Categories
мэдээ нийгэм

Хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны дагавар хүүхдээ санаатай хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Хэргийг сануулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулсан байж болзошгүй байдалтайгаар амь насаа алджээ.

Хэрэг гардаг өдөр Б.Хүлгэн, хүүгийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Талийгаач хүүгийн ээж, хамт байсан хүмүүстэй хамт дэлгүүр ороод ирэхэд нь Б.Хүлгэн хүүг нь унтуулчихсан хэмээн оронд нь хэвтүүлсэн байсан ч тухайн үед амиа алдсан байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдсон юм.

Б.Хүлгэн нь 24 настай 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Загдаа нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлов

Иргэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх есдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хурал нэг удаа хойшилж, 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт товлосон юм.

Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Т.Бадрал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэйтэй энэ сарын 19-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал Монгол, Хятад улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 71 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдсон нь өндөр нэр хүнд, чухал хариуцлага хэмээн үзэж буйг тэмдэглэж, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.

БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Т.Бадралд Элчин сайдын хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Т.Бадрал ойрын үед БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ барих бэлтгэлийг хангаж байна.

Categories
мэдээ улс-төр

Эм үйлдвэрлэгч, импортлогчийн хүлээх хариуцлагыг нэмнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулжээ. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.

Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжирна гэж Т.Мөнхсайхан сайд танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ДЭМБ-ын 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад борлуулж буй эмийн үнэ дэлхийн дунджаас хэт үнэтэй, 3 эм тутмын 1 нь хуурамч байна дүгнэлт гарсныг онцоллоо. Тэрбээр, “Эмч өвчтөнд зөв эм бичиж өгсөн эсэхийг хянадаг систем дэлхийн нийтэд бий. Энэ тогтолцоо манайд маш сул” хэмээн шүүмжлэв.

ДЭМБ-аас манай улсад 2013, 2017 онд судалгаа хийжээ. 2013 онд эмийн үнэ дэлхийн зах зээлээс 5-6 хувь, 2017 онд 3-5 дахин илүү үнэтэй байна гэсэн удаа судалгаа байгааг ЭМЯ-ны удирдлагууд онцолж байлаа. 3 эм тутмын 1 нь хуурамч гэдэг нь Монгол Улсад бүртгэгдээгүй эм оруулж ирсэн байна гэсэн үг хэмээн тайлбарласан юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн 30 хувь нь эзэндээ хүрэхгүй байна хэмээв. Тэрбээр, “Хуульд эмийн бие даасан агентлаг байгуулахаар тусгасан байна. Агентлаг хөнгөлөлттэй эмийг зөв хэрэглэгчдэд нь хүргэдэг, иргэдэд үйлчилдэг байх ёстой. Хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалдаг агентлаг болж болохгүй” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүд Эмийн агентлаг нь дэргэдээ эмийн лабораторитой байх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулган 14.00 цагаас үргэлжилж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар С.Дашзэвэг, Ч.Цогтжаргал, Н.Ганболд нарт Бригадын генерал цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

Өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж буй Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв.
Цэргийн дээд цол хүртээх тухай зарлигийн дагуу:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал,
  • Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга энэ үеэр хүндэтгэлийн ажиллагаанд оролцож буй нийт генералуудад хандан үг хэллээ.

Тэрбээр “Эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералууд Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ.

Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар байна.

ХХ зууны дунд үед буюу 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгожээ. Улмаар “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон түүхтэй юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаар бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү баярын өдрийг жил бүр тэмдэглэх нь иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Ийм ч учраас “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт өнөөдөр Бригадын генерал цол хүртээж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Баяр хүргэе!

Энэхүү эрхэм хүндтэй цолыг цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалынхаа зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог нь нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

“Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олоху дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Монгол Улсын генерал хэмээх цэргийн дээд цолтнуудаас БНМАУ-ын төрийн тэргүүн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, УИХ (АИХ)-ын гишүүд, төрийн сайд, сансрын нисгэгч, эрдэмтэн мэргэд, анхны энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн алдар, суутнууд төрөн гарсан нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэн харуулж байна.

Генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт, дэлхий дахины энхийн үйл хэрэг, энх цагийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилд албан үүргээ гүйцэтгэж буй болон бэлтгэл, чөлөөнд байгаа эрхэм генералууд Та бүхний оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үлэмж их билээ.

Ялангуяа улс орны хөгжлийг хурдасгах төмөр замын их бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, үүгээр дамжуулан алба хаагчид мэргэжлийн чиг хандлагаа олох, нийгмийн асуудлаа шийдэх зэрэг бодит үр дүн гарч байгаа нь батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын нэгэн чухал ололт, мөн дэвшил юм.

