Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-т зөрчлийн хэрэг нээжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын эзэмшил газарт байрлах нууранд 4 хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр осолдсон хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна. НМХГ-аас тухайн байршилд батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналтан доор явуулж байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ, Хан талст ХХК зэрэг оролцогч нараас тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

ХХЗХ: Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн сурталчилгаа явуулахгүй байхыг зөвлөж байна

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газраас веб сайтын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж гаргасныг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчдэд зориулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн зөвлөмж гарлаа. Энэхүү зөвлөмжид Шингэрүүлсэн шатдаг хий хангагч, хэрэглэгчид хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулах, аюулгүй ажиллагаагаа хангах тусгажээ.

Тухайлбал, хоёроос дээш давхар барилгад шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг байрлуулж, хадгалахыг хориглодог байна. Хэрэв нийтийн болон орон сууцыг шатдаг хийгээр хангах шаардлагатай болвол Барилгын норм ба дүрэм-д тусгасан холбогдох заалтуудыг үндэслэх нь зүйтэй аж. Мөн нийтийн хоолны газруудын шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах тогооч нарыг сургалтад жилд нэгээс доошгүй удаа сургалтад хамруулах шаардлагатай юм байна.

Шингэрүүлсэн шатдаг хий байрлуулсан өрөө тасалгааны стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагааны зааварчилга, хий алдалтыг мэдрэгч дохиолол зэргийг байрлуулах зэрэг нь эд хөрөнгө болоод хүний амь нас эрстэх аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ, ДЭМБ-аас коронавирусийн оношлуур, амьсгалын аппарат хүлээлгэн өглөө

НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас коронавирусний эрсдэлээс сэргийлэхэд Монгол Улсад туслах зорилгоор 428 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олголоо. Үүнд амьсгалын аппарат, эмнэлгийн зориулалттай амны хаалт, лабораторийн оношлуур болон бусад тоног төхөөрөмжийг хүлээж авлаа. Тусламжийг НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд өчигдөр гардууллаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Коронавируст цар тахал дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнд халдварласан энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. ДЭМБ-аас бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтарч ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

21-ний чартер нислэгээр АНУ-д үзүүлэх тусламжийг хүргэнэ

МИАТ" ТӨХК Малайз, АНУ-ын авиа компанитай электрон тийзийн гэрээ ...

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос энэ сард хийх чартер нислэгийн хуваарийг гаргасан. Хуваарь ёсоор энэ сарын 21-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу чартер нислэг хийнэ. Уг нислэгээр Монгол Улсаас АНУ-д үзүүлэх нэг сая ам.долларын тусламжийг хүргэх юм. Мөн уг нислэгээр 250-260 иргэнээ авчрах аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав.2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зургийн даалгаварыг батлуулаад байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гараад байна. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дүгээр захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байна.Энэ ажил иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж үр дүнд хүрэх учиртай.Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээгээд байна” гэв.

Шадивлан зуслангийн тухайд 896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Нийт 65 албан хаагчид оролцож байна.Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлгөөнт тоглоом

Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, алжаал тайлах, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм баримтлахад суралцах зэрэг олон талын ач хобогдолтой. Технологижсон өнөө цагт хүүхдүүд компьютер, зурагтын урд олон цагаар суух, утсаа удаан үзэж сууж, хэвтэж л чөлөөт цагаа өнгөрүүлэх болсон. Хөл хорионы өдрүүдэд гадуур чөлөөтэй явж, цэцэрлэгт хүрээлэн, парк орох боломжгүй, гэртээ уйдаж суугаа бяцхан уншигчдадаа хөдөлгөөнт тоглоомуудыг танилцуулж байна. Гэртээ, хашаандаа, тоглоомын талбай дээр тоглох боломжтой хэд хэдэн тоглоом зааж өгье. Аав ээж, ах эгч нар нь ч мөн оролцоод хамтдаа хөгжилдөнгөө хөдөлгөөний дутагдлаас сэргийлээрэй.


