Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд оролцохоос өмнө машинаа тойрч харж байхыг анхааруулж байна

Улсын хэмжээнд энэ оны VI сарын 20-ноос VII сарын 20-ны хооронд иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж долоон хүүхдийн амь нас эрсэджээ. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө автомашинаа тойрч харж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын төлөв байдал

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын цаг агаарын төлөвийн мэдээллийг ирүүллээ.

Баруун аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10 – 12 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Д. Батчулуун: Хотыг тойрсон авто замын хяналтын цэгийг нэмж, 24 цагаар хяналт тавина

Орон нутгийн замд гарах осол аваар эрс нэмэгдэж байгаагаас үүдэн хотыг тойрсон авто замын хяналтын цэгүүдийн тоог нэмж, цагдаа, онцгой байдлын ажилтнууд 24 цагаар авто зам дээр хяналт тавьж ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийг тойрсон хяналтын цэгүүдээс гадна нэмж зургаан цэгт замын цагдаа, нийслэлийн онцгой байдлын газар хамтран 24 цагаар шалгалт хийж ажиллаж эхэлжээ.

Одоогийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байгаа аж.

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д. Батчулуунаас энэ талаар тодрууллаа.

-Нэмэлтээр шалгах цэг гаргаад хэд хонож байна вэ?

– Тээврийн цагдаагийн газраас “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл 2020” аяныг “Яараад яахав” уриан дор явуулж, хяналт шалгалтаа эрчимжүүлж хотоос гарч байгаа жолооч нарт хурдаа хасах, дүрмээ баримтлах талаар сануулсаар байгаа ч зам тээврийн ноцтой ослууд гарсаар байна. Мөн “Гарцаар гарцгаая” “Бяцхан зорчигч” арга хэмжээнүүдийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 он гарснаас хойш долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар зам тээврийн ослын улмаас 222 хүн амь насаараа хохирсон ба үүний 60 нь мотоциклийн улмаас амь насаараа хохирчээ. Тэдгээрийн 30 гаруй нь зөвхөн баяр наадмын одрүүдэд харамсалтайгаар эрсэдсэн. Энд бид нэмж пост гаргаж ажиллаад долоо хонож байна. Мэдээж зам тээврийн ослыг бууруулах зорилго дор ажил үүргээ биелүүлээд явж байгаа.Манай жолооч нар цагдаа хараад нэг өөр, цагдаа байхгүй үед нэг өөр байдаг хандлага гаргах нь элбэг байдаг. Иймд хаана ч явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж замын хөдөлгөөнд оролцохыг уриалмаар байна.

-Орон нутгийн замд гардаг нийтлэг зөрчил юу вэ?

-Орон нутгийн замд хурд хэтрүүлэх тохиолдол элбэг байдаг. Аймгуудын замын цагдаагийн тасаг, хэсгүүд болон Улаанбаатар хот тойрсон постууд дээр алба хаагч нар хурд хэмжиж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс осол аваар их гардаг. Энд хурд хэтрүүлж байгаа зөрчил өдөрт дунджаар 15-25 хэрэг илэрдэг. Мөн үүнээс гадна нийт амь эрсэдсэн иргэдийн 60 нь мотоциклийн улмаас. Энэ бол бага тоо биш юм аа. Манай малчид мотоциклийг маш өргөнөөр ашигладаг болсон. Хонио эргүүлэх гэж зам гарч яваад осолд ороод амиа алдчих жишээтэй. Эсвэл сумын төв орох гэж яваад осолдож амь насаараа хохирох үзэгдлүүд их гарч байна. Иймд иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримталж мотоцикль жолоодохдоо хамгаалалтын малгай хэрэглэж хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэдгийг сануулмаар байна.

-Хурд хэтрүүлсэн зөрчилд ногдох арга хэмжээ нь ямар байдаг юм бэ?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 болон 32 дугаар зүйлд зааснаар зохих ёсны хурднаас 50 хувь илүү хэтрүүлсэн бол 50 мянган төгрөгөөр торгож зургаан сарын хугацаатай эрхийг нь хасдаг. Харин түүнээс доош бол 50 мянган төгрөгөөр торгодог байгаа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд 50 мянган төгрөгөөр торгож урьчилан сэргийлэн сануулаад өнгөрөх бол яах вэ. Хамгийн гол нь зохих хэмжээсээс хэтэрч өөрийн болон бусдын амь насыг бүү эрсдэлд оруулаач. Бидний өвгөдийн хэлсэн нэг мундаг үг байдаг. “Таныг сайн явж ирэв үү гэж асуухаас биш хурдан явж ирэх үү гэж хэн ч асуухгүй ээ гэж. Иймд хурдаа сайн тохируулахыг анхааруулмаар байна.

-Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлыг дагаад дотоодын аялал жуулчлал илүү ачаалалтай байгаа санагдсан?

-Цар тахлын улмаас монголчууд гадагшаа явах боломжгүй болсон. Энэ нь монгол орныхоо үзэгслэнт байгалыг үзэх хүсэл эзмэлзэлтэй иргэд үндэсний баяр наадмын өмнөх өдрүүдээс эхлэн орон нутгийн замын ачааллыг эрс нэмэгдүүллээ. Долоон сарын 9-11-ний хооронд гэхэд 220 мянга гаруй машин Улаанбаатар хотоос гарсан гэсэн тоо баримт байгаа. Гэхдээ төвлөрсөн газар, аль эсвэл олон машин цувж явахад осол гэмтэлд өртөх магадлал маш бага байдаг. Орон нутгийн замд зам тээврийн ослоос болж амь эрсдэж байгаа гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй.

-Хурд хэтрүүлэхээс гадна замын шаардлага хангаагүй хэсэг газрууд маш олон байдаг. Ойрын өдрүүдэд сая орсон их борооны улмаас зам маш их эвдэрч байна. Энэ нь осол аваар гарахад нөлөөлж байна уу?

-Шаардлага хангаагүй замаас шалтгаалан осол гарч байгаа юу гэвэл гарж байгаа. Гэхдээ иргэд маань холбоо харилцаа хөгжсөн энэ цагт мэдээллүүдийг тогтмол авч эвдрэл гэмтэлтэй зам болон байгалийн үзэгдлээс шалтгаалан эвдэрсэн газарт анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байгаа жолооч та бүхэн тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй арга хэмжээг дэмжиж, бусад жолооч нараа уриалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Яараад яахав дээ.

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм улс-төр

Да.Ганболдын бичгээр өгсөн мэдэгдэл /бүрэн эхээрээ/

Да.Ганболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн дарга болжээ ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Эрхэм шүүгч, прокурорууд болон энэ танхимд байгаа Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор Да.Ганболд надад ‘’бэлэг’’ барьж байгаа мэт хэрэг үүсгэн АТГ-аас дуудсан.

Улмаар гуравдугаар сарын 4-ний өдөр (Лхагва гараг) яллах дүгнэлт танилцуулж, гайхалтай нь гуравдугаар сарын 5-ны өдөр (Пүрэв гараг) яллах дүгнэлтээ өөрчилсөн байсан.

Юу болов, яав гэж хэлэх завдал ч өгөлгүй гуравдугаар сарын 9-ний өдөр (Даваа гараг) шүүх рүү уг яллах дүгнэлтээ шилжүүлсэн үйл явдал болсон. Миний хувьд хэргийн материалтай танилцах, элдэв баримт нотолгоо цуглуулж өөрийгөө хамгаалж, өмгөөлөх бололцоо боломж албаар шахуу олгоогүй гэмээр, маш бага байсныг дурдах нь зүйтэй байх. Надаас ганц удаа л байцаалт авсан төдийгүй уг байцаалтын явцад Засгийн газраас гарсан захирамж тогтоолын тухай л зөвхөн асуусан.

Миний бие 460 гаруй хавтастай яллах дүгнэлтийг уншаад яг ямар гэмт хэрэг үйлдсэнээ ойлгох боломжгүй байсан юм.

