Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Андлалын Өргөө”-ний асуудлаар над руу дайрсныг ойлгоогүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт аялал жуулчлалын цогцолборыг байгуулах ажил үргэлжилж байна. Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд нийт зургаан цогцолбор байгуулагдах юм. 13-р зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” нэртэй түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болно.

Энэхүү бүтээн байгуулалтын нэг Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байгаа “Андлалын Өргөө” хөшөө олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ажил бүрэн дуусаагүй байна. Энэ асуудал дээр над руу яагаад дайрсныг би ойлгоогүй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дадал суманд баригдах Чингис хааны цогцолборыг байгуулахаар болсон. Азийн хөгжлийн банкны санхүүжилт Хэнтий аймагт орох уу үгүй юу гэдэгт л би тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Тиймээс холбогдох яамнаас нь тодруулах нь зүйтэй” гэв.

Мөн нийтлэлч У.Оргилмааг Авлигатай тэмцэх газраас хоёр удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан. Учир нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас үүдэлтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудалд холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан тухай мэдээлэл цацагдсан. Үүнд “Гэрэл гэдэг хүнд хандаж хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс савраа татах хэрэгтэй. Хэнээр ч дарамтлуулсан бай би гомдлоо татаж авахгүй. Ингэх тусам нь би хардах болно” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аар дамжин ирэх иргэдийг дараах байруудад тусгаарлана

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдрийн байдлаар 8 удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

Хуваарийн дагуу энэ сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд транзит нислэг үйлдэх бөгөөд тус онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг вакциныг ажлын өдрүүдэд ХӨСҮТ-д хийж байна

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд зохион байгууллаа.

Энэ хугацаанд Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийв. Тодруулбал, томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр зохион байгуулсан.

Харин 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байгаа юм.

Дархлаажуулалтын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд товлон зарласан хугацаанд дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй эрсдэлт бүлгийнхэн энэ долоо хоногтоо багтаж, харьяа эрүүл мэндийн төвдөө вакцинаа хийлгэх боломжтой аж. Мөн вакцин хийгдээгүй зарим сургууль, цэцэрлэгт энэ долоо хоногт багтан дархлаажуулахаар ажиллаж байгааг албаны хүн хэллээ.

Манай улс энэ жил хоёр удаагийн хангалтаар 509,500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин юм.

Сайн дурын дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

Түүнчлэн иргэд сайн дураараа томуугийн вакцин хийлгэх боломжтой.

ХӨСҮТ-д Даваа-Баасан гарагт 08:30-16:00 цагт томуугийн вакцин хийж буй бөгөөд төлбөр 15,000 төгрөг.

Томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:

  • Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
  • Бусад насныханд эсрэг заалт байхгүй
  • 6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд иргэд сэтгэл хангалуун байгаа илэрхийлжээ

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05:00 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжрах юм. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 24553 иргэн эх орондоо иржээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар 81 улс руу 90 удаагийн тусгай нислэг үйлдсэн байна. Нислэгээр 18009 иргэн эх орондоо иржээ. Мөн хилийн боомтоор 6544 иргэний татан авчээ. Нийт 24553 иргэн эх орондоо ирсэн.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс бага насны хүүхэдтэй 3010, эрүүл мэндийн шалтгаантай 1929 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 348, ахмад настан 1486 иргэн, жирэмсэн эмэгтэй 623, саатуулагдсан 87, энхийг сахиулагч 427, санхүүгийн хүндрэл болон хүндэтгэх бусад шалтгаантай 10099 иргэн байна. Аравдугаар сар гарсаар найман удаагийн нислэг үйлдээд байна.

Улсын хэмжээнд 63 тусгаарлах байранд 2662 иргэн ажиглалт, тандалтад байгаа. Нийслэлд 2345, орон нутагт 317 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар 3318 албан бичиг ирснийг цаг тухайд нь шийдвэрлэж ажилласан. Гадаад улс орноос иргэдээ татан авах болон тусгаарлах байр бусад асуудлаар 11871 өргөдөл гомдлыг хүлээж авсан. Эдгээрт дүн шинжилгээ хийгээд ажиллаж байна.

Номхон далайн баруун бүсийн сэргэн тархаж буй халдвар нийгэм эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх, стратеги гэсэн бодлогын баримт бичиг бий. Энэ баримт бичигт найман тэргүүлэх чиглэл гэж байгаа. Коронавирус төдийгүй бусад зүйлсээс үүссэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх, бэлэн байдлыг хамгаалахтай холбоотой дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тогтолцоо бий болгохтой холбоотой стратеги байгаа. Үүнтэй уялдуулаад УОК-ын шуурхай штаб шадар сайдын ажлын алба, ДЭМБ, ХӨСҮТ хамтраад орон нутагт нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдалтай холбоотой сургалт зохион байгуулж байгаа.

Бид зургаан аймагт сургалтаа зохион байгуулсан. Энэ сургалтын гол зорилго нь орон нутагт байгаа шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоо буюу олон бүтэц зохион байгуулалтад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.

