Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна.

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:

  • Хонины ястай мах-6500 төг
  • Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,

Хаяг, байршил

Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн

Хяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/

1

БГД 2-р хороо КFC-ийн баруун талд

Монгол тогоруу трейд ХХК

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БГДЦХ-1,2

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв

БГД 20-р хороо Хархорин зах

Цэц манхан ХХК

“Баян тахилгат” худалдааны төв

БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд

Өлзийт тал ХХК

БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд

Цэц манхан ХХК

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/

2

“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв

БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БЗДЦХ-1,2,3

“Скай хайпермаркет” ХХК

БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

Цамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХК

БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХК

БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/

3

“Алтжин санаа” ХХК

ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ЧДЦХ-1,2

Ванхүү ХХК

ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд

ХКҮ ХХК

“Амин хүнс” ХХК

ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд

Мах импекс ХХК

“Синго” ХХК

ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

ХКҮ ХХК

Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/

4

“Говь түшээ” ХХК

СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХК

СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд

Монгол эко мах ХХК

Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/

5

СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв

СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд

Соотон ХХК

“Ариунгүнгэрваа” ХХК

СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/

6

“Комит сервис” ХХК

Лавай худалдааны төвийн гадна талбайд

Комит сервис ХХК

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХК

ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд

Монгол Тогоруу Трейд ХХК

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Ном, дэвтэр, флаш зэргийг хоорондоо солилцохгүй байхыг анхааруулж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрөөс эхлээд хоёроос дээш ...

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Шинээр бүртгэгдсэн Тажикстан улсад дөрвөн сарын хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 15 тохиолдол болжээ. ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл нь хамт олон, ажлын байр дээрээ халдвар тархаах явдал бүх өвчлөлийн 40 хувийг эзэлж байна гэж үзсэн. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас байгууллагуудыг COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийн зөвлөмжийг гаргаад байна.

Үүнд:

  • Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр, цөөн цагаар хичээллэх,
  • Аль болох цахимаар мэдээлэл хийх,
  • Ширээнүүдийн хоорондын зайг 1.5 метрт байрлуулах,
  • Ном, дэвтэр, флаш зэргийг хоорондоо солилцохгүй,
  • Анги, танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх,
  • Анги, танхимд хооллохгүй байх зэргийг багтаасан.

Мөн хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, дагуулж явах шаардлагатай бол амны хаалт заавал зүүлгэх хэрэгтэйг дахин сануулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

GJ1A0896-6phdt7jc02msv15yl5m8m8snbae2g816dtmd1b5j8lc-6s19ply88gj76z7h1uk302l1vdrefogii7org6yy0xs-1-6urp42hx8q99eoe8lq99eznr1vuu2n6x93nniqa8ym8.jpg

Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө үү

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

Москва хорооллын урд талын замыг өнөө орой хаана

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна.

Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэнэ.

Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дулааны шугам угсралтын ажлыг “Хасу мегаватт” ХХК хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байна

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын 74 хүн /Үүнд Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц багтсан/
  • Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.

Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ. Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна. Франкфуртийн онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул сайн сайн хичээх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2020.04.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

Мөн Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн талаар төсөл санаачлагч дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлэв.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан, түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нөхцөл байдлыг судалж үзсэн. Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороотой зөвшилцсөн. Энэ үндсэн дээр Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон асуудлыг 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар зохицуулах нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь аль нэг намын өмчлөлийн асуудал биш улс төрийн зөвшилцөл, ард иргэдийн өргөн оролцоо, эрдэмтэн судлаачдын судалгаа нотолгоонд тулгуурласан нийтийн зөвшилцлийн баримт бичиг гэдгийг анхаарах нь чухал юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс 46 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хоёр анхдагч хуулийг шинээр батлах шаардлага үүсэж байгаа. Энэ хүрээнд өргөн баригдсан хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ төсөл юм. Мөн Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг томоохон хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд хэлэлцэгдэж, Улсын Их Хурал шахуу ажиллаж байна. Гэхдээ хууль хооронд давхардал хийдэл гаргахгүй байхад анхаарна, энэ чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь Үндсэн хуулийн адил хүчинтэй байхаар хуульчлагдсан. Энэ хуулиар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заасан байгаа. Энэ ажил хийгдэж байна. Иймээс Засгийн газартай холбоотой асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар энэ нь ямар нэг маргаангүй асуудал гэсэн тайлбар өгөв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ОРОН НУТАГ УЛСТӨРЖИЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ТӨСВИЙН ЭРХ МЭДЭЛ ОЛГОНО

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд төсөл нь 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдэж байгаа аж.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг орон нутаг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг хуулийн төсөлд гол зарчим болгосон. Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж байхад анхаарсан. Мөн аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сумд хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байх зарчмыг төсөлд тусгажээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох юм байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг “Засаг захиргааны шинжтэй” зарим чиг үүргийг хэрхэн шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоож өгчээ. корп

Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох, шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулж өгсөн байна. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулахаар зохицуулжээ.

Мөн орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Үг хэлж, асуулт асууж тодруулсан гишүүд орон нутаг дахь улстөржилтийг зогсоох үүднээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улс төрийн намын бүлэг байгуулахыг хориглох, сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байх зэрэг чухал зохицуулалт оруулсныг онцолж байв. Мөн орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тодорхой чиг үүргийг шилжүүлэх замаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд туссан нь зөв зүйтэй болсныг хэлж байв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ХУУЛИЙН
ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ

Үргэлжлүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын санал, дүгнэлтийг танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхийг дэмжив.

Төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэх, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмэх санал дэмжигдэв.

Түүнчлэн Байнгын хорооноос дэмжээгүй саналууд болон ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам” гэснийг “Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн яам” гэж өөрчлөхөөр тогтов. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

​АЖЛЫН БАЙРАНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID19)-ЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
1.3. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. “Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
2.2. “Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
2.3. “Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилсон байна.
3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829) дугаарын утсанд дуудлага өгнө.
3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
3.5. Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
3.6. Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ.

Тус системийг “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн бөгөөд системд бүх шатны Онцгой комиссын штаб холбогдож, сургалт дадлагыг цахимаар тогтмол зохион байгуулах боломжтой боллоо.

Мөн гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликэйшныг боловсруулан нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Өчигдөр өдрийн байдлаар зарим голуудын эх болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байгаа.

Мөсний үзэгдэл идэвхижиж мөс өргөгдөн хэврэгшиж байгаа аж. Иймд тул ард иргэд мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анх