Categories
мэдээ нийгэм

“Хяналт шалгалтгүйгээр Хятад иргэдийг хил нэвтрүүлж байна гэх мэдээлэл худал”

Хууль, хүчний байгууллагын удирдлагууд иргэдийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудлуудад албан ёсны хариулт өглөө.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 21-нд улсын хил хааснаас хойш 22,400 гаруй иргэнээ татан аваад байна. Мөн 48 улсаас 10,400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байна. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1,000 гаруй иргэнийг татан авчирна.

Өнөөдрийн байдлаар услын хэмжээнд 70 тусгаарлах байранд 3,703 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Коронавирусийн 312 тохиолдол батлагдснаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.

Түүнчлэн бүтээн байгуулалтт томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн мэргэжилтнүүдийг зохион байгуулалттайгаар татаж байгаа. Энэ ажлыг зохион байгуулахдаа тухайн байгууллагын хүсэлт болон одоо мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлан ажиллаж байна.

БНХАУ-аас орж ирэх инженер техникийн ажилтнуудыг Замын-Үүд боомтоор хил нэвтэрмэгц шинжилгээнд хамруулан тусгаарлах байр руу тээвэрлэж байгаа. Тусгаарлагдах хугацаа 21 хоног. Тусгаарлалтын хоног дууссан дараа бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа.

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн “Монгол Улсын хил тайван, халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийн шугам өөрчлөгдөөгүй, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ бүрэн хэрэгжиж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж байна. Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгслийг хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын хилээр зорчигчийг зөвхөн УОК-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн дагуу шалгаж, нэвтрүүлж байгаа. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хяналт шалгалтгүйгээр хил нэвтрүүлж байна гэдэг худал мэдээлэл тараагдах боллоо. Хилчид үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Улсын хилээр олон улсын ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу нэвтрүүлж байгаа. Улсын хилээр хууль бусаар нэг ч хүн нэвтрүүлээгүй болно.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр: Коронвирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багассан.

Үүнийг дагаад Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн УОК болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд: Цагдаагийн байгууллага УОК-ын шийдвэрээр харуул хамгаалалттын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн явдал гараагүй.

Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар худал мэдээлэл тарааж байгааг цагдаагийн байгууллага шалгах болно.

Categories
мэдээ нийгэм

Цар тахлын эрсдэлтэй үед ажилласан эмч, сувилагч, ариутгагч нарыг 5 сая төгрөгөөр урамшууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж уулзалт зохион байгуулсан. Тэгвэл уулзалтын үеэр коронавируст халдварын цар тахлын үед эрсдэлтэй нөхцөл байдалд ажилласан эмч, сувилагч, ариутгагч нарыг 5 сая төгрөгөөр урамшууллаа.

Халдварын голомт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр Монгол улсын Засгийн газраас төсвийн тодотголд нэмэлт төсөв тогтоосон. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл болгож өнөөдөр гурван ажилтны урамшууллыг гардуулан өглөө. Үүнд

  • ХӨСҮТ-ийн эмч С.Оюунгэрэл
  • ХӨСҮТ-ийн сувилагч Д.Дэлгэрхишиг
  • ХӨСҮТ-ийн ариутгагч С.Даваахүү нарыг урамшуулсан юм.
Categories
мэдээ нийгэм

Шинэ эдийн засаг-Увс” форум зохион байгуулагдлаа

Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачлагын хүрээнд эдийн засгийн форумыг зохион байгуулжээ. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү форумд Монголын томоохон үйлдвэрлэгч компаниуд оролцсон юм. Тодруулбал, “Тэсо” корпорац “Түмэн шувуут”, “”Газар шим” хүнсний үйлдвэр болон томоохон банк санхүүгийн байгууллагууд оролцсон байна.

Бизнес эрхлэгчид чацарганын үйлдвэрлэл, махны экспорт, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн өргөн хүрээний асуудлаар хуралджээ.

Энэ үеэр “ГБТ Трейдинг” ХХК буюу “Газар шим”хүнсний үйлдвэр Увс аймгаас жилд тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 600 тонн чинжүү авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 278 жолоочид хариуцлага тооцжээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд давуу эрх бүхий явган зорчигчид гарц дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Хуульд зааснаар энэ тохиолдолд 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг юм байна.

