Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нүүдэлч ний хараал (II)” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ыпүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хaүрч байна.


Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, доктор Ш.Шинэбаяртай гурилын үнэ, хангамж тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрээр “Гадаад зах зээл дээр улаанбуудайн хомсдол үүсч, үнэ өссөн нь манай гурилын үнэд нөлөөлж байна” хэмээлээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нийслэл бол мэргэжилтнүүдийн ажил болохоос улстөрчдийнх биш юм аа “ хэмээн “Улстөр” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нүүдэлч ний хараал (II)” нийтлэл хэвлэгдлээ.

Хэлмэгдэгчдийн өдрийг тохиолдуулан “Хүний эрх шударга ёс төв”-ийн тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

Баримт үйл явдлын 7-р нүүрт “ҮАБЗ-д атгуулсан Монголын шүүх нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн түүхийг бичиж байна” хэмээлээ.

Манай өнөөдрийн “Шинэжлэх ухаан” буланд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.

Александр Лукашенко: Тэд хэн юм бэ гэдгийг мэдэхгүй тул би Зохицуулах хорооныхонтой ярилцахгүй “Дэлхийн мэдээ” нүүртөгүүлжээ.

Б.Бат-Эрдэнэ “ Төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитойхон санхүүжилт хийх цаг нь болсон” гэлээ

Топ модель Х.Бадамгэрэл: Хүнийг амжилтад хөтөлдөг хамгийн чухал зүйл бол хандлага хэмээх ярилцлагыг манай сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хамтран амьдрагч эмэгтэйнхээ хоолойг нь боомилж хөнөөжээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд Төв аймгийн Жаргалант суманд онц ноцтой хүн амьны хэрэг гарчээ.

Тодруулбал, 45 настай эрэгтэй Б гэгч нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч 44 настай эмэгтэй Т-г хоолойг нь боомилж, амийг нь хохироосон байна. Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар Кувейт Улсын Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг дэвшүүлэв.

Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв.

Парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэхэд хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, хууль тогтоох үйл ажиллагааны арга туршлагаа харилцан солилцох нь чухал гэдгийг мөн онцоллоо.

Элчин сайд Мухаммад Аль-Мутайри Кувейтийн тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар товч дурдаад, нэгэнт тогтсон найрсаг, ах дүү ёсны харилцааг улам бэхжүүлэх нь бидний ашиг сонирхолд бүрнээ нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий.

Соёлын болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах, Монгол-Кувейтийн судалгааны төв, Кувейтийн шинжлэх ухааны судалгааны төвийн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зэрэг нэгэнт хэлэлцэн тохирсон ажлууд ойрын үед ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монгол орны баруун бүсийн эрүүл, сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Элчин сайдаас хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдөр /2020.09.09/-ийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

БҮРТГЭЛ:

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.

ШАЛГАЛТ:

  • 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
  • Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
  • Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт мэдээлэх болно.
Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж эхэлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж эхэлжээ.

Түүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Д.Гэрэл нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу Засгийн газрын наймдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиосон “Үндэстнүүдийн цом” багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг өчигдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын даамын холбооны удирдлагууд болон тус тэмцээнд амжилттай тоглосон өсвөр үе, залуу даамчид оролцжээ. Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож, Нидерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарчээ. Хасагдах шатанд БНХАУ-ыг 6:2, 8:0-ээр, ОХУ-ыг 4:4, 7:1-ээр буулганавч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм. Улмаар аваргын төлөө Беларусийн багтай тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорсон билээ.

Монголын багийн бүрэлдэхүүн:

1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070

2. Энхболдын ХҮСЛЭН – Дэлхийн даамын холбооны мастер, 2070

3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН – Дэлхийн даамын холбооны мастер, 2041

4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023

5. Баатархүүгийн МӨНХЖИН – Дэлхийн даамын холбооны мастер, 2020

6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005

7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ – Дэлхийн даамын холбооны мастер, 2001

8. Баатархүүгийн АНУЖИН – Спортын мастер, 1989

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэгт алга болсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны гурван хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт ОБЕГ хүлээн авсан. Дуудлага авсан өдрөөс эхлэн долоодугаар сарын 24-нийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эрлийг түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул наймдугаар сарын 19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.08-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:28 цагт түр зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад Харилцааны Яамнаас Тээврийн Цагдаагийн албанд амны хаалт хандивлав

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын Нэгдүгээр эмнэлэгт тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албаны дэд дарга хурандаа С.Жавхланбаатарт Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар 10000 ширхэг амны хаалтыг гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа : Нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно

“Ардчиллын төлөөх намуудын нэгдэл” нэр дэвшигчдээ танилцууллаа. АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцож байна.

Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “Нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Аюулгүй байдалд анхаарч, технологийн үйлчилгээг ашиглаж Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

– Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргах

– Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх

– Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах

– Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх

– “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.

Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам

Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр

Талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа. Ирэх 11 дүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам

Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32 хувьтай. Одоогоор 73 км зам тавиад байна.

Тээвэрчдийн хотхон

Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 07 дугаар сараас барьж эхэлсэн. 1000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын “Ачилт хүлээлгийн талбай”, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан. Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна.

“Тайван зогсоол” цогцолбор

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/ байрлах авто зогсоолтой болно. Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм.

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болов. Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх зэргийг дурдаж болно. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм.

Товч мэдээ

– Оны эхний хагаст төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 291 мянга 485 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. Үүний 279 мянга 235 хүний асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн нь 95.7 хувь гэсэн үг юм. 10 мянга 541 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн бол 979-ийг нь хугацаа хэтрүүлж шийдвэрлэжээ. Иргэд ихэвчлэн нийгмийн халамж, даатгал, газартай холбоотой асуудлаар хандсан байна.

– “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр олон улсын энхийг сахиулах болон цэрэг-техникийн ажиллагаа, харилцан итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон чиглэлүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.