Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл ​ Вьетнам улсын элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа​

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Вьетнам улсын хувьд аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүдийг гаргаснаар 2019 онд түүхэндээ анх удаа 18 сая гадны жуулчин хүлээн авсан. Ингэснээр Вьетнам улс эдийн засагтаа 28 тэрбум долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлж томоохон ахиц гаргасан юм.

БНСВУ-аас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенг: Монгол улсын хувьд гайхалтай онгон дашгин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь Вьетнамчууд бид сайн мэддэг. Хоёр орны хамтын ажилагаа олон жилийн турш үргэлжилж өнөөдөр харилцан аялах иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлалын салбар хөгжснөөр ганц тэр салбар бус эдийн засаг, нийгэм, соёл гээд олон талын хамтын ажиллагааны гүүр болдог. Энэ утгаараа бид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын эхлэл болно гэж харж байна. Түүнчлэн тулгарч байгаа нэг бэрхшээл байгаа нь хоёр орны шууд нислэгийн асуудал юм. Дамжин нисэх нь өөрөө аялагчдад эдийн засгийн болон цаг хугацааны хувьд асуудал болдог учраас үүнд анхаарлаа хандуулж, шийдэл олж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулана.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Вьетнам улсын аялал жуулчлалын салбартаа хийсэн томоохон өөрчлөлт, статистик тоон үзүүлэлтээр бид үнэхээр бахархаж байна. Түүнчлэн зөвхөн аялал жуулчлалаар хязгаарлагдахгүй бүх салбараа эрчимтэй хөгжүүлж, түүндээ жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь бидний хувьд бахархалтай байна. Хоёр орны иргэд харилцан аялах нь нэмэгдэж байгаа ч Монголд ирэх жуулчдын тоо Вьетнамыг зорих манай иргэдийн тооноос хоёр дахин бага байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж, Монгол улсыг зорих танай улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна. Мөн Вьетнам улс Европын холбооны улсын иргэдийг визгүй зорчих, Хятад, Солонгос, Япон зэрэг 46 улсын иргэдэд цахим виз олгох зэрэг томоохон шинэчлэлтүүдийг хийж чадсан. Эдгээрээс Монгол улс туршлага судалж, аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлэхийг зорьж байгаа. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын Аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд хийсэн хэлэлцээрийг шинэчлэх, үүндээ тодорхой хэд хэдэн саналыг тусгах, Аж ахуйн нэгжүүдийн оролцоог нарийн тодорхойлох гэх мэт саналуудыг танд тавьмаар байна. Таны хэлсэн хоёр орны шууд нислэгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үр дүн гаргахад хамтран ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт элсэх хоёр настай хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийн “Бүртгэл, элсэлт”-ийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар зохион байгуулж, цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодрууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 9:00 цагаас 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд тус системд бүртгүүлсэн бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээжээ.

Цахим бүртгэлд нийт 17550 хүүхэд бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ, МИАТ Олимпын төлөө хамтран ажиллана

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монголын Иргэний Агаарын Тээврийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг “ОЛИМПИК ХАУС”-т хүлээн авч уулзан, “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Үндэсний олимпийн хороо, үндэсний агаарын тээвэрлэгч компани нь олон жилийн турш найрсгаар хамтран ажилласан сайхан уламжлалтай бөгөөд спорт-олимпизмийг сурталчлах, МИАТ-ийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөх, нислэгийн сэтгүүлийн спортын сэдэвт мэдээллийг нэмэгдүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаагаа нэгтгэх, ойрын үед МҮОХ, МИАТ-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцлоо
Categories
мэдээ нийгэм

Оросын эмийн сангуудаар коронавирусний “Арепливир” эмийг худалдаж эхэлжээ

Амбулаторийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн коронавирусний “Арепливир” эмийг Оросын эмийн сангуудаар худалдаж эхэлжээ.

“Өнөөдөр албан ёсоор худалдаалж эхэлж буй анхны өдөр. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт худалдаж авч чадсан эмийн сангууд бямба гаргаас борлуулж эхэлсэн” гэж уг эмийг үйлдвэрлэгч “Промомед” компанийн ерөнхий захирал Андрей Младенцев мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, “Арепливир” эмийг эмийн сангийн бараг бүх томоохон сүлжээнүүд болон эм ханган нийлүүлэх компаниуд захиалжээ.

Нэг хайрцаг “Арепливир” эмийн жижиглэнгийн үнэ 12320 рубль байх бөгөөд хайрцгандаа 200 мг-аар савлагдсан 40 ширхэг шахмал эмтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын иргэн, эмэгтэй, 56 настай Б амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг түүнтэй 2018 онд таскинд танилцсан БНСУ-ын иргэн, 59 настай, эрэгтэй Б үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэд 2018 оны долоодугаар сараас уулзаж эхэлсэн бөгөөд хамтдаа хоолны газар нээж ажиллуулахаар төлөвлөж байжээ

Гэвч БНСУ-ын иргэн Б нь Монгол Улсын иргэний цуглуулсан 30 гаруй сая вонд шунасны улмаас амь насанд нь хүрсэн гэсэн юм. Энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.09.21/ болж хэрэгтэн Б-д 30 жилийн хорих ял оноосон байна.