1. БОР ШУВУУ

Өндөрлөг газар дээрээс үсэрч буух, буцаад гарах, тарж гүйх зэрэгт суралцана. Хүүхдүүд бага зэргийн өндөрлөсөн (5-10 см өндөртэй) урт сандал, банз, модны тайрдас дээр зогсоно. Тоглоомыг удирдан явуулах хүн “Гадаа нар гарлаа, бор шувуунууд үүрнээсээ гарч үр тариа олж идэж байна” гэж хэлнэ. Хүүхдүүд өндөрлөгөөс буун тарж зарим нь газар дээр өвдөглөж гараараа газар дээр хуруугаараа тоншиж шувуу тоншиж байгаа шиг дүр үзүүлнэ.Бороо орлоо бүх шувуу үүр рүүгээ нислээ” гэж хэлэхэд хүүхдүүд буцаж өөрсдийн байрандаа очно. Яаж зөөлөн буух, өндөрлөг дээр буцаж яаж гарах зэргийг зааж өгөх хэрэгтэй. Олон дахин давтан тоглосны дараа тоглоомыг зөвхөн “нар”, “бороо” гэж нэг үгээр удирдаарай.

2. БУДАГ

Энэ нь хүүхдүүдийг авхаалж самбаатай болгох, хурдан шалмаг хөдөлгөөнтэй болгох зорилготой тоглоом юм. Хүүхдүүд дундаас нэг нь чоно болж бусад нь нэг нэг өнгө оноож авна. Бас хоёр газрыг үүр болгон тэмдэглэх хэрэгтэй. Ингээд чоно болсон хүүхэд үүрэндээ байгаа будагнууд дээр ирээд “Тог тог тог” гэж хэлэхэд тоглоом удирдаж байгаа хүн “Хэн бэ?” гэж асууна. Хариуд нь чоно “Уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно байна аа” гэхэд будагнууд “Яах гэсэн юм бэ?” гэнэ. Чоно “Будаг авъя” гэхэд” Ямар өнгийн будаг вэ? гэж өөдөөс нь асууна. Ингээд чоно өнгийг хэлээд “Хэд вэ?” гэж авах гэж байгаа будагнаас асуухад будаг нэг тоо хэлнэ. Тоглоомын удирдагч хэлсэн тоогоор нь чонын алган дээр зөөлөн алгадаж байх хооронд будаг нөгөө үүр лүүгээ зугтана. Чоно алган дээрээ алгадуулж дуусаад будгийг хөөнө. Хоёр үүрний хоорондох зай хол байх тусам илүү их хөдөлгөөн хийж, гүйнэ гэсэн үг.

3. Атом, молекул

Хүүхдүүд тарж зогсоно. Тоглоомын удирдагч атом молекул төд гэж хэлэхэд хэлсэн тоогоор нь хоорондоо нийлж, сондгойрсон нь тоглоомоос хасагдана. Жишээ нь, атом молекул гурав гэвэл гурав гурваараа нийлнэ гэсэн үг. Тоглоомыг удирдан явууж байгаа хүн хүүхдүүдийн тоог харж байгаад мэдрэмжтэйгээр, аль болох хөгжилтэй байлгах талаас нь тоогоо хэлдэг. Хүүхдүүд хоорондоо нийлэх гэж шуугилдаж, шахалдаж хөл хөгжөөн үүсдэг болохоор маш сонирхолтой. Атом молекул 0 гэж хэлэхэд хөдлөхгүй байрандаа зогсох ёстой. Бусадтайгаа нийлэх гэж хөдөлгөөн хийвэл “Зангалаа” гэж үзээд тоглоомноос хасдаг дүрэмтэй.

4. НУУГДАЖ ТОГЛОХ

Нэг хүүхэд үлдээд бусад нь тарж нуугдана. Үлдсэн хүүхэд өөр өрөөнд орох, эсвэл буруу харж зогсох гэх мэтээр өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Тэгж байхдаа “Болсон уу?” гэж асуухад нуугдаж амжаагүй хүүхэд нь “Болоогүй ээ гэж хариулна. Ингээд бүгд нуугдаж дуусмагц “Болсон уу?” гэж асуухад хариулах хүнгүй үлдэнэ. Олох хүүхэд бүгд нуугдчихсан байна гэж ойлгоод хайж эхэлнэ. Олдоогүй хүүхэд нь ялагч болно оо гэсэн үг. Нуугдаж тоглох бас нэг өөр арга байдаг нь эд зүйл нуух. Ямар нэгэн эд зүйл, тоглоомыг нууна. Олох хүүхэд эд зүйлийг хайж байх хооронд нуусан хүүхэд нь тусламж үзүүлнэ. Нуусан зүйл рүү ойртвол халуун байна гэж, холдоод байвал хүйтэн байна гэж хэлж өгч тусалдаг.

5.ЖИРТА

Шохойгоор газар дээр тоотой хөлөг зураад нүд нүдэнд нь үсэрч тоглодог тоглоом. Тоглоомын хүүг өнхрөхгүй, хүнд зүйлээр хийдэг. Зузаан шилний хэлтэрхий, хавтгай чулуу, тосны хавтгай хайрцаг гэх мэт юу ч ашиглаж болно. Бид багадаа ногоон өнгийн зузаан шил гэх мэт жиртаны хүү болгож ашиглах зүйлтэй тааралдвал авч хадгалдаг байлаа.

