Categories
мэдээ нийгэм

Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагаас орой 20:00 цаг хүртэл явагдана.

Энэ удаагийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие даан 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2,148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд иргэн Та сонгуулийн санал өгөх байраа ЭНД дарж мэдэж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-д НЭР ДЭВШИГЧИД

Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. 20.00 цаг хүртэл үргэлжлэх энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Та компьютераас уншиж байгаа бол зураг дээр дарж томруулна уу.

Утсаар үзэж байгаа бол дэлгэцээ хөндлөн болгож үзнэ үү.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Солонго: Монгол кино үйлдвэрийг хувьчлаагүй. Харин монгол киног төр дэмжих үүрэгтэй

Монголын кино нэгтгэлийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Солонготой ярилцлаа.


-Сүүлийн үед Монгол кино үйлдвэр болон Аса цирк, Ард кино театрыг хувьчилах асуудал яригдаад байгаа. Тэгвэл “Монгол кино” үйлдвэрийг өмнө нь менежмэнтийн хувьчлалд авах яриа өрнөж байв уу?

-Монгол кино үйлдвэрт 2004 болон 2008 онуудад менежментийн хувьчлал хийх талаар ярьж байсан. Гэвч үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас аль ч үед дэмжигдээгүй. Менежмэнтийн хувьчлал хийх болоогүй, кино үйлдвэрийг ингээд гаргаад хаячихвал баларна гэж хэлээд оролцуулаагүй. Төр эхлээд кино урлагаа тодорхой хэмжээнд дэмжсэний үндсэнд хувьчлах хэрэгтэй биз дээ. Ингэхгүйгээр зүгээр л хаячихвал ямар ч хэрэггүй болно.

-Тэгвэл сая Монгол кино үйлдвэрийг хувьчлах сэдэв дахин сэргэх шиг боллоо?

-Монгол кино үйлдвэр Соёлын яаманд харьяалагддаггүй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд бус, төрийн өмчийн хорооны үйлдвэрийн газар болчихсон байгаа юм. Хуучин л Соёлын яамны сайд хэлсэн байх. Үндсэндээ Соёлын яамны харьяанд “Цирк” зэрэг соёлын байгууллагууд ордог. Соёлын яаманд С.Чулуун сайд шинээр гарч ирээд Монгол кино үйлдвэрийг үзэж, саяхан манай гавьяат, ардын жүжигчидтэй уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр бид киноны хуульд саналаа өгч байр сууриа илэрхийлсэн юм. Түүнээс биш менежмэнтийн хувьчлал гэсэн ойлголт байхгүй. Энэ талаар анх УИХ-ын гишүүд асуухад нь мэдэхгүйгээр л “Хувьчилсан юм биш үү, тэр чинь төрд байна уу үгүй юү” гэж хэлсэн юм билээ.

Монгол кино үйлдвэр тусдаа байгууллага учраас үүнд хамаарахгүй. Одоо кино урлагт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаас менежмэнтийн хувьчлал биш. Ер нь 1930-аад оноос хойш төрийн санхүүжилтээр түүхэн сэдэвт хэдхэн том кино хийсэн. Орос улсад урлагаа төрөөс дэмждэг. Гэтэл манайд ийм дэмжлэг байдаггүй учраас кино урлаг хол явдаггүй.

-Тэгэхээр анхнаасаа ямар ч хувьчлах, эсвэл төрд шилжих гэсэн ойлголт байхгүй байжээ?

-Тийм ээ. Манайх 1990-ээд оноос өмнө төрийн захиалгаар зургаа, долоохон кино хийж байсан. Тэр үед соёл урлагт өгөх нийт мөнгөний 47.2 хувийг зөвхөн кино дангаар авдаг байлаа. Өөрөөр хэлбэл, соёл урлагт өгч байсан мөнгөний тал хувийг кино урлагт өгч байгаад 1993 онд гэнэт зогсоосон. Төрөөс санхүүжүүлнэ гэдэг чинь кино хийх бүхий л зардлыг улсаас даана гэсэн үг. Тодруулбал, дулаан, ус цахилгаан, ажилчдын цалин, үйлдвэрийн байр болон нийгмийн даатгал зэрэг урсгал зардлыг төлдөг. Тэр үед Монгол кино үйлдвэрээс улсын захиалгатай 40 гаруй баримтат кино хийсэн. Ингээд 1993 оноос биеэ дааж орлогоо олох болсон. Ерөөс зах зээлд цирк, кино урлаг биеэ даан амьдарч чадах юм байна гэж шийдээд Цирк, Монгол кино үйлдвэр хоёрыг өөрсдөө биеэ даагаад амьдарцгаа гэж шууд аж ахуйн тооцоонд гаргасан.

