Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье

ЭМЯ: ОХУ-д Алтай мужаас бусад бүс нутагт коронавирусийн халдвар ...

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “COVID-19 өвчин дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 6,358,000 хүн өвчилж, 2.9 сая нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан. ОХУ-д өвчлөл нэмэгдэж, 9,000 гаруй хүн шинээр өвчилсөн. Тэр дундаа манай улстай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өчигдөр 39-299 халдвар нэмэгдлээ. Тиймээс Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье” гэлээ.

Түүнчлэн өчигдөр “COVID-19″-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. Манай улсын хувьд өчигдөр 119 тусгай дугаарт 187 дуудлага иржээ. Дуудлагын нэлээд хэсэг нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна. Тиймээс дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүж, бээлий өмсөнө үү. Мөн хүний гар хүрч, хүнсэнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг гялгар уутаар бүтээж байхыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын талд шилжүүлж буй орон сууцаа 529 айл, өрх үнэгүй хувьчилж авахаар боллоо

ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ийн ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой болов.

Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна.

Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Энэ сард авчрах 2000 орчим иргэнээ хүлээн авах бэлтгэл хангаж байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 8491 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1792 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Улсын хэмжээнд коронавирусийн 15300 гаруй шинжилгээг хийгээд байна. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн гарсан. Энэ хүмүүст өрхийн эмнэлэг тусламж үзүүлж байна.

Зургаадугаар сарын тусгай үүргийн онгоцоор 2000 орчин иргэн ирнэ. Иргэдээ хүлээн авах эмнэлэг, байр, эм хангамжийн бэлэн байдлыг бүрдүүлж байна. Дараагийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлгийг чөлөөлөн хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал ...

ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор гурван хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараахь газруудад халуун ус тасарна

Дулаан хангамжийн шугамын зуны засварын ажил тавдугаар сараас эхлээд байгаа. Засварын үеэр хэрэглээний халуун усыг хязгаарладаг.

Өнөөдрөөс хуваарийн дагуу 1а, 3де, 10абвгдж магистралийн засварын ажил эхэлж байна.

  • Говь-2
  • Буудлагын клуб
  • Дэлгэрэх хотхон
  • Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/ Бетон арматур
  • XIX хороолол
  • ХУД-ийн Нийгмийн даатгалын салаа
  • Нэхмэлийн шарын салаа
  • ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг
  • Зайсан салаа
  • Оргил рашаан сувилал
  • Төв цэнгэлдэх
  • Хүннү хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Засварын ажил зургаадугаар сарын 2-14-ний хооронд 12 хоног хийгдэх аж.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн


“Талита ази” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Цэрэнчунттай ярилцлаа.


-Цагдаагийн байгууллагаас саяхан охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлэн ажиллаж байгаа гэсэн. Нэг хохирогч хүүхэд танай хамгаалах байранд байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сүүлийн нэг сараас хойш нэлээд ийм төрлийн хэрэг илэрсэн гэж дуулсан.

Цагдаагийн байгууллага охидын биеийг хүчээр үнэлүүлдэг нэг томоохон бүлэглэлийг илрүүлээд ажиллаж байгаа нь үнэн. Цаад эздийг нь илрүүлэхээр маш нууц ажиллагаа явуулж байгаа учраас миний хувьд, энд дур мэдэн хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Энэ хэргийн хохирогч нэг охин манайд ирсэн. Тэр охины хувьд 17 настай. Хүчээр биеийг нь удаан хугацаагаар үнэлүүлсэн байсан. Аав, ээж нь салсан учир хоёр гэрийн дунд явж байгаад бусдын нөлөөнд автаад ийм хэргийн хохирогч болсон гэж ярьж байна. Ер нь гэр бүл салалт, эцэг, эхийн анхаарал халамж муугаас хүүхэд буруу зам руу уруу татагддаг.

Манайд ирсэн одоо байгаа охидууд бүгд ийм шалтгаанаар хохирсон байдаг. Дээр нь манайд ирж байсан хүүхдүүд бүгд өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан. Энэ охины хувьд мөн амиа хорлох оролдлого хийж байсан. Байнга хар дарж зүүдэлдэг.

Айдастай, сэтгэл түгшүүр маш өндөр байна. Охины хувьд, өөрөө зугтаад цагдаагаас тусламж хүсэж очсон.

Ер нь он гарсаар охид, хөвгүүдийн биеийг хүчээр үнэлүүлсэн маш олон хэрэг ил болж байгаа. Манайх байгууллагынхаа нөөц боломжоор л ажилладаг тул зарим охидуудыг байрандаа авч чадахгүй байна. Энэ чиглэлээр ажилладаг байгууллага олон болоосой, төрөөс энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудаа дэмжээд, анхаарал хандуулаасай л гэж хардаг.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл ө.гөхгүй юү. Үйл ажиллагаагаа явуулаад хэчнээн жил болж байгаа вэ?

