Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт болно. Энэ өдөр бүх нийтээр амарна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

СЕХ: Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ

СЕХ-ноос Орон нутгийн сонгуулийн санал хураалт болон зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байгаа.

Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. Санал авах хугацаа 07-20:00 цаг байна. Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш орой мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ.

Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломж байхгүй. Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл авна” гэлээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан:

“Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ дагуу сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Бид энэ удаад тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төлөвлөгөө гарган ажилласан. Нийт 2148 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэрийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг.

Нэрийн жагсаалттай холбоотой асуудал гардаг. Сонгууль бүр дээр л нэг иргэн олон удаа нэрээ оруулсан, нэг регистер олон байна, нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гарсаар ирсэн. Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээлэл нээлттэй, хянах боломжтой болсон. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий болсон. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болоод нэг хаяг дээр олон хүн харагдах боломжтой. Сургууль цэцэрлэгийн байранд сонгууль авч байгаа асуудлыг харъяа яамтай нь зөвшилцсөн байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дахь хэсэгт: Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган /10 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган /100 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд санал авах өдөр “Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах”-ыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан.

Тус хуулийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаартай захирамж гарсан бөгөөд тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.

Иймд, иргэд, сонгогчид та бүхэн дээрхи өдрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, захирамжийг мөрдөж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль тогтоомж зөрчигчдөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт заасан арга хэмжээг тооцож ажиллахыг мэдэгдэж байна. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

​Ч.Отгочулуу: Хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг дэмждэг сэтгэлгээний том өөрчлөлт хийхгүй бол явахаа болилоо шүү

Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн зөвлөх Ч.Отгочулуутай ярилцлаа. Бид хөгжлийн тухай ярихын өмнө ямар түвшинд байгаагаа хэмжиж мэдэх, дараагийн ахицыг харьцуулж харж сурах нь чухал юм. Энэ талаар Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв сүүлийн 10 жилийн туршид жил бүр хангалттай судалгаа хийж, түвшингээ мэдэх, харьцуулж харах боломжийг бүрдүүлж өгсөөр ирсэн. Харамсалтай нь шийдвэр гаргагчид бодитой нөхцөл байдлыг харьцуулан харж, дүгнэлт хийж, бодлого боловсруулахаас илүүтэй сонгогч олонд таалагдах шийдвэрүүдийг барьж явснаар өнөөгийн хүндрэлийг үүсгээд байна.


-Улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлж, эдийн засгийн бага, дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэхэд судалгаа ихээхэн чухал. Та Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн анхны захирлаар а ж и л л аж байсан хүн. Судалгааны ач холбогдлын тухай тайлбарлахгүй юу?

