“Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эх дэлхийгээ стандарттайгаар хамгаалъя” гэсэн уриан дор нэгдэн тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд илүү онцлогтой тэмдэглэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил хамтран WORLD STANDARD’S DAY-2020 өдрийг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, “Креатив даймонд” ХХКомпани нь ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, дэмжигч байгууллагаар ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БОЛОН БНСУ-Н БУСАН ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭМЖИХ ТӨВИЙН МОНГОЛ ДАХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР дэмжин оролцож байгаа юм.
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын тэргүүн Т.Мөнгөнбөгж “Манай байгууллага Монгол Улсын хүний хөгжлийн төлөө ажилладаг залуу баг хамт олон. Төр, хувийн хэвшил, түншилж байж, үйл ажиллагаа оновчтой, системтэй явна. Өнөөдрийн арга хэмжээнд төрийн байгууллагууд маань ач холбогдол өгч, ирсэнд таатай байна. Цаашдаа жил бүрийн Дэлхийн стандартын өдрийг өргөн хүрээнд, илүү ололттой, судалгаатай, амжилттайгаар зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэв
Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын хөгжлийн тулгуур болсон тогтолцооны стандартын хөгжил, чиг хандлага болон төрийн байгууллагад Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандарт болон түүнийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх арга зүйн заавар болох ISO18091:2019 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдолтой юм.
Уг арга хэмжээнд:
1. МУ-н Ерөнхийлөгчийн Тамгын Газар
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газар
3. Эрүүл мэндийн яам
4. Боловсрол шинжлэх ухааны яам
5. Зам тээврийн яам
6. Барилга хот байгууллатын яам
7. Хүнс,хөдөө аж ахуйн яам
8. Байгаль орчин аялал жуулчлалын яам
9. Эрчим хүчний яам
10. Стандарт хэмжил зүйн газар
11. Үндэсний итгэмжлэлийн төв
12. Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны хамт олон
13. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамт олон болон стандартын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн зөвлөх, багш нар хүрэлцэн ирсэн байна.
Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын хөгжлийн тулгуур болсон тогтолцооны стандартын хөгжил, чиг хандлага болон төрийн байгууллагад Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандарт болон түүнийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх арга зүйн заавар болох ISO18091:2019 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдсан юм.“