Categories
мэдээ нийгэм

“Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн болно

Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ.

“Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах аж. Энэ жилийн хувьд дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах “Хийморь” морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна.

Монголын Морин сур харвааны холбооноос “Хийморь” олон улсын морьт харвааны наадмыг 2019 онд анх удаа зохион байгуулж гадаадын 18 улсын 42 тамирчин оролцсон нэр хүндтэй тэмцээн болж байсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.УУГАНБАЯР: ХОТЫН АЖИЛД БҮХ ШАТНЫ УДИРДЛАГУУДЫН ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн өмнө олон тулгамдсан асуудал бий болоод байгаа. Анхны төлөвлөлт, багтаамжаасаа 10 дахин их ачаалал үүрээд байгаа нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл үүссэний улмаас агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл ба зогсоолын асуудал, хүн амын нягтаршил, гэр хороолол ба шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан ба дулааны хүрэлцээ зэрэг олон асуудал шийдэлээ хүлээж байна. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагын буландаа “Жишиг хотын төлөө” ТББ-ын тэргүүн Г. Ууганбаярыг урьж оролцуулсан юм.

-Сайн байна уу. Юуны өмнө дүүрэг, нийслэлд ажиллаж байсан туршлагатай хүний хувьд манай хотод тулгамдаад байгаа асуудлуудын талаар ямар байр суурьтай байдаг талаар ярилцлагаа эхлүүлэе.

– Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын дийлэнх хувь нь төвлөрч байгаагаас үүдэн нийслэл Улаанбаатар хотодамьдарч байгаа иргэд өдөр тутамдаа олон асуудалтай тулгарч байна. Хүн амын төвлөрөлөөс болж агаарын бохирдол, авто замын түгжрэл, дулаан цахилгаан хангамж, хог хаягдал, хөрсний бохирдол зэрэг асуудал тулгарчбайна.Тиймээс хотын хүн амын энэ өсөлттэй уялдуулан зөв, ухаалаг төлөвлөлт чухал болж байна.Ингэхдээ иргэдэдээ ээлтэй, эко, тав тухтай, хүртээмжтэй байдлаар урт хугацаанд тогтвортой хөгжих боломжийг эрэлхийлэх нь чухал байна. Улаанбаатар хотод тулгараад буй энэ асуудлууд шинэ зүйл биш. Дэлхийн томоохон хотууд ч манайд тулгараад байгаа асуудлуудтай нүүр тулж байсан.Олон улсад хотын засаглал гэдэг ойлголт бий болсон. НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр шинэ байгуулагдаж буй хотууд төдийгүй одоо асуудалтай байгаа хотуудын хувьд засаглал гэдэг зүйл заавал байх ёстойг зарласан. Хотын засаглал гэдэг нь хот, орон нутаг зэрэг бүх шатанд барилга, эрчим хүч, ус, байгаль орчин зэрэг бүхий л салбарууд нь улс төрийн төвшин хүртлээ бүгд жигд оролцоотой бөгөөд хоорондоо хамтын ажиллагаатай байх тухай ойлголт юм. Ингэж байж агаар болон хөрсний бохирдол, эдийн засгийн асуудлуудаа нэг төвшний удирдлага дор харж цогцоор нь шийдэх боломжтой. Манайд удирдлагууд нь хоорондоо хамтарч ажиллахгүй байна, иргэд өөрийгөө удирдах засаглал гэдэг зүйл байхгүй байна.

-Таны хүсч байгаа шиг иргэндээ ээлтэй жишиг хот болохын тулд асуудал нь хаанаа байна вэ?Иргэдийн ухамсарт уу, эсвэл хууль дүрэм журам, тогтолцоондоо өөрчлөлт оруулмаар байна уу? Бид хэрхэн богино хугацаанд иргэддээ ээлтэй хотыг бий болгох вэ?