Түүнээс биш кино үйлдвэрийг хувьчлаагүй. Монгол кино үйлдвэр биеэ дааж амьдрах гэж үзсэн. Яахав, эхний гурван сар ажилчдадаа цалин хөлсийг нь өгөөд хүргэсэн. Тэгсэн ч дараа сараас нь ажил үндсэндээ зогсонги байдалд шилжсэн байдаг. Одоогийн байдлаар Монгол кино үйлдвэр дулаан, цахилгаан, цалин, нийгмийн даатгал гэх мэтчилэн байгууллагынхаа бүх зардлыг өөрсдөө хариуцаж төлдөг. Бид сүүлийн 20 гаруй жил өөрсдийгөө санхүүжүүлээд учраа олоод явж байгаа гэсэн үг. Ер нь төр ийм олон байгууллагыг хувьдаа авч яах юм бэ. Заримыг нь хүмүүст өгч өөрсдөөр нь ажил хийлгэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бүгдийг нь барьчихаад суугаад байвал явахгүй. Төрөөс одоо юу хүлээх юм. Энэ олон байгууллагыг санхүүжүүлээд байж чадах эсэх нь ч эргэлзээтэй.

-Мэдээж соёл урлагаа хөгжүүлэхийн тулд төрийн дэмжлэгийг бодлогоор дэмжих нь зүйтэй болов уу. Хууль эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт байдаг юм бол?

-Монголд кино урлагийн хуулийг 5-6 жилийн өмнөөс хөөцөлдөж ирсэн. Ерөөс хуультай байх нь зөв гэдгийг ч ярилцсан. Олон уран бүтээлчийн зүтгэл шингэдэг, асар их хөрөнгө шаарддаг салбар бол кино урлаг юм шүү дээ. Тиймээс ч үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм. Орост кино урлагийг төрөөс дэмжих хууль хамгийн анх гарсан байдаг. Гэвч зүгээр л Кино урлагийн хууль гэвэл хэтэрхий ерөнхий ойлголт болно. Тэр хууль гарснаар Оросын кино урлаг мундаг хөгжсөн. Тэгвэл төрөөс чухам яаж дэмжих вэ. Манайд гарсан хуулийн үзэл санаа нь анх киноны тухай хууль гэж явсан байдаг. Одоо бол киног төрөөс дэмжих тухай хууль болоод явж буй. Энэ нь ч зөв болсон.

-Соёлын салбарт гэвэл “Цирк”-т менежмэнтийн хувьчлал явагдсан байдаг?

-Циркийг улс санхүүжүүлж байгаад зогсчихлоо. Цирк бол гадаад дотоодод тоглолт хийж бизнес олох боломжтой. Гэхдээ циркийг хувьчилж авсан баг нь өөрөө буруу ажилласан. Тэдний уран бүтээлчид хоёр хуваагдаад тендерт орж, хоёр баг болсон байдаг. Тэгээд Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй нэг баг аваад цааш хөгжүүлсэн гэсэн үг. Харин нөгөө багийг гурван жил ажиллуулаад цалинг нь өгөөд явсан байгаа юм. Нэгэнт менежмэнтийн хувийн байгууллага учраас одоо та бүгд ашгаа өөрсдөө олно шүү гээд л… Гэтэл ашиг олоогүй, харин ч улсаас бэлэн юм ирвэл авчихаад сууж байдаг. Улмаар хөгжихөө болиод үндсэндээ зогсонги байдалд шилжсэн гэсэн үг. Дуурь, Драм, аймгийн соёлын төвүүд гэх мэтчилэн олон байгууллага ингэж улсаас цалингаа аваад дулаан, цахилгаанаа төлүүлээд явж байна. Энэ дундаас ганцхан кино үйлдвэр л өөрсдийгөө санхүүжүүлээд явж байгаа. Монгол кино үйлдвэр жил бүр татварт 100 гаруй сая төгрөг төлдөг. Үүнийг нь Төрийн өмчийн хорооноос хариуцдаг учраас биднийг ашигтай ажиллахгүй бол арга хэмжээ авна. Аж ахуйн байгууллагын хувьд үр ашигтай ажиллаж байж л төрийн өмчийн хороогоор үнэлүүлнэ. Одоо төрийн буюу Соёлын яамны мэдэлд очно гэж байгаа. Тэгэхээр Соёлын яам маань жил болгон 700 саяас нэг тэрбум төгрөгийн зардал гарч байж кино үйлдвэр цаашид явна. Монгол кино үйлдвэр одоо үр ашигтай байхын тулд гурван хүний ажлыг нэг хүн хийх маягаар яваа. Хэрэв төрийн мэдэлд очвол яг л хийх ёстой ажлаа л хийнэ.