-Өрсөлдөх чадвар гэхээр аливаа улс үндэстэн эдийн засгийнхаа тамир тэнхээг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх боломж, чадавхыг хэлж байгаа юм. Хүнээр бол эрүүл, чинээлэг, урт насалж удаан жаргах чадварыг яаж бүрдүүлж байна вэ гэсэн үг. Улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ хоёр зарчмыг гол болгодог. Энэ нь эдийн засгаа өсгөхийн тулд ямар стратеги ашиглаж байгааг илтгэх юм. Өөрөөр хэлбэл, урих болон довтлох гэсэн хоёр стратеги бий. Урих гэхээр гадаадын хөрөнгө оруулалт, ноу хау, мэдлэгийг татах стратегийг хэлж байгаа юм. Ингэж гаднаас хүн урихын тулд бусад улс үндэстнүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Жишээ нь, би хөрөнгө оруулагч байлаа гэхэд миний хөрөнгө оруулалтыг аль нь илүү сайн хамгаалж байна, тэнд үнэнч шударга менежер хэр олдох вэ, улс төрийн тогтвортой байдал нь хэр зэрэг гэдгийг харна шүү дээ. Тэгж байж би хаана хөрөнгө оруулахаа шийднэ. Энэ байдлаар урих стратеги дээр түшиглэж байгаа бусад орнуудын чадавхыг нь хэмжиж байгаа юм. Довтлох стратеги гэж бий. Энэ нь мэдээж ямар нэг байдлаар технологийн, эсвэл санхүүгийн давуу талаа ашиглаж байгаа хэлбэр. Шинэ зах зээл рүү оръё, шинэ ажлын байр нэмье гэж зорьж байна. Стратегийн байршлаа бий болгож өрсөлдөгч нараа шахаж гаргах байдлаар довтолж тоглодог. Үүний ард төрийнхөө бодлогыг чиглүүлж байгаа юм. Хамгийн том жишээ бол Япон, Өмнөд Солонгос байна. Мөн Герман бий. Автомашиныхаа зах зээлийг дэлхийд тэлэхийн тулд төр, хувийн хэвшил нийлж байгаад ажилладаг. Австрали, Канад зэрэг улс нүүрс, төмрийн хүдэр зэрэгт бодлого боловсруулж өрсөлддөг. Энэ чадавхуудыг хэмжиж байна. Цааш 300 гаруй үзүүлэлтээр задардаг. Мэдээж эрүүл байж хүмүүсийн бүтээмж сайн байна. Тэгэхээр энэ чиглэлийн, мөн хүний хөгжлийнх гэх зэргээр хэмжих маш олон үзүүлэлт байдаг. Тухайн улс нэг иргэндээ зарцуулж байгаа боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хүртэл харьцуулдаг. Манайд ДНБийг нийт дүнгээр нь харахаар боловсролын салбарт их мөнгө зарцуулаад байгаа мэт боловч нэг хүнд хуваагаад үзэхээр их хойшоо байна. Өөрөөр хэлбэл, зардлуудыг нь судлаад үзэхээр ихэнх нь барилга байгууламжийн а ш и г л а л т ы н з а р д а л , халаалтын төлбөр зэрэгт явж байдаг. Маш товчхон хэлбэл, бид дэлхий дээр улс үндэстнүүдтэй өрсөлдөхөд ямар стратеги баримтлах ёстой юм, хоёрдугаарт энэ стратегиа баримтлаад явж байхад юун дээр алдаж оноод байгааг гаргаж ирэхэд өрсөлдөх чадварын судалгаа хэрэг болдог.

-Танай байгууллагын 10 жилийн туршид хийсэн судалгааны дүнгүүдээс харж байхад манайд ямар үзүүлэлтүүд хамгийн их санаа зовоож байна вэ?

Өрсөлдөх чадварын судалгааг гурван түвшинд хийж байна. Нэгдүгээрт, манай улс дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хэр байна. Хоёрдугаарт, нийслэл дотор дүүргүүд хоорондоо хэр өрсөлдөх чадвартай байна. Гуравдугаарт, аймгууд маань хоорондоо өрсөлдөх чадвар ямар байна гэсэн уялдаа холбоотой байдаг. Улсын түвшинд аваад үзэхэд Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа үзүүлэлтүүд улс төрийн болон засаглалын тогтворгүй байдал байдаг. Мөн сүүлийн үед авлига, шүүхийн хараат бус байдал гэсэн үзүүлэлтээр бид их ухарч байгаа. Түүнчлэн, хүний хөгжлийн индексээр их ухарч байна. Үүнээс гадна 1000 хүнд оногдох хорт хавдрын хэмжээ нэмэгдсэн. Энэ мэт цөөн хэдэн үзүүлэлт манайхыг их хойш нь татаж байна.

-Бид урих, эсвэл давших аль стратегийг баримталж байна вэ?