Шалгах явцад бүр төгсгөлийн шатанд намайг гэнэт энэ хэргийн оролцогчоор татсан бололтой. Миний нэр нилээн хойгуур орж ирж байгаа бөгөөд хэрэгтэй танилцаж уншихад надад шууд хамааралгүй зүйлстэй “хүчээр” нэгтгэсэн мэт байсан. Урьд өмнө нь дэлгэрэнгүй өөрийнхөө тухай яриагүй тул энэхүү боломжийг ашиглаад дурьдах хэрэгтэй гэж бодож байна. Товч намтраа хавсаргав.

Да.Ганболд миний бие эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн засагч хүн. Олон жилийн хөдөлмөр эрхлэх хугацаандаа боловсролын салбар, статистик нягтлан бодох бүртгэл, санхүү, төмөр замын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан түүхтэй. Би бээр 1990 онд Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Монгол Улсын одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг боловсруулах ажилд гар бие оролцож, зах зээлийн эдийн засаг руу шилжих гол хуулиудыг санаачилсан юм.

Миний бие өмч хувьчлал, үнэ чөлөөлөх, гадаадад зорчих эрх, орон сууцны хувьчлал, банкны системийн шинэчлэл (2 шатлалтай болгох) зэрэг Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тавьж, хөгжлийг шийдэхэд ач холбогдолтой ажлуудыг санаачилж, гар бие оролцож ирсэн нэгэн.

Монгол Улсыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудын гишүүн болгох, өндөр хөгжилтэй улс орнуудын Монголын хөгжлийг дэмжих хандивлагчдын анхны томоохон олон улсын хурлуудыг Япон ба Монгол улсдаа гардан зохион байгуулж байсан. Ардчилсан намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Монгол Улсдаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг бий болгож, энэ бүхний төлөө сэтгэл зүрхээ зориулан өнгөрсөн 30 жилийн турш ажилласан.

Ийнхүү системийн шилжилт бүхий томоохон шийдвэрүүдийг гаргахад оролцож явсан минь хүссэн хүсээгүй байнгын туйлшрал, өөр өөр байр суурь, үзэл баримтлалын мөргөлдөөнтэй учрах шалтгаан болж ирсэн.

Улс төрийн дийлэнх ажил, түүнээс гарч буй шийдвэрүүд нь үзэл санаа, үзэл баримтлалын зөрчилдөөнийг бий болгож, үүнтэй холбоотой төрөл бүрийн асуудлуудыг үүсгэдэг бөгөөд энэ процесс нь өөрөө олон тохиолдолд нэр хүндэд халтай байдаг нь нууц биш. Ийм ажил хийж байсан хүмүүс элдэв хэл аманд өртдөг, удаан жилийн туршид яриа маргааны эзэн, сэдэв болдог хэдий ч үнэн мөнийг эцэстээ түүх тогтоодог жамтай.

Харин үзэл бодол, итгэл үнэмшил хоёрыг эрүүгийн хуулиар шүүж дүгнэдэггүй. Шүүж дүгнэх ч ёсгүй.

Өнөөдөр Монгол улс социализмаас капиталист нийгэм рүү бүрэн шилжиж дуусаагүй байна гэж би үздэг. Миний бие социалист болон капиталист нийгмийн оргил үед амьдарч байсан хүний хувьд Монгол улсын шилжилтийн процесс сүүлийн гучин жилийн турш өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа төдийгүй уг процесс дуусах болоогүй гэж дүгнэдэг.

Үүний тод жишээ нь олон барааны үнэ, тэр дотроо эрчим хүчний үнийг одоо болтол бүрэн чөлөөлөөгүй байгаа явдал, үүнээс үүдэлтэй Монголын эрчим хүчний салбарт дутмаг хийгдэж буй шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал, мөн өмч хувьчлал гүйцэд хийгдэж дуусаагүй буюу хэрэгт хэрэггүй салбарт төрийн оролцоо байсаар байгаа явдлуудыг нэрлэж болно.

Энэ бүх шилжилт Монголын хөгжлийн салшгүй нэг хэсэг гэж би итгэдэг.

Би хувь хүнийхээ өнцгөөс социализмыг буруу, мухар зам гэж боддог бөгөөд Монгол улс ардчилсан тогтолцоо руу шилжихээс өмнөх 70 жилийн хугацаанд хувийн өмч, хүний үг хэлэх эрх чөлөө, гадаад дотоод руу зорчих эрх чөлөө, хувь хүний сонголтыг улс төрийн системийн хувьд хааж боож, үзэл бодол нийлэхгүй хүмүүсийг шийтгэдэг байсан явдал нь миний үзэл санааны хувьд үл тэвчиж болох зарчимууд байсан. Социалист систем буруу байсныг өнөөдөр түүх гэрчилнэ.

Тэглээ гээд энэхүү социалист тогтолцоо, социалист үзэл баримтлал, тухайн үед улс төр, засгийн газрыг удирдаж байсан хүмүүсийг улс төрийн хувьд буруу байсан, буруу шийдвэрээр улс орноо удирдаж байсан гэж хэлж болох боловч социалист тогтолцоо, түүнд холбогдох шийдвэр гаргаж байсан хүмүүсийг үзэл баримтлалынх нь төлөө эрүүгийн хуулиар шүүж болохгүй.

Нэг системээс нөгөө систем рүү том шилжилтийг хийж байсан, одоо ч хийж байгаа үед байр суурь, үзэл баримтлалынхаа төлөө зөрчилдөх нь байдаг, энгийн, жамын л үйл явдал.

Харамсалтай нь энэ бүхнийг өнөөдөр ч гэсэн зөвөөр ойлгох хүн гэж байна, ойлгохгүй хүн гэж байна, хуучин арга барил, үзэл суртлаар хандах хүн ч гэж байна. Ийнхүү үзэл санаа, байр суурийн зөрүүг эрүүгийн хуулийн шалгуураар шийдэх гэж байгаа нь хачирхал төрүүлнэ.

Мега төсөл гэдэг ойлголтыг энэ хурал дээр товчхон тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна.

Монгол улс гурван сая хүн амтай. Өмнө нь 1990 оны эхэнд нэг хүнд ногдох ДНБ нь 500 ам. доллар орчим байсан бол эдийн засгийн одоогийн өсөлттэй үед 3,000-5,000 ам. доллар хүртэл нэмэгдсэн. Энэ нь “Оюу толгой” гэх Монголд хэрэгжиж буй мега төслийн шууд үр дагавар байсан юм.

Үүнийг зөв ойлгохын тулд 40 жилийн өмнө Монголд хэрэгжиж эхэлсэн бас нэг том мега төслийн талаар ярих хэрэгтэй бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл Монголчууд бид үр шимийг нь хүртэж яваа. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр юм. Эхэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 50 хувь нь Монгол улсын, 50 хувь нь Зөвлөлт Холбоот улсын өмч байсан.

Да.Ганболд миний бие 1991 онд Монгол талын 50 хувийг 51 болгоход гар бие оролцож улмаар Монгол улсыгаа давуу эрхтэй болгож чадсан байдаг, үүгээрээ ч их бахархдаг.

Хожим хойно 2016 онд Оросын 49% нь Монголын талд шилжиж, өнөөдөр “Эрдэнэт” 100% Монголын өмч болсон. Дараа дараагийн миний хэрэгжүүлсэн том төслүүдийн нэг нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт ажиллаж байх үедээ Америкийн Нэгдсэн улсаас “Мянганы сорилтын сан”-гийн 140 гаруй сая ам. долларын буцалтгүй тусламжаар олгох хөрөнгө оруулалтыг шийдүүлж, төмөр замын шинэчлэлийг хийх төслийг батлуулж чадсан явдал юм.

Харамсалтай нь энэхүү төслийг хэрэгжүүлэхийг “УБТЗ” дахь Оросын талын хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөөгүй юм. Учир нь “Улаанбаатар төмөр зам” компанийн тэн хагас буюу 50 хувь нь Оросын эзэмшилд байдаг, өнөөдөр ч байгааг Та бүхэн мэднэ. Ийм учраас Монгол улс төмөр замынхаа салбарт өөрөө бие даан ямар ч том хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл хийх боломж өнөөдрийг хүртэл байхгүй. Гэхдээ энэ согогийг (эхлэл нь 1949 онд тэр үеийн нөхцөл байдалд тохируулан тавьсан байдаг) эрүүгийн хуулиар шийдэж болохгүй нь лавтай.

Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг ч том төсөл хэрэгжиж чадаагүй байна. Энэ бол бодлогын алдаа. Миний бие эрчим хүчний салбарыг сонирхлынхоо хүрээнд олон жил судалж ирсэн.

Нэг гадны жишээг дурдъя. ОХУ-ын нефтийн экспорт нь эдийн засгийнх нь томоохон хөдөлгүүр билээ. Гэтэл саяхан нефтийн салбарын удирдлагын эргэлзээтэй шийдвэр, геополитикийн хүчин зүйлээс шалтгаалж нефтийн үнэ эрс унаж, зарим үед 0 ам. доллар болж ОХУ томоохон хохирол амссаж байна. Ийм зүйл болсон хэдий ч шийдвэр гаргасан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэдэггүй гэдгийг бид нар харж байна.

Холын үр дагавартай, макро эдийн засгийн гэж тооцогдох шийдвэрийг хоёр өөр байдлаар шийдсэний хоёр ондоо үр дагавар гарсны нэгэн жишээг би энд зориуд дурсъя. “Оюу толгой”-н “Хөрөнгө оруулалт”-ын гэрээний 7-р бүлэгт “Хөрөнгө оруулагч нь эхний хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний хүрээнд (ТЕЗҮ-г үзэх) цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх”-ээр тусгасан байдаг.

Энэ нь ойролцоогоор 2013 онд (ил уурхай ба баяжуулах үйлдвэр ашиглалтад орох үед) цахилгаан станц мөн ажиллаж эхэлнэ гэсэн үг байв. Гэвч Монголын Засгийн газар энэ асуудлыг өөрөө шийднэ хэмээн “Рио Тинто”-гоор бариулаагүй бөгөөд эцэст нь өөрөө ч бариагүйг бид мэднэ.

2010 оноос өнөөдрийг хүртэлх өнгөрсөн 10 жилийн хугацаанд санамж бичиг, гэрээ, ТЭЗҮ, шав тавих ёслол гэх мэтийг хэд хэдэн удаа үйлдсэн боловч одоо юу ч эхлээгүй яг 0 цэг дээрээ хэвээрээ байсаар л байна. Гэтэл энэ хугацаанд (2013 онд “Оюу толгой” төсөл хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн цагаас хойшхи 7 жилийн хугацаанд) Монгол улс жил бүр 1 тэрбумаас илүү квт/ц эрчим хүчийг Хятад улсаас 150-170 сая ам.доллараар импортлон авч байна.

Өнгөрсөн 7 жилд нийтдээ 1 тэрбумаас илүү ам. долларыг Хятад улсад зөвхөн эрчим хүч худалдаж авсан зардалд төлжээ. Энэ нь тухайн он, жилүүдийн өртөгт шилжүүлэн тооцвол 300-400 мвт-ын хүчин чадалтай 2 (хоёр) цахилгаан станц барих хэмжээний мөнгийг “алдсан” гэсэн үг. Цахилгаан станцыг барих нь тийм ч хүндрэлтэй, шийдэгдэшгүй асуудал уг нь биш.

Хятад улсаас 1квт/ц эрчим хүчийг 8.5 центээр авч байгаа бол Монгол цахилгаан станцаас ойролцоогоор 7 цент, түүнээс багаар ч авах бололцоо байх байсан ба жил бүрийн үйлдвэрлэлийн зардлаас л гэхэд нийтдээ бараг 300 орчим сая ам.доллар хэмнэх бололцоог бид, Монгол улс, буруу шийдвэрийн хүрээнд алдсан юм.

Мөн үүнээс гадна хэрэв бид анхны төлөвлөгөөний дагуу өөрсдөө, эсхүл “Рио Тинто”-гоор цахилгаан станц бариулсан бол Монголын цахилгаан станц жил бүр 700 гаруй сая ам.долларын борлуулалтыг “Оюу толгой” ХХК-иас хийх бололцоог алдахгүй байх байсан гэсэн үг юм.

Бас энэхүү станц баригдсан бол барилгын ажилд оролцсон олон Монгол компаниудын дагалдах нэмэлт орлого, ногдох ашиг, гаалийн болон нэмүү өртөгийн татварууд, олон зуун ажиллагсдын цалин орлого, шимтгэл бүтэн 7 жилийн станцын үйл ажиллагаатай холбогдох бусад ажиллагаа (тухайлбал нүүрс олборлох, тээвэрлэх, засвар үйлчилгээ гэх мэт) Монгол улсад ач тусаа өгөх, улс нийгмийн хөгжлийг хурдасгах боломжийг бүрдүүлэх байсан. Энэ бүгд алдагдсан. Энэ тооцоо бол хийсвэр тоо, эсхүл ямар нэгэн санхүүгийн тооцоо, зүгээр л нэг модель биш харин маш бодитой нэгэнт учирсан бодит хохирол, алдагдсан боломж, бололцоо юм.

Яг маргаашаас цахилгаан станцын барилгын ажил эхэллээ гэж бодоход 3-4 жилийн дараа дуусна. Энэхүү алдагдсан боломж нь дахиад 3-4 жил Монгол улсын алдагдлыг нэмэгдүүлнэ (дахин 600-700 сая ам. доллар). Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд дараагийн 3-4 жилийн хугацаанд баталгаатайгаар энэ хэмжээний мөнгийг нэмж алдахаар байгаа юм. Гэвч Монгол улсад мэдээжийн (илт) хохиролтой энэхүү нөхцөл байдлын (эс үйлдэхүйн) төлөө хэн ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа биз?

Одоо надад тулгаж буй эрүүгийн гэмт хэргийн тухай ярья.

Гэмт хэрэг гэж ер нь юу вэ? Ямарваа нэгэн гэмт хэрэгт сэдэл гэж бий, зорилго гэж бий. Гэмт хэргийг мөрдөн илчилж тогтооход сэжигтэнг сайтар судалсан байх естой. Зан авир, сонирхол, туулсан зам, өмнө нь хийж гийгүүлсэн ажил үйлс, эцэст нь сэдэл, зорилго, зорилгодоо хүрэх арга зам, хэлхээ сүлбээ г.м. Миний биетэй холбоотой ямар нэгэн сэдэл, өөртөө ашиг хонжоо олох гэсэн санаархал, хорон санаа зорилго илэрсэн тухай энэхүү яллах дүгнэлтэнд юу ч алга. Үүнээс гадна биднийг бүлэглэл мэтээр буруутгаж байгаа гэхээр бидний эцсийн санаа зорилго яг юу байсан болж таарах вэ?

Тэр зорилго санаа нь хаана яаж нотлогдоод байна вэ? гэх асуултууд өөрийн эрхгүй урган гарч ирж байна. Намайг өнгөрсөн хоёр жилийн турш тагнаж, мөрдөж, миний болон миний найз нарыг ажиглаж, данс санхүү шалгах ажиллагаа явсан байсан. Уг шалгалтын үр дүнд миний бие энэхүү төсөлд ажилласнаараа нэг ширхэг зоос ч хувьдаа завшин аваагүй гэдэг нь харин тодорхой болсон юм.

Миний бие “Оюу толгой” төслийн Монгол талын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Засгийн газраас 2013 оны 9 сард томилогдсон. Энэ үед Ерөнхий сайдын үүргийг Н.Алтанхуяаг хашиж байсан. Тухайн үед “Оюу толгой” төсөл ямар нөхцөл байдалд байсан талаар бид эргэн санах хэрэгтэй.

2009 онд хөрөнгө оруулагч ба Монголын Засгийн газар дундаа “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээ (ХөОГ) байгуулж төсөл нь амжилттай эхэлсэн боловч эхний хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д заасан хэмжээнээсээ хэтэрч, татварын маргаан үүсч сүүлийн хоёр жилийн хугацаанд төслийн ажил зогсонги байдалд орсон байв.

