Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгуулав

IMG_20200528_1418361.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг цахимаар зохион байгууллаа.

ургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, олон улсын хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ISO 45001:2018 стандарт, обьектын болон ой, хээрийн түймэр унтраах үеийн аюулгүй ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм.

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Цэцийн дунд суудлын хуралдаан VI сарын 10-нд болно

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хойшилжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ. Тус хуралдаанаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Ийнхүү маргааныг нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

СЕХ: Нийт нэр дэвшигчдийн 75.08 хувь нь эрэгтэй, 24.92 хувь нь эмэгтэй

Ерөнхийлөгч Х.Баттулга СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ санал асуулга явуулж ...

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшсэн 485, бие даан нэр дэвшсэн 121 хүнд үнэмлэх гардуулж байна. МАН-аас 76, АН-аас 76, Монголын Ногоон Намаас 15, “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, “ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, “Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1 нэр дэвшигчийг бүртгэжээ. Мөн “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгэсэн байна. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

Categories
мэдээ нийгэм

Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийлээ. Тус хатаагч төхөөрөмж нь 4 метрийн урттай, 40х40 см2 өргөнтэй, 220вт-аар ажилладаг.

Мөн хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутанд дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Ковид-19-ийн эргэн тойронд: тандалт, судалгааны тойм

Ковид-19 халдварын эргэн тойронд: тандалт, судалгааны тойм–15 ...

1. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Лос Анжелос хотын 865 хүний дунд коронавируст халдварын эсрэг бие тодорхойлох судалгаа хийхэд 4,7%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ.

2. Тайваний өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнө болон дараа коронавирусийн халдварлах чадамжийг 100 өвчтөн, тэдгээрийн ойрын хавьтал 2761 хүнийг хамруулан судалжээ. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 5 хоногийн дотор өвчтний гэр бүлийн гишүүд Ковид-19-өөр илүү өвчилж байгааг тогтоожээ.

3. Австрийн Гразын их сургуулийн эрдэмтэд КОВИД-19-өөр нас барсан 11 хүний эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг судлан уушгины артерийн судасны бөглөрөл үхлийн гол шалтгаан болсныг илрүүлжээ. Иймд уушгины артерийн бөглөрөлтэй өвчтнүүдийг анхаарч эрт үед нь цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийхийг зөвлөжээ.

4. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирусийн халдвар авсан нийт хүмүүсийн 35% нь балархай буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар тарааж буйг тогтоожээ. Тиймээс зай барих, маск зүүх, гар угаах зэргийг хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой гэжээ.

5. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд бага, дунд орлоготой орнуудын 2 тэрбум гаруй хүн гар угаах саван болон усны нөөцийн хомсдолын улмаас коронавирусийн халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй гэжээ.

6. Английн “UCL” их сургуулийн судлаачид коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа ч халдвар тараах чадвар нь хэвээр байна гэжээ.

7. Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн захирал Ковид-19 цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь. Цаашид дэлхий нийт хамтдаа илүү өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийж, оношилгоо эмчилгээний дэвшил гаргахгүй бол цартахлын байдал сайжрахгүй гэжээ.

8. Шинэ төрлийн коронавирусийн эсрэг 100 гаруй вакцин гаргах ажил судалгааны шатанд байгаагаас цөөн хэд нь эмнэлзүйн туршилтад орж, нааштай үр дүн үзүүлж байна. Гэвч түрүүлж гарах вакцинд эрдэмтэд эргэлзэж байна. Тухайлбал, АНУ-ын Жонсон ба Жонсон компанитай вакцины чиглэлд хамтран ажиллаж буй Beth Isreal Deaconess эрүүл мэндийн төвийн вирус судлаач Дан Барух “аливаа вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй нөхцөлд л 12-18 сарын дотор вакцин гаргах боломжтой” гэжээ. Түүнчлэн зарим эрдэмтэн түрүүлж гарах вакцин зөвхөн “хэсэгчилсэн хамгаалалт” болно. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, нас баралтыг бууруулахад үр дүнгээ өгөх ч цаашид тогтмол ашиглагдах нь тодорхойгүй гэж үзжээ.

9. Олон улсын анагаах ухааны JAMA сэтгүүл 5-р сарын 22-ны өдөр коронавирусээр халдвар авч эдгэрсэн өвчтний шинжилгээний хариу дахин эерэг гарах асуудлыг судалж, үр дүнг танилцуулсан байна. Судалгааны явцад халдвар авсан нь батлагдсанаас хойш 56 хоногт өвчтний биед вирус идэвхтэй хэвээр байсныг онцолжээ. Эмнэлгээс эдгэрч гарсан 60 өвчтний 10-т нь ПСР-аар коронавирус 4-24 хоногт эерэг гарч байжээ. Үүнийг вирус тээх байдал даамжирсан гэж үзсэн бөгөөд энэ нь дахин халдвар авсан гэсэн үг биш гэжээ. Түүнчлэн эдгэрсэн 6 хүний бүдүүн гэдэснээс авсан шинжилгээнд вирус хадгалагдсаар байжээ. Өтгөнд байгаа вирус халдварлах чадвартай эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуулийн цаг хугацааны хуваарь

No photo description available.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС…

32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.
32.15.Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна.

Categories
мэдээ нийгэм

​ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлжээ

ТЦА: Өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг

ТЦА-аас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 8.7 хувиар өсч, ослын улмаас гэмтсэн хүн 57.1 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж “Covid-19” халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж байна. Баруун аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.


Төвийн аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-02-ны байдлаар

No photo description available.