Categories
мэдээ нийгэм

Ухаа худаг уурхайгаас Цагаанхад хүртэлх ААН-үүдийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ

Ганц мод”-ны олон жолоочийн ЗОВЛОН » Ord.mn | Mongolian Mining

Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.

АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуйн нэгжүүдийн 200 орчим төлөөлөлтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуйн нэгж хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН, байгууллага шалгагдсан байна.

Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.

  1. Автотээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
  2. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
  3. Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
  4. Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
  5. Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
  6. Автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
  7. Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
  8. Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана

“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлага, албан хаагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлж, дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийж байгаа билээ. Эдгээр дэд төвүүдэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Ийнхүү дэд төвүүдэд тулгуурлан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах бодлогын баримталж байгаа юм. Өнөөдрийн зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийг ил тод нээлттэй олгоно. 2020 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулсан. Бид илүү шударга, нээлттэй ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна. Учир нь иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх нь бидний үндсэн үүрэг. Цаашид нийслэлийнхээ холбогдох агентлаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүдтэй нягт хамтын ажиллагаатай байх болно” хэмээн онцолж байлаа.

Мөн нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил хэлэхдээ “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниуд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Энэхүү төвөөр дамжуулан инкубатор өрөө, бизнесийн зөвлөх үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна. Баянхошуу бизнес инкубатор төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Удахгүй Сэлбэ дэд төвийг ашиглалтад оруулна. Цаашид Улаанбаатар инновацын төв, дэд төвүүдэд тулгуурлан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчтэй хамтран ажиллаж, алслагдсан гэр хорооллын үйлдвэрлэл эрхлэгч нарыг ажлын байраар хангах, гарч буй бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин хамтран ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дараах газруудад эрчим хүчний хязгаарлалт хийнэ

Маргааш эрчим хүчний хязгаарлалт хийх хуваарь

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд засварын ажил хийж байна. Тиймээс хоёр өдөр 13 байршилд цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ. Үүнд:

2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 04:00 цагаас 21:00 цагийн хооронд

2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 04:00 цагаас 17:00 цагийн хооронд

  1. Баянзүрх дүүргийн Амгалан чиглэлд Монгол-Японы хамтарсан эмнэлэг
  2. АШУҮИС
  3. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
  4. Жанжин клуб
  5. Чулуун-Овоо
  6. Тэнгэр худалдааны төв
  7. Нэг зүрх төв
  8. Амгалан зах
  9. Цагдаа хотхон
  10. Амгалан дулааны станц
  11. Улиастай
  12. Хужирбулан
  13. БЗД-ийн 8, 10, 12, 13, 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах болсныг мэдэгдлээ.
Categories
мэдээ нийгэм улс-төр

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН МОНГОЛ ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.09.15/ Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Монгол дахь Хамтын ажиллагааны газрын даргаар шинээр томилогдон ирсэн хатагтай Др. Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.

Др. Стефани Бурри Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны одоо болон ирээдүйн талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулж буй нөлөөллийн тухай товч танилцуулж, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар импортлохыг завджээ

Хууль бусаар далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завджээ. Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16кг, хясааны мах 4кг, амталж дарсан дун 4кг, амталсан хавч 18кг, хясаа 18кг, наймаалжны мах 20кг, загасны нурууны цул мах 20кг, хөлдүү загас 18кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Айл өрх бүрээр орж, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хянан дахин зөвлөмж хүргэнэ

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах заавар

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах дүүргийн 9,11-20 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн галлагаа эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Үүнд, Хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад өдөр тутмын хяналт тавих ажлыг хорооны нийт албан хаагч гэрээт ажилтнуудыг хамруулан хуваарь гарган тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллах, айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлш, зөв галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжийн холбогдох хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг даалгалаа.

Эдгээр үүрэг даалгаврын хүрээнд өнөөдрөөс нийслэлийн хуваарьт агентлаг, газруудаас болон дүүргийн удирдлага, албан хаагчид хариуцсан хорооддоо дахин ажиллахаар боллоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт 2020 оны 9 дүгээр сарын 14-нд цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Стилвэлл нар тус тус ахалж, хоёр талаас нийт 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Тухайлбал, 2019 онд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хамтран тунхагласан Стратегийн түншлэлийн хэрэгжилт, түншлэлийг бэхжүүлэх цаашдын зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монголын талаас Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн арга хэмжээ, цаашдын зорилт зэргийн талаар танилцуулав.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хамтран зарласан Өргөтгөсөн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр талын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор хоёр орны хоорондын Эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов. Манай тал коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, консулын асуудлаар ярилцах хэрэгцээ байгааг тэмдэглэв.