– Бид ажлуудаа хооронд нь уялдуулж чадвал үүсээд байгаа асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, нийт хөрөнгө оруулалтыг тооцож гэмээнэ байгаа нөөцөө хэрхэн хамгийн зохистой, үр ашигтай зарцуулахыг хэлдэг. Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Үүн дээрээ л бид алдаад байна. Бид асуудлын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь Улаанбаатар хот маань Азийн бусад хотуудтай харьцуулбал дэд бүтэц, эдийн засгийн боломж талаасаа муугүйд тооцогдоно. Бас тийм айхтар асуудалд орсон хот биш. Энд менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна. Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярьж эхэлнэ. Иргэд асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт гэдэг зүйл бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг. Өмчийн эзэн нь байгаа орчноо хамгаалах, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, хотын 400 мянган өрхийн оролцоог хангасан шийдэл гаргаж өгөхөөс нааш хотын удирдлага энэ бүх асуудлыг дангаараа шийдэж хэзээ ч барахгүй. Улаанбаатартгэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрх бий. Хотод хийж буй дэд бүтцийн том хөрөнгө оруулалтаас хэд нь энэ өрхүүд рүү чиглэсэн бэ? Эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэн хүртээд байгаа юм бэ? Иймээс хөрөнгө оруулалт ба төлөвлөлт хоёрыг эрэмбэлж, хооронд нь маш уялдаатай зөв удирдан, ажиллах ёстой. Ингэж чадахгүй бол үүнээс өндөр өртгөөр засаж залруулах болно.Тиймээс нийслэл хотын хүн ам, өрхийн тоо, жижиг улсын давуу талаа тооцоод, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлж чадвал жишиг хот болох тийм урт хугацааны ажил биш ээ.

-Таны ажлын түүхээс харж байхад дүүрэг болон нийслэлд удирдах албанд ажиллаж байсан юм билээ. Тэр дундаа хотын иргэдэд өдөр тутам тулгамддагасуудлыг шийдвэрлэхэд нүүр тулан ажилласан туршлагатай нэгэн шиг харагдлаа?

-2012 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд ажлын гараагаа СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас эхлүүлэх боломж надад олдсон юм. Тэр үеэс нийслэл хотынхоо иргэдийн өмнө тулгамддаг олон асуудалтай нүүр тулж ажилласан.Ажлаа мэддэг, ард иргэдтэйгээ ойрхон ажилладаг хамт олныхоо дэмжлэгтэйгээр СХДүүрэгтээ үр дүнтэй ажилласангэж боддог . Тухайлбал, хуучин 22-ын товчоон дээр мал тууж авчраад замын хажууханд гаргачихдаг нүд хальтрам дүр зураг байсан. Орчны бохирдол, эрүүл ахуйн талаар ярих ч юмгүй. Энэ асуудлыг шийдэж нэгдсэн зохион байгуулалтад оруулж Эмээлт захыгбий болгосон. Бас нэг ажил нь намар болохоор ногоо тариалсан иргэд гудамж талбайд өөрийн хүссэн газраа гараад зогсчихдог байсан. Эдгээр иргэдийгнэгдсэн байдлаар дэмжих ёстой гээд 2013 онд санаачлаад, шинэ ногооны үзэсгэлэн худалдааг анх удаагаа СХДүүрэгтээ зохион байгуулсан.Энэ ажил үр дүнтэй болсонучраасНийслэл хотын удирдлагууд шийдвэр гаргаж,2014 оноос жил бүрийн намарнийслэл хотын хэмжээнд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэвшсэн байна. Энэ мэтчилэн ажилласан дөрвөн жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй бий.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагынхэлтсийн даргаар та ажиллаж байсан.Тэр үедээ Улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах, нисдэг тэрэг буух талбай байгуулах санааг та анхлан гаргасан юм байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?

– Хотын ажил гэдэг ажлынхаа араас уйгагүй явж байж үр дүн гардаг аж ахуйн ажил байдаг.Улаанбаатар хотын хөгжлийг хэдэн шатаар ахиулахын тулд дүүргийн Засаг дарга нар, шат шатны удирдлагууд нэг зүрх сэтгэлтэй, санаачлагатай зүтгэлтэй ажиллах юм бол хот богино хугацаанд хөгжих бүрэн боломжтой гэж харж байгаа. Ярих биш гардаж хийж үр дүнгээ үзэх нь хотын ажилд чухал байдаг даа.