Архангай аймгийн 288 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Элбэрэлт эхчүүд ээ,

Монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, ивээлт саран болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг юутай ч зүйрлэмгүй хэмээн монголчууд бид ярьдаг. Иймээс талархаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр хүндлэл үзүүлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.

Энэ л сайхан уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одон хүртээх тухай зарлигаа цаг хугацаанд нь гаргасан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ үе шаттайгаар гардуулахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр миний бие Арын сайхан Архангай аймагт хүрэлцэн ирж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 288 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 21, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 267 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эрдэм мэдлэгээр биеэ чимсэн, эх орондоо хэрэгтэй, шинэ үеийн монгол хүнийг өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсний нэгэн илэрхийлэл болох “Эхийн алдар” одон бол хамгийн шударга, нандин шагнал бөгөөд цаашид ч үргэлжлэх ёстой монгол төрийн сайхан уламжлал юм.

Үүний хажуугаар эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь монгол төрийн орхигдуулж болохгүй чухал үүрэг юм. Гэтэл өнөөгийн манай нийгмийн бодлогын нэгэн эмзэг цэг, тулгамдсан асуудал нь хүүхэд хамгаалал болчихоод байна.

Тийм ч учраас миний бие энэ асуудлаар баримталж ирсэн байр сууриа тууштай хадгалж, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо ямагт сайжруулж, монголын ирээдүйг хамгаалахын төлөө даацтай бодлого хэрэгжүүлж, сэтгэлтэй ажиллах ёстой гэж үзэж байна.

Улмаар хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон. Цаашид миний бие энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Архангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг үе шаттайгаар гардуулж дууслаа.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Уламжлал ёсоор “Эхийн алдар” одонг жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг байсныг дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулах шийдвэр гарсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

  1. 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн 203 ээжид,
  2. 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн 230 ээжид,
  3. 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн 161 ээжид,
  4. 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн 292 ээжид,
  5. 2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн 214 ээжид,
  6. 2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн 408 ээжид,
  7. 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн 227 ээжид,
  8. 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн 346 ээжид,
  9. 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн 548 ээжид,
  10. 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн 377 ээжид,
  11. 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн 186 ээжид,
  12. 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн 338 ээжид,
  13. 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн 391 ээжид,
  14. 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн 266,
  15. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн 382,
  16. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид,
  17. 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн 421 ээжид,
  18. 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн 65 ээжид,
  19. 2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн 208 ээжид,
  20. 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн 531 ээжид,
  21. 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн 288 ээжид тус тус “Эхийн алдар” одон гардууллаа.
Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт 12-р сарын 21-нд эхэлнэ

БШУ-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тэгвэл энэ жил ЕБС-ийн сурагчдын улирлын амралтын хуваарь батлагджээ.

Амралтын хуваарь:
I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.
II УЛИРАЛ- 1-12 дугаар анги найман долоо хоног хичээллэх ба 2021.02.01-2021.03.29-нийг хүртэл хичээл орно.
III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ны хүртэл
  • 4-5 дугаар анги 2021.04.05- 2021.06.05-ныг хүртэл хичээллэнэ.
  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.05.28-ныг хүртэл хичээллэж, 2021.05.31-2021.06.04-ний хооронд шалгалтаа өгч, зуны амралт эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн. Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах гурван тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болллоо.

-Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгосон юм.

-ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.

-Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.

-Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт 2020 онд хийх их засварын ажлыг гэрээний дагуу дуусгаж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг нь олгохоор болов. Энэ онд улсын хэмжээнд найман дотуур байр, 28 сургууль, 16 цэцэрлэг, хоёр номын сан, соёлын дөрвөн төв, шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн, таван спорт заал болон бусад барилгад /нийт 69/ их засвар хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрд халдсан, гутаасан 62 гомдол ирсэн

Цагдаагийн байгууллагаас сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулах, сонгуультай холбоотой гарсан хэрэг маргаан зөрчлийн талаар ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл өглөө.

Тэрээр “Орон нутгийн сонгууль эхэлснээс хойш эхний гомдол 9 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд хүний улстөрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 207 гомдол ирээд байна.

Гомдол мэдээллийг ангилж үзвэл Эрүүгийн хуулийн 15-14.9-т заасаан улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасан хуурамч бичиг баримт үйлдэх 2, Зөрчлийн тухай хуулийн 17.1.7-д заасан нэр дэвшигчийн нэр төрд халдсан,гутаан доромжлох 62, Зөрчлийн 17.1.10-17.12, 18-т -т заасан хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн.

Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн, бол эрүүгийн хуулийн заасан үндэслэлээр ирүүлсэн 8 гомдол мэдээллийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлсэн, 100 гомдол мэдээллийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр тусгаарлагдаж байгаа аж.

Португалийн шигшээ баг маргааш Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй болж байна. Түүнчлэн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцож чадахгүй боллоо.