6. АЛТАН ЗАГАС

Гадаа шороон дээр том тойрог зурна. Дотор нь хүүхдүүд орж зогсоод, тойргийн хоёр талд нэг нэг хүүхэд зогсоно. Тойрог нь загасны хорго, доторх хүүхдүүд нь загаснууд, харин хоёр талд зогсоо хоёр хүүхэд нь эмгэн, өвгөн хоёр загас барихаар зогсож байгаа гэж төсөөлөөрэй. Эмгэн, өвгөн хоёр жижиг зөөлөн бөмбөгөөр доторх хүүхдүүдийг цохиж онохыг хичээнэ. Оносон хүүхдийг тойргоос гаргасаар оногдоогүй үлдсэн сүүлийн хоёр хүүхэд эмгэн өвгөн хоёр болж солигдоно.

7. ЦАГААН ТЭМЭЭЦЭХ

Хүүхдүүд нуруу, нуруунаасаа барьж цувж зогсоно. Хамгийн урд зогсож байгаа нь буур, хамгийн хойно байгаа нь сүргийн хамгийн отгон ботго болно. Нэг хүүхэд чонын дүрд тоглоно. Чоно ирээд “Цагаан тэмээ, цагаан тэмээ ноосноосоо” гэж хэлнэ. Буур хариуд нь “Ноос байхгүй ээ” гэхэд чоно “Ноосоо яагаа вэ?” гэж асуудаг. “Ширмэл ширээд ширээ бөхөндөө углачихсан юм” гэж буурыг хэлэхэд нь чоно “Аа тийм үү. Тэгвэл отгон ботгыг чинь иднэ дээ” гэж хэлээд хамгийн хойно байгаа ботгыг барьж авахаар дайрна. Ингэхэд нь хүүхдүүд эвсэлтэй хөдөлгөөнөөр отгон ботгоо хамгаалж чоныг биед нь хүргэхгүйн төлөө тэмцэх юм. Хөдөлж байхдаа дундуураа тасарч болохгүй.

8. ЧОНО ТАРВАГАЦАХ

Хоёр үүр бэлдэж, тэмдэг тавина. Нэг хүүхэд чонын дүрд орж өөрийнхөө үүрэнд зогсоно. Тарваганууд хоёр, чоно нэг үүртэй байх ёстой. Тарвага болж буй хүүхдүүд чонон дээр очиж өднө. “Чоно гуай, чоно гуай цавуугаа өгөөч?” гэж асуухад чоно “Цавуугаар яах нь вэ?” гэнэ. Тарваганууд “Нум сум наая” гэж хэлэхэд чоно өөдөөс нь “Нум сумаар яах нь вэ” гэж асууна. Харин тарваганууд “Чонын толгойг хага харвая” гэж хэлээд зугтах хэрэгтэй. Чоно тарвагануудыг хөөж, үүрэнд нь оруулахгүй барьж авах ба тарваганууд тоглоомыг сонирхолтой болгох үүднээс баригдан алдах, тойрч зугтаах гэх мэт аргуудыг хэрэглэж болдог.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжлээ

А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг ...

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Энэтхэгийн онгоцоор ирсэн онгоцны үйлчлэгч, зорчигч, ажилчид гээд нийт 259 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос халдвар илрээгүй. Мөн гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Энэ нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд. Батлах хамгаалахын сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. 88 хүний биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 151 хүн байна, тандалт, судалгаа эмчилгээ үргэлжилж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

“Аавын тухай дуун” булангийн нэрээ “Аавын нөмөр”-ийг уншиж суугаад олсон

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


“ …26 |1936| оны дундуур уран сайхны улс төрийн зөвлөлөөс… улс хувьсгалын 15 жилийн ойд зориулж зарласан уран зохиол, яруу найруулгын уралдаанд хот хөдөөгийн 17 авьяастан оролцсоноос нэгдүгээр зэрэгт орсон Т.Нацагдорж, Цэвэгмид, Пэрлээ, даржаа нарт “ардын уран зохиолч” цол олгожээ…” гээд сонин баримтууд уншлаа, цаашаа ч бас бидний машид сайн мэддэг зохиолчдын нэрс гарч байна…