Эмнэлгийн байгууллага бол онцгой бүс. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас гадна тохижилт, орц гарц, зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэх зайлшгүй шаардлагатай байсан.

2016 онд эхлээд Гуравдугаар эмнэлгийн гадна талбайг тохижуулсан бөгөөд2017 оноос жил бүр 4-5, нийт 17 эмнэлгийн гадна талбайг тохижуулсан.Гэмтлийн эмнэлгийн хувьд гадна талбайн тохижуулах ажлыг ахлаж байхдаа нисдэг тэргэний талбайг байгуулах санаачилга гаргаад, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ярилцснаар энэ санаа маань ажил хэрэг болж байлаа. Ийнхүү нисдэг тэрэг буух талбайтай болсноор хөдөө орон нутгаас яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай олон иргэдийн амь насыг нь аварсан.Цаашлаад ЭХЭМҮС-д, ХӨСҮТ-д нисдэг тэргэний зогсоол байгуулсан нь нүдээ олсон ажил болжээ гэж боддог.

-Сүүлийн үед эко хот гэж ярих боллоо. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулахын талаар ямар ажлууд хийх ёстой юм бол?

– Ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмж нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Ер нь ногоон байгууламжийн хувьд арчилгаа маш чухал байдаг учраас энэ тал дээр мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах чухал байдаг.Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Улаанбаатр хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2,3 м.квбайсныг2-2,5 дахин нэмэгдүүлсэн. 2016 онд4-6 метрийн өндөртэй нарс модыг шилжүүлэн суулгах ажлыг Улаанбаатар хотынхэмжээнд хийсэн. Энэ ажил тухайн үедээ олон хүнээс шүүмжлэл сонссон боловч бид үр дүнг нь үзсэж чадсан. Одоо бүгд сайхан ургаж байна. Ер нь манай хотын ногоон байгууламж мэдэгдэхүйц нэмэгдсэн. Орон сууцны хорооллуудад бичил цэцэрлэгт хүрээлэнг 50-60 байршилд байгуулж, анхудаа гоёлын бут сөөгийг гудамж талбайд тарьсан. Тохижилтын ажлын хувьд төсвийн мөнгийг үр дүнтэй ашиглахын тулд олон жижиг ажил хийж байхаар гудамж талбайн тохижуулалтыг иж бүрнээр нь буюу ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай гэх мэтээр цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бага зайд ч гэсэн иж бүрэн төлөвлөж, тохижуулбал урт хугацаандаа үр дүнтэй. Товчхондоо, олон жижиг тохижилтын ажил хийж байхаар нэг чанартай, стандартын дагуу ажил хийх нь оновчтой.

– Хог хаягдлын талаарх бодлого одоо ч шийдлээ хүлээсээр байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Гарц шийдэл юу байна?

-Тиймээ. Хотын төвлөрөл, хог хаягдлын асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудал дээр хийх ажил их байна. Хог хаягдлын тухайхууль 2017 оны тавдугаар сард шинэчлэгдсэн. Энэ хуулийн дагуу Улаанбаатар хотын Хог хаягдлын менежментийн дэд хөтөлбөрийг батлуулсан. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд төсөв мөнгөө суулгаад явах юм бол Улаанбаатарчууд хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг гэр хороолол болон байшин хорооллынхоо онцлогт тохирсон хог хаягдлын тээвэрлэлтийн зохистой системтэй болно. Мөн Цагаандаваа, Улаан чулуутын хогийн цэгт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд барих, эко парк байгуулах асуудал олон жил яригдсан. Энэ асуудлыг гацаах гол шалтгаан болж байсан үйлдвэр барих газрын асуудлыг шийдсэнээр хог ангилан ялгах, дахин боловсруулах, үйлдвэрүүдийг барих ажил эхлээд явж байгаа. Ингэснээр хог хаягдлын хэмжээ багасч, байгальд ээлтэйгээр дахин боловсруулах боломжтой болно. Энэ ажлын дэд бүтцийг төр бодлогоор дэмжээд явах хэрэгтэй.

