Categories
мэдээ нийгэм

С.Баярыг гэм буруутайд тооцжээ

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүхээс С.Баярыг гэм буруутайд тооцож шийдвэрээ гаргасан бөгөөд шийдвэрийг өнөөдөр 16.00 цагт танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ЦЭРГИЙН АНГИ, НЭГТГЭЛ, АЛБА ХААГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Цэргийн ангийн офицерууд эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн гэх хэргийг ...

Цэргийн анги, нэгтгэлд:
• Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх
• Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих
• Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах
• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах
• Ар гэрийн эргэлтийг хязгаарлах
• Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
• Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22 цагт амраах
• Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих
• Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх
• Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах
• Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх
Цэргийн алба хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх
• Хүн хоорондын зай барих
• Хоол унд хувааж идэхгүй байх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
• Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах
• Тамхи дамжуулж татахгүй байх
• Хувцас хунараа сольж өмсөхгүй байх
• Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
• Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх
• 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

Categories
мэдээ нийгэм

Амрагчдын хаясан хур хогийг долоон удаагийн рейсээр зөөж дуусгажээ


Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ. Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долдугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Наршилтаас сэргийлэх зөвлөмж

No photo description available.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Тамгын газрын ажилтнуудад зориулан мэдээлэл, сургалт зохион байгуулжээ

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, хууль тогтоолын төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үе шатанд анхаарах зүйлс” сэдэвт мэдээлэл, сургалтыг өчигдөр Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулжээ. Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор уг мэдээлэл, сургалтыг зохион байгуулж буйг онцлохын зэрэгцээ цаашид тогтмол зохион байгуулахыг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Хууль бүтээх урлаг” сэдвээр, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Уянга “Парламентын судалгааны арга зүйн онцлог” сэдвээр илтгэл тавилаа. “Хууль бүтээх урлаг” сэдэвт илтгэлд Тамгын газрын албан хаагч бүр хуулийн төсөл боловсруулагч гэдгийг онцолж, хуулийн төсөл боловсруулагч хүний эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага зэрэг сонирхолтой мэдээллүүдийг хуваалцсан бол “Парламентын судалгааны арга зүйн онцлог” сэдэвт илтгэлээр парламентын судалгааг чанартай хийх онол, арга зүйг хэрхэн эзэмших талаар танилцуулсан байна. Энэ үеэр “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Г.Наранбаатар “Стресс менежмент, цагийн менежмент” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл:Манай орны хувьд коронавирусийн эсрэг вакцины талаар тусгайлсан судалгаа хийгээгүй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцины 140 гаруй туршилт хийгдэж буй. Тэдгээрээс онцгой таван вакцин нь эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатаа амжилттай дуусгаж, гуравдугаар шатны туршилтаа эхлүүлсэн.

Судалгааны шатандаа байгаа дээрх вакцинуудын ихэнх нь 2021 оны сүүлээр худалдаанд өргөнөөр гарах магадлалтай гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манай орны хувьд уг вакцины талаар тусгайлсан судалгаа хийгээгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны долдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрснээ тэмдэглэсэн юм. Ялангуяа цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлж, БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргасан тохиолдолд аль болох богино хугацаанд монголын талд нийлүүлэх хүсэлтийг тавив.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт чухал болохыг тэмдэглэж, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр ажиллах, Засгийн газар хоорондын комисс зэрэг механизмын уулзалтуудыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцлоо.

Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар улс орнууд цар тахалтай хамтран тэмцэж буй амаргүй нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын худалдааны харилцаа, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа

GJ1A08461-6qwylq10pleed102urc0leibu52hiri9g43tcaokncw-1.jpg

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149 алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгааллаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​КОВИД-19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ-30

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

1. АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн тархалтад хүн хоорондын зай барих арга хэмжээний нөлөөллийг судалжээ. 26 мужийн өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 20 мужид хүн амын хөдөлгөөн багассанаар халдварын тохиолдол буурч байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь Ковид-19-ийг бууруулах үр дүнтэй арга бол зай барих гэдгийг баталсан бөгөөд коронавирусийн эсрэг вакциныг өргөн хүрээнд хийх хүртэл хэрэгжүүлсээр байх шаардлагатайг эрдэмтэд зөвөлжээ.

2. Испани улсын эрдэмтэд нийт хүн амын дундах Ковид-19-ийн эсрэг сүргийн дархлааг тодорхойлох зорилгоор 35883 айл өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалжээ. Судалгаагаар нийт хүн амын 5%-д нь эсрэг бие үүссэн ба Ковид-19-ийн эсрэг бие илэрсэн ч дахин халдварлахгүй гэх баталгаагүй, эсрэг бие хэдий хугацаанд хамгаалдаг нь тодорхой бус байна гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс ч цартахлын дараагийн давалгаанаас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.
3. Герман, Австрали зэрэг орны эрдэмтэд олон улсын аялал жуучлал болон цар тахлын хамаарлыг судалсан эдийн засгийн судалгаагаар жуулчдын тоо дунджаар 1%-иар нэмэгдэхэд Коронавируст халдвар авсан иргэд 1.2%-иар, нас баралт 1.4%-иар ихсэж байна гэсэн тооцоолол гарчээ.
4. Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Ковид-19 зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтэнүүдийг гэмтээдгийг тогтоожээ. Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.
5. Их Британий Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ. Төрсөнөөс хойш 1-ээс 2 өдрийн дараа шинжилгээ авсан тул төрсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Халдвартай эхийн эхэс болон сүүнээс коронавирус илрээгүй байна.
6. Япон улсын эрдэмтдийн хийсэн голомтын судалгаагаар диско бараар үйлчлүүлэхэд коронавируст халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байжээ. Учир нь хүн хоорондын зай барих ямарч боломжгүй, хүмүүс маш ойрхон зайнаас харьцдаг, харанхуй, бүгчим зэрэг нь халдвар амархан тархахад нөлөөлж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Image may contain: 3 people, people sitting, table, screen, office and indoor

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч, эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен нарын Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж нар байлцлаа. Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч, эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен Монгол Улсад сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсан ч Эрчим хүчний салбар дахь Дэлхийн банкны хамтын ажиллагаа хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн, амжилт хүслээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллаж буй Дэлхийн банкинд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Цахим уулзалтын үеэр “Эрчим хүч – 2” төсөл болон Ховд аймгийн Мянгад сумын дэд станцыг түшиглэн барих 10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх талаар ярилцаж, усан цэнэгт станцын Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах техникийн туслалцааны талаар тодрууллаа. “Эрчим хүч – 2” төслийн хүрээнд “ЭБЦТС” ТӨХК-д 16.187.000 ам. доллар, “БЗӨБЦТС” ТӨХК-д 25 сая ам.доллар, “ЦДҮС” ТӨХК-д 630.000 ам.долларын санхүүжилт буюу нийт 54.400.000 ам.долларын санхүүжилт хийгдэх юм. Мөн түгээх сүлжээний алдагдлыг бууруулах хүрээнд шинэчлэлийн ажлууд хийгдэнэ.

Дэлхийн банк Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу Усан цэнэгт станцын ТЭЗҮ-г боловсруулахаар ажиллаж байгаа ба Хэрлэн голын дагуу усан цэнэгт станц барьж байгуулах боломжтой газрын судалгааг хийж ирүүлээд байна. Мөн Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цэнэгт станц байгуулах боломжтой газрыг олж тогтоон Дэлхийн банкны судалгааны ажилд хамруулахаар илгээгээд байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт хийгдэж байгаа үед Дэлхийн банк болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондын хамтын ажиллагааны талаар цахим уулзалт хийж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо.