Categories
мэдээ нийгэм

“Яндангаа хөөлье” аян үргэлжилсээр байна

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй.

Монголчууд яндангаа хөөлөхийг заалгана гэхээр хөх инээд нь хүрч байгаа тухай цахим орчинд сэтгэгдлүүд хөвөрч байна. Яндангаа хөөлчихөд буруу юу байх вэ дээ. “Сайжруулсан шахмал түлш” гэх шинэ нүүрснийг буруу хэрэглэж, галлагаа хийхдээ алдаа гаргаснаас, яндангаа хөөлөөгүйн улмаас таталт бөглөрч 15 хүн амь насаа алдсан нь дөнгөж л жилийн өмнөх явдал.

Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын 7-нд шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн үед шахмал түлшээр галласан айлын гурван настай бяцхан хүүхэд угаарын хийд хордож амь насаа алдсан.

Эхэлж байснаа бодоход өнөөдөр сайжруулсан шахмал түлшнийг буруу хэрэглэж угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл цөөрчээ. Гэвч тайвшрах болоогүй. Цагийн эрхээр өвөл дахиад айсуй.

Дулаацахын тулд галаа түлснийхээ төлөө 15 хүн амиа алдсан гашуун сургамж бидэнд бий учраас “Яндангаа хөөлье” гээд байгаа юм. Эмгэнэл илэрхйилж суусан хүнд өдрүүд саяхан тул энэ инээгээд байх зүйл биш.

Улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас сүүлийн 10 жилд 94 хүн угаартаж нас барсан бөгөөд өнгөрсөн онд 2568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, 15 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг нь авч үзвэл зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, түлш буруу түлсэн, яндан намхан, яндангийн сойлт хаасан зэргээс үүдэлтэй байна.

Угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 279, байшинд 575, мөн зуухны төрлөөр нь авч үзвэл энгийн зуух 584, төслийн зуух 192, нам даралтын зуух 38, эдгээрээс 261 зуух нь ханан пийшинтэй гэсэн судалгаа байгаа юм.

Шахмал түлш дутуу шатсанаас үүдэн угаарын хий дэгдэж байгааг судлаач хэлсэн. Дутуу шаталт зуух болон яндангийн таталтаас үүсч буй тул гэр хорооллын иргэд зуухаа сайжруулах, яндангаа хөөлөх нь үйтэй. Сайжруулсан түлш сайн зууханд бүрэн шатдаг. Хэрэв зуухны битүүмжлэл алдсан, яндангийн таталт муу бол угаарын хий гэр, сууцанд дэгдэх эрсдэл үүсдэг гэдгийг хэлээд л байгаа. Тэгэхээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах хамгийн энгийн бас хямдхан ер хүндрэлгүй арга нь, өвлийн өнтэй давах боломж нь яндангаа л хөөлөх.

Угаарын хий үүсэх шалтгаан:

  • Нүүрс /түлш/
  • Зуух
  • Ядангийн таталт

Иймд иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож, мэргэжлийн байгууллагаас өгч буй аргачлал, зөвлөмжийг дагаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Т. АНУДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдал

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1 мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө дахин 32 иргэн угаартжээ

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө 38 иргэн угаартсан бол өнгөрсөн шөнө дахин 32 хүн угаартаж эмнэлгийн тусламж үйлчигээ авсан байна. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 хорооны иргэн Б болон 4-11 насны таван хүүхэд угаартаж, бөөлжиж эхэлжээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандаж тусламж авчээ.

Categories
мэдээ нийгэм

​Модон бөмбөгийн улсын аваргууд тодорлоо


Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн 09 сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Ховд аймаг – Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур дүүргийн “Уурхайчин”, Мон-Алтиус БТДС-Мон Топ трейд ХХК зэрэг 11 багийн нийт 84 тамирчин хоёр өдрийн туршид цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргасан юм. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулсан юм.

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 166 оноогоор Багануур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд 168 оноогоор ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, гуравдугаар байранд 172 оноогоор Бага-Нуур ХК-ийн тамирчин спортын мастер М.Хүрэлмөнх нар шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт 171 оноогоор “Залуу од” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан. Харин хоёрдугаар байрт 183 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, спортын дэд мастер Д.Балжинням, гуравдугаар байрт 183 оноогоор Багануур ХК багийн тамирчин Г.Үүрийнтуяа нар орсон байна.

