Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Даваа гаригаас явж эхлэх сургуулийн автобусны 35 чиглэл

Есдүгээр сарын 21-ний өдрөөс нийт 31 сургуульд чиглэл өгч, 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “31 сургуульд чиглэлээ өгөөд, хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн, эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн, бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 сургуулийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа. Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ” гэв.

СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ 35 ЧИГЛЭЛ

Categories
мэдээ нийгэм

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнөөдөр (2020.09.17) түүний хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд “Ю.Цэдэнбал академи”-ийн гишүүд, иргэд, олон нийт оролцлоо. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

Та бид Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан түүхт Ардын хувьсгалын 100 жил, XX зууны Монгол Улсын сэргэн мандлыг удирдан зохион байгуулагч Монгол Ардын Намын 100 жилийн ойн босгон дээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал даргын мэндэлсний 104 жилийн ойг тэмдэглэн, хөшөөнд нь цэцэг өргөж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.

Ю.Цэдэнбал Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүн билээ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал насан туршдаа суралцаж олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил амьдралын баялаг туршлага, удирдах ажилтны авьяас билэг, нөр их хөдөлмөрөө Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулж, хичээн зүтгэсэн Монгол түмний эрхэмлэн дээдэлдэг хүү нь юм.

Юмжаагийн Цэдэнбал улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэд нь соёлт хүн төрөлхтний нийтлэг жишгээр ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сайхан ирээдүйн суурийг бүрдүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн.

Тэрбээр Монгол оронд боловсрол соёлын үрийг таригч, ургуулан тордогч, шимийг хүртээгч байсан. Ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, АШУҮИС, ШУА-ийг байгуулж, сансар огторгуйд мөрөө гаргасан дэлхийн цөөн орны нэг нь Монгол Улс болсон. Хүн амын дөнгөж 1 хувь нь эх хэлээрээ уншиж, бичиж байсан Монгол орныг бүх иргэн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болгож, ЮНЕСКО-гийн шагнал хүртэх хэмжээнд хүргэсэн гавьяа түүний нэр, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Өнөөдрийн бүтээн байгуулсан бүхэн Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, 330 сум, 21 аймаг, Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалт бүхэн Ю.Цэдэнбалын үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

Хүн амаа эрүүлжүүлэх, орчин цагийн эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцсэн тогтолцоо бүрдүүлэх бодлогыг дэвшүүлэн, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, хүн амаа өсгөхөд Ю.Цэдэнбал дарга онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Улсын эдийн засгийн бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, үндэсний банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зам тээвэр, холбоо харилцаа, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх нэн төвөгтэй, амаргүй бэрхшээлтэй ажлыг тэрбээр удирдсан юм. Хөдөөг хоршооллох, нэгдэлжих хөдөлгөөн, атрыг эзэмших, мах, сүү, төмс, хүнсний ногоо, гурил будаа гээд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох түүхэн зорилт түүний үед л амжилттай хэрэгжүүлсэн юм. Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан мал аж ахуйн орныг 40 жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуй хосолсон орон болгон хувиргах, хөгжүүлэх их үйлсийг Ю.Цэдэнбал толгойлон зохион байгуулсан нь түүхэн үнэн юм.

Нийт улс үндэстний олсон ололт, хүрсэн амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл хэдий ч чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүрэг, гавъяаг орхигдуулж ба болохгүй.

Нийгэм, улс төрийн тогтолцоог эрүүл саруул байлгах, авлигагүй нийгмийг төлөвшүүлэх, иргэн бүхэн нь хуулийн өмнө эрх тэгш шударга байж, хүн бүр орлоготой ажилтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаарх энэ хүний ухаалаг бодлогыг судлах нь одоогийн бидэнд нэн чухал байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Аль ч улс орны түүх, хөгжил дэвшилд алдаа, оноо ямагт дагалдаж байдаг нь жам билээ. Түүхэн замналаа үнэн зөвөөр дүгнэж, түүхээс сургамж авч, түүхийг бүтээгч сод хүмүүсийнхээ бахархалт жишээнээс суралцах нь бид болон хойч үеийнхний эрхэм зорилт байх учиртай.

Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр тэмцэл, холч ухаан, гэгээн үйлс хойч үедээ ямагт үлгэр дуурайл болж, мөнхийн гавъяа нь эгнэгт дурсагдах болтугай.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ардын багш, гавъяат багш, академич, доктор, профессор Ч.Авдай, МАН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга асан, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав нар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг дурсаж, үг хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжиж байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцийн махны тухай Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлсэн. Үүний дагуу энэ ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд нөөцийн махыг бэлтгэнэ. Тэдгээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан банкууд зээл олгосны дараа 9, 10 дугаар сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөх худалдан борлуулах ажлын зохион байгуулалтын ажлыг хийнэ” хэмээв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал “Энэ жил төвлөрсөн дулаан хангамжид нийтдээ дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн нүүрсийг хангаж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Зуны засварын ажил шугам сүлжээний хувьд бүрэн хангагдсан. Есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд хийгдээд явж байна. Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 10 гаруй байршилд 20-иод орон сууцны барилгуудын засвар нь хийгдэж дуусаагүй байна. Бид аль болох энэ долоо хоногтоо багтааж, засвар үйлчилгээг дуусгахаар зорьж ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын А/1036 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зуух яндангаа хөөлөх, пийшингийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түлш нөөцлөх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Яндангаа хөөлье” сарын аяныг зохион байгууллаа. Тэгвэл энэ аяныг 10 дугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажиллахаар болсон” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:

“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян,

· 2020 онд 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж,цаашид 200 сая литрт хүргэх

· Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортох

· Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх

· 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангах.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,

· Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх

· Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх

· 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өсөх

· Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк. 3 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр

ашиглалтад оруулах юм

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Үндэсний номын баяр 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар есдүгээр сарын 18-20-нд болох юм. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон нутаг, дүүргүүдийг хамруулах зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг болох бөгөөд “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, “Ном бид 2” бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулна.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09.30 цагаас хянан хэлэлцэхээр товлосон байна гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүг эсэн мэнд аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших суух айлын нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг Онцгой байдлын газрын аврагчид эсэн мэнд гарган авчээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 цагт очиж хоёр настай Э хүүг 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдал

Categories
мэдээ нийгэм

10 дахь жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгууллаа

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд 2020 оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгууллаа.

Үүрэг гүйцэтгэх гурван сарын хугацаанд давхардсан тоогоор 2113 алба хаагч, 400 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 241 хүний амь насыг авран хамгаалан, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан байна.

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажиллаж, гол, усны осол ихэвчлэн тохиолддог газруудын байршлыг тогтоон, урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулан ажиллалаа

Categories
мэдээ нийгэм

Э.Тамирыг ХБХХЕГ-ын даргаар томилжээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилжээ.

Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

Ажлын туршлага:

-“Фрэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,

-УИХ-ын гишүүний шадар туслах,

-УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт,

-МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан,

-ЗГХЭГ-ын даргын зөвлөх,

-“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга,

-НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.