Иргэддээ ээлтэй хотыг бий болгохын тулд төр болон иргэний оролцоо ямар байх ёстой юм бол? Зөвхөн төрийн бодлогод найдах биш иргэдийн оролцоо ч чухал санагдаж байна?

-Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн хотыг л жишиг хот гэж байгаа юм. Өглөө гараад гүйх гүйлтийн замтай, хүүхдүүд тоглох талбайтай, ахмадууд дасгал хийх газартай гэх зэргээр иргэний сэтгэл ханамжийг чухалчилсан байх нь жишиг хотын хэмжүүр гэж болно. Тиймээс ч сүүлийн үед хотын хөгжлийг өндөр шилэн барилга гэж тооцохоо больсон. Тэрхүү хотын ногоон байгууламжийн хэмжээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал, иргэддээ хэр зэрэг том талбайг зориулж хэрхэн яаж тохижуулсан зэргээр тодорхойлдог болоод байгаа.

Сүүлийн үед Улаанбаатар хотод илт анзаарагдаж буй зүйл бол орлого ба иргэдийнхүртэх ёстой боломжуудын тэгш бус байдал. Өмнө нь бид хотын иргэдийн нийгмийн ялгааг тэр бүр ярьж байгаагүй. Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн тэнцвэртэй жигд хүргэх, хотод оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их хүртэх ёстой хүмүүст нь хэрхэн хүргэх зэрэг асуудлуудыг нь хот төлөвлөлтийн бодлогодоо зайлшгүй тусгах ёстой. Хотын иргэдийн нэг хэсэг нь тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хүртдэг бус нийтээрээ тийм боломжийгхүртсэн дэлхийн жишиг хотыг бий болгохын тулд иргэд үйл ажиллагаанд хяналт тавьдаг, өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг, мэдээлэлтэй мэдлэгтэй байх шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол сурагч мэдээлэл зүйн олон улсын олимпиадийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Сингапур улсад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан бөгөөд тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт үзүүлжээ.

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд гурван хүрэл, нэг мөнгөн медаль авч байжээ. Харин энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.

А.Нямдаваа нь 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байсан ажээ. Сингапур улсын их сургууль алтан медаль авсан оролцогчдодоо тэтгэлэгтэй сурах санал тавьсан гэдгийг монголын багийнхан дуулгалаа.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-т хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газарт хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагджээ. Энэ нэгж нь сошиал орчинд түгээгдэж буй Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд иргэдийн сошиал хэрэглээ идэвхжиж түүнийг дагасан гэмт хэрэг ихээр гарах болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 270 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 246 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн энджээ. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 24 мянга, нас баралт 1 мянгаар нэмэгдсэн байна. Харин 285 мянга гаруй хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт хүчтэй цасан шуурга шуурч аялагчид саатжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/-т 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон тухай дуудлагыг 2020.09.23-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын албанд дуудлага өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.23-ны өдрийн 17:20 цагт гарсан ба дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд аврах ажиллагааг 09.24-ний өдрийн 07:00 цагт аврах эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа тусгаарлагдлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ. Улмаар ирсэн даруйдаа айлчлалын бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад ороод байна.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан юм.

Categories
мэдээ нийгэм

Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.09.24/ 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-32, өндөр настан-18, эрүүл мэндийн шалтгаантай-9, жирэмсэн-5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томилжээ

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийг өнгөрсөн долоо хоногт Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ.

Д.ЯДАМЖДОРЖ ГЭЖ ХЭН БЭ?

