Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Аймаг, сумдыг нэгтгэвэл иргэдэд ямар хэмжээгээр нөхөн олговор олгохыг хуульд тусгах ёстой

-СУ МАНД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ НАМААС САЛГАХ НЬ ЗӨВ-

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учраас Үндсэн хуульд нийцүүлж нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүд өргөн барьсан. Нэмэлт өөрчлөлтийн төслийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсөлтэй танилцсан. Хэд хэдэн зарчмын хувьд зөрүүтэй томьёолсон асуудлууд байгааг хууль тогтоогчид анхаарах байх. Жишээ нь, төслийн 3.2-т олон улсын гэрээг энэ хуулиас давуу хүчин чадалтай байхаар заажээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагад олон улсын гэрээг энэ хуулиас давуу хүчин чадалтай байхаар зааж өгөх үндэслэл байхгүй юм. Учир нь Монгол Улс өөрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хэрхэн байгуулах ёстой вэ, хэрхэн удирдах ёстой вэ гэдгийг олон улсын гэрээнд зааж өгөхгүй. Энэ бол тусгаар тогтносон Монгол Улсын нутгийн удирдлагын тухай хууль бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиа л барина. Яагаад олон улсын гэрээ давуу хүчин чадалтай гэж энэ зүйлд оруулсан бэ. Тэр тусмаа өөрийн газар нутаг дээрээ засан тохинох эрхээ хэрэгжүүлэхдээ тус улс нь үндэсний эрх зүйгээ давуу хүчинтэйгээр хэрэгжүүлэх ёстой нь ойлгомжтой.

-Энэ хуулийн төслөөр сумдыг цөөлж, нэгтгэх, аймгийн төвийг хот болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа. Нэг талаараа сумдыг цөөлж нэгтгэх ажлыг зоригтой, дорвитой хийх хэрэгтэй гэж үздэг. Учир нь хоёр гудамжтай, 17 өрхтэй сум манай улсад байна шүү дээ?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилго нь тодорхой нэг аймаг, сум руу чиглэсэн байж болохгүй. Үндсэн хуулийн 57-ын 3-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ зүйл өмнө ч байсан. Нэмэлт, өөрчлөлт ороогүй. Харин шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг хэн санаачлах вэ, иргэдээс хэрхэн яаж, санал авах вэ гэдэг асуудлууд зохицуулагдсан байна. Тухайлбал, тухайн нэгжийг өөрчлөхөөр иргэдээс санал авна, сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлыг хүчинтэйд тооцно гэжээ. Энийг маш сайн бодох ёстой. Аймаг, сумдыг нэгтгэвэл, ядаж хүмүү-сийн амьдрал их өөрчлөгдөнө. Цөөнх болсон хэсгийн амьдрал ч өөрчлөгдөнө. Хашаа, байшин, газар үнэгүйдэж, гомдол их гарах болов уу. Тэгэхээр сум, аймгийн төвүүд өөрчлөгдсөн бол иргэдэд ямар хэмжээгээр нөхөн олговор, төлбөрийг өгөх вэ гэдгийг энэ хуульд оруулах ёстой. Энэ тун эмзэг асуудал шүү.

-Аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд санал болгож, томилдог байхаар хуульд тусгасан байна лээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг Ерөнхий сайд шууд шийдвэрлэж байхаар, харин Хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлаар тухайн шатны ИТХ-тай зөвшилцөн шийдвэрлэж байхаар тусгасан байсан. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дээр Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд санал болгох асуудал байхгүй. Харин Засаг дарга гэж ярьсных, нэг зүйлийг энэ хуульд тусгах шаардлагатай. Төслийн 58.3.2-т заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэдэг засаг даргад тавих шаардлагыг тооцохдоо 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зургадугаар зүйлд заасан “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэснийг дагаж мөрдөх талаар энэ хуулийн төсөлд тусгаж өгөх шаардлагатай. Мөн ИТХ-д тэргүүлэгчээр ажиллаж байсан бол түүний Засаг даргад тавьсан төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох ёстой юм. Өнгөрсөн онуудад аймгийн Засаг дарга нарыг томилох асуудалд “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэдгийг тооцохдоо тооцно, тооцохгүй гэж янз бүрээр тайлбарлан маргаж, шүүх хүртэл энэ зохицуулалтыг янз бүрээр тайлбарласан тохиолдлууд гарч байсан. Энийг нэг тийш шийдэх хэрэгтэй. Орон нутагт удирдлага хэрэгжүүлэх гэж байгаа хүн шүү дээ.

-ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус, Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулсан гэж хууль санаачлагчид мэдэгдэж байсан?

-Бүх нэгжид тэгвэл сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөр нэгдсэн байж чадахгүй. Сонгуулийн дараа мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй болно. Суманд бол болж болох юм.

-Мөн сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна. Энэ талаар тодруулъя?

-Энэ бол байж болох хувилбар. Нутгийн өөрөө удирдах ёсонд, тэр дундаа суманд ер нь намын нөлөө хэтэрчихээд байгаа. Суманд нутгийн өөрөө удирдах байгууллагыг намаас салгах нь зөв.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ээр хэн оролдов

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл. Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихье. Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш.Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж.Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар.Шуудхан л хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, Монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав. Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталснаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлснийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлснээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн хөрөнгө үнэ цэнэтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр,2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчлэв.

Нэгэн зүйл ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав. Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”,“Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам”,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27 дугаар наадмыг үзэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл: Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал ихээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг, зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Коронавирус “COVID-19”-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь ажил хийдэггүй хамт олны нэрийг барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов. Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа юм шүү дээ. Дахиад нэг өмөөрчихье. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсож ажил төрөлтэйгөө залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!

Ц.ТӨГӨЛДӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Батзориг: Орцонд нүцгэн уйлж зогссон хүүгийн асуудлыг шалгаж байна

Аравдугаар сарын 18-ны шөнө “Алтай хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байна” гэх мэдээлэл цахим орчинд тарж олны бухимдлыг төрүүлсэн билээ. Асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан” гэж мэдүүлжээ. Бид энэ асуудлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулсан юм.



-Энэ сарын 12-ны шөнө Алтай хотхоны байранд нэгэн хүү нүцгэн шахуу орцондоо уйлаад зогсож байгаа зураг сошиал орчноор явлаа. Хэргийг шалгах явц аль шатандаа явж байгаа вэ?

-Одоогоор хүүхэд хамгааллын болон зөрчлийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудынхаа дагуу шалгагдаад явж байна. Үүнээс гадна хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ багаар нөхцөл байдлын үнэлгээг хийлгээд тухайн хүүхдийн аюулгүй байдлын хэмжээг тогтоолгож байна. Мөн зөрчлийн тухай хуулинд зааснаар зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тэгэхээр цаашдаа торгуулийн, эсвэл хариуцлагын арга хэмжээ авах, хүүхдийг тусгаарлах уу гэх мэт ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.

-Өмнө нь удаа дараа ийм тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ер нь иргэдэд хандаж хэлэхэд, түр зуурын уур бухимдлаа тэвчих хэрэгтэй. Тайван сайхнаар хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан гэж байна шүү дээ. Яахав, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нь олон янз байна л даа. Энэ удаагийнх бол хүүхдийг хашраах гэсэн үйлдэл. Хүйтэн цаг ирчихсэн байхад дотуур хувцастай нь орцонд хөөгөөд гаргасан энэ хэрэгт яг ямар хуулийн ямар заалт зөрчсөн байна, ямар хариуцлага тооцох уу гэдгийг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байна.

-Сүүлийн үед хүмүүс хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээд дуугардаг болжээ. Цахим орчинд хүүгийн зургийг нийтэлсэн хүн холбогдох бүх байгууллагууд руу залгаж хэлсэн байна лээ?

-Хүчирхийллийг үл тэвчих Иргэдийн хандлага нэмэгдэж байгаагийн нэг илрэл үүн дээр харагдаж байна. Жишээлбэл, тухайн байранд оршин суудаг иргэн байж болох бүх газруудад мэдээлэл өгсөн байсан. Энэ нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа сайн үзүүлэлтийн нэг байхгүй юу.

Нэг үеэ бодоход хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг дуугардаг, тэмцдэг болж. Энэ надад хамаагүй гэсэн байдлаар хандахаа больж. Энэ хүчирхийллийг нуун дарагдуулбал цаашдаа яаж даамжрахыг хэн ч таашгүй шүү дээ.

-Гэхдээ постны доор “Энэ хүүхдийн яах, тухайн гэр бүлийн асуудал бидэнд ямар хамаа байна” гэсэн ч комментууд ч мэр сэр байна лээ?