-Манай байгууллага 2014 онд байгуулагдсан. Бэлгийн мөлжлөгөөр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Энэ төрлийн хохирогчдод удаан хугацааны цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Манайх одоогоор хамгаалах гурван байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

Охид эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх хоёр байр, хөвгүүдэд буюу эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх нэг байртай. Удаан хугацааны цогц үйлчилгээ гэдэгт орчны сэтгэл зүйн засал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусгай сэтгэл заслын эмчилгээ хийх, хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг заах, амьдралын дасгалжуулалт, цаашид бие даан амьдрахад яаж өөрөө өөрийгөө бэлтгэх вэ гэдэг хөтөлбөрүүд багтдаг.

Удаан хугацаа гэдэгт 12 cap ба түүнээс дээш хугацаанд манайхаас үйлчилгээ үзүүлдэг.

-Одоо танайд ямар хохирогчид байгаа вэ?

-Манайх байгуулагдсан цагаасаа эхлэн эхний гурван жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүүхэдтэй эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлсэн. Сүүлийн гурван жил хүний наймааны хохирогч болсон охид эмэгтэйчүүд, эмэгтэй хүүхдүүдэд тусалж байна.

Яг одоо манай хамгаалах байранд хүчээр биеийг нь үнэлүүлж хохирогч болгосон дөрвөн охин, хүний наймааны хохирогч хоёр охин, нэг хүү байна. Нийтдээ долоон үйлчлүүлэгч байгаагаас дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байна.

-Насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн тухай асуудал анхаарал татаж байна.Танайд байгаа хохирогч хүүгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай дээр байгаа энэ хүүхэд нь нийгэмд байгаа маш олон хохирогч болсон эрэгтэй хүүхдүүдийн төлөөлөл гэж харж байна. Энэ хүү нь очих газаргүй, ээж нь архины хамааралтай байж байгаад нас барсан.

Аавыгаа мэдэхгүй. Төрсөн эгч нь байдаг ч биеэ үнэлэх зам руу орчихсон. Одоогоор манайхаас эгчид нь үйлчилгээ үзүүлж эхлээгүй байна. Хүүгийн тухайд газ, будаг шингэлэгч үнэрлэж, мансуурдаг. 14, 15 настай байхаасаа эхлэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон.

Өөрөөс нь ах хүмүүс бэлэг эрхтнээ үмхүүлэх, дур тавих зэргээр хүчирхийлж байсан байдаг. Энэ нь эргээд хүүгийн сэтгэл зүйд нөлөөлсөн. Ер нь бүх төрлийн хүчирхийллийн хохирогч болж байсан хүү байгаа.

Бэлгийн чиг хандлага нь буруу, ижил хүйстэн хүмүүсийг буруутгах аргагүй. Ихэнхдээ бага насандаа эцэг, эхийн анхаарал халамж дутуу байдлаас болж бэлгийн хүчирхийлэлд өртсөн ийм хүмүүс байдаг. Хүчирхийлэлд өртсөнөө нууж, өөрөө өөртөө хадгалснаас болоод нэг ёсондоо сэтгэл зүйн гэмтэл нь буцаагаад өөрт нь ижил хүйстнээ сонирхох бэлгийн буруу чиг хандлагыг бий болгоход хүргэдэг.

Ялангуяа, нэг зүйл дээр эмзэглэж байна. Одоо манай нийгэмд их байгаа нэг эмгэнэлтэй зүйл нь, 40-өөс дээш насны өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их байдаг юм байна. Эдгээр өрх толгойлсон, санхүүгийн хувьд боломжтой эмэгтэйчүүд насанд хүрээгүй эрэгтэй хүүхдүүдэд санхүүгийн тусламж үзүүлж биеийг нь худалдаж авдаг жишээ их байна. Яг цагдаагийн байгууллагад эмэгтэй хүн насанд хүрээгүй эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн, биеийг нь худалдаж авсан хэрэг шалгагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Ихэнхдээ ийм хэрэг нийгэмд далд хэлбэрээр их байгааг манайхаар үйлчлүүлсэн хүүхдүүдийн ярианаас мэдэж авч байна. Маш их байна гэж хэлмээр байна. Тэгэхээр, аав, ээж нь хүүхдээ хаана юу хийж яваад анхаарал тавимаар байна. За хөвгүүд юм чинь яавал гэж, учраа олчихно гээд охидуудаа илүү халамжилдаг.

