Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл:​ ХӨСҮТ-д 141 хүн хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол 216 улс оронд бүртгэгдэж, 6.4 сая хүн өвчилсөн. Уг өвчний улмаас гурван сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин одоогийн байдлаар 2.9 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108 мянган хүн уг халдвараар өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ.Манай хойд хөрш ОХУ-д өчигдөр 8,000 гаруй хүн шинээр халдвар авсан. Эрхүү, Тува, Читад 28-210 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн тархац буурахгүй байна. Иймд ОХУ-тай хил залгадаг аймгуудад амьдарч байгаа иргэд амны хаалт зүүх, хил орчмын газраар явахгүй байх, хүн хоорондын зайгаа 1.5 метрээс багагүй байлгах зэргээр энгийн зөвлөмжүүдийг сахиж, анхаарал болгоомжтой байхыг дахин анхааруулъя.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 185 байгаагаас 44 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 141 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өчигдөр 20 хүн шинээр ажиглалтад орсон. Одоогоор 1,812 хүн тусгаарлах байранд байгаагийн 116 хүн нь архаг хууч өвчтэй бөгөөд тэдэнд эмчилгээ, тусламж үзүүлэхээр 43 их эмч, 50 резидэнт эмч ажиллаж байна.

Төмөр замын эмнэлгийн мэргэжилтнүүд өчигдөр орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Мөн өчигдөр 119 дугаарт 178 дуудлага ирснээс иргэд зонхилон урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн талаар мэдээлэл авснаас гадна иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмжлэл ирсэн.

Categories
мэдээ нийгэм

374 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.03/ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 6 сая 471 мянган хүн халдвар авч, 381 мянган хүн нас барж, 3 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,9 сая хүн эдгэрч гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 108 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас барсан. Манай улсад 20 хүн ажиглалтад шинээр орсон. Нэг хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1812 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5 мянга гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. 119 дугаарын утсанд 178 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2 дуудлага ирсэн.

АНУ-д 14700 гаруй шинэ тохиолдол, 761 нас баралт нэмж бүртгэгджээ. ОХУ-д 8800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 423700 гаруй болсон байна. Харин Бразил улсад 28900 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 555 мянга гаруйд хүрээд байна. Мөн өдөр 1262 гаруй хүн нас барж, нийт нас баралт 31199 болсон байна. БНСУ-д 49 тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ. БНЭУ-д 8 мянга гаруй шинэ тохиолдол, 204 нас баралт бүртгэгджээ. Япон улсад 37 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүн 16930 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 374 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд Ажиглах байранд тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор найман сорьц, Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 иргэний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнүүд багтана. Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Манай нийт батлагдсан 185, эдгэрсэн 44 байна. ХӨСҮТ-д 178 хүн байгаа бол 141 хүн эмчилгээнд байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 96 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 66 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 501 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 469 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

СТАТИСТИК: 2020 оны эхний улиралд зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 2020 оны эхний улирлын байдлаар 1,321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны

  • 370.0 мянга нь цалингийн,
  • 107.5 мянга нь тэтгэврийн,
  • 419.4 мянга нь хэрэглээний,
  • 97.1мянга нь ипотекийн,
  • 63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн,
  • 324.8 мянга нь бусад зээлийн данс байна.

Эдгээр зээлийн дансны

  • 583.3 мянга буюу 44.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай,
  • 605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай,
  • 73.6 мянга буюу 5.4 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай,
  • 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Адуу сургаж байгаад голд осолдож амь насаа алджээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Битүүтийн Баян нуур” гэдэг газар тус аймгийн харьяат малчин У /18 настай, эрэгтэй/ адуу сургаж байгаад “Баян нуур”-ын усанд осолджээ.

Уг дуудлагыг зургаадугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагийн орчимд өгсөн байна.Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Ингээд зургаадугаар сарын 03-ны өдрийн 02:20 цагт найман метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Сүрэнчулуун: Охины маань тархины яс цуурч, цус хурсан байна

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсээс “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж саяхан мэдэгдсэн.

“Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжсэн Улаанбаатарт өнөөдөр нялх үрсэд аюултай орчин бүрдээд байна.

Бага насны хүүхэд осолдсон хүнд, хөнгөн гэмтсэн мэдээллүүд өдөр алгасахгүй ар араасаа гарах болж. Тавдугаар сарын 27-ны өдөр арваад хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тоглохоор очсоны дөрөв нь тогтоол усанд живж нас барсан хэрэг гарсан.

Талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхний нулимс гүйцэд хатаагүй байхад л дахин нэг хүүхэд тоглоомын талбайн савлуурт даруулж хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.

Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяраар Баянгол дүүргийн XV хороо, 1,000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын 23 дугаар байрны гаднах тоглоомын талбайд 12 настай охин савлуурт даруулж хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Осол болсон тоглоомын талбай руу очиход бүх тоглоомуудыг хураагаад аваад явчихсан, шороо бужигнаж байлаа.

XV хороо 23 дугаар байрны орчимд хүүхэд тоглох газар тун ховор юм. Халтар хултар будсан хашаа, том сагсны талбайгаас өөр тав тухтай салхилах цэвэр орчин энд алга. Осолд орсон охин Дөрөвдүгээр хорооллоос тоглохоор ирээд байжээ. Хүүхдийн тоглоомын савлуур дээр сууж ганц савлаад л даруулж унасан байна.

Бид охины аав Н. Сүрэнчулуунаас тодруулга авлаа.

-Охин тань савлуурт даруулж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэж сонслоо. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Манайх дөрөвдүгээр хороололд амьдардаг. Охин маань хүүхдийн баяраар эмээтэйгээ хамт Гуравдугаар хороолол руу ирж тоглохдоо савлуурт дарууллаа. Тархины яс нь цуурч, тархинд нь цус хурсан байна. Одоогоор хэвтрийн дэглэм сахиж байна.

-Тоглоомын талбайн гүйцэтгэгч компаниас тантай холбогдсон уу?

-Хоёр залуу ирж уулзаад охины маань биеийн байдлыг асуугаад явсан. Энэ талбай ашиглалтад ороод удаагүй юм билээ. Чанар муутай гүйцэтгэлээс нь болж охин маань амь насаа ч алдахад ойрхон байлаа. Гүйцэтгэгч компанийн төлөөлөл буруугаа хүлээж хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан.

-Гүйцэтгэгчээр нь ямар ямар компани ажилласан бэ?

-Энэ тухай надад огт мэдэгдээгүй. Хоёр залуу л ирж уулзсан. Ах нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Охин хагалгаанд ч орж магадгүй. Эмч нарын хурлаар шийдэгдэнэ” гэлээ.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТУХАЙН БАЙРНЫ СӨХ-Д ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ ГЭВ

Бид 23 дугаар байрны СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Отгонбаяраас тодруулга авлаа.


-Танай байрны хажууд тоглоомын талбайн савлуураас хүүхэд унаж хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Энэ сарын 1-нд хүүхдээ дагуулаад тоглоомын талбай руу очиход тойруулаад цагдаагийн тууз татчихсан байсан. Тухайн үед цаагуур наагуур нь хүүхдүүд гүйлдээд тоглож л байсан. Цагдаа нар ирээд ослын газрын зургуудыг дарчихаад “Одоо наад тоглоомуудаа хураа” гэж хэлээд явсан байна лээ.

-Энэ тоглоомын талбай хэзээ ашиглалтад орсон юм бэ?

-Манай байрны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбай байдаггүй байсан даа.

Хүүхдүүд шороон дээр л бужигнадаг байсан. Өнгөрсөн намар СӨХ-оос байрны урдах талбайг тохижуулахаар төлөвлөгөөг нь гаргаад ажил эхлэх гэж байхад л хүмүүс ирээд тоглоомын талбайг хэмжиж үзээд байсан юм.

Очоод лавлаж асуухад “Нийслэлээс төсөв тавьж байна, 30 сая төгрөгөөр танай байрны ойр орчмыг тохижуулна” гэж гэсэн юм. Сагсны талбайг будаж, жижиг гулсуурыг л 30 саяын төсвөөр хийнэ гэж байсан. Өнөөх гулсуур нь хоёр сарын өмнө ашиглалтад орсон. Сая бол сандалнуудынх нь түшлэг хугараад уначихсан, зарим нэг тоглоомууд нь эвдэрчихсэн байсан.

-Ямар компани гардаж гүйцэтгэсэн юм бол. Та бүхэнд хүлээлгэж өгсөн үү?

-Ямар компанийн гүйцэтгэгчээр ажилласныг нь сайн мэдэхгүй юм. Тоглоомын талбайн ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьж ажилласан. Гүйцэтгэл бол хангалтгүй байсан. Хүүхдийн дээрээс унасан савлуурыг газар ухалгүйгээр бетонд цутгаад л цементэн дээр тавьчихсан байсан. Чанар муутай тоглоомын талбай барьж байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг” гэсэн юм.

Ердөө хоёрхон сарын өмнө л 30 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж тохижуулсан тоглоомын талбайд өнөөдөр төмрийн үртэс ч алга. Хэдэн тийшээ хэмхэрч салж унасан тоглоомуудаа бүгдийг нь ачаад явсан талаар эндхийн оршин суугчид хэлж байна.

