Categories
мэдээ нийгэм

Алтны ханш буурч, зэсийн үнэ өсөв

Дэлхий нийтийг хамарсан “Covid-19”-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байв. БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, 5500 ам.доллароос даван, энэ сарын байдлаар 6700 ам.долларт хүрчээ.

Олон улсын шинжээчдийн тайлбарлаж буйгаар, “Covid-19”-ийн нөлөөгөөр тогтоосон хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч, алтны үнэ унажээ.

Ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос буурав. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сиатл руу тусгай үүргийн онгоц хөөрнө

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн нислэг үйлдээд байна. Есдүгээр сарын 28-нд буюу өнөөдөр Сиатл руу нислэг үйлдсэнээр энэ сарын нислэг дуусах юм. Энэ сард Сиатл руу гурван удаагийн нислэг үйлдэхээр хуваарьт орсон.

Есдүгээр сард хийгдсэн тусгай үүргийн НИСЛЭГҮҮД:

Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57 настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эрсэн.
Есдүгээр сарын 12-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 226 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 18-нд Туркийн Истанбулаас 250 гаруй хүн ирсэн.
Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирсэн.
Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 209 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирсэн.
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 216 иргэн ирсэн.

Categories
мэдээ нийгэм

Токио-2020 олимпод оролцох Монгол тамирчдын буухиа

2020 онд Токио хотод албан ёсоор эхлэх төлөвлөгөөтэй байсан Олимпийн их наадам түүхэндээ анх удаа хойшилж, цоо шинэ сорилтуудтай тулгараад байна. 2021 оны 7-р сарын 23-ны Баасан гаригт зохион байгуулагдахаар болсон эв нэгдлийн их наадам үзэгчгүй зохион байгуулагдах магадлал ч байсаар байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн олимпийн наадам хойшлуулснаас үүдэн Япон улсад учирч болзошгүй зургаан тэрбум ам.долларын хохирол, ОУОХ-ны гишүүнд авлигал өгч, зохион байгуулах санал худалдан авсан байж болзошгүй дуулианууд олны дунд тархаад байна.

Харин 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх удаа оролцож байсан Монгол улсын хувьд 12 олимпийн наадамд оролцсоны дараагаар ахин Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боломж олдож байна.

Олимпийн наадамд оролцсон 56 жилийн түүхэндээ Монгол улс нийт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 спортын төрөлд 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль авч байсан.

Харин одоогийн байдлаар 10 тамирчин, 4 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020 олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байна.

  • Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
  • Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
  • О.Есүгэн урт буу, эмэгтэй
  • О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
  • Т.Тулга чөлөөт бөх эрэгтэй 65 кг
  • С.Батцэцэг чөлөөт бөх эмэгтэй 68 кг
  • Б.Мөнхзаяа марафон гүйлт, эмэгтэй
  • Ц.Бямбажав марафон гүйлт, эрэгтэй
  • Б.Отгонболд байт харваа, эрэгтэй
  • Б.Чинзориг бокс эрэгтэй 63 кг
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой)

Мөн манай улсын баг тамирчид жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетикийн марафон гүйлт, хүндийг өргөлт, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлтийн төрлүүдээр олимпийн эрхээ нэмэгдүүлж нийтдээ 36-39 эрхээр 50 орчим тамирчин Токиогийн олимпод өрсөлдөх боломж нээлттэй байгаа.

Эдгээрээс чөлөөт бөх 5-6 эрх, жүдо бөх 11-12 эрх, боксын спортын төрөлд 2-3 эрх авах мөн жил ирэх тутам хөгжиж буй усанд сэлэлтийн төрлөөр хоёр тамирчинд Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбооноос урилга ирүүлэх болов уу хэмээн Монгол түмэн итгэл найдвар тавьж, хүлээж байна.

Юутай ч олимпын медалийн буухиаг үргэлжлүүлэх Монголын тамирчид маань 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ныг дуусталх хугацаанд өрсөлдөх нь нэгэнт тодорхой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээ хийнэ

Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудад энэ сарын 28-аас 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллана.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, УЦУОСМХ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцах, ган бүхий аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ гантай байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөхөөс гадна дээрх аймгуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулах юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Машиндаа мансуурч байсан 23-30 насны залуусыг саатуулжээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг “Төв цэнгэлдэх орчимд мансууруулах бодис хэрэглэсэн хүн байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр цагдаагийн байгуулагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад Ч /эм.30н/, Ч/эр.23н/, Б /эр.25/ нар автомашин дотроо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байдалтай байсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр …тоотод сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэсэн мэдээллийг шалгахад Х /эр.42н/, Э /эр.37н/ нар автомашинд ховор төрлийн сэтгэцэд нөлөөлдөг 22 шуудай ургамал хадгалж байжээ.

Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

47 настай эмэгтэй бусдад зодуулж амиа алджээ

Өнгөрсөн баасан гаригт Багануур дүүргийн нэгдүгээр хороонд “Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Багануур дүүргийн харьяат эмэгтэй 47 настай О нь тус эмнэлэгт зодуулсан байдалтай хүргэгдэн ирж, эмчлэгдэж байгаад нас барсан байжээ.

Хэрэгт тус дүүрэгт оршин суух эрэгтэй, 43 настай Н гэгчийг холбогдуулан, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тархины гэмтлийн улмаас нас барсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

​Аравдугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байгаа юм.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх иргэд 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол сурагч олон улсын математикийн олимпиадаас алтан медал хүртлээ

Есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 61-дэх олимпиадаас манай улсын сурагч О.Мишээл алтан медал хүртжээ. Энэ нь тус олимпиадаас авч буй Монгол улсын дөрөвдэх алтан медал юм байна.

О.Мишээл өмнө нь Дэлхийн Тоочдын Олимпоос хошой хүрэл медаль хүртэж, мөн алтан медаль авахаа амлаж байсанаа ийнхүү биелүүлжээ. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал хүртсэн амжилттай оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж

Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ядарч сульдах
  • Гуйвж дайвах
  • Ухаан балартаж унах

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

  • Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/
  • Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/
  • Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх
  • Эмчид яаралтай хандах.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-28-ны байдлаар

Image may contain: ‎text that says '‎희 лс газар коронавируст халдвар (COVID-19) OPYYJI мэндийн Z.יMA 2020.09.28-ны 11:00 цагийн байдлаар монгол улсад дэлхийн 216 улс, бγс нутагт буртгэгдсэн зееверлегдсен тохиолдол 313 тохиолдол эдгэрэлт эдгэрэлт 305 эмчлуулж байгаа 8 32,726,313 24,626,056 нас баралт 1,003,506 119, 100, 80086829 хайртай XYMYYC33 хамгаалъя‎'‎