радикалуудаас хамгаалхад тусалдаг. Чөлөөт радикал нь исэлдүүлэгч стресс үүсгэдэг аюултай. Энэ нь оюун санааны хомсдолд орох суурь болж болдог. Дараагийн удаа йогурт, каш, смүүтиндээ нэрс хийхээ мартуузай.

Хар шоколад

Шоколад идмээр байна уу? Бүү татгалз. Зөвхөн байгалийн гаралтай хар шоколад сонгоорой. Энэ нь биед хоргүй, харин ч хэрэгтэй. Какаогийн үрд антицион, флаванол агуулагддаг. Энэ нь судасны үйл ажиллагааг сайжруулж тархинд очих цусыг нэмэгдүүлдэг. Мөн тархийг сэргээн сайн ажиллуулж ой тогтоолтыг сайжруулдаг. Хар шоколаданд дуртай хүмүүст зөвлөхөд янз бүрийн амттайгаас нь амсаж үзээрэй. Жишээ нь жүржийн, гааны, бүйлсний гээд олон төрлийн амттай бий шүү.

Загас

Тархиа тасралтгүй ажиллуулахыг хүсэж байвал омега-3 өндөртэй загас идээрэй. Тосны хүчил өндөртэй хек, туна, хулд, лацеда, сардини зэрэг загасны омега-3 нь хүний биед маш их хэрэгтэй. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг, бодисын солилцоог зөв хэмнэлд оруулдаг. Бидний тархи омега-3-ын ачаар илүү үр бүтээлтэй сайн ажилладаг.

Өндөг

Өглөөний цайн дээр өндөг зайлшгүй хэрэгтэй. Өндгөнд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг. Энэ нь бидний тархины үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Настай хүмүүсийн зөнөгрөлийг удаашруулж, залуу хүмүүсийн ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Түүнээс гадна шинжээчдийн хэлснээр В12, В9 (фолийн хүчил) дутагдвал сэтгэл гутралд орох магадлалтай ба тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байдаг. В бүлгийн витамин нь мөн загас, шош, төмс, гадил, чили, чинжүүнд ихээр агуулагддаг.

Ногоон ногоо

Салатны навч, ногоон өнгөтэй ногоонууд нь фолийн хүчил, магни, витамин К, бетакаротин, омега-3, витамин Е-гээр баялаг. Энэ бүгд нь тархины эрүүл ажиллагааг дэмжиж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Хэрвээ амт нь таалагдахгүй бол шөл, салат, смүүти, махан хоолоор даруулж идэж болно. Ялангуяа бууцай, яншуй их сайн.

Ясны шөл

Эмээ нарын жор ясны шөл бол том нээлт. Дархлаа дэмждэг эрдэс бодис, тархины үйл ажиллагаанд тустай сайн өөхөн хүчлээр баялаг. Ясны шөлөнд глицин байдаг. Энэ нь ой тогтоолтыг сайжруулж, стресс бууруулдаг. Мөн байгалийн желатин агуулагддаг. Желатин нь хоол боловсруулалтыг сайжруулж, үе мөчинд сайнаар нөлөөлж, цусан дах сахарын түвшинг зохицуулдаг.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн үеэр ямар үйл ажиллагаа явуулахыг хориглох вэ

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Үүнд:

  • мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;
  • нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
  • сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
  • ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
  • хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
  • сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
  • хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.