Гэтэл яг 14, 15 настай өсвөр насны хөвгүүд юу хийгээд явж байна, хэнтэй найзалдаж байна, яаж мөнгө олж байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Магадгүй зарим хөвгүүд ажил хийгээд мөнгө олж байна гэж хэлж байгаа байх. Яг ямар ажил хийж байна гэдгийг нь анхаарч мэдэх хэрэгтэй байна.

Жишээ нь, нэг гоё пүүз авмаар байдаг, мөнгө байдаггүй, энэ хэрэгцээнээсээ болоод эргэн тойронд байгаа найз нөхдийн нөлөөнд автаж эгч эмэгтэйчүүдтэй холбогдох явдал их байгаад байна.

Эцэг, эхийн хараа хяналт муу гэдэгт, жишээлбэл, гэр бүл салалт их нөлөөлж байна. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хойд ээж нь хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан ийм хохирогч хүүхдүүд байдаг. Ийм хохирогч хүүхдүүд биеэ үнэлэх зам руу ихээр уруу татагдан орж байгаа.

Жишээлбэл, эрэгтэй хүүхэд нэг найзындаа тоглох гээд очдог, тэнд байсан том хүмүүс бэлэг эрхтнийг нь оролдоод гар хангалга хийгээд гаргачихдаг. Хүүхэд юугаа ч мэдэхгүй л нуугаад өнгөрдөг. Гэтэл цаагуураа энэ нь сэтгэл зүйн гэмтэл болоод үлдчихдэг.

Хүүхдийг хүчирхийлсэн насанд хүрсэн хүн хүүхдийн буруу болгоод ойлгуулчихдаг. Чи энд орж ирээгүй бол би чамайг яах ч үгүй байсан, охидууд дээр чи богино хувцас өмсөөгүй бол ийм байдалд оруулчихлаа гээд ойлгуулчихдаг, Хүүхэд өөр дээрээ бүх бурууг авч, энийгээ нууж явсаар байгаад сэтгэл зүйн гэмтэл болоод өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэ цэнэгүй болж төлөвшиж, биеэ үнэлэх зам руу ордог.

Дэлхийн бусад улс оронд бэлгийн мөлжлөгт өртөж сэтгэл зүйн гэмтэл авсан хүнийг дайнтай улс орны ард иргэдийн сэтгэл зүйн гэмтэлтэй адилтгаж, хямралын үеийн сэтгэл зүйн гэмтэл гэж хардаг шүү дээ.

-Танайхаас сэтгэл зүйн эмчилгээ аваад буцаад хэвийн амьдралд орсон хүүхдүүд байдаг уу?

-Өнөөдөр манайд 14 настай байхдаа ирээд гурван жил үйлчилгээ авч байгаа хүүхэд байна. Бага байхад нь хоёр хүнд хүчирхийлүүлсэн. Төрсөн аав, ээж дээрээ амьдардаг байсан хэр нь хүргэн ах нь дүүтэйгээ нийлээд хүчирхийлсэн байдаг.

Ээждээ тухайн үедээ хэлэхэд, ээж нь үнэмшээгүй. Чи яахаараа ийм худлаа юм зохиогоод яриад байдаг юм гээд тоогоогүй. Энэ охин манай дээр гурван жил эмчилгээнд явж байгаа. Бага насандаа хүчирхийлэлд өртөх тусам сэтгэл зүйн гэмтэл нь хүчтэй илэрдэг.

Гурван жилийн турш манайхаас үйлчилгээ аваад өнөөдрийн байдлаар энэ охинд өөрийгөө хамгаалах чадвар сууж эхэлж байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурч байна.

Манайд анх ирэхдээ сэтгэл хөдлөлийн ямар ч мэдрэмж илэрхийлдэггүй. Юу ч ярьж байсан гөлийсөн байдалтай байсан. Хүн инээхээр юм ярьж байхад инээдэггүй, уурлахаар юм ярьсан ч уурладаггүй ийм болсон байсан. Амьд үхдэл гэдэг шиг л уурлаж, инээж чадахаа больсон. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болчихсон байдаг.

Анх найман настай, арван настай байхдаа хүчирхийлэлд өртсөн. Тэгээд 14 настай байхдаа гэрээсээ дайжаад гудамжинд явж байгаад охидын биеийг үнэл үүлдэг газар очоод аяга хоол өгч хуураад биеийг нь үнэлүүлдэг байсан нь тогтоогдсон. Өнөөдөр 17 настай энэ охин маань биеэ даах гэж үзэж байна. Бага цагаар ажил хийж байна, уурлавал би яаж уураа илэрхийлэх үү гэдэгт суралцаж байна.

Харин биеэ үнэлэх зам руу өөрийн мэдэлгүй өртөж эхэлж буй хохирогч хүүхдүүдийн тухайд 12 сарын эмчилгээ хангалттай. Бага насандаа удаан хугацаагаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувьд гурван жилийн эмчилгээ ч багадахаар байна. Нэлээд урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

-Гадаад улс оронд хүний наймааны хохирогч болж байсан хүүхэд танайд байгаа гэсэн. Охид, бүсгүйчүүд энэ төрлийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх ёстой талаар зөвлөгөө өгөөч?

-Хүний наймааны хохирогч болоод Хятад улс руу зарагдаж байсан нэг хохирогч охин байна. Монголд хүчээр биеийг нь үнэлүүлж байгаад Хятад руу авч яваад тэндээ найман cap болоод ирсэн ийм охин эмчилгээ авч байна. Аав нь нас барсан, ээж ах нар нь байдаг ч хангалттай асарч, хамгаалж чадаагүй хүүхэд байсан.

Наашаа ирэхэд нь хятад хүн тус болсон байсан. Чи үнэхээр энд хэцүү байх шиг байна. Хэрвээ хүсвэл би чамд тусалъя гээд Бээжин дэх Монголын элчин сайдын яамтай холбож өгөөд, Эрээний консулаар дамжаад Монголдоо ирсэн охин байдаг. Ирээд гэртээ амьдрах гэж үзсэн. Гэрийнхэн нь бүх асуудлыг мэддэг. Ах нар нь яв чи. Биеэ үнэлж мөнгө олж ир гээд хөөж доромжилдог. Тэр охинд маань биеэ үнэлэх гэдэг үг маш хүнд үг.

Гэртээ амьдарч болохгүй байна, биеэ дааж амьдармаар байна гээд манай дээр ирсэн. Анх эндээс гурвуулаа явсан. Буудлын нэг цоожтой өрөөнд байлгадаг. Гаргаж ирж биеийг нь үнэлүүлээд буцаагаад хорьчихдог байсан тухай ярьдаг.

-Танайд хандсан хохирогчид өөрсдөө ханддаг уу, та бүхэн эрж хайж олдог юм уу?

-Янз бүр байдаг л даа. Ихэнх тохиолдолд манайх цагдаагийн газартай хамтарч ажилладаг. Бас Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтарч ажилладаг. Тэднийхээс үйлчлүүлэгчдийг санал болгодог.

Манайхаас шууд хүүхдүүдийг авчирдаггүй. Хүүхэдтэйгээ танилцах удаа дараагийн уулзалт хийгээд, байгууллагаа танилцуулаад, хүүхэд бидэнд итгэх илтгэлээ олсных нь дараа байгууллагынхаа үйл ажиллагааг санал болгодог.

-Ер нь цагдаагийн байгууллага охид эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа энэ төрлийн хэргийг үйлдэгч цаад эздийг илрүүлэх ажил хэр сайн явж байна гэж та боддог вэ?

-Цагдаагийн байгууллагын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сайн ажиллаж байна гэж хардаг. Миний хувьд гэмт хэргүүдийн тухай баримттай мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ хохирогч болсон хүүхэд залуучуудын манайд өгсөн мэдээллээр мафижсан, өндөр зохион байгуулалтад орсон нь харагддаг.

Яагаад гэвэл энэ бол маш том мөнгө олдог бизнес шүү дээ. Жишээ нь, нэг дэвтэр зараад ашиг нь 500 төгрөг байхад, хүний наймаа бэлгийн мөлждөг гэдэг бол нэг дэвтрийг хэдэн ч удаа дахин зарж болно гэсэн үг. Хүнийг бараа гэж харах юм бол нэг бараанаас хэдэн ч удаа ашиг олж, зарж болно.

Хамгийн ашигтай бизнест тооцогддог учраас маш нууц, далд хэлбэрээр явдаг гэмт хэрэгт тооцогддог, дэлхий дахинд. Манайд байгаа охидуудын яриагаар бол, цаад эздийгээ мэдэхгүй. Хоёр дүртэй хүн байдаг тухай ярьдаг.Цагдаа нар очоод бариад авах гэхээр амьдралын боломжгүй, ядарсан царайтай, өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Нөгөө дүр нь заримдаа том том хар жийп унасан, шал өөр хувцастай, гар хөл ихтэй хүмүүс болчихдог гээд ярьдаг.