-Монголд хичнээн хүн кино театрт билет захиалж кино үздэг бол. Энэ төрлийн судалгаа бий юү. Шинэ кино гарлаа гэхэд үзэгчдээс ашиг орлого нөхөж олж чаддаг уу?

-Ер нь 200 мянган хүн л кино үзэж байна гэсэн судалгаа бий. Ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд нь кино үздэг. Өөрөөр хэлбэл, цалин авдаг ажилчид кино үзэхгүй байна. Ингээд л хийх ажилгүй, гадуур тэнэж явахаар гээд л эцэг эх нь хүүхдүүддээ кино үзэх мөнгийг нь өгдөг. Түүнээс биш одоо кино үздэг хүн байхгүй боллоо. Жишээ нь, Херо энтертаймент “Би чамд хайртай”киноны хоёрдугаар ангийг нь зориуд бодлогоор хийсэн. “Би чамд хайртай” киног тэр үед үзэж байсан залуу одоо ажилтай, орлоготой болчихсон. Залуу насандаа үзэж байсан киног нь эргэж тавихаар хоёрдугаар ангийг нь үзэх сонирхол төрнө шүү дээ. Энэ нь бага зэрэг нөлөөлсөн боловч дахиад л үр ашиггүй. Тэгтэл үзэгчдийн орлогын 50 хувийг нөгөө кино театрууд авчихаж байгаа юм. Ер нь кино уран бүтээлээ гадагш гаргаж байж л ашиг олно. Монголд зардлаа нөхөж ашиг олно гэдэг үнэхээр хэцүү. Хамгийн гол нь их хэмжээний ашиг олохдоо биш, залуу үеэ зөв зүйтэй хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэхэд кино урлагийг ашиглах шаардлагатай байна. Ингэснээр гол үүргээ биелүүлнэ.

-Тэгэхээр менежмэнтийн хувьчлалд удирдлагын арга барил чухал гэсэн үг үү?

-Тэр циркийн том байшин дотор Д.Дагвадорж аварга ганцаар юу ч хийхгүй шүү дээ. Гол нь түүнийг зөв зүйтэй ажиллуулдаг циркийн менежмэнтийн баг л байх ёстой. Циркийн баг гурван жил менежмэнтээр явлаа. Өөрөөр хэлбэл, хоёр баг өрсөлдөөд нэг баг нь Д.Дагвадоржийг та энд оролцооч ээ гэсэн юм байна лээ. Менежмэнтийн хувьчлал хийгээд одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт үр ашигтай ажиллаж байна. Үр ашигтай ажиллахгүй бол зүгээр улсаас цалин аваад л явбал цааш хөгжихгүй. Ерөөс менежмэнтийн хувьчлал гэдэг чинь багийн ажиллагаа. Тэгэхээр үүнийг зөв чиглүүлдэг команд л хэрэгтэй.Хэрэв улс циркийг авлаа гэхэд 700-800 сая төгрөгийг өөрөө төлж, хариуцаж явах байх. Чухам тэгж чадах уу, үгүй юү гэдэгт асуудал гарна. Төр засаг нь нэгнийхээ гаргасан юмыг дахиад л ингэх нь дэмий. Ер нь урагшаа л явах хэрэгтэй. Угтаа төр өөрийнхөө ачааллаас хөндийрч өгснөөр урагш явах ёстой. Энэ кино үйлдвэрийг авъя гэсэн санал маш их гардаг. Гэвч тэнд Монголын киног хөгжүүлье гэсэн хүн байдаггүй.

-Кино урлагаар дамжуулан үндэснийхээ соёлыг сурталчилж буй жишээ олон бий. Тэгвэл бид кино урлагаа таниулах боломжтой юу?

