Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд ээ! “Хүүхдүүд Ковидын эсрэг” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоорой

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз үзэгч хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа: Уралдаанд зориулсан бүтээлийг 2020 оны 5-р сарын 01-ээс 5-р сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн “Mongolian National Broadcaster” Facebook хуудсаар мөн “uraldaan@mnb.mn” мэйл хаягаар хүлээн авна. Хүүхдийнхээ зурсан зургийн фото зургийг авч дээрх хаягаар ирүүлнэ. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг эх хувиар нь МҮОНРТ хүлээн авна.

Хамрах хүрээ, сэдэв: Уралдаанд зориулсан бүтээл нь бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө тэргүүн эгнээнд тэмцэж, хөдөлмөрлөж яваа ажилтан, албан хаагчдын урам зоригийг сэргээх, тэдний ажил үйлсийг бахархан хүндэтгэх агуулгыг багтаан бүтээсэн байх бөгөөд 2-5 нас 6-12 нас 13-16 насны ангиллаар шалгаруулна.

Тавигдах шаардлага: Гар зургийн бүх төрлөөр А4-ийн хэмжээтэй ЗУРГИЙН ДЭВТРИЙН ЦААС ЭСВЭЛ КАРТОН цаасан дээр зурна. Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана.

Уралдааныг дүгнэх: Уралдааныг 2020 оны 05-р сарын 21-ээс 05-р сарын 23-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид дүгнэж шилдэг зургийн эздийг нэвтрүүлэгт урьж оролцуулна. Бүтээлийн насны ангилал бүрт I, II, III, Тусгай байр эзлүүлнэ.

Шагнал урамшуулал: Насны ангилал бүрт Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3, Тусгай байр 5 бүтээлийг урамшуулан шагнана.

Нэгдүгээр байр: 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Хоёрдугаар байр: 100 000 /нэг зуун мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Гуравдугаар байр: 50 000 /тавин мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Тусгай байр: 30.000 / гучин мянга/ төгрөг, бэлэг дурсгалын зүйл

Зохион байгуулагч: Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз

Холбоо барих утасны дугаар: Утас: 95290176


Categories
мэдээ нийгэм

БНСУ-д байгаа Монгол иргэдийн анхааралд

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб 5 дугаар сарын 01-ний өдрийн 20.20 цагт БНСУ-ын Ганвөн мужийн Госөн сум Довөн хорооны нутагт дэвсгэрт гарсан ойн түймрийг “аюултай” түвшинд хүрснийг мэдэгдэв. Түймрийн аюулын улмаас Ганвөн мужийн Госөн сумын ойр орчмын 1800 орчим иргэдийг 23.00 цагийн орчимд яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.

2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээгээр Ганвөн мужид манай 586 иргэн оршин сууж байна. Тус бүс нутагт оршин суудаг манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 010-3242-9913, 010-5307-7220 дугаарын утсанд холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг БСШУС-ын сайд шийднэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга гаргасан билээ. Уг захирамжийн үйлчлэлийн талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар цахимаар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан. Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн.

Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна. Тиймээс тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн.

Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн.

Иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулсан” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрафонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг анхаарууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү захирамжийн үйлчлэлийн талаар асууж, тодруулсаар байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг судалж үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ, ажлын байргүй боллоо, амьдрал ахуй доройтлоо гэх мэт саналууд давамгайлж байсан.

Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу, эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан билээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд халдвар хамгааллыг маш сайн сахиж ажиллах хэрэгтэй. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлагатай хяналтыг тавьж ажиллах болно. Товчхондоо иргэдийг бүх талын эрсдэлгүй байлгахад анхаарч ажиллах юм гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

3.4 сая өвчлөл бүртгэгдэж, 239 мянган хүн нас бараад байна. Нэг сая хүн эмчлэгдэж байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Шинэ коронавирусийн халдвар 215 орон, бүс нутаг, нутаг дэвсгэрт тархаж, 3.4 сая өвчлөл бүртгэгдэж, 239 мянган хүн нас бараад байна. Нэг сая хүн эмчлэгдэж байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,022 хүн ажиглалтад байгаа бөгөөд 276 хүн шинээр ажиглалтад ирсэн. Тэднийг Жаргалан, Наранбулаг, Ивээл, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ийн утсанд 131 дуудлага ирсэн. Тэр дунд ОХУ-аас нэг, АНУ-аас гурав, Бразилаас нэг хүн холбогдож, шинж тэмдэг илэрч, өвчилбөл ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авсан.