-Манай иргэдийн хүчирхийлэлд үзүүлж байгаа сөрөг хандлага фэйсбүүк, цахим орчноор харагдаж байгаа юм л даа. Уулын мод урттай богинотой гэж янз бүрийн л хүн байна. Жишээлбэл, орцонд зогсож байгаа хүүгийн зурагны дороос тодорхой уншиж болох юм. Зарим иргэд надад, бидэнд хамаагүй гэсэн байдлаар хандаж байна лээ. Гэтэл нөгөө хэсэг нь үнэхээрийн ухамсартай, хүчирхийллийг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдээлж байна. Ер нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээ мэдээлэл болгоны араас бид шалгадаг. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд түүнийг хуулийн байгууллага нотлох баримт гэж үздэг. Тийм учраас бид баримтан дээр тулгуурлан шалгах үйл ажиллагаа явуулдаг.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байн байн өөрчлөгдөх засаг захиргааны хуваарь

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Эмнэлэг, сургуулийн сүлжээ тогтоц бий болж эхлэхэд зам харилцаа гээч юм байхгүй, Чингис, Өгөөдэй нарын байгуулж өгсөн морин өртөөгөө долоон зууны турш хэвээр нь хадгалсан Монголын засаг захиргааны хуучин нэгж тогтоц саад болж эхэллээ. Нөгөөтэйгүүр Монголын түүхий эдийн зах зээлд дангаар ноёлсон СССР улс түүхий эдээ үр дүнтэй цуглуулахын тулд засаг захиргааны нэгжийг өөрсдөдөө ойлгомжтой, хялбар бүтэцтэй болгох шаардлагатай болжээ. Мөн бүх орон даяар буй болгож эхэлж буй нууц цагдаагийн сүлжээ ч мэдээлэл хурдан ирдэг, тардаг бүтцийг шаардаж байлаа. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуйд зохицож говь, хангайг хосолсон умраас өмнө зүг чиглэлтэй засаг захиргааны нэгжийг 1931 оны эхээр өөрчиллөө. Сүүлчийн 400 гаруй жилд тогтож ирсэн энэхүү нэгжийг Чин династийнхан солиогүй ба 1920-иод оны эхээр зөвхөн нэрийг нь л өөрчилжээ.

1923 онд Сэцэнханыг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт ханыг Богд хан уулын аймаг, Сайнноён ханыг Цэцэрлэгмандал уулын аймаг, Засагтханыг Хантайшир уулын аймаг, Ховдын хязгаар ба Дөрвөдийн хоёр аймгийг нийлүүлэн Чандмань уулын аймаг хэмээн таван аймаг болгон нэрийг нь сольсон байна. Хошуудын нэрийг тухай тухайн газрын уул усны нэрээр сольжээ. 1930 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Ховд, Дөрвөд, Завхан, Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дэлгэрхан-Уул, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод гэсэн 13 аймаг болгосноос гадна хошуу захиргаа гэдэг нэгжийг устгаж 324 сум байгуулжээ. Энэ шинэчлэлийн дагуу аймаг, сумын хил, хүн амыг хувааж, захиргаа байгуулах нүсэр ажил жил гаруй үргэлжлэв.