-Азийн орнуудад зориулагдсан жүжигчдийг тусдаа бэлтгэж байна. Жүжигчдэд багаас нь хятад, япон, солонгос хэл заадаг. Тухайн орны зах зээлд төрөлх хэлээр нь ярьдаг, дуулдаг жүжигчнийг илүү үзнэ биз дээ. Тэгэхээр одоо төрөөс кино салбараа дэмжих нь чухал юм. Энэ салбар бол танин мэдэх, соён гэгээрүүлэх, хувь хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Үүнд нь тааруулж кино хийх үүрэгтэй. Тэр үүргийг нь төр киночдоор дамжуулж мөнгө өгөөд хийлгүүлэх үүрэгтэй. Төр үүргээ биелүүлж залуу үеэ хүмүүжүүлж чадахгүй байна гэдэг асуудалд орж байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

А.Эрдэнэбилэг: Би гучин мянган хүнд эрүүл энх, аз жаргал бэлэглэжээ

ГССҮТөв үүсч хөгжсөний 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрүүл мэндийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэгийг “Монгол Улсын гавьяат эмч” цол, тэмдгээр шагнасан юм.

А.Эрдэнэбилэг эмч Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул. Сумынхаа найман жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн. 74 хүүхэд төгссөнөөс сурлагаараа хоёрдугаар байранд орж байжээ. Сургуулиа төгсөөд малын эмч болохоор бэлдэж байсан ч хувиар нь ирээгүй гэнэ. Ингээд Говь-Алтай аймгийн Анагаахын дундын эх барих бага эмчийн ангид элсжээ. Үүний дараа 1986 онд Анагаахын их сургуулийн эмчилгээний ангид элсэн суралцсан байна. Гэтэл АУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн сурлагаар эхний 15-д ордог оюутнуудыг сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан болгох зорилгоор ялган авч тусгай групп байгуулсан байна. А.Эрдэнэбилэг эмч уг тусгай группт багтаж 1992 онд Анагаахын их сургуулийг онц дүнтэй төгсөж тэнхимийн багшаар шууд хуваарилагдсан аж.

30 ГАРУЙ ЖИЛ ЭМЧ, БАГШ ГЭСЭН ХОС МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАСНЫГ МИНЬ ТӨР ЗАСАГ ҮНЭЛЛЭЭ

“Мэс заслын эмч гэдэг бол дан ганц нэг хүний ажил биш, баг хамт олны бүтээл байдаг. Тийм ч учраас намайг өдий зэрэгт хүргэж байгаа нь ГССҮТ-ийн үе үеийн ахмад эмч нар, одоо ажиллаж байгаа залуу эмч, шавь нарын минь хамтын бүтээл. Энэ цол хамт олны минь гавьяа шагнал гэж бодож байна даа.

Биднийг оюутан байхад АУИС-ийн зургадугаар курсэд бүтэн жил субординатурын дадлага гэж хөдөө мөн хотын төвийн эмнэлгүүдэд тус тус зургаан сар дадлага хийж мэргэжлийн чиг баримжаагаа олж төгсдөг байлаа. Миний хувьд гэмтлийн эмч болохоор тавдугаар курсээсээ эхлэж сонирхсон. Ингээд хуучин гэмтлийн эмнэлэгт Г.Дэмид багшийнхаа удирдлаганд нэг жил ажиллаж, Гэмтлийн эмнэлгийн бурхадууд болох Н.Даш, Г.Дагва, Ө.Даваасамбуу, Ж.Олзвой, С.Хүнбиш, Ц.Дэмбэрэл, Б.Гомбо, Б.Чоёндорж, Д.Мишигдорж, Х.Баттөмөр, Б.Борхурга нарын сайхан эмч нараас ихийг сурч, гэмтлийн эмч болох чин хүсэл эрмэлзэлтэйгээр 1992 онд төгсөөд, шууд АУИС-ийн мэс заслын хоёрдугаар тэнхимийн гэмтлийн багшаар ажиллах тушаал гараад, маргааш нь элсэлтийн шалгалтын комисст орж ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш одоог хүртэл АШУҮИС-д багш, тэнхимийн эрхлэгч, ГССҮТөвд эмч, тасаг, клиникийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна” гэлээ.