Бусад дуудлагын тухайд иргэдээс хүүхдүүд гадаа амны хаалтгүй, залуучууд гадуур олноороо бөөгнөрч байгаа талаар гомдол ирж байна. Тиймээс бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэхийг анхааруулж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын захирамжаар үйлчилгээний байгууллагууд нээгдэж байгаатай холбоотойгоор ЭМЯ-аас 15 зүйл бүхий зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлж байгаа. Яамны вэбсайт дээр мөн байршуулсан тул үзэхийг зөвлөж байна.

ДЭМБ-аас COVID-19-ийг цар тахал гэж зарласнаас хойш дэлхийд нэрд гарсан 14 чөлөөт эрдэмтэн хуралдаж, эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна. Вакцин, шинэ эм үйлдвэрлэхэд онцгой анхаарч байгааг ДЭМБ мэдээлсэн гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Шарын гол чиглэлийн авто замын асфальтбетон хучилтыг эхлүүлжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй “Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилтаай авто замын эхлэл 17.2 км” замын ажил үргэлжилж байна. Уг авто замын асфальтбетон хучилтыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, явц 59 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна

Нөөцийн мах тогтоосон үнэ тарифаар, хомсдол үүсээгүй ...

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр өнөөдрөөс эхлэн 08-ны өдрийг хүртэл 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна.

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:

  • Хонины ястай мах-6500 төг
  • Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,

Хаяг, байршил

Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн

Хяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/

1

БГД 2-р хороо КFC-ийн баруун талд

Монгол тогоруу трейд ХХК

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БГДЦХ-1,2

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв

БГД 20-р хороо Хархорин зах

Цэц манхан ХХК

“Баян тахилгат” худалдааны төв

БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд

Өлзийт тал ХХК

БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд

Цэц манхан ХХК

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/

2

“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв

БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БЗДЦХ-1,2,3

“Скай хайпермаркет” ХХК

БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

Цамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХК

БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХК

БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/

3

“Алтжин санаа” ХХК

ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ЧДЦХ-1,2

Ванхүү ХХК

ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд

ХКҮ ХХК

“Амин хүнс” ХХК

ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд

Мах импекс ХХК

“Синго” ХХК

ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

ХКҮ ХХК

Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/

4

“Говь түшээ” ХХК

СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХК

СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд

Монгол эко мах ХХК

Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/

5

СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв

СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд

Соотон ХХК

“Ариунгүнгэрваа” ХХК

СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/

6

“Комит сервис” ХХК

Лавай худалдааны төвийн гадна талбайд

Комит сервис ХХК

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХК

ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд

Монгол Тогоруу Трейд ХХК

Нийт-24 байршилд

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-02-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Харгис зуун”

(Исай Калашников)

1980-аад оны дундуур Орос оронд оюутан гээд манаргаж явахад манай өрөөний Андрей гэдэг залуу “Танай хааны тухай ийм ном байдаг юм байна. Унших уу” гээд нэг их зузаан боть шидэж билээ. Хатуу хар хавтастай, улаан туйпууны хэмжээний зузаантай номыг жаахан дөлж байгаад хоёр, гурван хуудас эргүүлэн сонирхож уншаад шууд дурласан. Исай Калашниковын “Жестокий век” гэдэг нэртэй хоёр бүлэгтэй намтарчилсан уран сайхны зохиомжтой уг номыг гурван өдөр хичээлээ таслан байж уншиж дуусгаад хожим нь цаг зав гарах бүрдээ шарласан хуудсыг нь эргүүлсээр байгаад аль ч хуудсыг нь нээсэн бай хамаагүй юун тухай өгүүлж буйг хэлтлээ цээжилж билээ. Чингис хаан, Өүлэн эхээс цааш түүхэн хүмүүсийн нэрийг огт мэдэхгүй, Бухар, Самарканд, Бээжинг түйвээж явсан агуу том баатруудын тухай бол огт сонсож яваагүй эрин үеийн төлөөлөгч хүний хувьд мэлмий нээсэн гайхалтай ном байж билээ.

Буриад улсын ардын зохиолч Исай Калистратович Калашников 1978 онд “Гонимые”(Хөөгдөгсөд), “Гонители”(Хөөгчид) гэх хоёр бүлэгтэй хоймсон роман бүтээж хэвлүүлсэн анхны хувилбарыг нь тэгэхэд олж уншсан нь энэ. Түүхийн элдэв эх сурвалж ховор, Хятад, Арабын улсуудын номын санд сууж эртний шастир, бичмэлийг олж үзэх боломж нь хаалттай тул зөвхөн “Монголын нууц товчоо”-г эх хувилбараа болгон туурвисан гэхэд орос зохиолч гайхалтай бүтээл өлгийджээ. Зөвхөн Чингис хааны тухай өгүүлэхгүй. Есүхэй баатраас эхлүүлээд Тарган Хирултуг, Тоорил хан, Инанч хан зэрэг томчуулын амьдралын зөрчил, эгэл харц Чилэдү хэрхэн сүйт бүсгүй Өэлүнээ Есүхэйд алдсан тухай, Мухулай, Зэв, Сүбээдэй нар хамжлага ардаас жанжин болтлоо хэрхэн өөрчлөгдөх зэрэг түүхэн үйл явдлуудыг өнгөц бус дэс дараалалтай, он жилүүдийн өрнөлтэй харж болно.

Олон жилийн өмнө туувирлагдаж Зөвлөлт засгийн тэр их цензурын хаагуур нь ч юм бүү мэд нэвтэрч гараад нийтэд түгээгдсэн “Харгис зуун” түүхэн роман дараа нь Улсын хэвлэлийн комбинат лугаа 1990 онд Зөвлөлт Буриад улсын захиалгаар орос хэлнээ дахин хэвлэгдэхэд мөн л олж аваад хадгалж байлаа. Харин гурав дахь хувилбарыг нь монгол хэл дээр 2018 онд “Харгис зуун” нэршилтэй орчуулагдан гарахад худалдан авсан байх юм. Орчуулга хэчнээн сайн байвч эх хувилбараа гүйцдэггүй, тэгээд ч анхны сэтгэгдэл хэзээд онгоноороо үлддэг хойно орос хэл дээр олон жилийн өмнө уншсан тэр мэдрэмж одоо ч санаанаас үл гарна.

Тухайн номд Чингис хааны мэндэлсэн цаг үе, Тэмүүжин хүүгийн болчимгүй бага нас, хүчтэй нь хүчгүйгээ залгиж байсан харгис зууны хуулиар боолчлогдож, нухчуулж, Ван хан, Жамуха андынхаа ач тусаар тарж бутарсан аймгаа нэгтгэж, хаан ширээнд заларч улмаар залуу хаан сөхөрч, өндийж өөрөө бусдыг хөөж, эцэстээ ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэлх амьдралыг уран сайхны аргаар, бас эгэл хүний жам ёсоор тод томруун дүрслэн харуулсан юм. Дөчин жилийн өмнөх үедээ тааруулж Их хааныг маань дарангуйлагч, харгис, хэрцгий эзлэн түрэмгийлэгч гэж бичээгүй, бас өнөө үеийнхэнд нийтлэг байдаг Тэнгэр заяат, Хосгүй ухаант гэж магтан дуулаагүй, зовох үедээ ханилсан нөхдөө мартаагүй, хорвоогийн талыг эзлэх цагтаа түүнээ дагаад үзэл бодол нь хэрхэн өөрчлөгдөж болохыг бодит байдлаар харуулсан болохоор уг номыг нэг амьсгаагаар уншим. Жамухын тухай зөндөө өгүүлнэ. Ер нь уг номонд гарах бодит дүрүүд дотроос маш их таалагдсан нэг нь яах аргагүй Жамуха юм. Тал нутгийн нүүдэлчин омгийн удирдагч хүний хувьд өөрийн жаахан отгоо аль нэг том ханлигт залгиулчихгүйн төлөө тэр хүн яаж тэмцэж байсан, хар багаас нөхөрлөсөн Тэмүүжин нь түүнээс арай л алхам илүү сэтгэж эцэстээ Монгол нутгаар нэг тархсан тэр олон аймгууд нэгдэж байж гэмээнэ бусдад хөөгдөхгүй, бусдыг хөөнө гэдгийг олж хараад тангараг өргөсөн андыгаа хүртэл залгиж буйг ийм л байсан байх даа гэхээр бичсэн байдаг. Зэлмэ, Боорчи хоёрын ялгаа, Захарий хэмээх орос, Тэмүүжиний бага насандаа хамт тоглож өссөн Хо гэгч зарц хятад хөвүүн гээд роман дотор бодит болон зохиомол дүрүүд зөндөө яригдаж, өгүүлэгдэх сонирхолтой үйл явдал, дүрүүд таныг бишрүүлнэ дээ. Уг номыг олоод уншаарай. Супер.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно

ЦАГ АГААР: 25-наас ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно ...

Өнөөдөр нийслэлд үүлэрхэг. Шөнө, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж сэрүүсч говь, талын нутгаар шороон шуурга шуурна.

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий болон говийн аймгуудын нутаг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө сэрүүсч Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03-НААС 05 ДУГААР САРЫН 07-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Энэ сарын 3-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи тавдугаар сарын 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Энэ сарын 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, Олон нууруудын хөндий болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Тавдугаар сарын 6-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Будзаан: Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй


ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх, оролдлого хийх тохиолдол олширчээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх тохиолдол 2000 оноос хойш бүртгэгдэж эхэлсэн байдаг. Шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд ар гэрийн таарамжгүй харилцаа, өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлага, гэр бүлийн төлөвшил хүмүүжилтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 15-20 хүүхэд амиа егүүтгэсэн тохиолдол бүртгэгддэг.

-Өсвөр насны хүүхэд амиа егүүтгэх нь нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой юм шиг…

-Ар гэрийн таарамжгүй харилцаа, хүчирхийлэл даамжирвал таны хүүхэд амиа егүүтгэх эрсдэлтэй. Хүчирхийлэл бол ээж аавын хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагатай холбоотой. Эцэг эхчүүд жижигхэн асуудал гарахад л зоддог, аливаа ялихгүй зөрчил маргааныг хүчирхийллийн замаар шийддэг. Гурав дөрвөн хүүхэдтэй болчихсон, 30-40 гаруй насны эцэг эхчүүд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэггүй хэрнээ уншиж судлахгүй байна. Бүхнийг мэддэг юм шиг аашлах юм. Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд ч, орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд ч суралцаагүй байна.

Ер нь бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг. Ингээд эцэг эх хүүхдийн харилцаанд ан цав үүснэ. Улмаар хүүхэд бусдын нөлөөнд автна. Хорт зуршилд татагдана гэж ойлгож болно. Халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд бол тэр бусдын нөлөөнд автаад байдаггүй. Хүүхдээ хүмүүжүүлэхэд иргэд цаг зав хангалттай гаргах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхэдтэй харилцахдаа гаргаж байгаа гол алдаа нь юу байна вэ. Хэрэгцээг нь хангаж өгчихөөд л орхидог дутагдал манайд нийтлэг ажиглагддаг. Энэ талаар та юу зөвлөх вэ?

-Анзаараарахад эцэг эхчүүд хүүхдийнхээ биет

хэрэгцээг нь хангаж өгчихөөд ярилцахгүй хаячихдаг. Дэвтэр үзгийг нь авч өгөөд л “сур” гээд орхичиж байна. Таны хүүхэд ганцаардсан байна уу, сэтгэл зүйн тал дээр ямар нэгэн асуудал гарч байгаа эсэхийг анхаарч байх нь чухал. Хүүхдэдээ цаг гаргаж ойрхон ярилцаж байж л ойлголцоно. Таны гэрт халуун дулаан уур амьгал бүрдэнэ. Аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатыг хүүхэд гэр бүлийн хүрээнд олж авдаг. Энэ талаар эцэг эхчүүд асар бага мэдлэгтэй байх юм. Биет хэрэгцээнээс илүү хүүхдийг ойлгож ярилцах нь чухал.