-Энэ бол Монголын уран зохиолын түүхнээ бага Нацагдорж гэж алдаршин үлдсэн Т.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бичсэн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаярын Уран сайхны Зөвлөлийн “Ардын уран зохиолч” Төмөрийн Нацагдорж өгүүллийн хэсэг л дээ. Ер нь их сонирхолтой өгүүлэл. Манай сэтгүүл гарсан цагаасаа л зохиолчдынхоо ойн жилд зориулсан ийм эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг мэргэжлийн судлаач, эрдэмтдээр бичүүлэн нийтэлдэг юм. Энэ жил гэхэд л олон зохиолчдын ой тохионо. Хаврын дугаартаа бид Л.Ванганы тухай тавьсан, мэндэлсний 100 жил нь энэ онд тохиож байгаа энэ аугаа хүний тухай Зохиолчдын байгууллагууд ер нь дуугарсангүй. “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ жил мэндэлсний 100, 90 жил нь тохиож байгаа уран зохиолын нэрт шүүмжлэгч нар болох Г.Жамсранжав, Ц.Хасбаатарын нарын тухай тавина. Энэ жил бас шог зохиолч Ж.Барамсайн 70, яруу найрагч, 80-аад оныхны нэртэй төлөөлөгч С.Батмөнхийн маань 60 жил бас тохионо… Энэ мэтчилэн нэрлэвэл зохиолчдын олон ой бий…

-Зохиолчдын мэндэлсний ой гэснээс, ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх жил тохионо. Дээр ч бас улс хувьсгалын 15 ойд зориулсан уран зохиолын уралдааны тухай сонирхолтой баримт хэллээ.

-За чи ёстой чухал санаа хэллээ дээ, төр засгаас ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулж уран зохиолын уралдаан зарлаасай, төрөл бүр дээр нь зарлаасай, сайхан уламжлал ч бий шүү дээ, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн” романууд ийм л уралдаанаас төрсөн шүү дээ, “Есөн эрдэнийн эх орон” найраглал ч энэ л уралдаанаас төрсөн байдаг, С. Пүрэвийн “Уулын намар”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” зэрэг туужууд ч бас ийм л уралдаанаас гарчээ, Олон сайхан дуунууд ч бий… Жүжиг, өгүүллэгүүд ч бас бий…

-Зохиолчдынхоо урмыг бадрааж, онгодыг нь дуудсан томоос том бай шагналтай уран зохиолын уралдаан төр засгаас зарлах байлгүй дээ.

-Ерөөл орших болтугай…Тэгвэл шилдэг бүтээлийнх нь дээжсээс уншигчдадаа хүргэхэд хуудсаа харамгүй зориулна даа. Ер нь шилдгийн шилдэг туурвилаар л дугаар бүрээ бэлтгэх гэж сэтгүүлийн хамт олон минь хичээдэг юм. Энэ дугаарт гэхэд л 1901 онд уран зохиолын анхны Нобелийн шагналыг хүртсэн Францын яруу найрагч Сюлли Прюдомын намтар, шүлгүүдээс нь орууллаа. Бэлтгэж ирүүлсэн хүн нь Францад амьдрагч, орчуулагч Ш.Майцэцэг. Гадаадад суугаа оюунлаг Монголчууд сэтгүүлийг минь дэмжихийн зэрэгцээ уран бүтээл, орчуулгаасаа ирүүлж байдагт уншигчид минь баяртай байдаг. “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” буланд мөн л Францад амьдарч, Монголын уран зохиолоо Францын уншигчдад хүргэж байгаа, авьяаслаг залуу орчуулагч Р.Мөнхзулын орчуулгаар нэрт яруу найрагч Поль Элуарын шүлэг орсон. Туркийн зохиолч Азиз Несины “Бид бүгд залуудаа яруу найраг шохоорхдог байсан…” өгүүллэг ч бас сонирхолтой шүү.

-Хорин зургаа дахь дугаарт хэд хэдэн шинэ булан шинээр нээгджээ. бас сэтгүүлийн шилэн дээр 26 гэсэн тоо тавигдчихаж…

