Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гуравдугаар хорооноос АН-ын гишүүний үнэмлэхээ авч байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дүрмийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзсэн бол өнөөдөр өөрийн хүсэлтээр гишүүнчлэлээ сэргээж, АН-ын гишүүний үнэмлэхээ авлаа.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын Удирдах зөвлөл 12.00 цагт хуралдана

Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл 12:00 цагт Төрийн ордонд хуралдах товтой байна. Өнөөдрийн намын Удирдах зөвлөлийн хурлаар Хотын дарга, НИТХ-ын даргад хэнийг тодруулахаа шийдвэрлэнэ.

Яг одоо МАН-ын байранд нийслэлийн МАН хуралдаж, Хотын дарга, НИТХ-ын дарга, орлогч нар хэн байх дээр нэгдсэн шийдвэрт хүрэх гэнэ. Улмаар маргааш хуралдах НИТХ-ын анхдугаар хуралдаанаар удирдлагаа сонгох юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрлээ

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 547 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрчээ.

Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 268 мянган хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

COVID-19: Вакцины туршилтад оролцогч нас баржээ

Англи-Шведийн хамтарсан AstraZeneca эмийн компани болон Оксфордын их сургууль хамтран гаргасан коронавирусийн вакцины туршилтад оролцож байсан сайн дурын оролцогч Бразилд нас баржээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна.

Агентлагийн мэдэгдэлд “ёс зүй болон нууцлалыг хадгалах үүднээс” үхлийн шалтгааныг дэлгэхгүй хэмээн онцолжээ. Вакцин гарган авсан AstraZeneca компани дээрх хэрэгтэй холбоотой тайлбар өгөхөөс татгалзан, албан ёсны байр суурь байхгүй гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Вакцины туршилтын аюулгүй байдлын үнэлгээний олон улсын хороо энэхүү хэргийг хэсэгчлэн шалгаж, туршилтыг үргэлжлүүлэхийг санал болгосон гэнэ.

Бразилийн хэвлэлүүд “олон улсын судалгаатай ойр эх сурвалжаас авсан” гэж онцлон мэдээлэл дамжуулахдаа нас барсан эр COVID-19-ийн хүндрэлээс болж амиа алдсан, гэхдээ туршилтын хүрээнд түүнд плацебо /shuud.mn: плацебо гэдэг нь “эм” гэж өвчтөнд итгүүлэн өгдөг эмчилгээний шинж чанаргүй мөн хоргүй бодис/ өгч байсан гэжээ.

Оксфордын их сургууль вакциныг аюулгүй, туршилт үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Вакцин аюулгүй гэдгийг хөндлөнгийн шалгалт тогтоосон гэж Оксфордын их сургуулийн мэдэгдэлд онцолжээ.

Энд дуулгахад, есдүгээр сарын эхээр AstraZeneca компанийн вакцины туршилтыг зогсоож байв. Японд туршилтад хамрагдсан нэгэн сайн дурын оролцогчид хүндрэл илэрсний улмаас ийнхүү туршилтыг түр зогсоож байлаа. Үүнээс өмнө, туршилтыг зогсоох арга хэмжээг өнгөрсөн зун ч авч хэрэгжүүлж байсан бөгөөд гэхдээ бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгдэж байсан юм.

Вакцин хийлгэсний дараа 5 хүн нас барсан нь иргэдэд эргэлзээ төрүүлжээ

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын 15 иргэнд 9-12 жил хорих ял оноолоо

Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан БНХАУ-ын 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны даваа гаргаас эхлэн долоон өдөр хэлэлцсэний эцэст шийтгэх тогтоолоо танилцуулжээ.

Нийслэлийн прокурорын газраас Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 хүнийг

  • Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”,
  • 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”,
  • 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”,
  • 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болов. Харин бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтоол гаргалаа. Мөн дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утсууд зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, Тагнуулын байгууллага 2019 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ. Тус иргэд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес болон аравдугаар сараас хойш сууж байжээ. Дээрх нэр дурдсан 15 хүн тэднийг зохион байгуулан хил нэвтрүүлж гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

2020 оны 2-р ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна.