Монголдоо өндөрт тооцогддог цалинтай, олон зуун хүмүүс ажлаасаа халагдаж, гэрээт ажил, бизнес эрхэлдэг хэдэн зуун компанийн хэдэн мянган хүмүүсийн орлого хаагдаж, улсын төсөвт ордог байсан олон тэрбум төгрөгийн орлого зогсож, улс орны эдийн засаг санхүүгийн туйлын хүнд хэцүү, хямралын байдалд байсан юм. Төсвийн тэнцвэр алдагдсан байсан.

Нийгмийн уур амьсгал ч мөн адил тогтворгүй, хэтэрхий улс төржсөн байдал руу гулгаж ороход үндсэндээ бэлэн байв. Нийгэм – эдийн засгийн дорвитой, зоримог, далайцтай шийдэл дутагдаж байсан үе.

Ийм хүнд хэцүү үед миний бие “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан юм. Миний бие энэхүү ажилд томилогдоод уг төсөл цаашаа явахгүй байгаа гацаа нь яг юундаа байна гэдгийг ойлгож мэдэхийг юуны түрүүнд зорьсон. Хөрөнгө оруулагч талтай хэд хэдэн удаагийн уулзалт хурлуудыг хоёр талаасаа өргөн бүрэлдэхүүнтэй хийсний эцэст шийдвэрлэх зохих асуудлуудын жагсаалт гаргасан.

Нийтдээ хоёр талаасаа 20 гаруй асуудлыг жагсаасан. Улмаар бараг хагас жил гаруй хугацаанд эрчимтэй хэлэлцээр хийсний эхний үр дүнд дийлэнх асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэж тохиролцоод, шийдвэрлэх зарчим, арга замаа тодорхойлох хэмжээнд хүрсэн юм. Харин цөөхөн хэдэн зарчмын ач холбогдолтой асуудал үлдсэн байв. Энд юуны түрүүнд дээр хэлсэнчлэн 2010, 2011 оны үед анхны хөрөнгө оруулалт хийх үед зардал нь ТЭЗҮ-д туссан тоо дүнгээс хэтэрсэн асуудал байв. Үүнээс болоод Сангийн яам “Оюу толгой” компанийн санхүүгийн тайланг (дүрмээ зөрчин) 3 жил дараалан хүлээж аваагүй байдлаас үүссэн маргаан байв.

Хоёрт, 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээгээр (Монгол Улсын Их Хурлаар шийдвэрлэгдэж батлагдсан) тогтворжуулсан байсан татварын орчинг, манай татварын зарим байцаагчид янз бүрийн шалтгаанаар үл зөвшөөрч өндөр дүнтэй татварын акт тавьснаар “Оюу толгой” компани – Татварын Ерөнхий газрын хооронд зөрчил үүссэн
явдал байв.

Мөн чанартаа миний бие ажилд томилогдохоос өмнөх 2 жил, улмаар миний өөрийн ажил хашиж байх үеийн 3 жил, мөн түүнчлэн “Дубайн Төлөвлөгөө” зурагдаж асуудал шийдвэрлэгдсэн цагаас хойшхи 5 жил, нийтдээ 10 жил үргэлжилж буй яриа хэл ам, улс төржилтийн гол сэдэв бол дээрх хоёр асуудал л юм. Тийм ч учраас энэ хоёр асуудлыг үнэн зөв гэрээ хэлцэл болон Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдэж чадвал “Оюу толгой”-н төсөл цааш явах юм байна гэдэг хатуу ойлголтонд би, болон манай баг хүрсэн юм.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захиралаар ажиллах хугацаандаа бусад бүх асуудлыг шийдэхийн хажуугаар дээрх хоёр гол ач холбогдолтой асуудал дээрээ төвлөрөх нь миний гол зорилт байв.

Онцолж хэлэхэд энэ хоёр асуудлын алийг нь ч би болон миний удирдаж байсан “Эрдэнэс Оюу Толгой” ХХК дангаараа шийдэх бололцоогүй бөгөөд гол төлөв өөр байгууллага, зөвлөл, агентлагуудын, олон хүмүүсийн оролцоотойгоор шийдвэрлэгдэх асуудлууд байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл зардлын хэтрэлттэй холбоотой 1-р асуудлын хувьд Уул Уурхайн яам, түүний дэргэд ажилладаг Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл (ЭМБЗ), Сангийн яам, түүний харьяа байгууллага, мэргэжилтнүүдийн бие дааж шийдэх асуудал байсан гэсэн үг.

Олон сар, тухайлбал бараг жил гаруй ажиллаж, олон удаагийн хурал, зөвөлгөөн, асуулт хариулт, “Оюу толгой” компаниас мэдээ, тайлбар, нотолгоо авч санал солилцсоны эцэст холбогдох мэргэжилтнүүд гадаад дотоодын хэд хэдэн аудитын дүнг харьцуулан хэлэлцсэний үр дүнд тодорхой шийдвэрт хүрч улмаар 2015 оны 04-р сарын 13-ны Засгийн газрын хуралдаанд зардлын хэтрэлтийн асуудлыг хэлэлцүүлж шийдвэр гаргасан байдаг. Асуудлыг Засгийн газрын гишүүн Жигжид сайд тухайн үед оруулсан.

Энэ тухай мэдээлэл эрх биш хавтаст хэрэгт байгаа гэж найдаж байна. Энэхүү гаргасан шийдвэр нь маш олон хүний, олон хоног, сарын ажлын үр дүн болохоос биш цөөн хүмүүс нууцаар хуйвалдаж гаргаагүйг онцлон дурдъя. Энэ шийдвэр нь Монгол Улсын Засгийн газраар хэлэлцэгдэж, зохих шийдвэр нь болж гарснаар “Дубайн Төлөвлөгөө” зурагдах нэгэн гацаа тайлагдсан юм. Хоёр дахь хэцүү хүнд асуудлын нэг нь татварын холбогдолтой багц асуудал байв. Маш өндөр дүнтэй татварын акт тавьснаар энэ маргаан эхэлсэн боловч, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд хэдэн шүүх хурал болж, улмаар 1 удаа Татварын Маргаан Таслах Зөвлөлийн хурал болж асуудлыг эвлэрлээр шийдэж, өдгөө 2013-2015 оны татварын маргааны асуудлыг “Оюу толгой” ХХК Лондон дахь Олон Улсын Арбитрын шүүхэд өгөөд байгаа юм байна.

Энэ асуудлын учрыг олохын тулд 2014 оны дундуур Монгол улсын Татварын ерөнхий газрын хэсэг байцаагчдыг “Оюу толгой” ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны хүмүүстэй уулзуулж харилцан ойлголцох, асуудлыг хоёр талаасаа зөв шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг хайж зохион байгуулсан билээ. Уулзалтын протокол “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д байх ёстой.

Эхний ээлжинд хамгийн том дүнтэй хамгийн их хэл амтай байгаа 10 том зөрчлийг хэлэлцье гэж тохирсон. Эхний асуудал дээр л манай байцаагчид өөр хоорондоо маргалдаж уг асуудлаар нэгдмэл ойлголт манай талын оролцогч нарын дунд байхгүй байна гэдэг нь тодорхой болсон. 2 дахь ба 3 дахь асуудал дээр энэ байдал давтагдсан тул уулзалтыг хойшлуулж манай Татварын ерөнхий газар дотроо байр сууриа нэгтгэх, ойлголтоо нэг болгох, авах, хөнгөлөх, чөлөөлөх татваруудаа нэг мөр тодорхойлох шаардлагатай юм байна гэж үзсэн.

Дашрамд хэлэхэд ганц татвар ч биш гаалийн холбогдолтой асуудал дээр мөн адил зөрчлүүд илэрч байсан тул мөн адил аргаар нэгдмэл байр сууринаас хандах хэрэгтэй талаар миний бие тухайн үед тодотгож байсан юм. Үүний дараа Татварын байгууллагатай хамтарч, “Оюу толгой” ХХК, Сангийн яам, Гадаад Харилцааны яам, Хууль зүйн яам зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулан хэд хэдэн хурал, семинар, уулзалтыг зохион байгуулж, захидал тоот солилцож, улмаар олон сарын дараа л нэгдмэл ойлголтод хүрсэн түүхтэй.

Дашрамд дурдахад татвартай холбоотой маргааны гол шалтгаан нь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг зарим байцаагчид
өөрөөр ойлгож хэдэн оны ямар хуулиар татвар оногдуулахаа зөрүүтэй шийдэж акт тавьдаг явдлаас үүдэлтэй байсан. 2015 онд ч, одоо ч Хууль Зүйн яам “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээг Монгол Улсын Олон Улсын гэрээ гэж үздэг тул 2009 онд уг гэрээг байгуулж байх үед хүчин төгөлдөр байсан татвартай холбоотой бух хууль тогтоомж, гэрээнүүдийг тогтворжуулсан, улмаар цаашид байнга мөрдөж баримтлана гэж үздэг.

Харин татварын зарим мэргэжилтэн, байцаагч өөрөөр ойлгодог. Тухайн үед манай улсын Гадаад Харилцааны яам, мөн Хууль Зүйн яам уг 2009 оны гэрээг Монгол Улсын
Их Хурлаар батлагдаж шийдвэрлэгдсэн тул тогтворжуулсан байдлаар татварыг авах нь зүйтэй гэж шийдвэр гаргаж улмаар “Дубайн Төлөвлөгөө” зурагдах нөхцөл бүрдсэн юм.

“Дубайн Төлөвлөгөө”-нд 2009 оны гэрээнд тусгасан зарчмаар л татвар авна гэдгийг лавшруулж тохиролцсон болохоос биш өөр шинэ зарчим, хувь хэмжээ, шинэ
шалгуур тохирсон зүйл огт байхгүй.

Ямар нэг зөрүү ойлголт үүсвэл зөвхөн 2009 оны гэрээгээ дагана гэдгийг л нотолсон. Хууль журмын дагуу явсан энэхүү процесс,
шийдвэр, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдлыг эрх мэдлээ хэтрүүлсэн, өөр шинэ зүйл тохирч Монгол улсын эрх ашгийг хохироосон хэмээн буруутгаж байгаатай санал
нийлэх ямар ч үндэслэл байхгүй. Миний хувьд энэ төлөвлөгөөг баталсан нь Монгол улсад олон асуудлыг илүү ашигтай байдлаар шийдсэн гэдэгт одоог хүртэл итгэлтэй байна.

Харамсалтай нь асуудлыг үндэс, суурь, зарчмаар нь мэдэхгүй зарим хүмүүс, зарим улс төрчид “Оюу толгой”-н төсөл нь угаасаа ашиггүй, муу гэрээ гэж ярьдаг. Тиймээс прокурорууд та бүхэн яллах болон цагаатгах үүрэг хүлээсний хувьд мега төслийн онцлог, Монгол улсын нөхцөл байдал, тухайн төслөөс Монгол улсын хүртэж байгаа үр өгөөж зэргийг харгалзан үзэж, асуудлыг том зургаар нь харж, ойлгож хандана гэдэгт би найдаж байна.

Би зөвхөн оногдсон ажлаа л хийсэн хүн. Засгийн газрын шийдвэрийг л биелүүлсэн хүн. Дээрээс өгсөн үүрэг даалгавар, компанийхаа дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан эрх мэдлийнхээ хүрээнд л ажилласан. Харин миний ажилд орсноос хойш Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал улам хүндэрч УИХ “Оюу толгой”-н асуудлыг онцгойлон авч хэлэлцээд 2 удаа тогтоол гаргасан байдаг.

Үүнд, эхлээд 2014 оны 05-р сарын 08-ны өдөр “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” 34-р тогтоол гарсан. Энэ тогтоолд “Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг зааж өгсөн юм. Энэ тогтоолын хүрээнд олон сар их хэмжээний ажил хийгдэж яриа хэлэлцээр нэг ч өдөр тасалдаж зогсоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Тус эхний тогтоолоос арав гаруй сарын дараа буюу 2015 оны 02-р сарын 18-ны өдөр УИХ-аас дахин нэг тогтоол гарсан нь ”Эдийн засгийн хүндрэлээс гарах зарим арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41-р тогтоол юм. Энэ тогтоолын 3-р зүйлд “…Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хөтөлбөрт заасан хугацаанд хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж…” байхыг онцлон зааж өгсөн байдаг.

41-р тогтоолын хавсралтын 6.1-т “Зогсонги байдалд орсон томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж заасан төдийгүй хэрэгжүүлэх хугацааг 2015 оны 02-р хагас гэж тодорхойлсон байдаг. Энэ хугацаанд оруулах хөрөнгө санхүүгийн хэмжээг 1.2 тэрбум ам. доллар гэж тусгажээ.

Нэмж хэлэхэд, энэ тогтоолын хавсралтын 6.3-т “Таван толгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх” хугацааг 2016 он гэж заасан боловч энэ даалгавар огт биелээгүй!

Их Хурлын тогтоолд өгсөн даалгаварыг биелүүлээгүйн төлөө ямар ч яам, ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүйг бүгд мэднэ. Тус даалгавар тасарснаас ямар хэмжээний гарз хохирол Монгол улсын эдийн засагт учирч буйг би өмнө нь дурдсан.

Эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор, мөн зогсонги байдалд орсон асуудлуудыг нэг нэгээр нь шийдвэрлэж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж тохирохын хэрээр дараа дараагийн ажлыг урагшлуулах үүднээс Засгийн газар, Ерөнхий сайд зохих шийдвэрүүдийг үе үед нь гаргаж манай ажлын хэсэгт заавар удирдамж өгч байсан юм.

Түүнээс биш энэхүү яллах дүгнэлтэд бичсэнчлэн хэсэг хүмүүс хорон санааны үүднээс нууцаар хуйвалдан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн зүйл огт байхгүй! Анхны явц, хэлэлцээрийн үр дүн, Засгийн газарт өгч байсан мэдээ, мэдээлэл, танилцуулга, зарим томоохон асуудлыг хэлэлцсэний үр дүнд дараах шийдвэрүүд гарч байсан юм. Үүнд:

  • 2015 оны 01 сарын 23-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” 27-р захирамж;
  • 2015 оны 04 сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд зардлын хэтрэлтийг хэлэлцэхээр “Удирдамж батлах тухай” 94-р захирамж;
  • 2015 оны 04 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хаалттай хуралдаанаар хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээрийн явц, үр дүнг (мөн чанартаа “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг”) бүрэн эхээр нь хэлэлцсэн 21, 27-р тэмдэглэл;
  • 2015 оны 04 сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99-р захирамж;
  • 2015 оны 05 сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123-р захирамж, шийдвэрүүдийг тус тус гаргасан.

Нэгэн зүйлийг онцгойлон хэлэхэд УИХ-ын тогтоолууд ч, тэдгээрийг дагаж гаргасан Засгийн газрын шийдвэрүүдийн аль аль нь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээнд өөрчлөлт оруулж, нэмж засах, эсвэл сайжруулах үүрэг олгоогүй юм (Жишээ нь: 2019 оны 11 сарын 21-ний өдрийн УИХ-ын 92-р тогтоолоор “Дубайн төлөвлөгөө”-г сайжруулах үүрэг өгснийг харьцуулан дурьдаж болно).

Тийм учраас манай ажлын хэсгийн бүх ажил нь 100 хувь 2009 оны “Хөрөнгө Оруулалт”-ын гэрээ ба 2011 оны НӨОДТХНГ (Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ)-ний хүрээнд хийгдсэн ажил юм. Үүнийг санаатайгаар улс төржүүлж буруу тайлбарлах буюу биднийг яллах зорилгоор мушгин гуйвуулж шинэ гэрээ байгуулсан, эсвэл, эрх мэдлээ хэтрүүлж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн мэтээр харагдуулах гэж оролдож байгаа нь үнэнээс дэндүү хол, огт байхгүй зүйл гэдгийг онцлон хэлье.

Энэ асуудлыг бүхий л зохих журмын дагуу удаан хугацаанд Засгийн газраар хэлэлцээд, улмаар шийдвэрийг нь үндэслэж цаашдын ажлын “төлөвлөгөө” боловсруулсан нь эрүүл ухаанаар бодсон ч, хуулийн дагуу харсан ч, эх оронч сэтгэлээр тандсан ч яав ч гэмт хэрэг биш юм.

