Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийн үзэл баримтлалд, “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төмс, байцаа, манжин, лууван, сонгины импортын хүнсний ногооны татварын хувь хэмжээг жил бүр нэмнэ” хэмээн дурджээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, “Энэ тогтоолын гурав дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрт нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг батлан хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болох гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон олонх нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Франц улсын иргэн маргааш нутаг буцна

Мэдээ.МН

Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа явах ажээ. Тэрээр гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдон ХӨСҮТ-д нийт 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрэн өнгөрсөн сарын 26-нд эмнэлгээс гарч, “Энхсаран” сувилалд тусгаарлалтанд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталлаа. УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль батлагдсанаар, Төрийн аудитын байгууллагын шалгах ажлыг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгааг хангаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан багасах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болно. Ингэснээр, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрт хамруулна

Монгол Улсын Их Хурлын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан өнөөдөр (2020.05.01) УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон нийтийн дунд сошиал орчинг хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих зохицуулалт байгаа мэтээр буруу ташаа ойлголт явсан. Хуулийн 14.2-т “Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ” гэсэн зохицуулалт орсноос биш хааж боосон заалт байхгүй. Харин цар тахалтай холбоотой худал мэдээлэл олон нийтэд түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцно. Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шаардлага үүсэж байгаа учраас олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгасан” гэв.

Мөн уг хуульд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулж, төсөв, санхүүгийн онцгой эрхийг Засгийн газарт олгохоор заажээ. Тодруулбал, шаардлагатай нөхцөлд батлагдсан төсвийг нэмэгдүүлэхгүйгээр дотооддоо төсвийн зохицуулалтыг хийх эрх мэдлийг Засгийн газарт олгосон бөгөөд УИХ-аас Түр хороо байгуулж, хяналт тавихаар тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу нийгэм, эдийн засгийн холбогдох зохицуулалтуудыг нэмж, хууль хоорондын болон хүний эрхийн зөрчил гаргахгүйн тулд энэхүү нэг удаагийн хуулийг баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ.

Хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгасан байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлах юм байна.

•Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш байх,

•Шуурхай, ил тод, хариуцлагатай байх,

•Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх,

•Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах,

•Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,

•Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авч ажиллах зэрэг багтжээ.

Categories
мэдээ нийгэм

​​Соёмботой ууланд дахин гал гарчээ

Соёмботой уулыг “Аялж уул” компани ухаж эхэлжээСоёмботой уулын зүүн талд өнөөдөр дахин гал гарчээ. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын албаны 37, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дөрөв, ойн хээрийн эргүүлийн дөрвөн ажилтан нийт 60 гаруй хүн ажиллаж, 13.18 цагт цурманд оруулжээ. Түймэр нийт 1.5 га талбайг хамарсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Номин холдинг” компани жижиг компаниудыг залгиж байна!?

Монгол Улсад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг бол “Номин холдинг” компани. Тус компанийн цахим хуудас дахь танилцуулгаар худалдаа, инженеринг, санхүү даатгал, үйлчилгээ зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг аж. Энэ үйлчилгээ бүр нь дотроо бас салбарлаж, дахин хэд хэдэн төрөлд хуваагдаж харагдана.

Энэ бол “Номин холдинг” компани Монголын худалдаа, үйлчилгээний зах зээлд ямар том орон зайг эзэлж буйг бэлэхнээ харуулна. Зах зээлийн зарчмаар ч тэр, нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр ийм том компани улсдаа үлгэр жишээ үйл ажиллагаатай байх учиртай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тус компанийн үйл ажиллагааны талаар сайн гэхээс саар мэдээлэл, иргэдийн гомдол бухимдал л дуулдах болоод удлаа.

Үүний хамгийн тод жишээ бол Улсын их дэлгүүрийн 40 гаруй мянган жижиг хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн асуудал юм. Хотын төвийн байрлалд олон арван жил үйл ажиллагаа явуулж ирсэн Улсын их дэлгүүр өнөө хэр алдагдалтай ажилладаг. Тэр хэрээр олон мянган хувьцаа эзэмшигчдэдээ хэзээ ч ногдол ашиг өгч байгаагүй нь нэлээд хэдэн жилийн өмнөөс маргаан дагуулсаар ирсэн. Гэтэл энэ бүхний цаад хэргийн эзэн нь “Номин холдинг” байсныг холбогдох мэргэжлийн, хуулийн байгууллага тогтоогоод буй. Өөрөөр хэлбэл, Улсын их дэлгүүрийн бүхий л ашиг “Номинг холдинг”-ийн олон жижиг компаниудаар угаагдаж, эцэст нь зохиомлоор алдагдалтай ажилладаг болгож нийгэмд харагдуулдаг, хувьцаа эзэмшигчдээ хохироодог байсан болж таарсан. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын багийнхан тогтоож, бүр хэдэн тэрбумаар ашигтай ажиллах тооцоог ч гаргаж ирсэн байдаг. Уг асуудал одоо шүүхийн шатанд хүрчихээд буй.

“Номин холдинг”-д хаягласан асуудал ингээд дуусдаггүй

Ялангуяа “Номин” сүлжээ дэлгүүрт хаягласан иргэдийн гомдол байсхийгээд л ШӨХТГ-т очсон дуулддаг. “Номин” сүлжээ дэлгүүр зөвхөн иргэдийг хохироогоод дуусахгүй сүүлийн үед жижиг компаниудын үйл ажиллагааг булаадаг болжээ. Үүнийг батлах цөөн хэдэн жишээ дурдахад хангалттай.

“Номин холдинг”-ийн “Номин” супер маркетуудаар “Эрдэм газ” нэртэй хайрцаг сав баглаатай ахуйн газ худалдаалагддаг. Харин дотор нь “Sun” нэртэй өөр газ худалдан авагчдын гар дээр очдог. Тооцооны хуудас дээр ч “Sun” нэрээр гарч ирдэг. Гэтэл уг “Sun” газ нь БНСУ-ын брэнд бүтээгдэхүүн юм байна.

Уг бүтээгдэхүүнийг “Мөнзөв” компани 2004 оноос хойш албан ёсны гэрээт борлуулагчаар импортлон оруулж ирэн Монголд худалдаалж эхэлжээ. Хөгжингүй улсын том брэндийн бүтээгдэхүүн учраас чанарын хувьд олон жилийн туршид асуудал гарч байгаагүй, худалдан авагчдаа нэгэнт олчихсон брэнд юм байна.

Гэтэл сүүлийн үед “Мөнзөв” компани дээр гомдол мэдүүлэн очих иргэд нэмэгдэх болж. “Танай импортолж оруулж ирдэг газ чанарын шаардлага хангахгүй байна” гэсэн нэг бус нэлээд олон гомдол иржээ. Гомдлын мөрөөр баримт мэдээллийг нь шалгахад “Мөнзөв” компаниас бус “Номин” супер маркетаас худалдан авсан “Sun” газны гомдол болж таарчээ.

Гадаадын брэнд бүтээгдэхүүнийг нэг л компани оруулж ирнэ гэсэн хатуу шаардлага манай зах зээлд байхгүй. Тиймээс “Номин” ч БНСУ-ын брэнд бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалах болсон байж болох юм. Гэвч “Мөнзөв” компанийн зүгээс түнш компаниас тодруулга хийхэд “Зөвхөн танай компанитай олон жилийн турш харьцаж ирсэн. “Номин холдинг” компанитай харьцдаггүй” гэж мэдэгдээд байгаа аж.

Угтаа бол “Номин холдинг” компани дотоодод газ үйлдвэрлэдэг юм байна. Түүндээ “Sun” брэндийн хаяг шошгыг ашиглан нэрлээд, гадна сав баглаа боодлоо “Эрдэм газ” гэж худалдаалдаг тухай баттай эх сурвалж хэлж байна.

Тиймээс “Мөнзөв” компанийн зүгээс энэ явдлыг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, шударга бус өрсөлдөөн хэмээн үзэж байгаа аж. Түүгээр зогсохгүй олон жилийн турш гадны брэнд бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэн хэрэглэгчдээ татсан компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол даяар олон салбарт үйлчилгээтэй том компани булаан авсан үйлдэл нь жижиг компанид томоохон эрсдэл учруулж буйг ч хэлж байлаа. Өрсөлдөөний тухай хуулийн долдугаар зүйлд монопол компанийн үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн байдаг. Тус зүйлийн 7.1.4-д монопол компани нь бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулахыг хориглоно гэж заажээ. Гэвч энэ тохиолдолд хуулийн тус заалт ноцтой зөрчигдсөн харагдаж байна.

“Номин холдинг” компани сүлжээ дэлгүүрүүдээ Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт ч шинээр байгуулах болжээ. Хөдөө орон нутгийн иргэдэд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах сүлжээ дэлгүүр хэрэгтэй ч энэ нь нөгөө талаар орон нутгийн жижиг бизнес эрхлэгч, компаниудыг хаалгаа барихад хүргэж байгаа жишээ байна. Үүний нэг бол Төв аймаг. Төв аймагт Номин супермаркет үүдээ нээснээр орон нутгийн дэлгүүр хоршоод хаалгаа барьжээ. Үүнийг сонссон хэнбугай ч зах зээлийн жамаараа явж байна, иргэд хэрэглэгчийн эрх нэгдүгээрт байх ёстой гэж харж буй. Нэг талаар тийм.

Гэхдээ зах зээлийнхээ хуулиар монопол компани ямар байх ёстойг хуульчилж өгсөн байдаг. Монопол компани энэ мэтээр өөрсдийн дураар дуртай газраа үйлчилгээгээ нэвтрүүлж, шинэ салбар барьж ашиг олдог болчихвол жижиг бизнес эрхлэгчид дорхноо дампуурч дуусна.

Гадаад улс оронд жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалдаг гол хууль бол Монополын тухай хууль. Харин манай улсад энэ төрлийн хууль одоо хэр нь батлагдаагүй байна. Эдийн засагчдын хэлж буйгаар “Монопол компаниуд зах зээлээс жижиг компанийн үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй. Монгол Улсад Монополын тухай хууль батлах цаг нь болсон. Энэ хуулиар л жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалах ёстой” гэлцэж байгаа юм.

Нийгэм эдийн засгийн хямралтай үед жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалах бодлого эрэлхийлж байгаа төрийн түшээд, холбогдох байгууллагууд хууль эрх зүйн орчноо эргэн харахгүй бол монопол компаниуд энэ мэтээр жижиг бизнесүүдийг залгисаар байх нь.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД АШИГЛАГДАХ АЖЛЫН БАЙРАНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг”-ийг коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн дадлага сургуулилтад ашиглахаар хүлээлгэн өгсөн иж бүрдэл эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хээрийн эмнэлэгт хагалгаанд ашиглах C-аrm рентген кабинет болон цацрагтай ажиллагчийн ажлын байранд эрүүл ахуйн дозиметрийн хэмжилт хийж, холбогдох албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-01-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик:Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд байгуулсан Бангкокийн хэлэлцээрийг 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн. Тус хэлэлцээрт одоогоор Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдэн орсон.

Хэлэлцээр нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. 2017 оны 01 дүгээр сард Хэлэлцээрийн 4 дэх үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогоор хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээрээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээгээд байна.

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлцлийг эхлүүлэх шийдвэр гарсан. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 39 настай Н 4 дүгээр сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй болсон тул түүнийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг сураггүй алга болсон тухай дуудлага IV сарын 29-ний өдрийн 11:14 минутад аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, мөн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 4 дүгээр сарын 30-ны өглөө Зөөлөн багийн Эмт гэдэг газраас сумын төвөөс баруун зүгт эхлүүлсэн байна. Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагаан булаг гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км усаар эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул өнөө өглөөний 06 цагт эрэн хайх ажлыг дахин үргэлжлүүлж байна.