-Манай улс яг яаж хөгжих гээд байгаа нь тодорхойгүй байна. Гоё гоё тунхагийн баримт бичгүүд гардаг ч бид яг урих гээд байгаа юм уу, эсвэл давших стратеги ашиглах уу гэдэг нь ойлгомжгүй. Ихэнх нь гадагшаа довтолъё, уул уурхайн салбараар дэлхийд тэргүүлье гэж ярьж байгаа боловч тэр стратегийн барихад байх ёстой актив буюу нөөц боломж, чадавх манайд байхгүй. Тэгэхээр бидэнд сонголт их багатай. Бид урих стратегийг баримтлах ёстой. Гэтэл манайд нэг том саад бий. Тэр нь популизм. Дэлхийн ихэнх орон гадны хөрөнгө оруулалтыг татаж хөгжсөн байдаг. Манайх хөрөнгө оруулалт татаж байх явц дээрээ нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учир хүнд байдал үүсдэг. Гаднаас хөрөнгө оруулалт татсан хүмүүсээ бүгдийг нь шоронд хийчихлээ. Нэр хоч өгөөд эх орны дайсан болгоод хувиргачихлаа. Хөрөнгө оруулалт үндсэндээ зогсоод сар болгон 100, 200, 300 сая ам.доллараар нь зээл тусламж авч байна шүү дээ. Энэ их буруу хандлага. Үүнийг зүүний популизм гэж хэлдэг л дээ. Латин Америкийн орнууд үүгээр явсан. Тэгээд бүгд дампуурсан. Тэгвэл Зүүн өмнөд Азийн бар орнууд бүсээ чангалаад гадны хөрөнгө оруулалтыг татах, урих стратегийг баримталсан. Манайх бол одоо яах гээд байгаа нь тун тодорхойгүй. Миний хувийн бодлоор урих стратегийг барих ёстой гэж үздэг. Үүнийг дагаад ажлын байр бий болгоно, ноу хаутай болно. Манай улс чинь анхны капитал байхгүй шүү дээ. Социалист улс байж байгаад л бүгд капитализм руу орсон. Баян гээд байгаа компаниуд бүгд өрөөр явж байна. Анхдагч капитал хуримтлал байхгүй учир урих стартеги баримтлахаас өөр аргагүй. Гэтэл үүнийгээ бид улс төр, нийгмийн түвшинд ойлгоогүй байна.