Цэрэг татлагын зохион байгуулах ажлыг нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.

Одоогийн байдлаар цэрэг татлагын байр орчим болон дулаацуулах байрыг гаргах, иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.А.Медведевтэй цахим уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын намын 100 жил, Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэлт ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөнхүү ойн арга хэмжээнд ноён Д.А.Медведевийг биечлэн оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд урилаа. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч буйгаа хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай харилцан тохиролцсон зүйлс амжилттай хэрэгжиж, түүний дотор ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээхээр боллоо

Монголын хамгийн олон мянган уншигч, захиалагчтай “Өдрийн сонин”-ы хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөдөө нутгийн иргэдийн оюуны мэлмийд нэмэр болох үүднээс энэ улирлаас эхлэн “Өдрийн сонин” өдөр бүрийн дугаараасаа 3 ширхгийг сумдад үнэ төлбөргүй илгээхээр боллоо. Өдөр бүр 330 суманд нийтдээ 1000 гаруй сониныг үнэгүй илгээснээр тухайн орон нутгийн иргэд баттай эх сурвалжтай төв хэвлэлээр хангагдахын сацуу, цаг үеийн сэдэвтэй холбоотой нийтлэл, тойм, сурвалжлага уншиж, соён гэгээрэх боломж бүрдэж байна. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрт хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаархи хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.

Дэлхийн дахинаа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонины захиалагч, уншигчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг даган ийнхүү сумд тогтмол хэвлэлтэй болж буй нь нийгмийг соён гэгээрүүлэх, сонин унших соёл дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр болж буйг олон сайшааж байна. Японд өдөр тутмын сониныг “Том хүний сурах бичиг” хэмээн ихэд хүндэтгэдэг бол барууны орнуудад “Өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлдэггүй” гэдэг ам дамжсан үг ч бий.

Сумдын ЗДТГ, Номын сан, Иргэний танхим зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудад “Өдрийн сонин” хүрснээр сум, орон нутгийнхаа өдөр тутмын ажил амьдрал болон малчид, хөдөлмөрийн сайчуудынхаа талаар төвийн томоохон хэвлэлээр дамжуулан өргөн олон нийтэд сурталчлах, бусад аймаг орон нутгийн талаархи мэдээ мэдээллийг тогтмол авч байх боломжоор бүрэн хангагдах юм. Мөн хөдөө орон нутаг руу хандсан төр засгийн болон гадаад, дотоодын компаниудын аливаа хандлага, тендер, ажлын байрны зар, техник технологи, тоног төхөөрөмжийн зар зэрэг малчид хөдөлмөрчид, орон нутаг дахь аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай мэдээллийг тогтмол цаг хугацаанд хамгийн бодитойгоор хүлээн авдаг болох зэрэг олон давуу тал бүрдэнэ. “Өдрийн сонин” ийнхүү энэ улирлаас эхлэн Монголын өнцөг булан бүрт, 330 орчим суманд өглөө бүр шинэ мэдээллээр золгохоор болж буй нь аж ахуйн нэгж, компаниудын хувьд өдөр тутмын сониноор дамжуулж, үйл ажиллагаагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ улс орон даяар өдөр болгон сурталчлах маш том боломжийг олгож байгаагаараа дэвшил болж байна. “Өдрийн сонин”-той хамтран хөдөөг сониноор соён гэгээрүүлэх энэхүү аяныг дэмжиж ажиллах хувь хүн, албан байгууллага болон орон нутагт үйл ажиллагаагаа сурталчлахыг зорьж буй компаниудад манай үүд хаалга нээлттэй. Энд нэг зүйлийг онцлоход, “Өдрийн сонин” нэг намын сонин биш бөгөөд намуудын мэдээллийг тэнцүү хүргэхийг нийтлэлийнхээ гол бодлого болгож ажилладаг юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын чуулган эхэллээ

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан. Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09:00 цагаас эхлүүлж 10:00 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.

Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна.

Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” 330 сумын ЗДТГ, Номын сан, Иргэний танхимд үнэгүй хүргэгдэж эхэллээ