Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх эрхтэй 26 байгууллага байна

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Хурлаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн 16 хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох тухай хэлэлцсэнээс 9-д нь тусгай зөвшөөрлийн эрх олгохоор болжээ. Ингэснээр нийт 26 байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болж байгаа юм.

Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд ОБЕГ, БХБЯ, УУХҮЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн төлөөлөл оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУНЫ МЭНДЧИЛГЭЭ

Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 27 дахь өдрийн халуун мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадвар, нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж, засаглалыг сайжруулах зорилгоор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Соёлын яамыг эмхлэн байгуулах шийдвэр гаргасан нь манай салбарын хувьд түүхэн онцлог үйл явдал болж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Соёлын яамнаас “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын сүүлийн арван жилийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, ололт, амжилт, алдаа дутагдлаа тодруулан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсноор ирэх арван жилд баримтлан ажиллах салбарын бодлогоо шинэчлэн боловсруулж, батлуулан ажиллана. Чингэхдээ “Алсын хараа – 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилттой уялдуулан ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тэргүүлэх салбарын нэг болох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд нийт соёлын ажилтан, уран бүтээлч, өвлөн уламжлагч, эрдэмтэн судлаач болон соёл, урлагийн үйл ажиллагаанд оролцогч ард иргэд бидний идэвх зүтгэл, бүтээлч санаачилга, найрсаг хамтын ажиллагаа бүхнээс чухал гэдгийг онцлон, Та бүхний цаашдын ажил үйлс, авьяас билэг тань улам өөдөө байхыг ерөөн, амжилт хүсэн мэндчилье.

Урлагийн Янжинлхам бурхан ивээж, Соёлын үр ашид арвижих болтугай.

Хүндэтгэсэн

СОЁЛЫН САЙД, АКАДЕМИЧ С.ЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Цахимаар зохион байгуулсан уулзалтад оролцлоо

Вьетнамын нийслэл Ханой хотоос цахимаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов.

Цахим уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кван Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Биген, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй зэрэг нийт 27 орны гадаад хэргийн сайд, дэд сайд оролцож, өөрийн орны гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийг танилцуулж үг хэлсэн. АРФ-ын Сайд нарын уулзалтыг COVID-19 цар тахлаас шалтгаалан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ын 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Лесте, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий форум юм. Манай улс 1998 оноос хойш энэ форумын гишүүнээр ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

Төрийн тэргүүнийг Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн Нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажиллалаа.

Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж, өнгөрсөн онд дуусгасан.

Улмаар Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлууд энэ сарын сүүлээр дуусаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тус төслийн хүрээнд 19 сая метр куб газар шорооны ажлыг гүйцэтгэж, 376 төмөр бетон хоолой, 6 зөрлөг, 1 өртөө бүхий төмөр замыг барьж байгуулна.

Төслийн танилцуулгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх нар хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа нар орон нутагт ажиллаж байна.

Сургалтын хэлбэрээс үл хамааран ном сайн уншиж, эрдэмд шамдахыг сурагчдад захилаа

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар хагаст бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Улмаар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулсан дэвшүүлсэн мэндчилгээндээ, цахим сургалтын чанар, үр дүн, өгөөжийн асуудлыг хөндөж, хүүхэд, залуусын сурч боловсрох боломж алдагдаж буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн билээ.

Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар сургуулийн удирдлага, багш, сурагчидтай ярилцаж, санал, бодлыг нь сонслоо.

Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээг хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байсан талаар сургуулийн удирдлага энэ үеэр танилцуулж байсан юм.

Млнглд Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ………………………………..

2013 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 41 бүлгийн 1360 гаруй сурагч, 92 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

2019 оны байдлаар Сүхбаатар аймагт 24 цэцэрлэгт 6.6 мянган хүүхэд хамрагдаж, ерөнхий боловсролын 16 сургуульд 12.3 мянган хүүхэд өдрөөр суралцаж, нэг МСҮТ-д 371 суралцсан байна.

Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт хотод ажиллах үеэрээ Сүхбаатар аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Сүхбаатар аймаг 62 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нар байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Монголын сайхан ээжүүд ээ, ачит эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн мэндийг амар амгаланг айлтгаж, эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монголчууд бид “шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл унтах нойроо умартан босож хуурайлсан мянга, мянган шөнийн ганцхан шөнийн ачийг хариулдаг” хэмээн ярьж, хэлэлцдэг ард түмэн. Ийм л хэмжээлшгүй их ачлалын эзэн болсон ээжүүдэд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа миний бие баяртай байна.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

“Алтан овоо”-гоо тахиж, ардынхаа арвин өв соёлыг тээж яваа 62 мянган хүн амтай Сүхбаатар аймгаас энэ жил нийт 214, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил “Эхийн алдар” одонгоо нэгэн зэрэг гардан авч байгаа эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүн ам цөөтэй Монгол Улс үеийн үед хүн амаа өсгөх, эхчүүд, хүүхдүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. “Эхийн алдар” одон ээжүүд Та бүхний монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл, боловсролтой, зөв монгол хүн болгон өсгөн торниулж буйд тань үзүүлж буй төрийн өчүүхэн хүндэтгэл юм. Төр үүнээс ч илүүг хийх ёстой.