ХХ зуунаас ердөө 30-70 жилийн өмнө л Дунд Азийг Хаант Орос эзэлж өөртөө нэгтгэсэн юм. Большевикүүд түрэг болон перс овгийн хэлтэй, янз бүрийн урт удаан түүхтэй, голдуу лал шашинтай боловч дотроо ялгаатай, үндэсний онцлог, зан заншил, уламжлал нь шал өөр Дунд Азийн орнуудын засаг захиргааны шинэчилсэн хуваарь хийх гэж ёстой бантанг нь хутгав. Шинэ колони орнууд учир үүх түүх болон онцлогийг нь мэдэх ч үгүй, мэдсэн ч огт хүндэтгэсэнгүй. Тэр байтугай үндэстнүүдийн нэрийг ч зөв тогтоолгүй өөрсдийн сонссоноор албан ёсоор нэрлэж байлаа. Хасаг үндэстэнг Киргиз-кайсак, хиргисүүдийг Хар Киргиз, хакасчуудыг Киргиз гэж албан ёсоор нэрлэх жишээтэй. Ямар сайндаа бүр хожим Алма Атад айлчлан ирсэн Хрущёв “баатарлаг узбекчүүдэд” мэнд дэвшүүлэн баяр хүргэж байхав дээ. Үндэс угсаа нь огт хамаа байхгүй ууланд суудаг хүмүүсийг нийлүүлэн Киргизистанд нийлүүлж байв. Өнөөгийн Казакстаныг 1920 онд Киргиз, 1925 онд Казах, 1936 онд Казак гэж албан ёсоор нэрлэж байв. Хасагуудтай нэн ойр төрөл Каракалпакийг 1930 онд хаа хамаагүй Узбекистанд нийлүүлжээ. Дэлхийн хамгийн ууган хотын нэг Ош (Osh) одоо ч Киргизистанд хамаардаг нь хиргис, узбек нарын үндэстэн хоорондын дайсагналцлын сэжим болсоор. Бухар Самаркандыг тойрсон үндэстэн болгоны хольцыг Узбекистан, Тажикистан, Туркменистанд дур зоргоороо хуваан тараагаад өгчихжээ.

Өнгөц харахад, түүх уламжлалаараа хоорондоо таардаггүй үндэстнүүдийг хольж хуваасан нь большевикүүдын мэдэхгүй тэнэгийнх биш байх. Олон үеэрээ дайсагналцаж байсан зэргэлдээ үндэстнүүд ямар ч интернациональч үзэл сурталд автахгүйгээр цаашид ч хорсол занал нь олон арван жил үргэлжлэх болно. Үүнийг зохицуулах ганц төв нь Москва байх болно. Нэг үгэндээ талцуулж байгаад захир! Өдгөө ч Азербайжан, Армян хоёрыг ганцхан Москва л зохицуулж чадна, иймээс энэ хоёр үндэстэн үргэлж Оросоос л хамаарч байх болно. Казакстан ба Монгол Улс, Уулын Алтай муж ба Монгол Улсын дундуур Орос улсын 50-70 км нутаг шурган заагласан байдаг. Мөн Буриад-Монголын бүгд найрамдах улсыг хоорондоо хиллэдэггүй гурван хэсэгт хувааж завсраар нь Холбоот Оросын газар нутаг заагласан аж.

1930-аад оны үед СССР-т болсон засаг захиргааны шинэчилсэн хуваарилалт хэмээх дур зоргын юм шиг мөртөө цаагуураа сайтар бодсон кампанит ажилд БНМАУ өртөв. Угсаатан, ястан, уламжлал зан заншил, нутаг орныг заагласан газар зүй зэргийг ёстой авч хэлэлцсэнгүй. Хөвсгөл аймаг гэхэд баруун тал нь Засагтханы хотгойдууд, өмнө тал нь Сайнноёны Далайчойнхор хошууны хойд хэсэг, баруун хойд тал нь дархадууд, зүүн хойд тал нь хуучны хөвсгөл урианхайчууд, хойд хязгаар нь түрэг угсааны цаатангууд, мөн Түнхэнээс ирсэн буриадууд. Завхан аймаг ч гэсэн бас нэг ийм холимог хуурга.

Гэтэл зарим газар улс төрийн шинжтэй түүхэн явцыг сүрхий ажигласан байдаг. Хотгойдууд Дөрвөн Ойрдод хамаарч байсан халхжсан ойрдууд юм. Амарсанаа, Чингүнжавын бослого дарагдсаны дараа улам зүүншлэн газар булаах болсон хотгойдуудыг хаахын тулд Халхаас эхний ээлжинд 50 тайж язгууртнуудыг нутаг сэлгүүлэн Хангайн нурууны өндөрлөгт суулгажээ. Энд тайж, сурвалжит угсаатнууд нэмж ирж суурьшсаар Далайчойнхор вангийн хошуу хэмээх Халхын хамгийн том хошууны нэг үүссэн байна. Энэ нь Халхын сурвалжтанууд, оюуны удирдагч нарын төвлөрөл элит бүрэлдэхүүн болсон юм. 1930 оны засаг захиргааны шинэчлэлээр Далайчойнхорын хойд хэсгийг Хөвсгөлд, өмнө хэсгийг Архангайд, баруун хэсгийн Завхан аймагт хуваав. Хоёр жилийн дараа болсон ардын бослого, иргэний дайны төв нь энэхүү гурван аймагт хуваагдсан далайчойнхорынхон байсан.