Гэргий Г.Тунгалаг болон ач нарын хамт

“МИНИЙ ХИЙЖ БАЙГАА МЭС ЗАСАЛ БҮХЭН АНХНЫХ”

А.Эрдэнэбилэг эмч зургадугаар курстээ Гэмтлийн эмнэлэгт орсон талаар дээр дурдсан. Энэ цагаасаа хойш сургуулиа төгсөх хүртлээ нийт 197 хагалгаанд оролцжээ. “Миний хийж байгаа мэс засал бүхэн анхных. Мэс засал хийж байгаа үйлдэл бүхэн дахин давтагдахгүй, дахин давтагдсан ч хагалгаа хийлгэж байгаа өвчтөн нь өөр хүн, тухайн өвчтөний эмгэг эрхтний байрлал, хэлбэр, хэмжээ үүсгэсэн шалтгаан, механизм нь ямар нэг байдлаар ялгаатай байдаг. Манайхан энэ хагалгааг насаараа, наснаасаа олон хийлээ гэдэг. Тийм биш шүү дээ. Анх 1991 онд хуучин гэмтлийн эмнэлэгт оюутан байхдаа хүлээн авах тасагт Т.Баянхүү /АУ-ны доктор/ гэж эмчтэй жижүүр хийж байх үед вагонд дайруулсан 13 настай хүүгийн шилбэ тайрах мэс засалд орж, хэдий амь насны заалтаар хагалгаа хийж мөчийг нь тайрсан ч гэсэн хүний эрхтэнг авч байгааг анх удаа харсан болохоор маш аймшигтай байсан. Мөн хүүхдийн түнхний эмгэгийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол Улсад гэмтэл согогийн албыг үндэслэн байгуулагч АУ-ны доктор, төрийн соёрхолт Г.Дэмид, Б.Гомбо багшаасаа, чөмөгт ясны хугарлыг мэс заслаар эмчлэх Г.А.Илизаровын аппарат эмчилгээний аргыг төрийн соёрхолт Ө.Даваасамбуу багшаасаа анх суралцаж байлаа” гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрээр “Энэ жил ГССҮТ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой болж байна. Энэ байгууллага үүсч хөгжихөд Наваанцэрэнгийн Даш, Гажидын Дэмид, Гомбосүрэнгийн Дагва зэрэг манай ахмад буурал эмч нар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүмүүсээс би маш их юм сурсан. Тэдний ач гавьяа тус дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна. Гэмтлийн эмнэлэг хуучин 150 ортой, гуравхан тасагтай байсан. Одоо бол 16 төрөлжсөн нарийн мэргэжлийн тасагтай. 500 гаруй эмч ажилчидтай. Монгол Улсын хэмжээнд үйлчилдэг үндэсний төв болон ажиллаж байна. Тэгэхээр энэ эмнэлгийн үйл ажиллагаатай миний амьдрал салшгүй холбоотой. Харин техник технологи, багаж хэрэгслийн тухайд өдөр шөнө шиг ялгаатай. 2000 он хүртэл гэмтлийн багаж хэрэгсэл бүгд Оросоос орж ирдэг байсан. Яахав, 1990-ээд оны сүүлчээс гадаад харилцаа сайн хөгжөөд дэлхийн олон улсын түвшинд хийгддэг мэс заслын багаж тоног төхөөрөмжүүд орж ирсэн” гэлээ.

“МЭС ЗАСЛЫН ЭМЧ ХЭЗЭЭ Ч НЯЦАЖ БОЛОХГҮЙ. “БИ ҮҮНИЙГ ХИЙНЭ, ЧАДНА” ГЭСЭН ЗОРИГТОЙГООР ХАГАЛГААГАА ХИЙХ ЁСТОЙ”

1992 онд АШУҮИС-ийн багшаар ажиллаж эхэлснээсээ хойш А.Эрдэнэбилэг эмч Монголд гэмтлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн. Анагаахын сургуульд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт гэж бий. Энэ сургалтыг 20 гаруй жил хариуцан сургаж ирсэн хүн бол тэр. Монголд гэмтлийн мэс заслын эмчээр төгссөн 250 гаруй эмч бий. Энэ талаар А.Эрдэнэбилэг эмч “Осол гэмтэлд орсон хүний аль ч эртхтэн гэмтэж болно. Автомашины осолд ороход толгойгоо юм уу хөлөө гэмтээе гэсэн зүйл байхгүй. Харин ийм хүн ирэхэд ямар ч тохиолдолд тэр хүний бүх эртхэн системд тусламж үйлчилгээ үзүүлэх чадвар, хандлага, мэргэжил, мэдлэгтэй байх ёстой. Үүгээрээ гэмтлийн эмнэлгийн эмч нар онцлогтой” хэмээв.