Ялангуяа, хүүхэд хамгааллын бодлогоо бүх түвшинд оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр онцгой анхаарч ажиллах учиртай. Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Сүхбаатар аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

Монголын үрс маш олон болтугай!” гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Газраа гэрээний дагуу ашиглаагүй 114 ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ

Газраа гэрээний дагуу ашиглаагүй 114 ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн шалгалтын талаар НМХГ-аас танилцууллаа. НМХГ-аас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалттай холбоотойгоор илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу 114 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн шалгалт хийхэд зөрчил арилаагүй байсан тул дахин газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ. 2.Газрын харилцааны талаар сүүлийн 3 жилийн байдлаар /2018-2020/ нийтлэг илэрч байгаа зөрчлийн талаар:Газар эзэмшигч, ашиглагч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, эдлэн газрын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилсөн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгээгүй, эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Газрын харилцааны чиглэлээр ирж байгаа албан бичиг, өргөдлийг сүүлийн 3 жилийн байдлаар авч үзвэл: 2018 онд 537, 2019 онд 848, 2020 онд 858, мөн Зөрчлийн тухай хуулиар 2018 онд 137 ИААНБ-д 76240.0 мян/төг, 2019 онд 233 ИААНБ-д 165400.0 мян/төг, 2020 онд 229 ИААНБ-д 179170.0 мян/төгрөгийн арга хэмжээ тооцогдсон нь жил ирэх тусам газрын зөрчил маргаан ихэссэн, цаашид өсөх хандлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

​Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 22:45 цагт газардана

117415997_2460125530947041_891402782612773898_o.jpg

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт “Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочип буудалд 21 хоног тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 22:45 цагт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралэн сарын 15-нд товлогджээ

Халдашгүй байдлын дэд хорооны хэлэлцэх эхний асуудал Ж.ЭРДЭНЭБАТ

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогджээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард Ж.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Categories
мэдээ нийгэм

​Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Алдарт эхийн одон”-гийн мөнгийг сар шинийн өмнө олгоно : Тал нутгийн цахим  мэдээлэлийн сайт

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт хотод ажиллах үеэрээ Сүхбаатар аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Сүхбаатар аймаг 62 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нар байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Монголын сайхан ээжүүд ээ, ачит эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн мэндийг амар амгаланг айлтгаж, эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монголчууд бид “шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл унтах нойроо умартан босож хуурайлсан мянга, мянган шөнийн ганцхан шөнийн ачийг хариулдаг” хэмээн ярьж, хэлэлцдэг ард түмэн. Ийм л хэмжээлшгүй их ачлалын эзэн болсон ээжүүдэд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа миний бие баяртай байна.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

“Алтан овоо”-гоо тахиж, ардынхаа арвин өв соёлыг тээж яваа 62 мянган хүн амтай Сүхбаатар аймгаас энэ жил нийт 214, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил “Эхийн алдар” одонгоо нэгэн зэрэг гардан авч байгаа эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүн ам цөөтэй Монгол Улс үеийн үед хүн амаа өсгөх, эхчүүд, хүүхдүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. “Эхийн алдар” одон ээжүүд Та бүхний монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл, боловсролтой, зөв монгол хүн болгон өсгөн торниулж буйд тань үзүүлж буй төрийн өчүүхэн хүндэтгэл юм. Төр үүнээс ч илүүг хийх ёстой.

Ялангуяа, хүүхэд хамгааллын бодлогоо бүх түвшинд оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр онцгой анхаарч ажиллах учиртай. Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Сүхбаатар аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

Монголын үрс маш олон болтугай!” гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/513 тоот захирамж гарч 151 байршилд 437 обьект чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд 139 байршилд зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, 400 обьектыг чөлөөлж, ажлын гүйцэтгэл 92 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон тус албанд иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл ирүүлснийг мөн хамруулан шийдвэрлэж ажиллажээ.

“Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр 30 байршилд явган хүний зам хаасан орц, гарц нээгдэж, 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн тохижилт хийх боломжийг бүрдүүлж, 20 байршилд авто болон явган зам, автомашины зогсоол тохижилт хийх боломжтой болж, 57 байршилд нийтийн эзэмшлийн 102041м2 газар, 48 байршилд явган хүний 4167м урт зам тус тус чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Цаашид бид үлдсэн байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж, төлөвлөсөн ажлаа дуусгахаар ажиллаж байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулгадаа онцлов.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг хэлэлцэв

Мөн хуралдаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны “Арьс ширний 26 дугаар байр”-ыг буулган дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын талаарх мэдээлэл болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулсан юм.

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эко амралт зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэх үүднээс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт, Хожуулт уулын Сайрын ам, Улиастайн хөндий, Улиастайн ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулагджээ. Нутаг дэвсгэрийн газарзүйн байрлалын онцлогийг харгалзан төлөвлөлтийн гурван хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлах юм.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:45 цагт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.