Хожим нь Завханы урд хэсгээс Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсгээс Дундговь, Төв аймгийн хойд хэсгээс Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн дундаас Сүхбаатар гэх зэрэг шинэ аймгууд үүссэн. Мөн Шиньжааны Алтай аймгийн хасагууд Оспаны самуунаас болж дүрвэн хуучны Урианхайн долоон хушуунд олноор нүүдэллэн ирж суурьшсан тул Ховд аймгийн баруун хэсэгт урианхай-хасагийн тусгай аймаг Баян-Өлгийг шинээр байгуулжээ.

Жараад оны үед сумд маш хурдтай үржсэн нь нэгдэлжих хөдөлгөөнөөс болжээ. Олон сумдад зэрэг зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдахад тэр тоогоор нь нэг сумыг хэд хэд хуваан хэсэглэв. 5-6 хуваагдан тэр тоогоор шинэ сумд үүсгэсэн сум ч бий. Сумаа цааш нь жижиглэн багууд үүсгэснийг 1990 он хүртэл бригад гэж нэрлэж байв. Цөөн хэдхэнийг эс тооцвол бригад нь хэн ч амьдардаггүй ганц нэг хоосон байшинтай эзгүй газар. Бригадын тоо хэдийнэ мянга давсан.

Шинээр сум, тэр байтугай аймаг байгуулах бас нэг шалтгаан нь сангийн аж ахуй байлаа. Сангийн аж ахуйг эхэндээ газар тариалан түшиглэх нэрээр байгуулж байсан авч сүүлдээ хадлан тэжээл, малын онцлог, шинэ үүлдрийн мал, сортын ургамал гэх мэтээр шалтаглан хамаагаа алдсан.

Ийнхүү шавийг оруулаад 1930 он хүртэл засаг захиргааны 125 нэгжээс бүрдэж байсан Гадаад Монгол 70 жилийн дараа багийг тооцохгүйгээр 350 шахам нэгж, багаа оруулж тооцвол бараг 1500 нэгжид хуваагджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Манай сонины тэргүүн нүүрэнд “Өдрийн сонин” 330 гаруй суманд сониноор соён гэгээрүүлэх ажил эхлүүлж байна” хэмээлээ.

Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр болж, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг улираан сонголоо. Түүнтэй хэдэн хором ярилцлаа. Тэрээр “Шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцүүдийг бий болгоно” гэлээ.

Өдрийн сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч “Баримт үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Төсөв тойроод мөндөр шиг шаагих сэтгүүлчид минь, та нар “Бидэнд юу өгсөн бэ” гэж асуусан уу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Түгжрэлийг сааруулах зорилготой уг шийдлийн талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ны тэргүүн Д.Эрдэнэцогттой ярилцлаа. Ярилцлагыг долдугаар нүүрнээс уншаарай.

Баасан гариг болгоны дугаарт хэвлэгддэг “Нэг ангийнхан” буланд Салбар бүрт гялалзаж яваа нэг ангийнханоролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хамтран НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойн хүндэтгэлийн ёслолыг өнөөдөр зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, “75 жилийн өмнө байгуулагдаж байсан НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үндсэн зорилго биеллээ олж, НҮБ нь дэлхийн улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын баталгаа, хөгжил цэцэглэлтийн өмөг түшиг болж чадсан. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа батжуулах, гадаад бодлогоо өргөжүүлэх, бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж, бололцоог нээж өгсөн” хэмээгээд Засгийн газар НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хүндэтгэлийн ёслолын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра, Дипломат корпусыг төлөөлж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэлж, НҮБ-ын агентлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэн бөгөөд ирэх онд тохиох 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалт ирэх ням гаригт болно

Орон нутгийн сонгуулиар 62 тойргийн нэр дэвшигчийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт явуулахаар болсон билээ. Тодруулбал, аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 нийт 62 тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн юм. Улмаар нэмэлт санал хураалтыг энэ сарын 25 буюу ирэх Ням гарагт явуулахаар болжээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх юм. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах аж.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ЖАГСААЛТ