-Компанийн удирдлагуудтай уулзаж байхад, мөн Дэлхийн банкны сүүлд танилцуулсан тайланд ч тэр, манай улсад ажиллах хүчний нөөцийн асуудал маш хүнд боллоо гэж байна. Та бүхний судалгаанд ч энэ бүхэн туссаар ирсэн ч шийдвэр гаргагчид анзаарч харж, бодлогодоо тусгасан эсэх нь эргэлзээтэй. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Монгол бол харьцангуй залуу үндэстэн. Ихэнх хөгжингүй орнуудад хүн ам нь хөгширөөд төрөлт багасаад эхэллээ. Манайх эсрэгээр залуучууд ихтэй учир хүн амын өсөлт өндөр байна. Жил болгон олон залуу хөдөлмөрийн зах зээл рүү орж байна. Гэтэл тэдэнд чанартай амьдрахад хүрэхүйц хангалттай цалинтай ажлын байр алга. Энэ чинь хөрөнгө оруулалт байхгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо банкууд дээр зээл гарахгүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт явахгүй байгаагийн нэг илрэл. Гэтэл нөгөө талд төр данхайгаад байдаг. Энд тэнд хуралд очиход дэд сайд, орлогч дарга, дэд ерөнхийлөгч гэх зэргээр өчнөөн олон албан тушаал бий болж байна. Зарим яам, агентлаг ямар ч олон хэлтэстэй юм. Ганц хоёрхон мэргэжилтэнтэй хэлтсийн дарга байна. Нэг талдаа төр улам данхайгаад, нөгөө талд хувийн хэвшил улам цомхон болоод байгаа нь тун муу. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн буурах болсон. Дээр нь манай эдийн засаг өсөөд байна гэдэг боловч хоёрхон зүйл дээр үндэслэдэг. Нүүрсний үнэ өссөн. “Оюу толгой”-н зэсийн баяжмал юм. Бусад улсуудын эдийн засаг яаж өсч байна гэвэл бүтээмж дээр тулгуурладаг. Манайд нэг хүнд оногдож байгаа бүтээмж багасаад байна. Бүтээмж маань хасахтай гараад ирлээ. Энэ бол маш аюултай үзэгдэл. Урт хугацаанд манай эдийн засгийг нураах зүйл шүү дээ. Тэгээд бид бүтээмжийнхээ дутагдлыг юугаар нөхөж байна гэвэл гаднаас зээл тусламж авдаг. Энэ бол их буруу. Дэлхийн банкныхан хэлсэн байна лээ. Монголчууд экспортлоод байх юм. Гэвч гадаад өр нь өсөөд, иргэдийнх нь амьдралын чанар дагаад өсөхгүй байна гэсэн байсан. Орлого өсч байж иргэдийн амьдралын чанар өснө. Орлого яаж өсөх юм гэхээр бүтээмж дээр суурилдаг. Гэтэл бүтээмж нь хасах заачихаж байна. Тэрийг нь нийгмийн халамж нөхөөд байгаа юм. Ийм учраас сонгодог баялгийн хараалын араас орох гээд байна шүү дээ гэж анхааруулж байна. Миний хувийн санал бол төр нэгдүгээрт цомхон болох хэрэгтэй. Тэр олон орлогч сайд, дэд дарга нарыг хасаад төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй. Энэ нь нөгөө талдаа төсвийн алдагдал буурснаар төсвийн орлого буурна гэсэн үг. Татвар, НӨАТ төлөгчид бага мөнгө төлнө гэсэн үг. Тэр мөнгөө өөр тийшээ оруулах ёстой. Одоо аж ахуйн нэгжүүд үйлээ үзэж байна шүү дээ. Хүмүүсээ цалинтай байлгах хэцүү, татвараа төлөх, банкны зээлээ дарах хүнд болсон. Ингээд хамгийн түрүүн хийж чадаж байгаа зүйл нь ажлын байраа цомхотгож байна. Хэрэв татвар, НӨАТ дээр хөнгөлөлт үзүүлээд, зээлийн хүүг бууруулаад өгчихвөл ажлын байраа хадгалж үлдэх орон зай нь илүү болно. Бусад улсыг харж байхад төр нь бизнес рүүгээ хутгалддаггүй. Дүрэм журам нь ойлгомжтой, огцом өөрчлөгддөггүй, тоглоомын дүрмээ бариад явж байдаг. Манайх болохоор төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд, хувийн хэвшилд очих ёстой мөнгийг нь хуу татаж аваад байна. Засгийн газар маш их хэмжээний бонд гаргачихлаа. Эсрэгээр энэ нь банкуудад зээл гаргах сонирхолгүй болгочихож байгаа юм. Зээл гарахгүй байна гэхээр аж ахуйн нэгжүүд мөнгөөр дутна. Ингээд бид чөтгөрийн тойрогт орчихоод байна. Үүнээс гарахын тулд төр нэгдүгээрт, маш цомхон болмоор байна. Хоёрдугаарт, хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийдэг боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

– Ажлын байранд хүн олдохгүй байна гэх шүүмжлэл элбэг. Нэг талаар залуус ажил голоод байгаа мэт боловч урт хугацаанд тогтвортой, өгөөжтэй ажиллах хүсэл сонирхлыг харгалзахгүй байна уу гэж анзаарагддаг?

