Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хээрийн хууль” нийтлэл хэвлэдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Хямрал жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөөлж хаалгаа бариад эхэлжээ” I-XII нүүрнээс уншаарай.

“П.Дэлгэрнаран: Сонгуулийн хороод иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах бүхий л ажлыг хийж гүйцэтгэх ёстой” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэл Б.Цэнддоогийн “Хээрийн хууль” нийтлэл хэвлэгдлээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжилгааараа “Хямрал жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөөлж хаалгаа бариад эхэлжээ”

Баримт үйл явдлын VII нүүрт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаа хуулийн хүрээнд хэнд ч шаардлага тавьж, шалгах эрхтэй” гэлээ.

“Допингоор цолоо хураалгасан Б.Суманчулуун зургаан жилийн дараа допингоор начин болох болзол хангалаа” хэмээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд асан Л.Бямбасүрэнг ЭМДЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо.

Тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.

Л.Бямбасүрэн 1964 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд Анагаах ухааны их сургууль, 1996 онд мөн сургуулийн магистрантур, 2000 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 1998 онд Техникийн их сургуульд хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи чиглэлээр, 1998 онд Анагаах ухааны их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр, 2002 онд Анагаах ухааны их сургуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний удирдлага, зохион байгуулалт чиглэлээр, 2004 онд Эмнэлгийн тусламжийн удирдах газарт бодлогын ажиглалт, тандалт чиглэлээр, 2004 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нийгмийн салбарын явцад аудит хийх чиглэлээр, 2009 онд БНХАУ-д хөгжиж буй орны хүнсний аюулгүй байдлын менежмент чиглэлээр, 2009 онд ХБНГУ-д хот төлөвлөлт ба хөгжил чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй. Нийгмийн эрүүл мэндийн магистр. Орос, англи хэлний мэдлэгтэй.

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 оноос хойш Эрүүл мэндийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан.
Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өндөрлөж, 13:20 цагт нутаг буцлаа.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан.

Айлчлалын үр дүнгийн талаар ГХЯ-наас маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үйл явцад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана

Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ГАЛЕРЕЙ өдөрлөг

Монгол Арт галерей хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн боловсролын үйлчилгээг олон нийтэд хүргэх, мэргэжлийн урлагийн бүтээлийг сурталчлах зорилгоор “НЭЭЛТТЭЙ ГАЛЕРЕЙ” арга хэмжээ 2020.09.19-ний өдөр үнэ төлбөргүйгээр олон нийтэд үйлчилнэ.

Та бүхэн галерейд гэр бүл, найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирснээр МУУГЗ зураач Ц.Нарангэрэлийн “Намар” мини үзэсгэлэн, Монгол Арт маркет уран зургийн үзэсгэлэн, Нэрт зураачдын Алдрын танхим үзэсгэлэн, “Монгол бийр” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгүүдийг үзэж галерейн дэргэдэх сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, нэг өдрийг өнгөрөөгөөрэй.

  • Монгол Арт галерей
Categories
мэдээ нийгэм

Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүллээ.

Ингэснээр хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна.

Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ.

Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

​АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖЛЫГ ТҮР ЗОГСООЖЭЭ


Алга болсон иргэдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тодруулбал, “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төвөөс долдугаар сарын 31-нд сураггүй болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Эрлийн баг одоогоор үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Мөн Туул голын усанд живсэн байж болзошгүй 11 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажил үргэлжилж байна. Хүүг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага долдугаар сарын 14-нд Онцгой байдлын газарт ирснээс хойш эрлийн багийнхан сураггүй болсон хүүг хайж байгаа юм. Гэвч эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу эрдэмтэн судлаачид зөвлөлдлөө

Хэл зохиолын хүрээлэнгээс санаачилсан “Судалгааны шинэ үзэл баримтлалууд” туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран өнөөдөр /2020.09.16/ зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэг нь хэл, уран зохиолын салбарын шилдэг эрдэмтэн судлаачдын дунд мэдлэг мэдээлэл, туршлага солилцох, хийж буй судалгааны ажлаа танилцуулах, танилын хүрээгээ өргөжүүлэх мөн салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм байна.

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болормаа “Энэ уулзалтад 3 байгууллагын залуу судлаачид шинэ сонин зүйл юу байгаа талаас ярилцлаа. Үүгээрээ залуу эрдэмтэн судлаачдаа эрдэмжүүлэх зорилготой. Цаашид утга зохиолын онол, хэл шинжлэлийн харилцан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Бидний судалгааны үр дүн бол өгүүлэл бичих, ном гаргах, нийгэмд сурталчлах юм” гэлээ.

