Categories
мэдээ нийгэм

Батсүмбэр суманд 41 настай, эрэгтэй сураггүй алга болжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 122 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т орших “Монос” амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат 41 настай, эрэгтэй У согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есдүгээр сарын 4-ний өдрийн 23.00 цагийн орчимд сураггүй болжээ. ОБЕГ-т есдүгээр сарын 5-ны өдрийн 18.38 цагт дуудлага өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Моносын тохой гэдэг газраас Мандал гэдэг газар хүртэл 8 км-т завьтай урсаж, Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Буудлага спортын онлайн олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртжээ

Буудлагын спортын онлайн нээлттэй олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд болж 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү, Т.Баярцэцэг нар алтан медаль хүртжээ.

Харин А.Түмэндэлгэр мөнгөн медалийн эзэн болсон байна. Индонез улсын Буудлагын спортын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд Монголын 17 тамирчин цэц мэргэнээ сорьсон байна. Энэхүү онлайн нээлттэй тэмцээнийг Индонезийн буудлагын холбооноос сар бүр зохион байгуулах юм байна.

Ташрамд сонирхуулахад, Монголын буудлагын спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү аваад байгаа юм. Тэрбээр Бээжин хотноо 2019 оны дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарсан амжилтаар олимпын эрхээ авсан бөгөөд тус тэмцээнээс СМ Ц.Анударь олимпын эрх өвөртөлсөн билээ. Мөн буудлага спортоор О.Есүгэн Катарын Доха хотноо /2019.11 сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноо авч олимпын эрхийн болзол хангасан. Монголын буудлагын тамирчид ийнхүү олимпын гурван эрх аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар 841 зөрчил, дутагдлыг илрүүлжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 216 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 105, мэдэгдэл 28, танилцуулга 2-ыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Шалгалтын явцад барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлаагүй, MNS 5566:2020 стандартын дагуу гал унтраах багаж хэрэгслийг төлөвлөж байрлуулсан боловч байнгын бэлэн байдлыг хангаагүй, сав хөргөх зориулалттай төлөвлөгдсөн усан хангамжийн байнгын бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрлээ

Categories
мэдээ нийгэм

Сэргээгдэх эрчим хүчээр Британитай хамтран ажиллах боломжтой гэв

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасныг дуулгалаа. Тэрээр, “Манай улс сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлоготой болох шаардлагатай байгаа. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгад нийцтэй байдаг усан болон усан цэнэгт станцыг барьж байгуулах чиглэлд Их Британи улстай хамтран ажиллах боломж нээлттэй” гэдгийг илэрхийлэв.

Элчин сайд Филип Малон хариуцлагатай албанд томилогдсонд нь сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн Британид айлчилж, туршлага солилцохыг урилаа. Их Британи болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. Дорноговь аймгийн нутагт 30 МВт-ын “Говь” нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, энэ оны 6 дугаар сараас эхлэн эрчим хүчний нэгдсэн системд 1,214,640 кВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд байна. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Нааново” 14 МВт-ын хүчин чадалтай хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

ГХЯ, МҮХАҮТ гадаад худалдаа, хөрөнгө оруулалт дээр хамтарч ажиллана

ГХЯ, МҮХАҮТ гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана. Энэ талаар өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Т.Энхтайван Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагатай уулзах үеэр хөндсөн юм.

Бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд МҮХАҮТ экспортлогчид болон гадаад худалдаа эрхлэгчдийг төлөөлөн манай улс Дубай хотноо энэ онд болох “ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл хангаж, төсвийг шийдүүлээд байсан ч дэлхий нийтэд тархаад буй “COVID-19”-ийн цар тахлын халдвараас болж хойшлогдсон.

Хэдий тийм ч гэсэн олон улсын тус үзэсгэлэнд манай улсын оролцох санхүүжилтийг ирэх оны төсөвт хэвээр үлдээж, Монгол Улсын гадаад сурталчилгаа, худалдаа бизнест чухал ач холбогдолтой олон улсын үзэсгэлэн худалдаанд өндөр ач холбогдол өгөхийг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Гадаад харилцааны сайдаас хүссэн юм.

Сайд Н.Энхтайван бизнес эрхлэгчдийг дэмжиж, МҮХАҮТ-тай хамтран ажиллах нь ГХЯ-ны үүрэг юм гэдгийг онцлоод, МҮХАҮТ-аас тавьж буй саналыг хамтран шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу экспортыг дэмжих стратегийг боловсруулан гаргах, Гадаад худалдааны хууль батлуулах, хөрөнгө оруулалт хариуцсан бие даасан нэгжийг ГХЯ-ны дэргэд байгуулах зэрэг бодлогын олон өөрчлөлтийн ажил төлөвлөснөө тэрээр Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагад танилцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Есдүгээр сарын 7-11-нийг хүртэлх теле хичээлийн хуваарь

БШУЯ-наас 2020 оны 9 дүгээр сарын 7-11-нийг хүртэлх теле хичээлийн хуваарийг гаргалаа.

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ширээний теннисний шигшээ багийн бэлтгэлтэй танилцжээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, бямба гарагт /2020.09.05/ Монголын ширээний теннисний төв “Оч” клубээр зочилж, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцлаа.

Уулзалтад Үндэсний шигшээ багийн залуучууд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах болон ахмад мастерууд оролцлоо.

Уулзалтын өмнө МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МШТХ-ноос МҮОХ-ны Спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүүг уг холбооны түүхт 60 жилийн ойн медалиар шагнасныг гардуулсан юм.

Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: Тамирчин хүний тэсвэр тэвчээр, амжилт үзүүлэхэд хамгийн оновчтой зүйлс бол сахилга бат байдгийг онцлон захиж, ширээний теннисний шигшээ багийн тамирчдад амжилт хүслээ. Мөн Монгол Улсад хөгжсөн топ спортын дасгалжуулагчдыг өөр спортын дасгалжуулагчаар урьж ажиллуулах солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлага гаргаж байгаа гэж ярив. МҮОХ-ноос ширээний теннисний спортоо хөгжүүлэхийн төлөө бүхий л боломж бололцоогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ширээний теннис нь Монгол Улсад спорт тоглоомын төрлүүдээс хамгийн анхны холбоодын нэг бөгөөд энэ онд анх удаа төрөөс дэмжлэг авч шигшээ багтай болж ажиллаж эхэлжээ. Үндэсний шигшээ багт зургаан тамирчин /3 эрэгтэй, 3 эмэгтэй/, хоёр дасгалжуулагч ажиллаж байгаа юм.

МШТХ өнөөдөр 21 аймагт салбар холбоодоо байгуулсан бөгөөд УАШТ-д нь жил бүр 600-700 тамирчин тогтмол оролцдог. Одоогоор ширээний теннисний шигшээ багт нийтдээ 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин бэлтгэлээ базааж байгаа юм. Тэдний гол зорилт 2021 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 7-нд БНСУ-ын Бусан хотноо болох ДАШТ-д амжилттай бэлтгэж оролцоход чиглэгдэж байна.

Ширээний теннисчид энэ сараас эхлэн УОК-ын зөвшөөрлөөр дотоодын тэмцээнүүдээ үзэгчгүй зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулав

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр буюу энэ сарын 6-нд хуралдаж, НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ.

Энэ талаар тус хорооны дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэхдээ, “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН ялалт байгуулсан. Монголын ард түмэн МАН томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, агаарын бохирдлыг бууруулж, дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас иргэдээ хамгаалж чадсаны төлөө биднийг сонгосон. Энэ сонголтоор ирсэн итгэл найдварыг тээж, бодлогоо үргэлжүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирлээ. Улаанбаатар хотоо аюулгүй, түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй хот болгохыг бид зорьж байна. Тиймдээ өнгөрсөн 4 жил хийсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр эхлүүлэх ажлынхаа оновчтой шийдлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Нэр дэвшигчээ тодруулахдаа ёс зүйтэй, мэдлэг боловсолтой, ажлын дадлага туршлагатай байх зарчим баримталсан” гэлээ.

МАН-ын нэр дэвшигчдийн 10 нь эрх зүйч, 12 нь улс төр судлаач, 5 нь багш, 5 нь инженер, 5 нь эдийн засагч байна. Мөн эмч 1, нисгэгч 1, программист 2 программист, бизнесийн удирдлагын мэргэжилтэн 5, хөгжлийн судлаач 1 байна. Үүнээс Монгол Улсын гавъяат цолтон 1 байгаа бол доктор 5, магистр 35 байна. Хамгийн залуу нь 30, хамгийн ахмад нь 56 настай бол нийт нэр дэвшигчдийн 9 нь эмэгтэй юм. Түүнчлэн нэр дэвшигчдийн 73.3 хувь буюу 33 нь анх удаа нэр дэвшиж байгаа аж.

МАН-аас нэр дэвшигчид

Дүүрэг

Тойргийн

дугаар

Нэр дэвшигчид

1

Баянгол

1

Д.Ихбаяр

Ө.Сумъяабаатар

2

Баянгол

2

Ж.Батбаясгалан

Г.Гангамөрөн

3

Баянгол

3

Б.Сэмжидмаа

Ч.Мэндбаяр

4

Баянзүрх

4

Г.Ууганбаяр

Б.Дэмбэрэл

5

Баянзүрх

5

Б.Бямбажаргал

Э.Ганчимэг

6

Баянзүрх

6

Д.Энхбаяр

Ү.Оюунзул

7

Баянзүрх

7

Н.Баярмөнх

Б.Батбаяр

8

Баянзүрх

8

Б.Сүхбаатар

Б.Пүрэвдагва

9

Сонгинохайрхан

9

Р.Дагва

Ц.Төрхүү

10

Сонгинохайрхан

10

Б.Сэргэлэнбаатар

н.Баттөр

11

Сонгинохайрхан

11

Ж.Сандагсүрэн

н.Баярчимэг

12

Сонгинохайрхан

12

Г.Төгөлдөр

М.Говьсайхан

13

Сонгинохайрхан

13

Н.Алтаншагай

Б.Мөнхцэцэг

14

Сүхбаатар

14

М.Халиунбат

О.Мөнгөншагай

15

Сүхбаатар

15

Ш.Батбаяр

Г.Төмөрбаатар

16

Чингэлтэй

16

Б.Батсүмбэрэл

Б.Мөнхбат

17

Чингэлтэй

17

Л.Ариунтуяа

З.Төмөртөөмөө

18

Хан-Уул

18

Ж.Алдаржавхлан

Б.Мягмар

19

Хан-Уул

19

Б.Цэрэн

Б.Өнөбат

20

Хан-Уул

20

Б.Одсүрэн

Л.Отгонжаргал

21

Багануур

21

Ц.Даваасүрэн

Т.Отгонболд

22

Багахангай

22

С.Эрдэнэбаяр

23

Налайх

23

Ч.Раднаабазар

Б.Нэргүй

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг зохион байгуулж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ” хэмээлээ.