  • 1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр
  • 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар
  • 1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар
  • 2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар
  • 2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар
  • 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар
  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар
  • 2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлө
  • 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан

Тэрбээр, 2017 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуусгадаггүйн цаадах луйвар

Урьд өмнө нь манай томчуудын идэж, уух, хумслах арга өөр байлаа. Бариагүй мөртлөө барьсан юм шиг, эсвэл барьж эхэлж байгаад хаячихдаг, үгүй бол огт хийгээгүй мөртлөө хийсэн юм шиг яриад л мөнгө дутлаа гээд идчихдэг байлаа. Энэ нь сүүлийн үед дорхноо баригдчихдаг боллоо. Үргэлжлүүлээд идээд байх боломж багассан. Нэг ёсондоо хуучин арга явцгүй болж, хоцрогджээ. Одоо аргаа өөрчилж төсвийн мөнгөөр хийж байгаа объектуудыг бүрэн дуусгаагүй байж бүрэн хийж дуусгасан гээд мөнгийг нь авчихдаг юм байна. Харахад яг дуусчихсан юм шиг. Идэж уух арга нь шинэ шатанд хүрч, улам нарийссан гэсэн үг л дээ.

Хамгийн наад захын жишээ Налайхын зам. Харахад дуусчихсан, дээгүүр нь машин яваад эхэлсэн. Нэгэнт баригдаж дуусахыг нь хүлээж хүлээлт үүсчихсэн учраас яаран ашиглалтад оруулмагц нь ард түмэн за болчихлоо гээд сэтгэл нь амарчихав. Дутуу үлдээсэн юм юу байна гэж хэн ч асуулгүйгээр баяртайгаар тэр замаар давхилдаж эхэлсэн.Яг ингэж хараа хяналт, шаардлага сулардаг. Манайд өнөөдрийн байдлаар бүрэн дуусаагүй хэрнээ тууз хайчилж, баяр тэмдэглэж, ашиглагдаад эхэлсэн олон байгууламжууд бий. Дээр дурдсан Налайхын замыг ашиглалтад оруулсан ч асар их мөнгөний ажил дутуу байна. Эргүүлэг, тойруулга, орц гарц, тэмдэглэгээ тодорхойгүй. Энэ мэтээр мөнгийг нь луйвардаад төрийн ажил явахгүй байна. Дуусаагүй ажлуудаас эхнээс нь нэрлэе.

Дарханы зам дуусаагүй, тууз хайчлаад, ламаар ном уншуулж, буяны ажил шиг газар ухаад цай оршуулаад сүйд байсан. Өмнөх засагт байсан сайд нь Дарханы замыг гуравдугаар сард эхлээд зургадугаар сард ашиглалтад оруулна гэж амлаад Далан худалчаараа дуудуулсан. Өнөөдрийн байдлаар тендер нь цуцлагдчихаад байна.Хятадын нэг компани гүйцэтгэхээр болоод ингэж бүтэлгүйсэн хэрэг. Ажил удааширснаас болж хичнээн хүний амь энэ замд үрэгдлээ дээ. Хичнээн хүн эд хөрөнгөөрөө хохироо бол. Сонгуулийн өмнө Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг гэж арван жил хүлээгдсэн эмнэлгийг ашиглалтад орлоо гэж нээлт хийж, тууз хайчилсан. Хүчилтөрөгчийн үйлдвэр нь анхнаасаа буруу баригдсан гэх юм билээ. Эх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Сонгуулийн шоу болгож, нээлт хийсэн ч өнөөдөр ашиглагдахгүй байгаа. Өнөөх нээлтийнхээ үеэр баахан ор, тоног төхөөрөмж нийслэлийн хэдэн эмнэлгээс авчирч үзүүлэн болгож харуулсан. Нэгэнт ашиглах боломжгүй, буруу барьсны хариуцлагыг хэн хүлээх вэ. Цэвэрлэх байгууламж шинээр барина гэж олон ч дарга олон ч жил ярилаа, шоудлаа. Одоо ашиглалтад ороогүй л байна. Замын цагдаагийн хажуугийн гүүр байна. Гүүрний хөдөлгөөн, замын зохицуулалт хийгдээгүй. Улсын комисс хүлээж аваагүй ч мөн л ашиглаад эхэлсэн. Харахад яалт ч үгүй гүүр байгаад байдаг, шууд үгүйсгэхэд хэцүү. 2018 онд Хөшгийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулна гэж байлаа. Орсонгүй. Дараа нь 2019 оны долдугаар сард ашиглалтад орно гэж албан ёсоор зарлаж байлаа. 2019 он болоод иртэл бүтээн байгуулалтын ажил 99 хувьтай байна гэж хэлээд 2020 онд бүрэн ашиглалтад орно гэж зарласан. Одоогоор ашиглагдаагүй л байна.