Д/д

Аймаг, дүүргийн нэр

Нэмэлт санал хураалт явагдах

Сум / тойрог

д/д

Баг / хороо

1

Архангай

Жаргалант

1

1-р баг

Эрдэнэбулган

2

7-р баг

2

Баян-Өлгий

Баяннуур

3

1-р баг

Өлгий

4

11-р баг

Ногооннуур

5

1-р баг

6

5-р баг

7

7-р баг

Сагсай

8

4-р баг

3

Баянхонгор

Баянговь

9

1-р баг

Бөмбөгөр

10

4-р баг

Жаргалант

11

1-р баг

Өлзийт

12

6-р баг

Эрдэнэцогт

13

5-р баг

4

Булган

Сэлэнгэ

14

5-р баг

5

Говь-Алтай

Тайшир

15

3-р баг

Эрдэнэ

16

3-р баг

17

4-р баг

Алтай

18

4-р баг

6

Дархан-Уул

Дархан

19

11-р баг

7

Дорноговь

Иххэт

20

2-р баг,

Мандах

21

5-р баг

8

Дорнод

Баяндун

22

3-р баг

Халхгол

23

3-р баг

Чойбалсан

24

1-р баг

9

Дундговь

Дэрэн

25

1-р баг

Гурвансайхан

26

1-р баг

27

3-р баг

Хулд

28

1-р баг

Эрдэнэдалай

29

2-р баг

30

6-р баг

10

Завхан

Нөмрөг

31

4-р баг

Отгон

32

1-р баг

33

5-р баг

Цагаанхайрхан

34

3-р баг

Дөрвөлжин

35

3-р баг

Яруу

36

3-р баг

Баянтэс

37

2-р баг

11

Өвөрхангай

Баруунбаян-Улаан

38

4-р баг

Бүрд

39

2-р баг

40

4-р баг

Уянга

41

7-р баг

12

Өмнөговь

Манлай

42

2-р баг

Ноён

43

2-р баг

13

Сүхбаатар

Түмэнцогт

44

2-р баг

Уулбаян

45

3-р баг

Эрдэнэцагаан

46

3-р баг

14

Сэлэнгэ

Зүүнбүрэн

47

1-р баг

15

Төв

Мөнгөнморьт

48

3-р баг

Аргалант

49

2-р баг

Баянжаргалан

50

2-р баг

16

Увс

Зүүнхангай

51

2-р баг

17

Ховд

Дарви

52

3-р баг

Дуут

53

3-р баг

Мөнххайрхан

54

3-р баг

18

Хөвсгөл

Их-Уул

55

1-р баг

Ренчинлхүмбэ

56

6-р баг

Төмөрбулаг

57

4-р баг

Түнэл

58

2-р баг

Чандмань-Өндөр

59

1-р баг

19

Хэнтий

Өмнөдэлгэр

60

2-р баг

Дэлгэрхаан

61

5-р баг

Аймгийн дүн

61 тойрог

20

Налайх

1-р тойрог

1

1-р хороо

Нийслэлийн дүн

1 тойрог

УЛСЫН ДҮН

62 тойрог

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлээ гурав нугалж төлдөг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байна. Тодруулбал, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнхийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах нь хурдацтай нэмэгдэж байгаа юм. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдээс хүргэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид шилжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулснаа Б.Баттөмөр гишүүн хэлсэн юм.