Холимог хосын төрөлд Багануур ХК-ийн тамирчин спортын мастер З.Байтагсүрэн, тамирчин Г.Үүрийнтуяа нар 49 оноогоор алтан медаль, ХААИС багийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, Э.Аюурзана нар 57 оноогоор мөнгөн медаль, Залуу од клубын тамирчин ОУХМ Б.Баянбулаг, ОУХМ Ж.Загас нар 63 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Сонирхолтой нь энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн спортын мастер З.Байтагсүрэн, Г.Үүрийнтуяа нар нь Мон-Алтиус БТДС-ийг төгсөгч, нэг гэр бүлийн тамирчид юм. Тэд Ховдын Булган сумаас энэ тэмцээнд оролцохоор зорин ирж, ийнхүү өндөр амжилтыг гаргалаа.

Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 48 оноогоор Багануур ХК багийн тамирчин спортын мастер Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар, 2-р байрыг 58 оноогоор Залуу од клубын тамирчид спортын мастер Х.Пүрэвжаргал, спортын дэд мастер Н.Дорлигжав нар эзэлсэн бол 3-р байранд ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр, С.Балжинням нар шалгарч, медалийн эзэд боллоо.

Эмэгтэй хосын төрлийн тэргүүн байранд 61 оноотой Дархан ШУТИС багийн тамирчин спортын дэд мастер Г.Ижилцэцэг, Ц.Баярцэцэг нар аваргууд болж, дэд байранд 62 оноогоор Залуу од клубын тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Б.Нямдаваа, гуравдугаар байранд 62 оноогоор “Ховд аймаг – Мон Топ” багийн тамирчин Б.Дуламханд, М.Азжаргал нар шалгарчээ.

Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртэж байсан юм.

Эрэгтэй талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөнөөс 1-р байрт Багануур ХК-ийн тамирчин Г.Батболд тэргүүн байрыг эзлэн, 2-р байр “Залуу од” клубийн тамирчин, спортын мастер, Х.Пүрэвжаргал, 3-р байр ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр нар удаалав.

Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд спортын дэд мастер “Залуу Од” клубийн тамирчин, спортын шинэхэн дэд мастер Д.Балжинням түрүүлж, 2-р байранд ХААИС-ийн багш, Залуу од клубийг үүсгэн байгуулагч, ОУХМ Ж.Загас эзлэн, 3-р байранд Багануур ХК-ийн тамирчин Г.Үүрийнтуяа нар шалгарч медалийн эзэд болсон. Энэ тэмцээний шигшээ тоглолтонд багш Ж.Загас, түүний шавь, ХААИС-ийн төгсөгч Д.Балжинням нар өрсөлдөгч бүрээ хожин шигшээ тоглолтонд шалгарч тоглосон байна.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 460 оноогоор спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг алтан медаль, 463 оноогоор ОУХМ Б.Баянбулаг Д.Отгонпүрэв ахлагчтай Залуу од клубын баг мөнгөн медаль, 477 оноогоор спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС баг хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэй багуудаас 508 оноогоор ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу од” клуб 1-р байр, 510 оноогоор спортын дэд мастер Б.Цэрэндулам ахлагчтай Багануур ХК-ийн баг 2-р байр, 518 оноогоор Б.Дуламханд ахлагчтай Ховд аймаг -Мон Топ” баг 3-р байрт шалгарлаа. Багийн амжилтыг ганцаарчилсан төрөлд хамгийн сайн тоглосон дөрвөн тамирчдын нийлбэр оноог бодож гаргасан билээ.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт 69 оноогоор ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг тамирчид,
хоёрдугаар байрт 80 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу од” клубийн баг,
гуравдугаар байрт 137 оноогоор Спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС-ийн оюутны баг тамирчид шалгарч цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан байна.

Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, Голомт банкны спорт клубын дарга Б.Баатар нарын албаны хүмүүс болон тэмцээнд оролцогч багуудын багш, дасгалжуулагч нар оролцож тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм.