Ямарваа нэгэн асуудалд олон хүмүүс 100 хувь санал нийлнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм ч учраас өнөөдөр уг төслийн эргэн тойронд улс төржих процесс явагдаж, үзэл бодлын зөрчилдөөн үүсэж байна. “Оюу толгой”-н мега төсөлтэй дүйцэхүйц том бүтээн байгуулалтад зардал өсөх, эсхүл өөрчлөгдөх явдал гарах нь ердийн үзэгдэл бөгөөд юмыг ухаж ойлгодог хэнд ч ойлгомжтой.

Өнөөдөр сониноос авсан мэдээ уншихад “Оюу толгой”-н далд уурхайн зардал 1.3-аас 1.8 тэрбум ам доллараар дахин өсөх төлөвтэй байна гэж өгүүлсэн байна. Учир нь далд уурхайн энэ том бүтээн байгуулалтыг газрын дээрээс өрмөөр хатгаад хичнээн төгрөгний зардал гарахыг урьдчилан мэдчихдэг зүйл биш. Энэ бүхэн бүгд таамаг. Бид өнөөдөр улсынхаа төсвийг хүртэл зөв таамаглаж чадахгүй тогтмол тодотгол хийж явдагтай агаар нэгэн асуудал.

Монгол улсын хувьд шулуухнаар хэлэхэд таван цооног ч хийх мөнгө нь өнөөдөр байхгүй. Энэхүү бүтээн байгуулалтыг зөвхөн гадны хөрөнгө оруулалтаар, гадны туршлагыг ашиглаж хийх боломжтой зүйл юм. Зарим шинжээчид уурхайг сорчилж олборлосон хэмээсэн байна лээ. Энэ бол зүгээр модон дээрээс сорчилж түүж байгаа жимс биш, сорчлох ямар ч боломжгүй юм.

Мөн бидний баталсан төлөвлөгөөнд “Оюу толгой”-н зардлын хэтрэлт болгонд Монгол улс татвар авахаар заасан байгааг дурдахгүй байж огт болохгүй. “Оюу толгой” нь дэлхийд гуравхан байдаг томоохон уурхайн нэг гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй. Энэ төсөл бол Монголын бахархал байх ёстой.

“Дубайн Төлөвлөгөө”-ний хүрээнд бидний тохирч чадсан, тэр тусмаа Монгол улсын талдаа ашигтайгаар тохирсон олон арван зүйлс дотор наад захаас нь дурдахад “Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Татвар” (АМНАТ)-ыг зэсийн үнэ олон улсын зах зээлд хэд байхаас үл хамааран илүү том сууриаар тооцож авах болсныг цагаан цаасан дээр хараар бичсэн байсаар байтал яллах дүгнэлтэнд АМНАТ-ыг бууруулсан гэж илт гуйвуулж бичсэн байна.

Мөнхүү менежментийн зардлыг 6%-с 3% болгосон нь ойролцоогоор 1 тэрбум ам. долларын зардлыг буулгаж чадсан явдал болсон.

Өмнө нь дурдсанчлан энэ хэмжээний мега төсөл, далд уурхайн бүтээн байгуулалтанд өртөгийн хэтрэлт байх нь ойлгож болох зүйл. Хүн хувийнхаа хашаа, орон сууцыг хүртэл барих, засахдаа гарах өртгөө яг таг тооцоолж чаддаггүйтэй агаар нэгэн асуудал. Зардлын хэтрэлттэй холбоотой анхан шатны баримтад тулгуурлан хийсэн шалгалтаар ор тас дутсан, огт өөр зүйлд зарцуулсан (төслөөс гадуур) зүйл огт илрээгүй.

Яг л зориулалтаараа ашиглагдсан нь тогтоогдсон. Харин ямар ч том, жижиг аж ахуйн нэгжид тохиолддог жижиг зөрчлүүдийг илрүүлж тус зөрчлүүдийг Татварын ерөнхий газраас дагаж мөрддөг нийтлэг жишгээр шийдсэн юм.

ДАВААДОРЖИЙН ГАНБОЛД
2020.07.17.

Categories
мэдээ нийгэм

Эдгэрсэн ч коронавирус илэрсэн 23 хүнээс 15-д нь давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эдгэрсэн ч биеэс нь коронавирус илэрсэн 23 хүнээс коронавирус илэрсэн тухай VII сарын 20-нд коронавирус илэрсэн тухай мэдээлсэн. Түүнээс хойш дээрх хүмүүст дахин гурван удаагийн PCR шинжилгээ хийхэд 11 иргэнээс нь коронавирус илрээгүй. Тиймээс дараагийн шат руу буюу гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Мөн өчигдрийн давтан шинжилгээгээр дахин дөрвөн хүнээс вирус илрээгүй. Ингээд дээрх 23 хүнээс одоогоор Энхсаран сувилалд найм нь үлдсэн бөгөөд тэдгээр иргэдийн давтан шинжилгээ ар, араасаа хийгдээд явна.

Тухайн 23 иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 14-30 хоног эмчлэгдээд гарсан ч сувилалд ажиглалтын шинжилгээ хийх явцад биеэс нь коронавирус илэрсэн юм. Үүнийг нь халдвар дахин илэрсэн эсвэл шинээр халдвар авчихсан мэтээр иргэд төөрөлдөж болохгүй.

Дэлхийн бусад оронд эдгэрсэн хүмүүсээс коронавирус илрэх тохиолдол гарч байгаа ч түүнийг нь халдвартай, халдваргүй эсэхийг эцэслэж тогтоогоогүй. Манай улс эдгэрсэн хүмүүстээ гурван удаа шинжилгээ хийгээд огт коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцжээ

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм хэрэгт буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасанаар гэм бурууг тогтоожээ.

Categories
гадаад мэдээ спорт

Английн Премьер лиг: Эцсийн дүн

Английн Премьер лигийн сүүлийн буюу 38 дугаар тойргийн арван тоглолт өчигдөр нэгэн зэрэг боллоо. Тэгвэл Челси, Манчестер Юнайтед клубүүд өрсөлдөгчөө хожсоноор дараа улиралд Аваргуудын лигт орох эрхээ баталгаажуулав.

Эдерсон: Манчестер Сити постарается обыграть МЮ — football.ua

  • Челси талбайдаа Уолвес клубийг 2-0 харьцаагаар хожиход гоолууд гурван минутын зайтай эхний үеийн нэмэлт цагт орсон. Харин Манчестер Юнайтед Лестер Ситигийн талбайд 0-2 харьцаагаар хожиход Бруно Фернандеш, Жессе Лингард гоолдсон юм.
  • Харин Тоттенхэм клуб Кристал Паластай тэнцэж Уолвес клубтэй оноо тэнцэн гоолыг зөрүүгээр дээр нь гарснаар Европа лигийн эрхээ найдвартай болголоо.
  • Мөн доош унах бүсэд дээд лигтээ үлдэхийн төлөө тэмцэж байсан Астон Вилла клуб Уэст Хэм клубийн талбайгаас нэг оноо авч өрсөлдөгч Уотфорд клуб нь оноо алдсанаар Премьер лигт үлдэж чадлаа. Харин Уотфорд, Борнмут, Норвич Сити клубүүд ирэх улиралд Премьер лигийн доод шат болох Чэмпионшип лигт тоглоно.
  • Алтан бээлий шагналыг Манчестер Сити клубийн хаалгач Эдерсон 16 удаа хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр хүртсэн.