ХСХ-ийн Алтай судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн докторант С.Энхбадрах “Миний судалгаанд Алтай хэл гэдэг ойголт нь Монгол, Түрэг, Манж түнгүүш гэх хэлнүүдийг багтаасан. Эдгээр хэлнүүд нь нэг хэлнээс гаралтай гэсэн үзэл юм. Одоогийн байдлаар Монгол хэлний мал аж ахуйн холбогдолтой үгийг түрэг хэлний баримттай харьцуулж тэдгээрийн үр дүнгээр Алтай хэлний онол гэдэг ойлголтод тодорхой хэмжээний шинэ санаа дэвшүүлэхийг зорьж байна. Алтай хэл гэж байсан эсвэл үгүй гэдэг дээр эрдэмтэд 2 хэсэг болон маргадаг. Энэ маргаантай байгаа салбарт хичээж ажиллаж байна. Монголд шинжлэх ухааны академи суурьтай эрдэмтэд маш үр дүнтэй судалгааны ажлыг хийж байна. Олон нийтийн дунд ШУ-ны академи гэж юу хийдэг байгууллага вэ гэсэн яриа их гардаг. Гэтэл тэр хүмүүс өөрсдөө ямар эрдэмтэн судлаачид хаана судалгаа, нээлт хийгээд тэр нь улсын эдийн засаг ямар хувь нэмэр оруулж байгааг мэдэхгүй байна. Энэ нь нэг талаараа байгууллагын менежментийн бодлоготой холбоотой ч нөгөө талаараа эрдэмтэн хүмүүс чинь их даруухан байдаг. Өөрийгөө би зүйл хийлээ гээд зарлаад олны танил болоод явах хүсэлгүй байдаг. Мөрөөрөө ажлаа хийгээд судалгааны үр дүнгээ Олон улсад гаргачхаад явж байдаг. Манай хэлний салбарын тухайд сүүлийн үед гарсан томоохон үр дүнтэй зүйл нь Монгол хэлний эх тайлбар толь гээд хүн болгон гар утсаараа ашиглах боломжтой цахим тайлбар толь байна. Манай хэл зохиолын хүрээлэн бол дэлхийд Монгол судлалын төв гэж явдаг тийм учраас дэлхийн олон оронд Монголыг судалж байгаа эрдэмтэд байна. Тиймээс бидний бүтээл тэдний сонорт хүрч байгаа үүгээр дамжуулаад манай улсын түүх соёлтой холбоотой асуудлыг гадны улс орон мэдэж байна. Энэ бол эрдэмтдийн цэвэр судалгааны үр дүн гэж үзэж болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

САМАР ТҮҮЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Самар түүхээр явсан 33 настай эрэгтэй М нь тамхи авахаар яваад сураггүй болсон байна. Тэрбээр энэ сарын 11-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Хагархайн таг гэдэг газар самар түүж явахдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон байна. Алга болсон иргэний тухай мэдээлэл өчигдөр өглөө 10:26 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг эрчимжүүлж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Дотооддоо халдвар тархаагүй учраас эдийн засгийг дэмжих зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд 1262 байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн судалгаа гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн НЗД-ын А/930 дугаар захирамжаар диско баар, олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгож үйл ажиллагааг нь нээж байна. Энэ хүрээнд диско баарны үйл ажиллагаа явуулдаг 81 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой дархлаагаа сайтар дэмжихийг уриалж байна” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 11 мянган аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад 44 зөрчил илрүүлж, найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” гэлээ.

Диско баарны үйл ажиллагааг нээх шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг албаныхан зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийг төлөөлж Беате Диппмар болон сонин, сайт, телевизийн сэтгүүлчид, бусад албаныхан оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжил бүхэн сайхан гэдгийг олон нийтэд хүргэх, сурталчлах, МСҮТ, политехник коллежийн үйл ажиллагааг таниулах, иргэдийн хандлагыг өөрчлөх нь өнөөдөр тулгараад буй асуудлын нэг. Энэ салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдаа холбоотой, системтэй, зөв тогтолцоотой хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтарч ил тод, нээлттэй ажиллана” гэсэн юм.

Сургалтаар манай улсын Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн байдал, нэр хүнд ба ХБНГУ-ын туршлага, Хөдөлмөрийн хүн ба мэргэжилтэй ажилтан зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэж, асуулт хариултаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Барилгын политехник коллежийн дадлагын газар, анги танхимтай танилцлаа.