Гэмтлийн эмнэлгийн яаралтай хүлээн авах тусламжаар Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 400-500 хүн үйлчлүүлж байна. Түүний 40-50 хүнийг мэс засалд оруулдаг. Жилдээ арав гаруй мянган яаралтай мэс засал хийгддэг төв. Хагалгаа болгон л хүнд болдог гэдгийг тэрээр ярьсан юм. “Би гучин мянган хүнд эрүүл энх, аз жаргал бэлэглэжээ. Үүнд амархан хагалгаа гэж байхгүй шүү дээ. Хавсарсан хүнд гэмтэл гэж бий. Хүн осол гэмтэлд өртөхөд олон эртхэн нэгэн зэрэг гэмтдэг. Үүнийг хэсэгчилж орхиж болохгүй. Нэгэн зэрэг л шийдэх хэрэгтэй. Ер нь бол хавсарсан хүнд гэмтэл хамгийн хэцүү. Одоо харин техник технологи хөгжөөд сайхан болсон байна. Ер нь мэс заслын хүн хэзээ ч няцаж болохгүй. “Би үүнийг хийнэ, чадна” гэсэн зоригтойгоор хагалгаагаа хийх ёстой. Чадахын төлөө тэмцэнэ. Харин тэр тэмцэх тэмцлээ би өөрөө л олох ёстой” гэж эмч маань ярилаа. Гэмтлийн эмнэлэгт мэс заслын эмч хийж, хажуугаар нь их сургуульд багшилна гэдэг ар гэр орхигдох асуудал цөөнгүй. Энэ талаар А.Эрдэнэбилэг эмч “Гэр бүл гэдэг маш чухал. Би 1992 оноос ГССҮТ-ийн эмч, АШИУҮС-ийн багш гэсэн хос мэргэжлээр ажилласан учраас надад маш том хариуцлага ногдсон. Нэгдүгээрт, би оюутан хохироож болохгүй. Хоёрдугаарт, өвчтөн хохироож болохгүй. Тэгэхийн тулд би өөрийгөө дайчилсан. Өнгөрсөн хугацаанд гэр бүлдээ үнэндээ анхаараагүй. Би эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж энэ мэргэжлээрээ хүний дайтай ажиллаж өөрийн болгохоор зүтгэсэн” гэхэд бидний яриаг сонсож суусан түүний эхнэр Г.Тунгалаг “Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх л даа. Нөхөр бид хоёр Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуульд сурч байхдаа 1984 онд танилцаад 1985 онд гэр бүл болж байсан. 1987 онд хүүтэй болсон. Нөхөр маань Анагаахын дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод зургаан жил сурах хугацаанд би Завхан аймгийн Тосонцэнгэл хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагчаар ажилласан” хэмээн инээмсэглэсээр хайлсан тосоо бидний өмнө тавилаа. А.Эрдэнэбилэг эмч цай оочингоо “1992 онд би ч сургуулиа төгсөөд эхнэр хүүхдээ Улаанбаатар хотод авч ирж байсан. Тухайн үед амьдрал ч хэцүү байлаа. Ингээд эхнэр маань хотод ирээд Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт ажилд орсон. Хүүхэд харах хүн байхгүй. Сурч байсан оюутныхаа байранд таван жил амьдарсан. Тэр таван жилийн хугацаанд ч би гэр бүлдээ үнэхээр анхаарал хандуулж чадаагүй. Манай хүүг оюутнууд бүгд таньдаг болчихсон. Хүү маань “Манай аав, ээж хоёр ажилд явчихсан, та намайг хараад өгөөч” гээд л өөрийгөө харуулчихдаг байсан гэж байгаа юм” гэж бид хөөрөлдлөө. А.Эрдэнэбилэг эмч “Тухайн үед гэмтлийн эмч нар ч ховор байсан. Ард үлдсэн бүх зүйлийг миний хань зохицуулна. Миний ар талыг дааж, миний амьдралыг залгуулж явсан ханьдаа их баярладаг” юм гэж эхнэрээрээ бахархан ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Одоо манай хүү 33 настай. Амьдралын утга учир болсон гурван ачтай. Гурван ачаараа бахархаад л баярлаад л одоо хэсэгтээ л амсхийж байна. Хүү маань эдийн засагч мэргэжилтэй. Одоо хувиараа бизнес эрхэлж байна. Бэр маань санхүүгийн мэргэжилтэй. Ач нар маань эмч болно л гээд байдаг шүү дээ” хэмээгээд инээмсэглэлээ.