Варди 937 минутын дараа гоол орууллаа : Тал нутгийн цахим мэдээлэлийн сайт

  • Лигийн мэргэн бууч:
      • Лестер Сити клубийн довтлогч Жейми Варди 23 гоол
      • Арсенал клубийн Пьер-Эмерик Аубамеянг 22 гоол
      • Саутхемптон клубийн Данни Ингс 22 гоол
      • Манчестер Сити клубийн Рахим Стерлинг 20 гоол
      • Ливерпүүл клубийн Мохамед Сала 19 гоол

Лучший ассистент мирового футбола 22.01.2020 читать блог на SOCCER.RU

  • Хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн:
      • Кевин Де Брюне /Манчестер Сити/ – 20 дамжуулалт
      • Трент Александер-Арнольд /Ливерпүүл/ – 13
      • Эндрью Робертсон /Ливерпүүл/ – 12
      • Мохамед Салах /Ливерпүүл/ – 10
      • Давид Силва /Манчестер Сити/ – 10
      • Сон Хеун Мин /Тоттенхэм/ – 10
  • 38 дугаар тойргийн үр дүн:
      • Арсенал 3-2 Уотфорд
      • Бөрнли 1-2 Брайтон
      • Челси 2-0 Уолвес
      • Кристал Палас 1-1 Тоттенхэм
      • Эвертон 1-3 Борнмут
      • Лестер Сити 0-2 Манчестер Юнайтед
      • Манчестер Сити 5-0 Норвич Сити
      • Ньюкасл Юнайтед 1-3 Ливерпүүл
      • Саутхемптон 3-1 Шеффилд Юнайтед
      • Уэст Хэм 1-1 Астон Вилла
  • Лигийн хүснэгтийн байдал /оноо/:
      • Ливерпүүл – 99
      • Манчестер Сити – 81
      • Манчестер Юнайтед – 66
      • Челси – 66
      • Лестер Сити – 62
      • Тоттенхэм – 59
      • Уолвес – 59
      • Арсенал – 56
      • Шеффилд Юнайтед – 54
      • Бөрнли – 54
      • Саутхемптон – 52
      • Эвертон – 49
      • Ньюкасл Юнайтед – 44
      • Кристал Палас – 43
      • Брайтон – 41
      • Уэст Хэм Юнайтед – 39
      • Астон Вилла – 35
      • Борнмут – 34
      • Уотфорд – 34
      • Норвич Сити – 21

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 385 тохиолдол бүртгэгджээ » Setguul.mn

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 7-12 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:18 цаг очиж, иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 06:30 цагаас “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл 18 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, нисгэгчгүй төхөөрөмжөөр 3 км-ын тойрогт, голын эрэг дагуу 3 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

4.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16:23 цагт хөдөлгөөн үйлдэн явж байхад буцалтгүй нэрвэгдэгчийг олсон тул 21:30 цагт буцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-17-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

Монгол Улсын оршин байгаа болон хаяа нийлсэн бүс нутагт зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхжсээр, энэ нь гадаадаас үүдэлтэй уламжлалт бус аюул заналын хамгийн том хүчин зүйл болоод зогсохгүй дотоод аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд заналхийлж эхлээд байна. Зүүн өмнөд Ази, Төв Азийн орнууд төдийгүй хоёр хөршид ч оршин байгаа гэмт бүлэглэлүүд манай улсыг сонирхож монгол иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулах нь нэмэгдэж байна. Эдгээр улсуудаас гаралтай химийн нийлэгжсэн аргаар гаргаж авсансэтгэцэд нөлөөлөх бодисыгулсын хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан, хэрэглэсэн хэрэг зөрчлийн тоо ихсэж байна. НҮБ-аас жил бүр гаргадаг дэлхийн хар тамхитай тэмцэх 2010 оны илтгэлд манай улсыгдамжин өнгөрүүлэгч орон гэж тэмдэглэж байсан бол 2016 оноос хэрэглэгч улс болждурдагдсан ньэнэ хор аюул сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байгааг харуулж байна. Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй Монгол Улс хэрхэн тэмцэж ирсэн түүхэн баримтаас хүргэж байна.

Монгол хууль цаазын эртний сурвалж бичгүүд болон Их Засаг, Юань гүрний хуулиуд, Халх журам, Дөчин дөрвөн хоёрын их цааз зэрэгт хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэх, борлуулах явдлыг гэмт хэрэгт тооцож, ял оногдуулах талаар ямар нэгэн заалт байхгүйгээс үзэхэд тухайн үед энэ нь төрийн оролцоо шаардах үзэгдэл биш байсныг анзаарч болно. Харин энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж манжийн эрхшээлд орсон үеэс мэр сэр гарах болжээ. Манж гүрэн Их Британитай хар тамхины 3 удаагийн амжилтгүй дайн хийсний дараа өрнөдийн хагас колони болж, дайны төлбөрт 25 сая доллар төлж, улмаар хар тамхины нээлттэй зах зээл болон хувирчээ. Энэ үеэс хятадад хар тамхины хэрэглээ, борлуулалт өргөн цар хүрээтэй болж, жирийн ард иргэдийн дунд эрчимтэй дэлгэрсэн байна. XIX зууны сүүлээр монгол оронд хятадын худалдаачид бараа товар тээвэрлэх, худалдаа арилжаа хийх явдал улам нэмэгдэж, үүний хажуугаар хар тамхийг хууль бусаар оруулж жирийн ард иргэдэд бус тодорхой дээд давхаргад хэрэглүүлэн улмаар нэг хэрэглэсэн хүн дахин хэрэглэх сэдэл төрөх үед нь худалдан борлуулах ажиллагааг нилээн далд хэлбэрээр зохион байгуулж эхэлжээ.

«…Хар тамхи хэмээгч бодис хамаг хортой бузар юм мөн хэмээх тул үүнээс урагш манай монгол нутагт тэрхүү хар тамхи хэмээгчийг элдэв хүн татаж хэрэглэх ба худалдааны пүүс, дотор газраас худалдан өгөх, манай улсад тарианд тарих явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай …» 1912.06.12.

Ийнхүү Улиастай, Ховд, Хүрээ зэрэг Халхын төв суурин газруудад хятад худалдаачид ший зугааны газруудад хар тамхи нэвтрүүлснээр монголын язгууртан зарим ноёд, дээд лам нар зэрэг явцуу хүрээнд ашиглах болсон байна. Мөн тухайн үеийн “хүрээ хүүхнүүд” гэж нэрлэгддэг хөнгөн хуумгай явдалтай эмэгтэйчүүд хар тамхинд гүнзгий автаж байсан талаар баримтууд нилээд байдаг. Тухайн үед Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны сан хөмрөгт:

– Хар тамхи татахыг зогсоох шинэ хэмжээ дүрмийг зарласан бичгүүд,

– Улиастайн жанжины газраас хар тамхийг цаазлах хуулийг дотоодод явуулахад хэцүү бэрх явдал үгүй хэмээн зарлигийг шүүж хүргэсэн хэрэг,

– Хиагтын иргэд оросуудтай хамт харилцан хар тамхи худалдаалж болохгүйг ойлгуулах тухай Хиагтын жургааны зангид тушаасан хэрэг гэх мэтээр хар тамхи хэрэглэх явдалтай тэмцэж байсан тухай 30 гаруй баримт тэмдэглэгдэн үлджээ.

Дээрх баримтуудыг агуулгаар нь хэрэглэхийг хориглосон, худалдах, тарьж ургуулахыг хориглосон, хэрэглэсэн мансуурсан иргэдийг хэрхэн шийтгэх тухай хэмээн төрөлжүүлж болохоор байна.

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа хар тамхины аюулыг таслан зогсоох талаар арга хэмжээ авч эхэлсний илрэл нь 1912 оны 6-р сарын 27-нд Богд хаанаас гаргасан зарлиг юм. Үүнд ”…Хар тамхи хэмээгч бодис хамаг хортой бузар юм мөн хэмээх тул үүнээс урагш манай монгол нутагт тэрхүү хар тамхи хэмээгчийг элдэв хүн татаж хэрэглэх ба худалдааны пүүс, дотор газраас худалдан өгөх, манай улсад тарианд тарих явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай. Хэрэв зөрчих аваас монгол хүн бол хүнд цээрийг үзүүлэн шийтгэж, иргэн хүн болвоос худалдааны албан газар хураан авч, түлж сүйтгээд уг иргэнийг шууд үлдэн хөөж дахин монгол газар ирж худалдаа хийхгүй болгосугай …..” гэж дурджээ. Монголд ашиглаж байсан хар тамхины нэг хэсэг нь өрнийн зах зээлээс хятад худалдаачдаар дамжин орж ирсэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хар тамхи байсан ба дээдсийн хүрээлэлд голдуу ашиглаж байсан бол гар аргаар боловсруулсан хар тамхийг Сэлэнгэ орчим нутагт жирийн хятад тариачид бага зэрэг хэмжээгээр тарих буюу байгаль дээрээс хар тамхины хольцтой ургамлыг түүх замаар боловсруулан хэрэглэж байжээ. Монголд хэрэглэж байсан хар тамхи нь голдуу гаансаар татаж хэрэглэдэг төрлийнх байсан ба монголд ажиллаж амьдарч байсан хятад иргэдийн хувьд жирийн хэрэглээ болсон байна. Хар тамхи монгол нутагт хятад худалдаачдаар дамжин нэвтэрч байсан явдалд олон түмэн дургүйцэж түүнийг хориглон цаазлах ажааму хэмээн дээд эзнээ нугалбар өргөн барьсанд Богд хаан ийнхүү ёсоор болгосон байна.