Тэгү хотын шүүхээс “Хохирогчийн итгэж өгсөн 30 гаруй сая воныг аваад зогсохгүй эмэгтэйн амь насанд хэрцгийгээр хүрснийг нь үндэслэн 30 жилийн хорих ял оноож байна” хэмээн мэдэгджээ. Хэргийг эргэн сануулахад, хэрэгтэн А нь эхэндээ хохирогч Б-г хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн ч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд “Хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Мөрдөн байцаалтаар хэрэгтэн А “Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн, байн шалтгааныг асуугаад байсан болохоор уурандаа алсан” гэж хэлж байсан юм.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас “А нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж амийг нь хохироосон хэрэг үйлдсэн. Мөн тэр, Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Таж Махал”-ыг нээжээ

Энэтхэгийн Уттар Прапеш мужийн Агра хотод оршдог “Таж Махал”-ыг даваа гаргаас нээжээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн уг байгууламж нь коронавирусний халдварын улмаас зургаан сар гаруйн турш хаалгаа бариад байсан юм. “Таж Махал”-ыг өдөрт 5000 жуулчин үзэж сонирхох боломжтой бөгөөд өдрийн 14 цагаас өмнө 2500 хүн, түүнээс хойш үлдсэн 2500 хүнийг хүлээн авах ажээ. Мөн үзэгчид амны хаалт заавал зүүх шаардлагатай бөгөөд бүх тасалбарыг цахимаар худалдаалж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн вакциныг тэгш хуваарилах “Covax” төсөлд дэлхийн 156 улс нэгджээ

Дэлхийн чинээлэг, хөрөнгөтэй улс орнууд шинээр бүтээгдэж буй коронавирусийн вакцины нөөцийн ихэнхийг урьдчилан захиалаад байгаа тухай мэдээлж буй.

ДЭМБ-ын оролцож буй уг төсөл нь вакциныг баян чинээлэг болон ядуу буурай улсуудад түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хуваарилах, аль нэг улсын бүх хүн амыг вакцинжуулах бус, бүх улс орны эрсдэлтэй хэсгийг вакцинжуулах зорилготой юм байна.Тэгвэл коронавирусийн вакциныг тэгш хуваарилах “Covax” төсөлд дэлхийн 156 улс орон нэгдсэн байна. Төслийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны эцэс гэхэд оролцогч улс бүрийн хүн амын гурван хувийг вакцинжуулах гэнэ. Ингэхдээ эрсдлээр нь эрэмбэлж, халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийг түрүүлж вакцинд хамруулах юм байна. Ингэж явсаар дээрх хувийг 20 хувь болгохоор зорьж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-09-22-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан гэх мэдээлэл байна


Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2020.09.22/ хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Есөн настай охин амь насаа алдсан золгүй явдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулиар нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуульчлан хориглосон. Хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Талийгаач охин өмнө нь бас хүчирхийлэлд өртөж байсан талаар хорооны хамтарсан баг огт мэдээлээгүй. Анхан шатанд ажиллаж байгаа цагдаагийн ажилтан тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй байна.

Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард талийгаач охин алга болсон гэх дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байсан. Тухайн дуудлагыг шалгахад “Хүүхэд орон нутаг руу эмээтэйгээ утсаар ярих гэж дэлгүүр явсныг мэдээлсэн байна” гэж эцэг, эх нь хэлж байсан. Бид өчигдрөөс эхлэн талийгаач охинтой холбоотой мэдээллийг тодруулсан. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой. Урьдчилсан мэдээллээр талийгаач охин 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай дүүтэй, ээж нь жирэмсэн гэх мэдээллийг ирүүлсэн.

Хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг авч, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийх, дараагийн шатны байгууллагатай холбон жуучлах чиг үүрэгтэй байдаг. Гэтэл тухайн хорооны хамтарсан баг өрхийн мэдээлэлд анхаарч ажиллаагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард талийгаач охин ГССҮТ-д тоглож байгаад гараа гэмтээж, хорооны нийгмийн ажилтантай хамт хандаж байсан юм билээ.

Гэмтлийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тухайн үед “Талийгаач охины хавирга нь бороолж, эдгэж байна” гэдэг мэдээллийг өгч байсан. Нөгөө талаас 5000, 10 мянган хүн ам дунд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Хамгийн багадаа 700-800 орчим өрхтэй ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа.

Он гарсаар эрх нь зөрчигдсөн 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээн, ажиллаж байна. Манай агентлагийн программд 2020 он гарсаар нийт 21.400 орчим хүүхэд эрсдлийн программд бүртгэгдэж, 7600 орчим хүүхэдтэй ажиллаж, хэргийг бүрэн шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр, 11 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа. Энэ он гарсаар улсын хэмжээнд 1248 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан. Агентлагийн дэргэдэх түр хамгаалах байраар наймдугаар сарын 30-ны байдлаар 0-18 хүртэлх насны 678 хүүхэд үйлчлүүлсэн. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн зөрчил эрс нэмэгдсэн. Хүүхдийн тусламжийн 108 тусгай утсанд хандсан дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 4000-аар өсч, түр хамгаалах байраар үйлчилсэн хүүхдийн тоо 200 гаруй хүүхдээр өссөн үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд хүүхдийн эрхийн долоон улсын ахлан байцаагч, 47 хүүхдийн эрхийн байцаагч ажиллаж байна. Он гарсаар 43 зөрчилд ажиллаж, 20 орчим зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж ажилласан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “Иргэн гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн бол мэдээлж болно” гэж тусгасан байдаг. Ингэснээр заавал мэдээлэх үүрэг хүлээхгүй ч төрийн байгууллагын ажилтан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын ажилтан заавал мэдээлэх үүрэгтэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах үедээ сураггүй болсон 70 настай эмэгтэй “Хараа” голд живж амиа алдсан байжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/“Хараа” голын эрэг дээр зургаан иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болсон тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 11:14 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:39 цагт сураггүй болсон газраас баруун хойд зүгт 3.3 км-т “Ногоон модны гүүр” гэдэг газраас “Хараа” голын уснаас цогцсыг олж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.