САЙН ЭМЧ БОЛ САЙН БАГШ БАЙХ ЁСТОЙ

А.Эрдэнэбилэг эмчийн үндсэн мэргэжил хүний их эмч. Энэ талаараа “Манай АШУҮС-ийн багш нар өвөрмөц. Эмч, багш гэсэн хос мэргэжилтэй. Бид гагцхүү эмч мэргэжлээр сураад төгссөн. Харин мэргэжлийн ур чадвар дадлагаар л багш хийдэг. Тэгэхээр сайн эмч бол сайн багш байх ёстой. Гэмтлийн эмнэлгийн хамгийн чухал зүйл бол рентген зураг. Бидний үед рентген зургийг цаг гаруй хүлээж байж гаргадаг байлаа. Хагалгаан дээр тийм зураг авна гэсэн ойлголт ч байхгүй. Авсан ч цагийн дараа ирнэ. Одоо бол 1-2 минутын дотор л гаргадаг болж. Бидний үед мэдрэмж, сэтгэл буюу ур чадвар шаарддаг байлаа. Өнөөгийн залуу эмч нар ур чадвараа хөгжүүлэх тал дээр дутагдалтай. Ерөөсөө л цахим буюу техник технологид л найдчихаад байна. Хагалгаа хийхэд телевизээ асааж харж байгаад хадчихаж байна. Бидний үед гаднаас нь тэмтэрч, мэдэрч хагалгааг хийдэг байсан. Мөн сайн эмч болохын тулд сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Залуу эмч нар “Би маш том хагалгаа хийчихлээ” гэдэг. Хийсэн хагалгааны дараа яаж өвдөх, яаж босох гэдэг талаас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой. Ур чадвар, сэтгэл хоёр хамт байж л үр дүнд хүрнэ.

Эмч мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг хоёр талтай. Нэгдүгээрт чанар, хоёрдугаарт тоо. Манайхан тоон дээр анхаараад байна шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд, гурван сая хүнээс давсан эмч бэлтгэгдчихээд байна. Тэгэхээр чанартай эмч мэргэжилтэн бэлтгэх тал дээр бодлого ч алга. Энэ олон сургуулиудыг цөөлөх хэрэгтэй” гэсэн юм.

А.Эрдэнэбилэг эмчийн утас дуугарсаар.Түүний шавь, нутаг усныхан түүнд баяр хүргэж ойр ойрхон залгасаар… Гэрийн эзэгтэй Г.Тунгалаг “Нөхрийг минь гавьяат авахад бид хоёр руу олон хүн утасдаж баяр хүргэж байна. Хорь гучин жилийн өмнө хагалгаа хийлгээд эрүүл болоод эдгэсэн хүн хүртэл ярьж баяр хүргэсэн. “Та намайг таньж байна уу, таны хүчээр 20,30 жил амьд явна шүү дээ” гээд баярлаад хэлж байгаа хүн хүртэл байна. Тэгэхээр бидний мэргэжил бол маш сайхан буянтай мэргэжил. Олон түмэнд буян үйлдэж, олон түмнээс баярлалаа гэдэг үг сонсож байгаагаараа бахархаж явдаг юм даа” хэмээн инээмсэглэлээ. А.Эрдэнэбилэг эмч “Монгол оронд ГССҮТ үүсч хөгжсөний 60 жилийн ой болж байна. Үе үеийн ахмад эмч нар, одоо ГССҮТ-д ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, сувилагч бүх шавь нартаа түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе. Бүгдээрээ эрүүл энх, сайн сайхан байгаасай гэж хүсье” гэсэн юм.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Б.Болдсайхан: Охин энэ өвлийг давахааргүй байсан. Тиймээс хотод авчирч, хагалгаанд оруулж амжилттай боллоо гэлээ.

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа. Тэрээр “Орон нутгийн сонгууль бол миний зайлшгүй оролцох сонгууль гэж харах ёстой” хэмээв.

“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн захирал, маркетингийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Ярилцлагыг I-IV нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бэлчээрийн үл үзэгдэх “мэстэй гар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мөн энэ удаагийн дугаарт “Дэлхийн спорт” булан багтлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АН сонгогчдоос зөрчил, гомдолтой мэдээллийг худалдаж авна

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сонордуулга гаргалаа. “Сонгогчдын саналыг хууль бусаар худалдаж авах, хаягийн зөрчилтэй иргэд санал өгөх зэрэг зүйлсийг сонгогчид өөрсдөө хянах хэрэгтэй. СЕХ-ноос дорвитой шийдвэр хийсэнгүй. Сонгогчдын саналд нөлөөлөх гэсэн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл авахаар АН 100 сая төгрөгийн сан байгуулан ажиллаж байна.” гэлээ.