Энэ тэмцээний үеэр спортын цол, зэргийн болзолоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн Дархан аймгийн ШУТИС-ийн багийн тамирчин Д.Мөнх-Оргил, “Залуу од” клубын тамирчин Б.Хишигжаргал нар спортын мастерын цол зэрэг хүртэн, “Залуу од” клубын тамирчин, ХААИС-ийг төгсөгч Д.Балжинням спортын дэд мастерийн цол, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа. Шинэхэн дэд мастер Д.Балжинням энэ тэмцээнд амжилттай сайн оролцон цол зэргээ батласан байна.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ тамирчид олноор оролцож, түүний дотроос хамгийн залуу тамирчин 13 настай Улаанбаатар багийн тамирчин Батбаярын Чинхүслэн оролцон өөрийн насны ангилалдаа тохирсон сайн тоглолтыг үзүүлэн, өсөх ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулсан юм. Мөн тэмцээнд хамгийн ахмад тамирчнаар ХААИС-ийн багш, 55 настай ОУХМ Ж.Загас оролцон энэ тэмцээнээс олон медаль хүртэн, залуу тамирчид, модон бөмбөгийн спортоор хичээллэгчидэд үлгэр дууриал үзүүлсэн тоглолтыг гаргалаа.

Тэмцээнийг олон сарын өмнөөс хүлээн авахаар, талбайн техникийн болон тамирчдыг хүлээн авах бүх талын бэлтгэлийг амжилттай ханган, зохион байгуулахад оролцсон Багануур дүүргийн модон бөмбөгийн холбоонд Монголын модон бөмбөгийн холбооноос тусгай бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 15-17-нд цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2020 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -аас танилцууллаа.

Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсэж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн “Гүнзгий худаг” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 133 км-т есдүгээр сарын 14-ний өдрийн 13:32 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:46 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Налайхын авто замыг өнөөдрөөс /2020.09.15/ эхлэн ирэх сарын 25-ыг хүртэл хэсэгчлэн хаахаар болсон билээ. Энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантин хугацаагаа дуусгаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20.9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20.9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Цай Вэньруй: Хятадад нүүрсний хэрэглээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй

-БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ГИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСАД 700 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО-

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа.


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараахь шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ. Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.

Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм.

-ӨмнөдМонголд өрнөж буй эсэргүүцлийн талаар асуумаар байна. Нэгдсэн сурах бичиг хэрэглэх БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Си Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн ажилд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийн комиссыг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах менежмэнтийг илүү сайжруулан, төр засгаас стратеги, төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. Улмаар Үндэсний сурах бичгийн комиссоос бага, дунд сургуулийн хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал (улс төр), түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг улсын хэмжээнд гаргасан. 2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага, дунд сургууль энэхүү сурах бичгийг нэгдсэн журмаар хэрэглэхээр болсон. Өмнөд Монголд хятад хэлээр сургалт явуулдаг бага, дунд сургуулиуд мөн нэгэн зэрэг хэрэглэхээр болсон. Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг. Үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг суурь албан журмын боловсрол олгох үе шатны сургуулиуд дээрх гурван бичгийг хэрэглэх болсон. Шинжаан Уйгарын Өөртөө засах оронд 2017 оноос, Төвөдийн Өөртөө засах оронд 2018 оноос эхлэн улсын нийтээр хэрэглэдэг хэлээр зааж эхэлсэн. Өмнөд Монгол, Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычцань зэрэг зургаан мужид Өмнөд Монголд үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд энэ намраас эхлэн дээрх гурван сурах бичгийг сургалтад хэрэглэхээр болсон. Өмнөд Монгол нь Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэстний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр Өмнөд Монголд хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг хэрэглэх журмыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас зөвшөөрсөн байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид энэ оны намраас эхлээд хэл бичиг нэгдсэн сурах бичгийг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал нэгдсэн сурах бичгийг 2022 оноос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид түүх нэгдсэн сурах бичгийг тус тус хэрэглэж эхлэх бөгөөд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр заах болсон. Ийнхүү Өмнөд Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг хэрэглэх журмыг хэрэгжүүлэх хөтөлбөр-ийг боловсруулан гаргахыг зөвшөөрсөн. Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдэл юм. Үндэстний хэлээр заадаг бага дунд сургуулиуд нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь үндэстний нутаг дэвсгэрт улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр, улсын сурах бичиг ашиглалтын удирдлагын томоохон өөрчлөлт, үндэстний сургуулиудын улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн хэрэглээний түвшинг тасралтгүй сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм. Бид албадан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл.

-Одоо хэрэгжиж буй хос хэлний сургалтын тогтолцоо өөрчлөгдсөн юм уу?

-2020 оны хичээлийн жилээс эхлэн үндэстний хэлээр хичээл заадаг бүх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анхан дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн “хэл бичиг” сурах бичгийг ашиглан, улсын нийтийн хэл, бичгээр хичээл заана. Өмнөх жилүүдэд бага сургуулийн хоёрдугаар ангиас орж эхэлдэг байсан хятад хэлний хичээлийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон орж, анхан дунд сургуулийн нэгдүгээр ангид үздэг хятад хэлний хичээлийг улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон өөрчилж байна. Бусад хичээл болон бусад ангиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөөгүй. Монгол хэл бичгийн цаг өөрчлөгдөөгүй. Гурван хичээлийн сурах бичгийг цогцоор нь танилцуулснаас хойш үндэстний хэлээр хичээл заадаг бага дунд сургууль болон бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй, сурах бичиг өөрчлөгдөхгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөхгүй. Монгол хэлний цаг ч мөн өөрчлөгдөхгүй. Иймээс одоо ашиглаж буй хос хэлний сургалтын тогтолцоо огт өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ өөрчлөлт нь хэл бичгийг хятадаар заахаар болсон юм.

-Сурагчид нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

-Хэл бол хүн хоорондын ойлголцлын чухал хэрэгсэл. Үндэстний цөөнхийн сурагчид улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах нийгэмд хөл тавихад нь тустай. Улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг нь хэл бичгийн хичээлийн өөрчлөлтийн дэвшилтэт үзэл хийгээд амжилттай туршлагыг хуримтлуулж, сурагчдын санаачилгатай байдал болон практик чадварыг төлөвшүүлэхэд анхаарч, санаачилгатай, хамтаар ажилласан судалгаанд тулгуурласан сурах арга барилыг санаачилан хэл бичгийн хэрэглээг бэхжүүлж хэл бичиг амьдралын холбоог бэхжүүлж сурагчийн хэл бичгийн чадварыг бүх талаар дээшлүүлэхэд анхаарсан. Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл бичгийг хэрэглэх эрхийг хамгаалдаг. Дэлхийн бусад улс орнуудын адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.

-Өмнөд Монголд эх хэлээрээ хичээлээ оруулахыг эрмэлзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугьж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.

-Хятад, Монгол хоёр улсын хоорондын “Ногоон гарц” журмын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ. Хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн машин энэ журмаар нэмэгдэнэ гэж ойлгож байгаа?

-Цар тахлаас үүдэн хоёр орны худалдаа эдийн засаг хийгээд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний саад учраад байна. Цар тахлын хүнд бэрхшээлийг даван туулах, халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын тал “Ногоон гарц”-ыг санаачилсан. Ганц мод, Гашуунсухайтын боомтын ажиллах цагийг сунгасан. Бид хүч бололцоогоо дайчилж хилээр 2000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь коронавирусийн өмнөх хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм. Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна.

Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа. Харин бусад улстай шуурхай гарц нээсэн. Шуурхай гарц нь дан ганц хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Харин Ногоон гарц нь хүмүүс, авто тээвэр, худалдааг зохицуулдаг. Ийм гарц хэрэгжүүлсний ачаар танай талаас олон жолооч орж ирж байгаа. Ийм гарц байхгүй бол короновирусийн үед хилээр нэвтрэхэд улам хүндрэлтэй.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Нэг хүн эдгэрч, 418 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас “Covid-19” цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.

Өнөөдөр /2020.09.15/ тус яамнаас “ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан нь 80 гаруй мянган эцэг, эхэд хүндрэл учруулаад байв. Эцэг, эхчүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдээ харахын тулд хүүхдээ харах, ажлаасаа чөлөө авахад хүрч байв. Тиймээс Засгийн газрын өчигдөр (2020.09.14) хуралдаанаас бүх хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Тэгвэл хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр (2020.9.15)-өөс эхэлж байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд хоёр настай хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч, хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол буюу улсын, хувийн цэцэрлэгт хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Хоёр настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй учраас хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