Categories
мэдээ нийгэм

​Байгальд хаясан хогийг нь илгээмжэээр буцаан явуулна


Удахгүй Тайландын тусгай хамгаалалттай газар нутагт аялсан жуулчид тарьсан хогоо шуудангаар хүлээж авдаг болох гэнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын нийслэл Бангкокоос холгүй байдаг Кхао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялсан иргэд их хэмжээний хог хаясан байна.

Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча эдгээр хог хаягдлыг хайрцаглаад тарьсан эздийнх нь гэр рүү шуудангаар илгээх даалгавар өгчээ.

Тэрбээр Лхагва гарагт хайрцагласан хогны зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд хувийн мэдээллээ бүртгүүлдэг тул хогны эздийг олоход амархан ажээ.

“Бид таны тарьсан хогийг хайрцагт хийгээд шуудангаар илгээлээ. Энэ арга хэмжээ нь танд том сургамж болж, дахин байгальд хог тарихгүй болоход туслах байх” гэсэн бичгийг хайрцагт хийсэн байна.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

“Хязгааргүй мөрөөдөл” төсөлд 4400 орчим хүүхэд шинээр нэгдлээ

Худалдаа, хөгжлийн банк хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэхүү хүүхдэд чиглэсэн цогц төслийн хүрээнд нярайн эндэгдлийн бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах, сурагч хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх гэх мэт ажлууд нь үр дүнгээрээ сайшаагдан амжилттай хэрэгжсээр байна.

Төслийн хүрээнд нийт 42 сургуулийн 71,500 орчим сурагч хүүхдүүд, 2100 орчим багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсрол мэдлэгт бодит хувь нэмрээ оруулаад байна. 2020 оны хичээлийн шинэ жилийг угтан 62-р сургуулийн хүсэлтийн дагуу номын санг тохижуулан номын фондыг баяжуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжийн хамтаар сургуулийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Нээлтийн арга хэмжээний үеэр МУСТА, нийслэлийн хүндэт иргэн Н. Баасандорж буюу бидний эчнээ танил болсон “Дээлтэй өвөө” урилгаар ирж номтой нөхөрлөхийн ач тус, үр өгөөж, үнэ цэний талаар лекц уншсанаараа онцлог байлаа.

Мөн сургуулийн захирал хатагтай Сарантуяа арга хэмжээг нээж үг хэлэхдээ Улсын хэмжээнд 300-н номын санг тохижуулах эрхэм зорилготой энэхүү төслийн 2020 оны нээлтийн арга хэмжээ 62-р сургуулиар эхэлж байгаад талархсанаа илэрхийлж, нийт 4400 гаруй сурагч, 200 орчим багш ажилтнуудын мэдлэг боловсролд үр дүнгээ өгөх хөтөлбөр болсныг онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-18-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: ЭНЭ ЖИЛ БАРИЛГЫН БҮЛЭГ ОСЛЫН ТОО НЭМЭГДСЭН

Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдалд НМХГ-аас хэрхэн анхаарч байгаа талаар Өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, “Барилгажилт ихтэй дүүргүүдэд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд багтаж байна. Нийт зургаан дүргийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтад хамрагдсанаас 141 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар 134 сая 850 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагууд хүргэгдэж байсан.

Барилгын салбарт гарч буй дийлэнх зөрчлийг хувьчилж үзвэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнийг дагалдан гарсан зөвлөмж стандартыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил 53 хувийг эзэлж байна. Байгууллага дотор хяналт шалгалтаар зөрчил илрүүлж ажиллаагүй 29 хувийг эзэлж байгаа юм” гэв.

Түүнчлэн Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Г. Гантөмөр:

“2020, 2019 оны эхний 9 сарын байдлаар 214 үйлдвэрийн осол бүртгэгдсэн. Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн осол дээрх тоонд багтсан. 2019 онд 124 осол бүртгэгдсэн бол 2020 оны эхний 9 сарын бадлаар 90 осол бүртгэгдсэн. Энэ нь 7.9 хувь бүүрсан үзүүлэлт юм. Мөн үйлдвэрийн ослын улмаас нас барсан тоо 2019 онд 17 байсан бол 2020 онд 11 болж тохиолдлын тоо 6 хувиар буурсан. НМХГ-т ирсэн шуурхай 25 дуудлага ирж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. 2019 онд нийт 13 осолтой ажилласан бол 2020 оны эхний 9 сард 12 осолтой ажилласан.

