Categories
мэдээ нийгэм

ЖҮДОГИЙН ДЭЛХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭН БОЛНО

Монголын жүдо бөхийн холбооноос наймдугаар сараас эхлэн сар бүр насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг зохион байгуулж байна. Тэгвэл энэ сарын тэмцээнээ 28, 29-ний өдрүүдэд “Дэлхийн жүдогийн өдөр”-т зориулан зохион байгуулахаар болжээ. Өмнөх оны дэлхийн жүдогийн өдрөөр дэлхийн даяар 6000 гаруй мод тарьсан байдаг бол энэ удаагийн жүдогийн өдрийг “Stronger Together” буюу хамтдаа хүчтэй уриан дор зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Сангийн яам ажлаа хариуцлагагүй хийж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Сангийн яам ажлаа хариуцлагагүй хийж байна. Чухал хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэнгүй. Бид зохих байгууллагад хандана. 2021 оны төсвийн зарлагын хуулгыг эргэж харах хэрэгтэй.

Төсвийн зарлагыг дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин ихэсгэсэн байна. Халамж хэтэрхий хавтгайрч хяналтаа алдлаа.

Өнөөдрийн байдлаар манай улс 73 төрлийн нэг их наяд 653 сая төгрөгийн халамж олгож байна. Халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэж байгаа гэж бүлэг дүгнэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаад иргэдэд үрчлүүлжээ

“Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Нийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ. “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна. Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжиж байгаа талаарх тайланг нэг сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж.

Хуулийн дагуу ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг байна.

Хүүхэд үрчлүүлсэн 17 улс:

  • Америкийн Нэгдсэн Улс
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Бүгд Найрамдах Солонгос Улс
  • Бүгд Найрамдах Франц Улс
  • Нидерландын Вант Улс
  • Канад Улс
  • Бүгд Найрамдах
  • Итали Улс, Австрали Улс
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
  • Бельгийн Вант Улс
  • Япон Улс
  • Данийн Вант Улс
  • Испаний Вант Улс
  • Финлянд Улс
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас найман сартай хүүхэд амиа алдав

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт зам тээврийн ноцтой осол гарч, найман сартай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 17-ны 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр хоёрдугаар баг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ асфальтан замд Nissan Tiida маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч найман сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг стресс, бухимдлыг 70 хувь бууруулдаг

“Цэцэгт мэндчилгээ” компанийн цэцэгчин н.Болортуяа Цэцэг болгон онцгой дүр төрхтэй, өөр өөрсдийн өнгө, үнэртэй. Тэр ч утгаараа би ажил дээрээ өөр ертөнцөд байгаа мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг. Өглөө бүр ажил руугаа явахдаа өнөөдөр олон хүнд хайр түгээсэн олон цэцгийн загвар хийнэ дээ гэж бодсоор очдог” гэж дуртай ажлынхаа тухай сонирхууллаа.

Цэцэгчин Болортуяа өдөрт 20 гаруй цэцгийн баглаа боодлын загвар гарган бэлтгэж, үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. “Цэцэгс стресс бухимдлыг 70 хувиар бууруулдаг” гэж тэр онцолж хэлэхийг хүссэн.

Түүний сэтгэлээ зориулан бэлтгэсэн баглаа цэцгүүд хүн бүрт баяр баясал түгээдэг гэж бодохоор сэтгэл хөдлөм.

Хамгийн гэгээлэг, хамгийн сайхан мэргэжил сонгосон цэцэгчин бүсгүйд аз жаргал хүсье.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд 10 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчилан зохион байгуулах гэж байна.

Энэхүү аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах хэвлэлийн хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны газрын дарга Г.Одбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн дарга О.Баасан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Цагаанхүү, Нийслэлийн спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өглөө.

Аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10 мянга алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдана. Тухайлбал “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт лифтээр биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээж мөн иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана.

Түүнчлэн “Дэлхийн алхалтын өдөр”-ийн арга хэмжээг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын төлөөлөгчид үнэмлэхээ гардаж авлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногийн пүрэв /2020.10.15/ гарагт болж, өнгөрсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2020.10.19/ ялалт байгуулсан 45 төлөөлөгч үнэмлэхээ гардан авлаа.

НИТХ-ын 45 суудлын 34-т нь МАН, найман тойрогт АН, гурван тойрогт ХҮН ялалт байгуулсан.