-Чи овоо гярхай юм. Ер нь уншигчид минь ажигласан байх, тийм шүү, гурвын гурван шинэ булан нээгдсэн. Эхнийх нь “ Сонгодог уран зураг” булан. Энэ буланг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэн байнга хөтлөх юм. Хамгийн эхний бичвэр нь: “Алтан даашинзтай бүсгүй”.Түүний уран зургийн тухай эсээнүүд танин мэдэхүйн өвөрмөц гаргалгаатай, эгэл энгийн өгүүлэмжтэй, зураг бүтсэн түүхээр аялуулах өөрийн гэх зам зөрөгтэй, уншигчийг мөнөөх уран зургийн эд эс болтол нь татах увдистай, яруу сайхны таашаал цэнгэлийг эдлүүлэх тарнитай байдаг. Хоёр дахь булан нь “Аавын тухай дуун” булан. Энэ буланг чиний “Аавын нөмөр” дурсамжаар эхэлсэндээ баяртай байна. Чамд баярлалаа. Хүн бүрийн сэтгэл дотор аавын тухай дуун насан туршид нь эгшиглэж амьдрахуйн утга тарнийг шившиж байдгийг эгэл энгийн хэрнээ тод яруугаар бичсэн шүү, Чи. “Өдрийн сонин”-оос “Аавын нөмөр”-ийг уншиж суугаад булангийн нэрээ олсон. Одоогооор гэхэд л зохиолчдоос “Аавын тухай дуун” буланд хэд хэдэн бичвэр ирээд байна. Уг нь ирэх дугаартаа “Ээжийн тухай эгшиглэн” булангаа эхэлье гэж бодсон юм, аа. Тэгсэн “Аавын тухай дуун” тасрахгүй бололтой. Гурав дахь нь “Зориулалт шүлэг” булан. Зохиолч, яруу найрагчдын бие биедээ зориулж бичсэн шүлгүүд орж байх юм. Анхных нь яруу найрагч Г.Бадамын До.Цэнджав, Ц.Чимиддорж нарт бичсэн шүлгүүд оров шүү. Хавтасны шил дээрээ дугаараа тавьж эхэлсэн, анхнаасаа л тавьдаг байж гэж бид хожимдон гэмшицгээсэн. Гэмшил бол ариусал. Номын сан дотор ирийсэн 25 дугаараа хараад л ар шил дээр нь дугаар байх хэрэгтэй юм байна гэж бодсон л доо…Одоо цаашдаа ар шилэн дээр нь дугаар тавигдаад явна. Захиалга олшроод, хэвлэлтийн зардлаасаа илүү мөнгө олоод, баян болохоороо эхний хорин таван дугаараа цөөн хувь хэвлүүлж, шилэн дээр нь тоогоо гүйцээж тавина даа.

-Тууж, өгүүллэг, яруу найраг, онол, судлал, шүүмж, монгол туургатны яруу найраг, захидал,сүүтэй дөрөө гээд уламжлалт байнгын булангууд бүгд байна, эдгээрээс онцолбол?

-Аль бүхнийг онцлолтой билээ… М.Цэдэндорж найрагчаас Ло.Нямаад бичсэн захидал байна, Б.Ренчин, Д.Пүрэвдорж, Д.Урианхай, Х.Байыт нарын шүлгүүдийг бол онцолно шүү. Яруу найрагч Ч.Пүрэвдоржийн “Короногийн хоригдол” бүлэг шүлгүүд тун сонирхолтой. Уран зохиолын шинжээч Г.Батсуурийн шинэ шүүмжийг орхиж үл болмуй… “Савдгийн хараал” шинэ туужийг уншаарай…. Дугаарын онцлох зохиолчоороо Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийг, онцлох номоороо Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, доктор, профессор А.Шагдарсүрэнгийн “Далдугаар зөрлөг” гурван ботийг онцоллоо…

-Танд баярлалаа…

Төгсгөлд нь нэг мэдээлэл хэлье. “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн гуравдугаар улирлын захиалга эх орон даяар эхэлж байгааг дуулгая.


Categories
мэдээ нийгэм

Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлалаа

Франц улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын төлөөлөл “Сэтгэлийн өргөл” аяны хүрээнд цуглуулсан 5,720 евро буюу 18.3 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өглөө.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны харилцааг улам өргөжүүлэх зорилго бүхий “Умардын монголчууд” ТББ нь шинэ коронавирусийн цар тахал дэлхийн улс орнуудад тархаад буй энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, олон монгол иргэнээ эмчлэн эдгээж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн дэм болохоор ийнхүү хандивын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хандивын мөнгийг шилэн байдлаар цуглуулж, Монгол руу шилжүүлэхэд Франц улс дахь ЭСЯ-ны хамт олон тусалсан бөгөөд тус ТББ-ын төлөөлөл болох МУИС-ийн багш Б.Алтангүл болон Д.Ундрах нар ийнхүү ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Шинэ коронавирусийн халдварыг иргэдийнхээ дунд алдуулахгүй тулд, өвдсөн иргэдээ эмчлэхийн тулд цаг нар, нойр хойлоо умартан ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийлсэн юм.