Өртсөн хүний тоо 2020 онд 21 байсан нь бүлэг ослын тоо ихэссэнтэй холбоотой. 2019 онд гурван хүн барилга дээр нас барсан. Харин энэ жил 11 хүн нас барсан байна. Барилгын ослын шалтгаануудаас дурдвал, хувийн хамгаалалт олгосон боловч хэрэглээгүй 2 хүн осолдож, хамгаалалт хийгдээгүйн улмаас 4 хүн осолдож, технологийн осол гарснаас 5 хүн осолдсон байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас оны эхэнд урьдчилан сэргийлэх ажлын зөвлөмж хүрүүлээд дараа нь хяналт тавьж ажилладаг. Тухайн байгууллага энэхүү зөвлөмжийг дагаж ажиллан дотооддоо хяналт шалгалт тавих ёстой. Ийнхүү хяналт шалгалт тавиагүйн улмаас хүний амь хохирч байна” хэмээлээ.

Т. Анударь

Categories
мэдээ нийгэм

Коронавирусний халдвараас 99 хувь хамгаалах амны хаалт гаргажээ


ЛОНДОН. /Reuters/. Израилийн технологийн “Sonovia” компани олон удаа хэрэглэх боломжтой амны хаалтны материал бүтээжээ. Одоогийн байдлаар тус компани материалыг хэдэн ч удаа угааж хэрэглэсэн коронавирусний халдвараас 99 хувь хамгаалах боломжтой эсэхийг шалгуулахаар Бээжингийн лабратори руу илгээсэн байна.

Тус амны хаалтыг дахин хэрэглэх боломжтойгоос гадна элдэв бактер, мөөгөнцөр болон бусад вирусийг устгадаг нано бүтэцтэй цайрын исэл бүхий материалаар хийсэн тул халдвараас бүрэн сэргийлнэ гэж компани “Sonovia” гэж мэдэгдэв.

Мөн энэ материалиар эмнэлгийн даавуу, хамгаалалтын хувцас хэрэгсэл хийх боломжтой. Гэвч тус компанийн технологийн ахлах мэргэжилтэн Лиат Голдхаммерийн зөвлөснөөр, мэс заслын болон яаралтай тусламжийн өрөөнд ажилладаг эмч, мэргэжилтнүүд зөвхөн нэг удаагийн хэрэгсэл ашигладаг тул уг амны хаалтыг хэрэглэх боломжгүй ажээ.

Энэ оны 6 дугаар сард Шанхай хот дахь Микроспектрум лабораторид хийсэн туршилтаар тухайн амны хаалт коронавирусний тархалтыг 90.67 хувьтай саармагжуулж байсныг судалгааны тайланд дурджээ. Одоогийн байдлаар нэмэлт туршилтыг Бээжин хот дахь салбарт үргэлжлүүлэн явуулж байна.

Лиат Голдхаммер энэ долоо хоногт Роёторсд ярилцлага өгөхдөө, “ирэх долоо хоногоос туршилтын хариу гарна. 99 хувь гэсэн үр дүн гарч ирэх болов уу гэж найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Байшин шатаж 57 настай эрэгтэй амиа алджээ

Өчигдөр Баянзүрх дүүрэгт айлын байшин шатаж нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 08:26 цагт хүлээн авсан.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 57 настай, эрэгтэй Э өртөж нас баржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311. Үүнээс 302 нь эдгэрсэн. Бүх тандалт хугацаа нь дууссан 281, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 13 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өглөө 09:00 цагт ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо. Энэ хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн эмэгтэй” гэсэн мэд.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр /2020.09.18/ 09.00 цагаас албан ёсоор эхэллээ. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn системээр явагдаж, энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:

Цахим бүртгэлд зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй. www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу нэвтрэн, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарснаар хамран сургах тойргийнх нь харгалзах цэцэрлэг, хэдэн хүүхэд бүртгүүлсэн зэрэг тоон мэдээлэл нь гарч ирнэ. Эцэг, эхчүүд мэдээлэл авах утасны дугаараа оруулахад утсан дээр нь зургаан оронтой тоо ирнэ. Энэхүү тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэлээ баталгаажуулна. Элсэлтийн үр дүнг эцэг эхчүүдэд утсаар холбогдон эргэж мэдэгдэнэ. Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх боломжтой. Цэцэрлэг бүрт иргэдэд бүртгэл хийхэд туслах ажилтнууд бий.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр өнөөдөр эхэлнэ

Үндэсний номын баяр 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар есдүгээр сарын 18-20-нд болох юм. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор есдүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор орон нутаг, дүүргүүдийг хамруулах зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 19-ний 11:00 цагт улс даяар нэгэн зэрэг болох бөгөөд “Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, “Ном бид 2” бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулна.

Үүнээс гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.