Манайд хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаг ч түүнийг мөрдөж ажилладаг байгууллага ховор гэнэ. Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэгч компаниуд нүглийн нүдийг гурилаар хуураад алга болж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

2020 он гарснаас хойш 451 хүүхэд биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ. Дээрх тоон үзүүлэлт тоглоомын талбайн чанар стандартад хатуу хяналт тавих цаг ирснийг илтгэж байгаа юм.

571 ТОГЛООМЫН ТАЛБАЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА ГЭВ

Бид энэ талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуулаас тодруулга авлаа.


-Тоглоомын талбайд хүүхэд унаж гэмтсэн тохиолдол ар араасаа бүртгэгдэж байна. Тоглоомын талбайд дагаж мөрддөг стандарт байдаг ч хэрэгжилт сул байдаг юм шиг?

-Өнгөрсөн жил хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан. Өмнө нь хүүхдийн тоглоомын талбайг хэрхэн тохижуулах, ямар тоглоом байх ёстой вэ гэдэгт нэгдсэн стандартгүй байсан. Тоглоомын талбай гэхээр өөртөө таалагдсан тоглоом авч тавиад хашаа татдаг. Үүнийгээ тоглоомын талбай гээд л явж байсан.

Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Стандарт хэмжил зүйн газраас хүүхдийн тоглоомын талбайн MNS6751 2019 стандартыг баталсан. Одоо тоглоомын талбай хүлээж авахдаа энэ стандартыг барьж ажиллаж байна.

-Өнгөрсөн жил баталсан тоглоомын талбайн стандартын хэрэгжилт хөрсөн дээрээ ямар байна вэ?

-Нийслэл хотын Стандартын аюулгүй байдлын газрыг шинээр байгуулсан. Тус байгууллагатай хамтарч Нийслэлийн мэргэжлийн хяналт болон манайх нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж байна.

Тоглоом нь стандартыг хангаж байна уу, хүүхдийн нас насанд тохирсон тоглоом байна уу гэдгийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар 571 тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Стандарттай болсноор бүх тоглоомын газар эзэнтэй болно. Тухайн тоглоомын талбай дээр хүүхэд тоглож байгаад гэмтэж бэртэх, магадгүй амь нас нь эрсдэх тохиолдолд хариуцлагыг тухайн талбайн өмчлөгч өөрөө хүлээнэ.

Тухайлбал, орон сууцны хорооллын тоглоомын талбай дээр хүүхэд бэртсэн тохиолдолд СӨХ хариуцлага хүлээнэ. Тиймээс тоглоомын талбайг жил бүр засварлаж, стандартын шаардлагыг хангуулах ёстой” гэсэн юм.

Хаа хамаагүй хараа хяналтгүй тоглоомын талбайнуудыг нэн даруй цэгцлэх цаг ирээд байна. Эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа тоглож буй орчныг хянаж шалгах шаардлагатай байгааг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд, түүн дотроо хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа болон хүүхдийн боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.

Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк хүүхдэд чиглэсэн “Хязгааргүй Мөрөөдөл” төслийнхөө хүрээнд гэртээ хөл хорионд байгаа зорилтот бүлгийн 10 мянган хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий халдварын эсрэг хүүхдэд зориулсан эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Хүүхдүүдэд бэлэг, тусламж түгээх энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын нийслэлийн болон орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд болон ХХБанкны ажилтнууд хамтран түгээсэн ба Дэлхийн зөн ОУБ-ын нарийвчилсан судалгааг үндэслэн, нийслэлийн 8-н дүүрэг болон орон нутаг дахь өрхийн орлогын түвшин бага айл өрхийн хүүхдүүдэд гэрт нь хүргэн өгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд баяр хөөр нэмлээ.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн орлого нь буураад буй жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Үндэсний үйлдвэрлэгч харилцагчдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх хүүхдэд түгээсэн багц бүтээгдэхүүн болох амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих витаминууд болон ундаа зэргийг дотооддоо үйлдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад амь биеэ үл хайрлан зүтгэж буй ЭМЯ-ны хамт олонд 40 сая төгрөгтэй тэнцэхүйц нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байсан. Мөн мөнхийн найрсаг хөрш БНХАУ-ын ард иргэдэд цар тахалтай тэмцэхэд нь зориулан 22,5 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ”-ийг хэрэгжүүлсээр байна.

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе.

Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл хийж байсан цэргийн алба хаагч нас баржээ

Тавантолгой дахь зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гарсан байсан алба хаагч ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Талийгаач нь 47 настай байсан бөгөөд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч цолтой байжээ.

Тэрээр бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа. Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим системд байршуулжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өчигдөр байршуулав.

Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.