Энэ ч утгаараа Та бүхэн холч мэргэн ухаан, сэтгэлгээний цар хүрээ, удирдан зохион байгуулах чадвараараа өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, төр түмнийхээ итгэл найдварыг хүлээсээр байгаад Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд талархалтай хандаж, цаашид ч бүх талаар дэмжин ажиллах болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын манлай нь болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулаад байсан бөгөөд өнөөдөр ёслон өнгөрүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагчдад зориулсан өдөрлөг зохион байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зөвхөн эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх нь хангалттай бус бөгөөд хувь хүнийг өөрийг нь болон гэр бүл, нийгмийг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хандлага нэн чухал гэж үзэх болсон юм. 2019 оноос тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хамгаалах, хүндлэх, дэмжлэг үзүүлэх, гэр бүлд нь зөв хандлага, мэдлэг чадварыг олгоход олон мэргэжлийн багаар хамтран ажиллаж байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

Уг үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагч, багш ажилчид 180 гаруй хүн оролцож, биеийн махбодын үзүүлэлтийг 125, ясны сийрэгжилтийг 93 хүнд тодорхойлон, цусны даралтын эрсдлийн үнэлгээ хийж, SRQ стрессийн шинжүүдийг илрүүлэх тест авч эрсдэлтэй хүн бүрд зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна.

Хамтран ажилласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”, “Монфа” ХХК, “Цахиур төмөр” ХХК, ХБНГУ-ын “Байер” к

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

Аравдугаар сарын 19-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1456 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 1145 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –12
  • Мөргөлдөх хэлбэрээр-4
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.10.19-ний өдрийн 18:55 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж “Тэсо” ХХК-ны урд замд Kia lotze маркийн автомашины жолооч явган зорчигч 52 настай, эмэгтэйг мөргөж амь насын хохироосон.
  • 2020.10.22-ны 20 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р баг “Намуун далай” гэх газар /сумын төвөөс хойш 50 км/ шороон замд фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 4 настай, эмэгтэй К-н амь нас хохирсон.
  • 2020.10.20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.
  • 2020.10.20-ны 17.10 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сум 2-р баг “Цост булаг” гэх газар /сумын төвөөс баруун зүгт 60 км/-т шороон замд “Мустанг” маркийн улсын дугааргүй П жолоотой мотоцикл онхолдож жолооч 45 настай, эрэгтэй П-н амь нас хохирсон
  • 2020.10.20-ны 16.00 цагийн орчим Төв аймгийн Баян сум 2-р баг “12-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урд зүгт 22 км/-т асфальтан замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч 21настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.
  • 2020.10.21-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг /сумын төвөөс зүүн тийш 10км/ шороон замд УАЗ-469 маркийг автомашин Hyundai porter маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй Г-н амь нас хохирсон.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчид 71.11 хувийн саналаар дэмжлээ

НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Нэр дэвшигч Д.Сумъяабазарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар дэмжсэн тул Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

НИТХ дахь АН болон ХҮН намаас Улаанбаатар хотын захирагчид төлөөлөгч нэр дэвшүүлсэнгүй.

Бид өмнө нь Д.Сумъяабазарын танилцуулгыг хүргэсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар гишүүн Нийслэлийн Засаг даргаар сонгогдвол бүрэн эрхээсээ татгалзах юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ.

Гурван мандаттай тус тойргоос Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазарын намтраас хүргэж байна.

Тэрбээр 1974 онд төрсөн, 46 настай. Монгол Улсын аварга цолтой. Нийслэлийн 77-р дунд сургуулийг төгссөн.

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийг дүүргэжээ. Англи, орос хэл эзэмшсэн байна.

Ажилласан байдал:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 онд ”Асашёрюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх
  • 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Шагнал:

  • 2006 онд Монгол Улсын аварга цол
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Д.Сумъяабазарыг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэлээ

Төр, нийгмийн зүтгэлтэн М.Батчимэг агсантай өнөө өглөө /2020.10.23/ 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэж сүүлчийн замд нь үдлээ.

Соёлын төв өргөөнд болсон салах ёс гүйцэтгэх ёслолд Ардчилсан нам, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд болон Монголын ард түмний төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. Талийгаачийн Алтан-Өлгийд нутаглуулжээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.

Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, “Ауруг паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа

Categories
мэдээ нийгэм

Маргааш ​Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, өндөр настан-33, эрүүл мэндийн шалтгаантай-9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.