Нийслэлийн есөн дүүргийн тухайд Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэгт, 21 аймгийн 13 аймагт нь буюу 291 суудлын 200-д нь МАН ялалт байгуулсан билээ.


НИТХ-д ШИНЭЭР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД

БАЯНГОЛ ДҮҮРЭГ (Мандатын тоо – 6)

1-р тойрог

Д.Ихбаяр (МАН)

Ө.Сумъяабаатар (МАН)

2-р тойрог

Ж.Батбаясгалан (МАН)

Г.Гангамөрөн (МАН)

3-р тойрог

Д.Энхтуяа (АН)

Ч.Мэндбаяр (МАН)

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ (Мандатын тоо – 10)

4-р тойрог

М.Тулгат (АН)

Т.Батцогт (АН)

5-р тойрог

П.Наранбаяр (ХҮН)

Д.Гантулга (ХҮН)

6-р тойрог

Ү.Оюунзул (МАН)

Д.Энхбаяр (МАН)

7-р тойрог

П.Пүрэвдаваа (АН)

Н.Баярмөнх (МАН)

8-р тойрог

Б.Сүхбаатар (МАН)

Б.Пүрэвдагва (МАН)

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ (Мандатын тоо – 10)

9-р тойрог

Ц.Төрхүү (МАН)

Р.Дагва (МАН)

10-р тойрог

Б.Сэргэлэнбаатар (МАН)

Ц.Баттөр (МАН)

11-р тойрог

Ж.Сандагсүрэн (МАН)

Н.Баярчимэг (МАН)

12-р тойрог

Г.Төгөлдөр (МАН)

М.Говьсайхан (МАН)

13-р тойрог

Н.Алтаншагай (МАН)

Б.Мөнхцэцэг (МАН)

СҮХБААТАР ДҮҮРЭГ (Мандатын тоо – 4)

14-р тойрог

М.Халиунбат (МАН)

Д.Бадарсан (АН)

15-р тойрог

Х.Болормаа (АН)

Б.Эрдэнэсүх (АН)

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ (Мандатын тоо – 4)

16-р тойрог

Н.Батсүмбэрэл (МАН)

Б.Мөнхбат (МАН)

17-р тойрог

З.Төмөртөөмөө (МАН)

Л.Ариунтуяа (МАН)

ХАН-УУЛ ДҮҮРЭГ (Мандатын тоо – 6)

18-р тойрог

Ж.Алдаржавхлан (МАН)

Б.Мягмар (МАН)

19-р тойрог

Л.Отгонбаатар (АН)

Б.Өнөбат (МАН)

20-р тойрог

Б.Одсүрэн (МАН)

П.Ганзориг (ХҮН)

БАГАНУУР ДҮҮРЭГ (Мандатын тоо – 2)

21-р тойрог

С.Даваасүрэн (МАН)

Т.Отгонболд (МАН)

БАГАХАНГАЙ (Мандатын тоо – 1)

22-р тойрог

С.Эрдэнэбаяр (МАН)

НАЛАЙХ ДҮҮРЭГ (Мандатын тоо – 2)

23-р тойрог

Ч.Раднаабазар (МАН)

Б.Нэргүй (МАН)

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Словени улстай харилцан визгүй зорчино

Монгол Улс “Дипломат болон албан/ сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав.

Хэлэлцээрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар энэ сарын 16-нд Любляна хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн буюу Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.

Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөлдөөсөн бүтээгдэхүүнээс амьд коронавирус илэрчээ

Хятадад хөлдөөсөн бүтээгдэхүүн дотроос анх удаа амьд коронавирус илэрсэн байна. БНХАУ-ын Өвчнөө урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс өнгөрсөн Бямба гариг (2020.10.17)-т мэдэгдсэнээр, Циндао хотод коронавирусийн халдварт өвчин дэгдсэн шалтгааныг олох шалгалтын явцад тийнхүү амьд вирус илрүүлжээ.

Хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаа боодолд хүрснээр халдвар авах магадлал бага хэдий ч эрсдэлтэй аж. Тус төвийн мэдэгдэлд “Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний баглаа боодлын гадаргуу дээрээс амьд коронавирус илэрсэн нь анхны тохиолдол бөгөөд баглаа боодлын гадаргуунд хүрэх нь коронавирусээр халдварлахад хүргэж болзошгүй юм” хэмээн дурдсан байна.