Categories
мэдээ нийгэм

“G Time” сүлжээний хэргийн шүүхэд шилжүүлэх хугацааг сунгав

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлж, хянагдах хугацааг 30 хоногоор сунгалаа. Уг 586 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгч уншиж танилцах шаардлагатай байгаа тул ийнхүү Ерөнхий шүүгчийн захирамжаар сунгасан байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сарын 13-нд хүлээн авсан ба хэргийг хянаж байна.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал зохион байгууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа 27 байгууллагын 110 гаруй эмч, эм зүйч нарыг хамруулан мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн хяналтын хурал хийлээ.

Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар, анхан шат болон эмийн сангийн чанар хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхжаргал нар мансууруулах болон сэтгэц нөлөөт эмийн холбогдолтой тушаал, хууль, тогтоол, журмыг танилцуулсан байна.

Мөн энэ хүрээнд хууль тогтоомж, журмын хэрэгжилт болон тусгай хяналтын хуудсаар хэрхэн үнэлэх зэрэг олон талын мэдээлэл, зөвлөмжийг багтаасан сургалт зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд АМАРНА

Ирэх Баасан гараг буюу зургаадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна.

УСУГ-ын диспетчер “Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх байрууд амарна.

Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ” гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна.

Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн суралцах үйл явцыг дэмжих зөвлөмж

a777d77fdcd9deeeffe7603a169adee3.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, цахимаар сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ үед хамгийн ойрын “багш” нь эцэг, эхчүүд болсон. Тиймээс хүүхдийн хичээлийг хийлгэх, тэдний хөгжлийг дэмжих, хямарлыг даван туулах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.

Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэж, хуулийн заалтуудыг хүчингүй болголоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-06-03-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслан энэ зун ажиллахгүй

Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасны улмаас энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй болжээ.

Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Алтанзаяагаас тодруулахад, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан ажиллахгүй. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын зуслангийн холбоо болон зуслангийн удирдлагуудтай хэлэлцэж энэ цаг үед хүүхдийн зуслан ажиллах нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд зуслангууд ямар зохион байгуулалтаар хүүхдийг амруулах талаар түр журмыг батлаад байна. Харин жил бүр тогтмол амардаг хүүхдүүдэд чиглэсэн цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зуслангууд эхнээсээ цахим хөтөлбөрөө манай байгууллагад илгээгээд байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 194 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 194 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 181 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 352 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 194 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 187, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 2, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар хуучны эдлэл олборлон, тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид хуучны эдлэл тээвэрлэж явсан этгээдийг илрүүлсэн байна.

Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр өчигдөр 20:30 цагийн орчимд иргэн Э нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хуучны эдлэл /данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг/ олборлон тээвэрлэж явсан байна. Уг хэргийг тус нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна

Улсын хэмжээнд 6 дугаар сарын 2-ний байдлаар 321 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс 313.3 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 5.2 мянган га-д хүнсний ногоо, 7.7 мянган га-д малын тэжээл, 16.39 мянган га-д тосны ургамал, нийтдээ 363.4 мянган га-д тариалж, нийт тариалалт 73.4 хувьтай байна.

Тариалалт: үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 39.5 хувьтай байна.

Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалах юм.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд ААН, иргэд 36 мянган тонн, дотоодоосоо ХАА-г дэмжих сан болон Улсын нөөцийн салбарт 7.5 мянган тонн, импортоор ХААДС-гийн 5.0 мянган тонн, тариалан эрхэлдэг 5 ААН 735 тонн үр оруулж иржээ. Үүнээс дотоодоос 43.5 мянган тонн, импортоор 5.7 мянган тонн, нийтдээ 49.2 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлж 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.