Монгол, Америкийн ард түмэн коронавирусын халдварын нөхцөл байдлын үед бие биедээ туслалцаа үзүүлж байгааг талууд тэмдэглэв. Тухайлбал, америкийн талаас 1,2 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд мөн манайд хэрэгцээтэй байгаа амьсгалын аппаратыг тусламжаар өгөхөө мэдэгдээд байна. Манай тал АНУ-д 1 сая ам.долларын эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл хандивласан. Түүнчлэн АНУ-д гацсан монгол иргэдийг эх оронд нь буцаахад америкийн талаас дэмжлэг үзүүлж, улмаар монголын тал хоёр улсын хооронд дипломат статустай тусгай үүргийн шууд нислэгүүд үйлдэж, иргэдээ татан авч байгаа билээ.

Талууд 2021 онд тохиох Монголд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Энхтайвны корпусын үйл ажиллагаа эхэлсний 30 жилийн ойн хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөж ажиллахаар болов. Америкийн талаас Монголд хэрэгцээтэй байгаа салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа коронавирусын халдварын нөхцөл байдлаас үл хамаарч идэвхтэй өрнөж байгааг талууд тэмдэглэж, ГХЯ, Төрийн департамент нь ээлжит зөвлөлдөх уулзалтаа хийсэн нь талууд яриа хэлэлцээний сувгаа хадгалж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхийн төлөө тууштай байгаагийн илрэл гэдгийг харилцан тэмдэглэв. ГХЯ-д хоорондын дараагийн уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо хийхээр тохиролцов.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 15-16-ны өдрүүдэд  айлчилна | XOT.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Categories
мэдээ соёл-урлаг

Сараагийн “Эрхэмбилэг”-тэй өдөр!

Сараагийн тоглолтыг фэнүүд нь жил болгон хүлээгээд сурчихсан. Поп хатагтай ч өдийг хүртэл урмыг хугалсан удаагүй. Харин энэ жил цар тахлын хөл хорио таарч, 50-н насны төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэж чадалгүй өнгөрөөсөн. Гэхдээ тэгш тоотой ойн баяраа тэмдэглэхгүй бол тиймхэн биз дээ. Тиймээс 9-н сарын 18-н буюу хүүгийнхээ төрсөн өдөртэй давхцуулан бүх цаг үеийг байлдан дагуулсан алтан хитүүдээс бүрдсэн “Best of Saraa” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзах нь. Нэгэн цагт хүүдээ зориулж ая зохиогч Б.Ангирмаатай хамтран “Энэ насны минь хийморь болсон эрхэм билэг бидэнд заяажээ…” хэмээх дууг эгшиглүүлсэн түүх бий. Сониноос 9-р сарын 18-нд “альтернатив” Отгоо, “Солонгон аашт” Т.Ананда гэх мэт олны танил бүсгүйчүүдийн төрсөн өдөр тохиож байгааг хэлэх үү поп хатагтайн тоглолт давхар баяруудын давхцлаар дүүрэн байх нь. Улс даяар хөл хорио тавигдаж, хамгийн анхны нижгэр тоглолтыг Sky Resort зохион байгуулах санал тавьснаар ийнхүү Сараатай хамт нэгэн үдшийг доргио өнгөрөөх боломж нээгдээд буй. Нэмж дуулгахад үзэгчдийн тоо хязгаартай гэсэн шүү!!!

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 70.48% нь 10-аас дээш жилийн насжилттай

Манай улсад 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1114728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог. Нийслэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 66360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авсан.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал бензин хөдөлгүүртэй 407712, дизель хөдөлгүүртэй 129858, цахилгаан хөдөлгүүр бүхий 306, хийн хөдөлгүүр бүхий 13641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128983 буюу 21.4% нь “Toyota Prius” маркийн автомашин байна. Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай байна. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3264 автотээврийн хэрэгсэл “тэнцээгүй” байна.