«… Хэрэв зөрчих аваас монгол хүн бол хүнд цээрийг үзүүлэн шийтгэж, иргэн хүн болвоос худалдааны албан газар хураан авч, түлж сүйтгээд уг иргэнийг шууд үлдэн хөөж дахин монгол газар ирж худалдаа хийхгүй болгосугай ….» Богд хааны зарлиг

Богд Хаант Монгол Улсын хувьд хар тамхины хэрэглээ нь удмын сангийн аюулгүй байдалд хор уршигтай гэдгийг тооцон үзэж, ард иргэдэд дэлгэрүүлэхийг хатуу хориглохын зэрэгцээ монголчуудыг хятад иргэдээс тусгаарлах бодлого хэрэгжүүлжээ. Үүнд хятад, монгол иргэдийг хоорондоо ураг барилдахыг хатуу хориглохоос гадна хятад иргэдийг монголчуудтай холилдон амьдрахыг зогсоож, хүчээр нүүлгэн шилжүүлж дангаар нь нэг дор төвлөрүүлжээ. Юуны өмнө манжийн төрийн монгол ноёдтой ургийн холбоо тогтоох бодлого нь Монгол Улсын олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нарын удмын санг цэвэр ариун байлгаж, хятад эмэгтэйтэй ураг барилдахыг цаазлан хориглох төрийн бодлогоор солигдов. Богд гэгээнээс Бүгд ерөнхийлөн захирах яаманд дээд зарлиг буулгахдаа, “Монгол олон хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг нар хятад хүнтэй ураг барилцан холбож, богтолж үүрд болохгүй болгогтун” хэмээгээд, үүнийг дөрвөн аймгийн чуулган дарга, жанжин нарт тушаан явуулаад, хичээнгүйлэн дагаж, ийнхүү цаазалсаныг зөрчигчид буй аваас ял хэлэлцэх явдлыг сайтар ухуулан тушаасугай” хэмээжээ. Хууль журам зөрчсөн монголчуудыг язгууртан тайж, лам бол торгох, жирийн малчин иргэн бол ташуурдах жанчиж, хятад иргэний барааг нь хураан, монгол газар худалдаа хийх эрхийг нь цуцалж, дахин ирүүлэхгүйгээр хөөн гаргах ял шийтгэл ял оноож байжээ.

Нийслэл Хүрээнд лам, харыг холилдуулахгүй гэдэг хэзээний дэглэмийг улам чангалж, дээрээс нь орос, монгол, хятад, төвөдийг хооронд нь хольцолдуулан суулгах явдлыг хатуу хориглов. Ялангуяа монголчуудтай холилдон суух хятадыг бүр ч хатуу харгалзан хянав. Хууль журмыг сахин хэрэгжүүлэх үүргийг тухайн үеийн Богдын Засгийн Газрын тагнуул, дотоод аюулгүй байдал хариуцсан байгууллагууд болох Дотоод яамны “Нийслэл Хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэх түшмэл”-ийн газар болон Цэргийн яамны харьяа Цагдан сэргийлэх газар хүлээжээ.

Монгол, хятад ураглан суухыг хориглоод зогсохгүй нэгэнт орж ирээд суурьшсан хятадуудаас хууль журамд нийцүүлэн хөөж гаргах арга хэмжээ шат дараатай авав. Тухайлбал, 1913 оны хавар Нийслэл Хүрээний баруун дамнуурчинд оршин сууж байсан цагаач хятадуудыг хөөн зайлуулах арга хэмжээг Дотоод яамнаас зохион байгуулахдаа Түшээт хан, Сайн ноён хан аймгуудын чуулган дарга, Эрдэнэшанзавын яамтай хамтарсан шалгалтаар 2600 хятадыг тус улсаас хөөн буцаажээ. 1916 онд дээрх шийдвэрийг үндэслэн Хүрээний таван хэсэг газар монголчуудтай холилдон сууж байсан 99 тооны иргэдийн орон байр, хашааг эвдлэн, тэднийг хөөж, тусгай газарт суурьшуулсан баримт байна.

Хууль журмыг сахин хэрэгжүүлэх үүргийг тухайн үеийн Богдын Засгийн Газрын тагнуул, дотоод аюулгүй байдал хариуцсан байгууллагууд болох Дотоод яамны “Нийслэл Хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэх түшмэл”-ийн газар болон Цэргийн яамны харьяа Цагдан сэргийлэх газар хүлээжээ.

Үүний тул монголчуудтай хаяа залган амьдарч байсан хятадуудын байр сууцыг хүчээр буулган, нүүлгэн шилжүүлж, одоогынхоор Ботаникийн цэцэрлэг тухайн үеийн Амгаланбаатар хот орчимд дан хятадууд амьдардаг хорооллыг бий болгожээ. Хар тамхинд хөнгөмсөг явдалтай хүрээ хүүхнүүд орж байснаас гадна амьдралын эрхээр ядуурсан ардууд охид хүүхнүүдээ баян худалдаачин хятадуудад богтлон өгөх явдал цөөнгүй гарч байв. Иймд хятадуудтай ураг холбон хар тамхинд орж, удмын сангаа бохирдуулж буй эмэгтэйчүүдийн үйлдлийг таслан зогсоохын тулд “…монголчууд шашин үндэс нийлэхгүй гадаад хүнтэй эм охиныг харилцан гэргий болгон авбаас, өгвөөс болохгүй. Зоргоор өгөх авах нь буй болбоос авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд эгүүл…” гэж Богд хаанаас зарлиг буулгасан байна. Хууль зүйлийн бичгийн дээрх заалтаас үзэхэд монголын төр нь харийн хүнтэй ураг барилдагсдыг шийтгэх тухай манжийн төрийн хууль цаазын хатуу шийтгэлийг хэвээр авч хэрэглэснээс гадна ураг барилдагсдыг яс үндэс, шашин шүтлэгийн талаар шинээр заалт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хуулинд шашин, үндэс нийлэхгүй гадаадын хүмүүстэй эмс охидыг харилцан өгч авахыг цаазлан хоигложээ.

Хар тамхины талаарх журам зөрчсөн иргэдийг Шүүх Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх Яамнаас байцаан шийтгэж байв. Тухайлбал Монгол Улсад амьдарч байсан солонгосын 5 иргэн Алтанбулаг орчим хар тамхи тариалж байсныг илрүүлж, арга хэмжээ авчээ. Мөн 1914 онд хятадын иргэн Цеу Там, Мие Баочан нар хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан мэдүүлэгтээ … Цеу Там би 32 настай, Чин улсын үед Монгол Улсад ирж байсан. Хар тамхи 22 боодол, 500 гаруй жинг хоёр тэмээнд ачиж ирсэн. Мие Баочан би монгол Гончигцэрэнгийн хамт худалдаа үйлдэн амьдрахаар ирэхдээ хар тамхи 12 боодолтой 32 жинг тээж ирсэн нь үнэн…гэж өгүүлжээ. Ийнхүү зөвхөн хятад иргэдийн дунд байсан хар тамхины хэрэглээ Ардын засгийн үед ч тасралтгүй үргэлжилжээ. 1950-1960 он хүртэл БНМАУ-д цагаачлан амьдарч байсан хятадуудын дунд хар тамхи хэрэглэх, борлуулах, худалдах зэрэг хууль бус үйлдэл мэр сэр гарч байсан тухай түүхэнд цөөнгүй баримт тэмдэглэгдэн үлдсэн байх ажээ.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн