Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнаж байсан зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, “Моттоо” ХХК-нд есдүгээр сарын 9-ний өдөр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлийн дагуу “Моттоо” ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхлээд байна. Цахим бүртгэл 30 хоногийн хугацаанд 2020 оны аравдугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл явагдана.

2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч, “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй.

Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессэж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсны дараа www.csc.gov.mn цахим сайтаар мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

​СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 50 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлсэн байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бодлогын хүүг 8 хувь болгон бууруулав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал эхэллээ.

Мөнгөний бодлогын хороо энэ удаагийн хурлаараа хоёр шийдвэр гаргасны нэг нь бодлогын хүүг нэг нэгж хувиар буулгаж, 8% болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү бодлогын хүүг 2020 онд, COVID-19 цар тахал гарснаас хойш Мөнгөний бодлогын хороо гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгав.

Энэ оны долдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 3.4 хувь, Улаанбаатарт 3.2 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм. Энэ нь бодлогын хүүг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ онд бусд улсуудын Төв банкууд бодлогын хүүгээ бууруулсаар байна. Ингэснээр санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг бага байлгахад дэмжлэг болох юм.

БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛСНААР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Бодлогын хүү гэдэг нь Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулах нь бизнесийг идэвхжүүлж зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм.

Банкнууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхийн тулд төв банканд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-нийг хүртэл СУНГАЛАА

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болсон. Хурлаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15 буюу маргааш дуусах байсныг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар санал нэгдэж Засгийн газарт хүргүүлжээ.

Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу хилээ нээхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шатаар бууруулж байна. Энэ нь есдүгээр сарын 16-наас эхлээд урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжиж байна. Бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн 16-наас эхлэн хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна.

Түүнчлэн “Монгол Улсын Ерөнхий сайд хоёр настай хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч, хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол буюу улсын, хувийн цэцэрлэгт хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Хоёр настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй учраас хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Тиймээс хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг хэсэгчилж хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра:

“Өмнө нь Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.

Дэлхийд гарсан цар тахалтай холбоотой авто замын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын ААН-үүд хил хорионд орсон. БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотой 20,9 км авто замд өнгө хучилт, туузан хаалт, явган зам, дугуйн замын барилгын ажил хийнэ. Урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой.

Энэ барилгын ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн.

Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцад гүүрийн зүүн болон баруун талд дублёр замын барилгын ажил хийгдэнэ, үлдсэн хоёр рампын ажил байгаа. Мөн явган хүний гүүрэн гарцын ажил байна.

Эдгээр барилгын ажлуудыг хийхдээ бид технологийн горим алдагдуулахгүйн тулд хасах температуртай болтол барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Дахин хэлэхэд Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Маргааш буюу есдүгээр сарын 15-наас зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелиэр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийх юм. ” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга Н.Батсуурь: Надаас хориотой бодис илэрсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна

Улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийлээ.

-Шинжилгээний хариуг аваад би их гайхсан надаас Триметазидини гэх бодис илэрсэн ба үүнийг хүлээн зөвшөөрч байна. есдүгээр сарын 14-нд хариугаа хүлээн аваад, энэ эмийг 3 хоног судалсан. Эмийн санд нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалагддаг зүрхний эм. Допингийн шинжилгээний хариуг өнөөдөр Бөхийн салбар хорооноос бичгээр авсан тэгтэл тус эмийн тун маш бага хэмжээгээр миний биед илэрсэн гэж гарсан. Энэ эм нь допингийн төрөлд багтдаг эм юм байна. Миний бие эрүүл бөгөөд тус эмийг уух шалтаг шаардалаг байгаагүй. Лабораторийн шинжилгээ хариуг хараад их гайхсан. Гэсэн хэдий ч би маргахгүй иймээс би ямарч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би нийт бөх сонирхогч монголчуудаасаа уучлалт хүсэж байна.

Г.ШҮҮДЭР

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 38 иргэн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ


Цаг агаар
хүйтэрсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүд галаа түлж эхэлсэн. Иргэд
галаа түлж эхэлэсэн эхний өдрүүдэд угаартсан иргэдийн дуудлага, мэдээлэл олноор
ирэх болжээ.
Тодруулбал, СХД-ийн 33 дугаар хороо … тоотод суух 30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй, 5 настай эмэгтэй нар нь гэртээ угаартсан. Мөн БЗД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 29 настай эмэгтэй А, 9 настай эрэгтэй У, 3 настай эмэгтэй Х нарын нийт гурван иргэн гэртээ угаартсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар угаартсан хэргүүдийн ихэнх нь монгол гэрийн зуухны янданг сугалж, өрхөө бүтээснээс болж угаартсан байж болзошгүй байгааг хэллээ.

Угаартсан 38 хүний биеийн байдал ихэнх нь хөнгөн зэргийн угаарын хийд хордсон тул хордлого тайлах эмчилгээ хийсэн гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​”Цэвэр агаартай хот” өдөрлөгийн хүрээнд Ногоон зээл болон шинэ технологийг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны ажилтнууд өнөөдөр сургалт зөвлөгөөнд хамрагдлаа. Үүнд Хас банк, Төрийн банк, Голомт банкны ногоон зээл танилцуулах ажил цэвэр, ногоон технологи цахилгаан халаалтад холбох, дулаалгын хэрэгслүүд зэрэг техникийн танилцуулгуудыг хийлээ. 2019 оны 10-р сард НҮБ-ын ассамблейгаас есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн “Цэвэр агаартай цэлмэг тэнгэр” өдрийг тэмдэглэхээр болсон. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Есдүгээр сарын 7-оос эхлээд бүх нийтлэг үйлчилгээний төвүүд Мишээл, Дүнжингарав, Драгон, Баянгол, Баянхошууны дэд төвүүдээр ногоон зээл үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслүүдийг сурталчлах ажлыг иргэдэд зориулан явуулсан юм. Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур, нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүнийг нийлүүлж болохоор байгаа тухайг хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт мэдлэг олгон сургахад зорьсон. Ингэснээр иргэн банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ үзүүлэх боломжтой.

Агаарын бохирдлыг 80 хүртэлх хувь бууруулахад хамгийн чухал нь хөрсний асуудал. Өчигдөр Хан-Уул дүүргийн 11-р хороонд ажиллахад Зайсангийн орон сууцны хороолол дундах гэр хорооллын болон байшин үйлчилгээнээс холдсон 550 гаруй хэсэг айл бий. Тэнд олон нүхэн жорлон ухсан учраас хөрсний бохирдол маш их. Их хур тунадастай өдрүүдэд тухайн хорооны гүний худгийн ус борлож, шарладаг. Энэ усыг шинжилгээнд өгөхөд хүн уух боломжгүй, нянгийн бохирдол маш их гэж гарсан. Тиймээс ногоон зээлийн үйлчилгээ, хоёр, гурван хувийн хүүтэй стандартын ариун цэврийн байгууламж, био жорлонг иргэддээ таниулах ажлын хүргэдэг.

Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааны асуудлыг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаар сарын долооныг хүртэл иргэд нийтлэг үйлчилгээний төвүүд, мэдээлэл инновацийн зургаан төвд очоод ямар банкны хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг хараад маш бага хөнгөлөлтийн шалгуураар 20 гаруй компаниудын бүтээгдэхүүнээс авч болно гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Covid-19 дотоодод тархах эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийлээ

Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм.

Үнэлгээний дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.