Хуулийн төсөл нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд 6 бүлэг, 32 зүйлтэй. Үүнд ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой хэд хэдэн заалт бий бөгөөд гадны аж ахуйн нэгж, иргэн, дотоодын иргэн, аж ахуйн нэгж данс нээхдээ өөрийн эцсийн өмчлөгчөө тодорхойлох зохицуулалтыг тусгасан гэлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Монгол Улсад иргэдийнхээ санхүүгийн эрх ашгийг хамгаалах хуулийн зохицуулалт дутуу байгаагийн улмаас зээлийн хүү маш өндөр байгаа. Арилжааны банкууд зээлийн хүүгээс гадна маш их хураамж авдаг. Энэ хуулийг баталснаар зээл авч байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Мөн ипотекийн зээлийн асуудал байна. 40-45 сая төгрөгийн зээл аваад 3 дахин нугалж төлдөг тогтолцоотой улс орон манайхаас өөр байхгүй. Тэгээд сарын зээлийн төлбөрөө төлөхөөр эхний жилүүдэд төлбөрийн дийлэнх хувь нь хүүнд нь татагддаг. Энэ бол мөнгө мөлжлөгийн тогтолцоо. Тиймээс энэ шударга бус тогтолцоог өөрчлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод бараг 200 орон сууцтай, түүнийгээ түрээслэж мөнгө олдог хүмүүс олон байна. Тиймээс ийм хүмүүст зээл олгохоо зогсоож, зорилтот бүлэг рүү чиглүүлэх ёстой” гэлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, “Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийг Зээлийн хүүг бууруулах стратегитэй уялдуулахаас гадна мөнгө хүүлэлттэй тэмцэх, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах заалтыг тусгах юм” хэмээв. Мөн тэрбээр ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож, 2 хувиар бууруулсан гэдгийг онцлоод, “Зээлийн төлөлтийн хуваарь бол тэнцүү төлбөрт зээлийн хуваарийн системээр явдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн нийт хугацааны эхний хагаст хүүгийн төлбөр, дараагийн хагаст үндсэн төлбөрөөс илүү төлөгддөг тогтолцоо” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд инфляцын түвшинг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Тодруулбал, инфляцийн 8-10 хувьтай байхад хадгаламж болон зээлийн хүү түүнээс доог байх ямар ч боломжгүй. Тиймээс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад гол анхаарлаа хандуулах ёстой хэмээсэн юм.

Ийнхүү санал хураахад хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫГ 2021 ОНД 566 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль УИХ-ын наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд 153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв.

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ш.Раднаасэд, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүн асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 2015 онд 3.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 7.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байгааг онцлов. Тэрээр сүүлийн 5 жилд Засгийн газрын гадаад өр 4.3 ам.доллароор нэмэгдсэн гэж ойлгож болох эсэхийг тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, “Засгийн газрын гадаад өр 2016 оны байдлаар тухайн үеийн үнэ цэнээр ДНБ-нд элзэх хувь хэмжээ нь 78.8 хувь буюу 22 их наяд 280.1 тэрбум төгрөг байсан. Харин 2020 оны есдүгээр сарын байдлаар, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д элзэх хувь хэмжээ нь 57.2 хувь буюу 26 их наяд 267.3 тэрбум төгрөг байна” хэмээв.

Гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ, Дархан, Хэнтий, Баянхонгор аймгийн Засаг дарга нарын нэрс тодорлоо

Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-д олонх болсон нам, эвслээс тухайн шатны засаг дарга, ИТХ-ын даргыг нэр дэвшүүлдэг хуулийн заалттай. Энэ дагуу аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэр тодорч эхэллээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан дөрвөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулсан байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад одоогийн дарга Ш.Оргилыг
  • Дархан-Уул аймгийн Засаг даргад Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг
  • Хэнтий аймгийн Засаг даргад одоогийн дарга Ц.Идэрбатыг
  • Баянхонгор аймгийн Засаг даргад одоогийн дарга Д.Мөнхсайханыг тус тус нэр дэвшүүлэхээр тогтжээ.

Хуулийн дагуу эдгээр нэрсийг тухайн аймгуудын ИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлнэ. Ерөнхий сайд Засаг даргыг томилох захирамж гарган батлах юм.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно

Орхон аймгийн Засаг даргаар хуучин Тамгын дарга Д.Соёлчхүүг томилуулах хүсэлт нь МАН-ын удирдах зөвлөл дээр очоод хаалга мөргөсөн байна.
Тэрээр Тамгын дарга байхдаа хэд хэдэн хүнийг ажлаас халсан бөгөөд тэдгээр хүмүүс шүүхээр заргалдаж өөрсдийн талдаа шийдвэрээ гаргуулж авсан байдаг. Гэвч Д.Соёлчхүү дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир ахин шүүхэд дуудагдаж шүүхийн шийдвэр гаргуулсан байна.
Ийнхүү шүүхийн шийдвэр биелүүлдэггүй Тамгын даргад шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан бөгөөд үүнийгээ мэдэлгүй Засаг даргад өрсөлдөж шийдвэр гаргуулсан нь Д.Соёлчхүү даргыг унахад хүргэлээ.
МАН-ын УЗ-өөс Орхон аймгийн МАН-ын хороонд үүрэг өгч энэ удаад Ц.Бат-Энхийг Засаг даргаар томилуулах шийдвэрийг гарга хэмээн чиглэл өгсөн байна.