Бага насандаа эцэг эхтэйгээ ойлголцоогүй хүүхэд өсвөр насандаа бүр л хөндийрдөг гэдгийг дахиад онцолъё. Хүүхэдтэйгээ ярилцахгүй, ойлголцохгүй байснаар ан цав үүснэ.

Нөгөө талаар хүүхэдтэйгээ ойлголцож ярилцаагүйн улмаас таны хүүхэд насанд хүрсэн хүмүүстэй танилцана. Зөвлөгөө авна. Тухайн этгээд хэн ч байж болно. Улмаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэл хажууханд нь байдаг. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлоход хүргэдэг нэг шалтгаан нь энэ гэж ойлгож болно.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өссөн үзүүлэлт гарсан байна лээ. Хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүчирхийлэл нэмэгдсэн дөрвөн том шалтгаан нөлөөлсөн. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор хүний энгийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор стресттэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэж байна.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор айл өрхүүдэд санхүүгийн асуудал үүсч байна. Хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь энэ.

Иргэд гэрийн хорионд байхаар ахуйн хүрээний архидалт нэмэгдэж гэр бүлийн эсрэг гэмт хэрэг үйлддэг асуудал гарч байгаа юм.

2019 оны мөн үетэй харьцуулаад харахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 50 орчим хувиар өссөн ч нөгөө талаараа энэ төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна.

Манайд гэр бүлд үүсч байгаа жижиг маргааныг эвийн аргаар шийддэг соёл нийгмийн хандлагыг бий болгох хэрэгтэй байна.

Гэр бүлд өдөр бүр л асуудал үүсдэг. Тэр болгонд л уурлаад сөрөг харилцаа үүсгээд байж болохгүй. Үг болгоныг өлгөж аваад хэрүүл болгоод байх хэрэггүй. Манайд хоолны давс бага байна гээд л эхнэрийнхээ хөмсөгийг сэтэртэл нь аягаар шидсэн хэрэг шалгагдаж байна. Хоолны давс бага байна гэдэг уурлахаар асуудал огт биш. Давсыг нь нэмээд идчихэж болно шүү дээ.

-Хүүхэдтэйгээ хөндлий харилцаатай, таарамж муутай байгаа бол хаана хандах нь илүү үр дүнтэй вэ?

-Гэр бүлийн зөрчилтэй, ойлголцохгүй байгаа асуудлаар сэтгэл зүйчид хандах нь зөв. Үл ойлголцол даамжирсан, удаа дараагийн давтамжтай, бие биедээ гэмтэл учруулсан бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

Зөрчил маргаанаа эвийн аргаар шийдээд сурчихвал таныг харж буй хүүхэд ч таныг л дуурайна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг орчинд өссөн хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал өндөр.

Хүн хоёр том боловсролыг эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тэр хүүхдийн нэрийн хуудас байдаг. Та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол англи хэл сур, энийг хий, тэрийг хий гэхээс илүү зөв хүн болгох, зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэл зүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй. Аяндаа тийм хүн болгож төлөвшсөн хүн гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйлд татагдахгүй, өөртөө итгэлтэй, сурахыг эрмэлздэг, мөрөөддөг, амьдралаа төлөвлөхийг зорьдог.

Харин нэгэнт хохирогч болчихсон, ийм хүмүүжлийг авч чадаагүй хүүхэд бусдад уруу татагддаг, улмаар гэмт хэрэг үйлддэг, хохирдог, холбогддог. Хүүхдийн гэр бүлийн боловсрол олгох тал дээр өөрөө үлгэр жишээ байгаач, хүүхдээ хамгаалаач гэдгийг онцолъё.