Мөн энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлжээ.

Есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Ослын улмаас 14 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-11
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Тухайлбал,

  • 2020.09.19-ний 21:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3-р баг сумын төвөөс баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Д-ын амь хохирсон.
  • 2020.09.20-ны 00:08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд Misibishi Rajero автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирсон.
  • 2020.09.20-ны 01:25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км асфалтан замд “Рашаантын ам” гэх газар Volvo FH440 маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон байна.

Г.ШҮҮДЭР

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

2020-2024 онд хэрэгжүүлэх ажлуудаас:
-Иргэн бүрээ жилд нэг удаа зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох ажлыг эхлүүлсэн
-Цахим цогц тогтолцоог нэвтрүүлж, хүнд суртлыг халах ажил эхэлсэн
-5 дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулна
-Эмнэлэгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт авч эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ
-Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ гэх мэт иргэн төвтэй ажлуудыг хийхээр ажиллаж байна.
Ковид-19
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчмыг барьж ажиллаж байна.
Дотооддоо алдах эрсдлийг багасгахын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна. ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораториудыг өргөтгөнө. ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүллээ.
1) Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг;
2) АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг;
3) Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг)
4) Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт 70 настай ахмад настан сураггүй алга болжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/“Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болжээ.

Дуудлага мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 08:10 цагаас эхлэн “Хараа” голын эрэг дагуу 20 км-т, усанд 44 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоосон. 09.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

М.Мөнхшүр: 9 настай охины амь насыг түүний хойд аав хохироосон байж болзошгүй

Өчигдөр буюу энэ сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага иргэдээс иржээ. Шалгалтаар тус тоотод очиход 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад талийгаач охины хойд эцэг 36 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай биеэ хянах чадваргүй байсан аж. Улмаар хэргийн газраас Хараа архины шил болон пивоны лааз зэргийг хураан авч хэрэгт холбогдуулан 36 настай Б-г цагдан хорьжээ.

Урьдчилсан задлан шинжилгээгээр талийгаач 9 настай Э охины нарийн гэдэс цоорсон хэмээх дүгнэлт гарсан байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлнэ

Categories
мэдээ нийгэм

ОХУ ойрын өдрүүдэд зарим улсуудтай агаарын хилээ нээхээр болжээ

ОХУ гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдварыг хязгаарлах зорилгоор агаарын хилээ бүрэн хааж байв. Наймдугаар сарын 1-нээс эхлэн Британи, Танзани, Турк улсуудтай анх агаарын хилээ нээсэн юм. Наймдугаар Сарын 15-наас Швейцарь улстай агаарын харилцаагаа сэргээжээ.

Ойрын өдрүүдэд Беларусь, Казахстан, Киргизистан, Өмнөд Солонгос улсуудтай агаарын хилээ нээх болсныг ОХУ-ын засгийн газар Ням гарагт зарлажээ.Есдүгээр сарын 21-нээс эхлэн Нур-Султан, Бишкек, Минск хотууд руу, есдүгээр сарын 27-ноос эхлэн Сөүл хот руу долоо хоногт нэг нислэг үйлдэхээр болсон байна.

Тухайн улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлахдаа Оросын иргэдэд ямар арга хэмжээ авч байгаатай адил арга хэмжээ авахаар болжээ. Өөрөөр хэлбэл тухайн улс Оросын иргэдийг тусгаарлахгүй шууд хилээр нэвтрүүлбэл мөн нэвтрүүлж, тусгаарлавал мөн ижил хугацаагаар тусгаарлах гэнэ.

А.Сүрлэгмаа

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба 2020.09.19-20-ны өдрүүдэд нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 14 хүн гэмтсэний 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-11

– Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

2020.09.19-ний 21:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3-р баг сумын төвөөс баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Д-ын амь хохирсон.

2020.09.20-ны 00:08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд Misibishi Rajero автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирсон.

2020.09.20-ны 01:25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км асфалтан замд “Рашаантын ам” гэх газар Volvo FH440 маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлж ажилласан байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийн дийлэнх хувь нь явган зорчигч автомашинд мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Иймд явган зорчигч та зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарамтай хэсгээр гарах, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрөөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.

Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэйгээ битгий мартаарай.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн ирэв.

Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.