СОНОРДУУЛГА:

  • Сонгогч та сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.
  • Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох
  • Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах (нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх)
  • Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх
  • Нэг хүн олон дахин санал өгөх. Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх
  • Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг Сонгуулийн хуулинд заасан дүнгээс хоёр дахин үнээр өсгөж урамшуулж авна. УТАС: 98061206,11-321204
Categories
мэдээ нийгэм

Филормани, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв.

Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.

Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв.

Categories
мэдээ нийгэм

АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, торгох ял оногдуулав

Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэрэгт Д.Батбаяр /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/-д холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан.

2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6,000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Categories
мэдээ цаг-үе

Дуу авианы засалч гэгддэг Sound Therapist Л.Маанда: Бясалгал хийх өөрийгөө олох, хүмүүст туслах зорилготойгоор сонгосон

Дорно дахинд олон мянган жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн дуу авианы хэлбэлзэл нь цусны эс, тархины эд эсэд нөлөөлөн, анагаах үйлчилгээ үзүүлдэг гэдгийг эрдэмтэд баталсан ба бие махбод, оюун ухааны стрессыг намжаан, ухамсарт хүрч анагаадаг онцлогтой. Дуу авиан энерги засал судлаач багш Л.Маандатай ярилцлаа.


-Сайн байна уу та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

-Намайг Лхагвасүрэн овогтой Маандаа гэдэг. Дуу авиан энерги судлаач, багш мэргэжилтэй. Өндөр давтамжтай хөгжмийн зэвсгийг ашиглан бясалгалаар анагаах урлаг болох “Sound therapy” төрлийг 2015 оноос хойш судлан, Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Та багш мэргэжилтэй гэлээ. Үндсэн мэргэжилээрээ ажилладаг уу?

-Багш мэргэжилтэй одоогийн байдлаар хөгжимдөө түлхүү анхаарч байна. Мэргэжлээрээ бол ажилахгүй байгаа гэхдээ үндэс нь мэргэжил маань хүмүүстэй харилцахад маш олон давуу талыг бий болгож өгдөг.

Яагаад бясалгалын хөгжмийг сонирхож эхэлсэн бэ?

-Бясалгал хийх өөрийгөө олох, хүмүүст туслах зорилготойгоор сонгосон. Сүүлийн гурван жил илүү идэвхтэй ажиллаж давхардаагүй тоогоор 400-500 хүнд сургалт орсон. Хүмүүс ихэвчлэн ганцаарчилсан зөвлөгөө авдаг.

Энэхүү хөгжмийг сонсохоор хүнд яг юу мэдрэгддэг юм болоо? Тайвшруулдаг гэж ярьдаг шүү дээ

-Сэтгэлзүй нь гутрал нь мэдрэлийн ядаргаа байдлаар илэрнэ. Нойр муудах, бүтээмжгүй ажиллах, аливаа юмсыг үргэлж буруутгах, гомдоллох, хандлага гарна. Тийм учраас хөгжмөөр дамжуулаад тайвшрал, ухаарлыг илүү их авдаг юм бол уу гэж боддог. Хүмүүс яг тухайн аяыг сонсоод янз янзаар хүлээн авдаг. Жишээлбэл: Уйлах, гүн амьсгаа аваад тайвшрах, нойр хүрч байгаа мэт санагдах гэх мэтчилэн тухайн хүний сэтгэл зүй нь онцлогоос хамаардаг байх.

– Энэхүү хөгжмийн зэмсэг аль улсаас гаралтай юм бэ?

– “Sound therapy” нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн.Төвдийн лам нар,Еврей тахилч, нүүдэлчин бөө нар, дэлхий дахины өөр өөр шашин соёлтой газрууд өөр өөрийнхөөрөө ашиглаж ирсэн.

– Манай улсад энэ хөгжмөөр тоглодог хүн ховор байдаг уу?

-Одоогийн байдлаар байхгүй тийм ч учраас илүү олон хүнд хүргэх гэж хичээж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Үнэхээр гайхалтай тайвширал ухаарлыг мэдрүүлсэн аялгуу байлаа.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд 2020.10.13-ны 20:55 цагийн орчим Toyota corolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ.

Иймд иргэд жолоочид бүхэн техникийн бүрэн бүтэн байдал, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.