-Манайх ажлын байр, хөдөлмөр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Зарим ажлын байр 2-3-хан сар үргэлжилдэг. Үүнийг хүмүүс ажлын байр гэж үзээд байна. Тэгээд зарлахаар хүн ирэхгүй байна гэж хэлдэг. Гэтэл ажилд орох гэж байгаа залуус хөдөлмөр хүсээд байгаа юм. Хөдөлмөр гэдэг нь өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлээд түүгээрээ хангалттай амьдрах тогтвортой боломжийг хэлж байна. Энэ хоёрын хооронд маш том зөрүү байна. Дээр нь чадалтай залуус гадагшаа маш их явж байна. Яагаад гэвэл төрд ажиллах сонирхолгүй. Хувьд орохоор хэцүү. Манайх асар олон дээд боловсролтой хүмүүсийг бэлтгэж байна. Казахстанаас хамаагүй олон байна. Казахстанд дээд боловсролтой хүн цөөн боловч залуусын дунд ажилгүйдэл бага. Манайд дээд боловсролтой залуус өндөр мөртлөө залуусын ажилгүйдэл их байгаа юм. Дээд боловсролтой хүмүүс заавал дарга, менежер хийх гээд байдаг. Гэтэл тэр ажил нь олдохгүй шүү дээ. Ямар ч нийгэмд даргын тоо хязгаартай. Ингээд залуус нийгмээ үзэн ядаад эхэлдэг. Социализ, каптиализм, ардчилал, дарга нар, төрөө үзэн ядна. Үүнээс гарах хоёр л арга байна. Нэгдүгээрт, бид нийлүүлэлтээ багасгаж болж байгаа юм. Энэ салбарт яг төдий тооны дарга, менежер бэлтгэнэ шүү гэдгийг хэлж болно. Хүний эрхтэй холбоотой ямар асуудал хөндөгдөхийг мэдэхгүй. Нөгөө талд бид тоогоо томруулж, эдийн засгаа тэлж өгөх хэрэгтэй. Гэвч манайх алийг нь ч хийхгүй байна. Урсгалаар нь хаячихсан. Европын орнуудад 100 оюутан ороход 20 нь төгсөж байна. Ингэж маш сайн шигшиж байж их дээд сургуулиудынхаа чанар, нэр хүндийг өндөрт авч үлддэг. Харин Монголд 100 оюутан ороод 120 болоод төгсдөг. Дундаас нь шилжиж ирээд орчихдог. Энэ маань анархист байдлыг үүсгэчхэж байгаа юм. Мөн чанарыг муутгаж байна. Хоёрдугаарт, тэр олон хүнийг төгсгөсөн бол ажлын байраар хангах хэрэгтэй шүү дээ. Ажлын байраар хангахын тулд ажил олгогч нартаа хөрөнгө оруулах боломжийг нь олгох ёстой. Гэтэл Монголд хөрөнгө оруулах боломж ерөөсөө байхгүй болчихоод байна шүү дээ. Барилга барьж, уул уурхай эрхэлж болохгүй. Хөдөө аж ахуй руу оръё гэхээр өчнөөн зөвшөөрөл. Хаана юу хийж болох нь тодорхойгүй. Улам л хээл хахууль, хүнд суртал нь өсөөд байна. Ер нь яах ёстой юм гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Эсвэл бид төрийн капитализм руугаа орох хэрэгтэй юм уу. Төрийн капитализм руу ороод баахан улсын үйлдвэртэй боллоо гэж бодъё. Тэд өрсөлдөх чадвартай байж чадахгүй. Татаасаар амьдарч байгаад унана шүү дээ. Тэгэхээр бидэнд бэлээхэн хажууд байгаа Казахстан, Өмнөд Солонгос, Чили зэргийн жишээг ашиглах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг дэмждэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хийхгүйгээр явахгүй боллоо. Сүүлийн үед манайд зүүний популизм газар авчихаж байгаа юм. Ерөөсөө л төр хүчтэй байгаад бүх юмыг хийнэ гэдэг. Гэтэл төрийн өмчит компаниудыг хар л даа. Маш олон захиралтай. Тэд нар нь ажилдаа ч ирдэг юм уу бүү мэд. Бөөн өр үйлдвэрлээд явж байгаа юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ

Нийслэлээс өнгөрсөн оноос эхлэн “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдана. Энэ хүрээнд эхний ээлжинд орж ирсэн 5 ширхэг сургуулийн автобусыг нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өгчээ. Энэхүү хүүхдийн автобусыг “Зорчигч тээвэр гурав” компани хариуцан ажиллах аж.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно. Өнгөрсөн онд хүүхдийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр санаачилж, туршилтаар явуулж эхэлсэн маань маш үр дүн гарсан. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж ажилласны үр дүнд эхнээсээ автобуснууд маань орж ирсэн байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ихээхэн ач холбогдолтой” хэмээлээ.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн газарт 40 автомашин нийлүүлсэн бөгөөд түргэн тусламжын үйлчилгээ 3.3 хувиар өссөн тоон судалгаа гарчээ. Харин цагдаагийн байгууллагад нийт 110 автомашин олгосны 90 автомашин нь нийслэлийн Цагдаагийн байгууллагад олгогдсон бөгөөд гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглаж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэ жилийн хувьд 130 гаруй боловсролын сургуульд 310 мянга гаруй хүүхэд сурч байгаа тоон мэдээлэл байна. Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг” гэв.

Цагдагийн байгууллага, Эрүүл мэндийн газрын автомашины парк шинэчлэлтийг хийж ажилласнаар энэ оны эхний 9 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 29.7 хувиар, гудамж, талбайд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.2 хувиар, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 42.1 хувиар тус тус буурч, хэргийн илрүүлэлт 10.4 хувиар, зөрчлийн илрүүлэлт 29.6 хувиар өссөн үр дүн гарчээ. Харин түргэн тусламжийн үйлчилгээг 3.3 хувиар нэмэгдүүлж 88.9 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс энэ баасан гаригийг дуустал гурван хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй, мөн үйлчлэхгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэсэн юм.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байдаг. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байгаа билээ.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нараас илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 54 жолоочоос коронавирус илрээгүй.

Харин ОХУ-ын иргэн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэрбээр тээврийн жолооч бөгөөд Алтанбулагийн боомтоор орж ирж байсан юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна. Долоон хүн хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Өнөөдөр ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй үүрийн 04.00 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа.

Дэлхий дахин өнөөдрийн байдлаар 38 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, нэг сая гаруй хүн эдгэрээд байна.

Улирлын томуугийн вакцин хийж байгаа. Арав гаруй хоноход 63.7 хувьтай хийгдэж байна. Хүйтний улирал эхэлж байгаа тул иргэд амны хаалтаа сайтар зүүж хэвших хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Монгол “саарал жагсаалтаас” гарлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалтаас гарсан талаар өөрийн цахим хуудаст ийнхүү жиргэлээ.

“Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцаас… хэмээн тэрбээр жиргэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээжээ.

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Apple” компани шинэ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа

КУПЕРТИНО. /АР/. “Apple” компани Купертино хотод шинэ “iPhone 12” гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа. Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг бас танилцуулсан байна.

Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан юм.

Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ.

Загвар хийцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байна. “IPhone 5” загварын үеийнх шиг ирмэгүүд нь хавтгай болж (сүүлийн жилүүдэд бөөрөнхий болсон), төхөөрөмжүүдийн зузаан нимгэрчээ.

Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.

“iPhone 12 mini”

5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй загвар нь “iPhone SE”-ээс арай том боловч “iPhone 8”-оос жижиг юм. Ар талдаа өргөн өнцөг ба хэт өргөн өнцөгийн хоёр камертай. Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB гэсэн сонголтуудтай. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, ногоон байна.

iPhone 12

Үндсэн хувилбар болох “iPhone 12” нь өмнөх “iPhone 11” загвараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн “OLED” технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, “Dolby Vision HDR” дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ.

“iPhone 12” нь ар талдаа “12 MP” үндсэн, 12 MP” хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерын хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.

“iPhone 12 Pro”

Хэмжээгээрээ “iPhone 12”-той адил боловч их бие нь хөнгөн цагаанаар бус гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн, энэ загвар нь санах ойн багтаамжийн хувьд ялгаатай (128, 256 эсвэл 512 GB), өнгөний хувьд алтан шаргал, мөнгөлөг, бал чулуун, хөх гэсэн сонголтуудтай.

“iPhone 12 Pro Max” бол хуучин загвар юм. Ерөнхийдөө энэ нь “iPhone 12 Pro”-той адилхан боловч 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камерыг суурилуулжээ. Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.