Улиастайгаас Дарь-Эхийн замтай нийлүүлэх Монелийн зам гэж бий. Дуусаагүй удлаа. Цахилгаанчны гудамжны буюу ТЭЦ IV-ийн зам байна. Ашиглалтад ороогүй маш олон жил боллоо. Энэ зам баригдчихвал Нэгдүгээр хорооллын түгжрэлийг багасгахад нэмэртэй. Гэвч дуусдаггүй.

Шинэ Нисэхийг харахад бүтэн бүтэн цогцолбор байшин харагдаад байдаг. Яагаад дуусдаггүйг бүү мэд. Дарга болгон нэг тайлбар хэлсээр бид ч хүлээж залхав. Шинэ Нисэхэд зориулсан хурдны зам ч дуусаагүй. Урд аймгуудаас ирдэг машин зам хурдны зам доогуур гардаг. Тэрийг нь том машин очоод түгжчихдэг. Ийм юм хийсээр манай эрх баригчид он удлаа. Ингэж удааж, гацааж, хохироож байгаад хагас дутуу ашиглалтад оруулахаар нь хүлээж цөхсөн иргэд юу юугүй баярлаад явчихна. Андлалын өргөөг олноороо хараад шоконд орсон. Бидний татварын мөнгийг үр ашиггүй зарлаа гэж дургүйцэж байгаа. Олон тэрбумыг төсөвлөсөн гэхэд арай л дэндүү юм харагдана лээ. Яаж тайлбарлахаараа долоон давхрын дайтай бүтээн байгуулалт гэж хэлээд байгааг ойлгох арга алга. Эрх баригчид ингэтлээ улайм цаймдаа гараа юу.

Дуусдаггүй энэ олон барилга, бүтээн байгуулалтаас нэг юмуу хоёр, гурван дарга хангалттай луйвар, хулгай хийчихсэн биз. Багадаа тэрбум унагана. Ганц тэрбумаар ч тогтохгүй байх л даа. Ханаж цадахгүй улс шүү дээ.

Дуусаагүйн цаадах луйвар хэмээх шинэ технологитой болжээ. Үүнд ард түмэн анхаарал тавьж, хянаж, шалгаж, шахаж шаарддаг хэвээрээ баймаар байна. Дуусаагүйн луйврууд их хорлонтой юм аа. Гүүр бариад баруун, зүүн тийш гарах арга байхгүй. Явган хүний зам байхгүй. Хурдны хязгаарын тэмдэг тавиагүй. Гарцтай газар нь хурд сааруулагч байхгүй. Цавчаа ихтэй, бүрэн дуусаагүй ийм бүтээн байгуулалт Монголоор дүүрлээ. Хариуцлага нэхдэг хүн алга. Дээр нь биднийгээ бүрэн аз жаргалтай болгоход наймхан хувь дутуу гэж Нийслэлийн удирдлагууд оношилжээ. Мөн их даапаалж байгаа юм шүү.

Дуусгадаггүйн цаадах луйвар нэг талдаа гүйцэтгэгч болон захиалагч нарын далд тохироогоор төсөвт өртөг үнийг нь өсгөж хамтын ашиг олох юм. Захиалагч гэдэг нь төр буюу төрийн нэрийн дор албан тушаал хашигч авлигач ноёд, эрх мэдэлтнүүд. Нөгөө талдаа гүйцэтгэгч нь хүлээлгэж өгмөөр байгаа ч хүлээж байгаа нь авлигалаа өгөхгүй, тохирч чадахгүйгээс болдог.