-Олон улсад биеэ үнэлэгч худалдаж авч байгаа иргэдэд ял шийтгэл оногдуулдаг гэсэн. Энэ хууль нь энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд үр дүнгээ егдөг үү?

-Швед улсын хуулиар биеэ үнэлэгч худалдаж авч байгаа хүмүүсийг шийтгэдэг. Хүний биеийг худалдаж авч байна гэдэг бол эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг.

Сая манай Эрүүгийн хуулинд зохион байгуулалтаар биеийг нь үнэлүүлсэн саун, массажны газрыг торгох заалт оруулсан. Гэхдээ худалдаж аваад байгаа хүмүүст ял шийтгэл байдаггүй.

Манайд биеэ үнэлэгчдийн худалдаж авч байгаа хүмүүсийн хувьд янз бүрийн давхаргынхан байна. Томоохон зочид буудлуудад нэг цагийн сая төгрөгөөр үнэлүүлж байна. Саппора дээр бас янз бүр байна. Ер нь манай нийгэмд бүх түвшинд биеэ үнэлэлт байна гэж мэргэжлийн байгууллагын хувьд хардаг.

-Одоо нэг ийм яриа байна. Нэг сайхан залуутай танилцчихлаа гээд бодож байтал гомо байх юм хэмээн бүсгүйчүүд их ярьж байна. Энэ тухайд?

-Эрэгтэй хүнтэй ч харилцаатай, эмэгтэй хүнтэй ч харилцаатай байдаг ийм хүмүүс олон болжээ гэж харж байна. Энэ тал дээр Монголд сүүлийн үед нэлээд нээлттэй болж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд л хүрсэн гэж хардаг. Олон хэргүүд илэрдэг ч дарагдаад л өнгөрдөг шүү дээ.

-Сошиал орчинд Осоржамаа гэдэг хүний лайв хандалт ихтэй байгаад байдаг. Нэг дүүргийн цагдаагийн газрын дарга хүртэл үзэгч нь гэж хэлж байсныг сонсож байсан. Тэгэхээр манайд бэлгийн чиг хандлага өөр ийм хүмүүс нийгэмд ямар нөлөө үзүүлээд байна гэж хардаг вэ?

-Энэ хүний бичлэгийг үзэж байгаагүй. Хүмүүсийн ярианаас сонсож байсан. Энэ бол сэтгэцийн эмгэг. Тэр хүний бага насны сэтгэл зүйн хямрал нь өдий түвшинд хүрсэн гэж би боддог.

Тэр хүний ярьж хэлж байгаа байдал бусдад нөлөө үзүүлж байна, лайк дарж дэмжиж байна, зарим нь магадгүй элэг доог хийх гэж үзэж байгаа бол нийгмээрээ л сэтгэцийн эмгэгтэй байна л гэсэн үг. Тэр хүний бичлэг лайвыг үзээд инээгээд сууж байна гэдэг бол өөрөө хамаарал бүхий сэтгэл зүйн эмгэг юм.

Categories
мэдээ нийгэм

Зогсож байсан автомашин өнхөрч нэг хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.30,31-ний өдрүүдэд нийт 508 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 343-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.31-ний өдрийн 13 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 5-р багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь автомашиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөсний улмаас 52 настай, эрэгтэй Д хавчуулагдаж амь нас нь хохирсон,

2020.05.31-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг шороон замд Sang Yong Istana маркийн автомашины жолооч У нь хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 11 сартай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,7 хувиар өсч, ослын улмаас гэмтсэн хүн 57,1 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50,0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ахмад дипломатч Г.Төмөрчулууныг “Хүндэт дипломат” тэмдгээр шагнав

Ахмад дипломатч Г.Төмөрчулууныг Гадаад харилцааны яамны дээд шагнал болох “Хүндэт дипломат” тэмдгээр шагнав.

Энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ахмад дипломат, Шинжлэх ухааны доктор, профессор Г.Төмөрчулууны испани хэлнээ хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” ном хэвлэгдэн гарсантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ахмад дипломат Г.Төмөрчулууныг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Ахмад дипломат Г.Төмөрчулуун испани хэлнээ хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номынхоо дээжээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулан өгсөн бөгөөд сайд Д.Цогтбаатар гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ахмад дипломат Г.Төмөрчулуунд талархал илэрхийлж, түүнийг Гадаад харилцааны яамны дээд шагнал болох “Хүндэт дипломат” тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.

Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Хүүхдүүдийн амьдарч байгаа хийдээс 6 километрийн зайд “Ковид19” халдварын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг эцэг эх болон Гоман дацангийн удирдлагуудаас хүссэн байна.

Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед нярай, бага насны хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чухал ач холбогдолтой болж байгаа юм.