Categories
мэдээ цаг-үе

Б.Батсайхан: Олон ангит киноны түвшинг ахиулахын тулд “37-р точка”-ыг бүтээсэн

“Фантастик” продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батсайхантай ярилцлаа.


-Таныг “Хэцүү анги” киноны Дөлгөөний дүрээр олон хүн мэднэ. Дөлгөөн гэх дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн гэдэг юм билээ?

-Хэцүү анги бол 2009 онд зураг авалт нь хийгдсэн кино. Манай продакшнаас Баяраа бид хоёр энэ кинонд дүр бүтээсэн. Бидний хэдэн нөхөд тухайн үед оюутны ширээнээс босоод дөнгөж нэг жил болж байлаа. Олон ангит кинонд тоглох хүсэл ч их байсан. Кино маань олон түмэнд сайн хүрч, олны талархлыг хүлээсэн уран бүтээл болж чадсан. Хөгжилтэй зүйл ярихад кино гарсны дараа хөдөөгүүр явахад хүмүүс надад хонь хүртэл бэлэглэдэг байсан шүү.(инээв) Таны хэлсэнчлэн Дөлгөөний дүр бол бодит дүр. Манай кино багийнхан зураг авалтын өмнө нэг дунд сургуулийн сурагчидтай уулзсан юм. Тэгсэн тэр сурагчид дунд юм ярингуут л урдаас “айн” гээд байнга асуугаад байдаг нэг хүүтэй таарсан л даа. Ингээд би зохиолоо авсныхаа дараа найруулагчдаа нэг иймэрхүү дүр байвал тохирох уу гэж хэлсэн. Ингээд л тэр хүүхдийн дүрээр Дөлгөөн гэдэг дүрд тоглосон доо.

-“Хэцүү анги” таны анхны кино юу?

-Үгүй. Энэнээс өмнө “Сайн байна уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Есөн мянга ес” гэх гурван кинонд тоглосон.

-Бусад продакшнаас Фантастикийн ялгарах онцлог нь юу вэ. Танай жүжигчдэд өөр уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал бишгүй л ирдэг байх. Саналыг нь хүлээж авдаг уу?

-Манай продакшн найман өөр аймгийн найман өөр угсаа гаралтай залуучуудын нэгдэл. Мэдээж бүх жүжигчдэд киноны санал ирдэг. Гэвч бид 2016 оноос эхлэн уртын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Уран бүтээлүүд маань нэлээн шахуу хуваариар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу ажиллахаар өөрсдөө ч амарч чадахгүй байгаа хүмүүс өөр кинонд тоглоно гэхээр толгойд буухгүй л дээ. Уртын төлөвлөгөөний эхний кино “Зүрхний хилэн” шүү дээ. 1800-гаад оны үеийг харуулсан кино. Дараа нь оноо наашлуулаад 1948 оны үеийг харуулах “Байтаг богд” киног “Жийж продакшн”-тай хамтарч хийсэн. Үүний дараагаар арван жилийнхээ ойд зориулж 1980-1990 оны үеийг харуулах “37 дугаар точка” киногоо бүтээж, үзэгчдийнхээ хүртээл болголоо. Төлөвлөгөөний сүүлчийн киногоороо орчин цагийг харуулахыг зорьсон. Ингээд дахин бидний хувьд шинэ хуудас эхэлнэ. Энэ шинэ хуудас мөн л 2025 он хүртэлх бидний уртын төлөвлөгөө байх болно. Уг төлөвлөгөөний дагуу ажлууд маань ч эхэлчихсэн явж байна.


-Та бүхний уртын төлөвлөгөө орчин цагийг харуулсан уран бүтээлээр өндөрлөж буй юм байна. Энэ киноныхоо талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-“Зура” гэх санскрит нэртэй. Энэ үг дайчин тэмцэгч гэсэн утгатай. Бидний хэдэн нөхөд нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар дугарна гэсэн зорилготой ажилладаг. Шинэ бүтээл маань ч болохгүй зүйлийн эсрэг дуугарч байгаа мессэж байх болно. Ер нь бол энэ киноноос залуус маань авч болох олон зүйл бий.

-Өдгөө нийгэмд тулгараад байгаа болохгүй бүтэхгүй зүйлийн эсрэг юу ч гэсэн дуугарч байгаа гэж ойлголоо. Сэдвийн хувьд юуг харуулахыг зорив?

-Үнэгүй юм бол үнэгүй л юм байдаг. Хөлсөө дуслуулж олсон зүйл амттай гэдгийг харуулахыг зорино. Б.Тамир гол дүр, би хоёдугаар гол дүр дээр ажилласан. Харин бусад жүжигчид оролцон тоглоогүй. Арын албыг дааж ажиллаж байгаа ах нар маань энэ кинонд оролцон тоглож маш их дэм болсон. Та бүхэндээ их баярлалаа. “Зура” киноны нээлт тавдугаар сарын дундуур болно. Уг нь бид хэд хөл хорио тавигдахаар кино театрт нээлтээ хийнэ гэж бодож байтал энэ вирус гарсны улмаас нийгмийн хариуцлагаа хүлээгээд яалт ч үгүй дахиад л онлайн нээлт рүүгээ шилжиж байна. Энэ удаад Юнител, Скайтел компаниудтай хамтран ажиллаж аль болох киногоо хүмүүст бухимдалгүй үзүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнөх алдаануудаасаа туршлагажаад л явж байна даа. Хоёр хийгээд шууд төгс юм болчихно гэж байхгүй. Энэ удаагийнх ч бас туршилт. Аль болох л алдаа бага гаргахыг хичээж байна.

-Та хоёрдугаар гол дүрийг бүтээх юм байна. Чухам ямар онцлогтой дүр вэ?

-Мөрдөн байцаагчийн дүр дээр л ажиллая даа. “Байтаг Богд” киноны зураг авалтаас хойш би дүр бүтээсэнгүй. Нэг үгээр зураг авалтад ер ороогүй. Эхэндээ найруулагч нартаа загнуулсан. Найзуудаасаа ч мөн зөвлөгөө авсан тэр болгоны ачаар киноныхоо сүүлийн хэсэгт нэлээн жигдэрсэн. Арын албанд ажилласаар байгаад хэмнэлээ алдчихсан байна.

-“Байтаг Богд” киноноос хойш кинонд яагаад дүр бүтээсэнгүй вэ?

-Бүх юм давхацчихсан байсан учраас дүр бүтээх цаг зав өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олдсонгүй. Веьтнамтай хамтраад кино хийчихсэн байсан. Тэр үеэр киноны маань нээлт болох гээд байдаг. Дээрээс нь манай төслүүдийн санхүүжилт бүрдээгүй байдаг. Би гэдэг хүн хүүхэдтэй болох гээд байдаг. Тэгээд хамаг ажлууд давхацсан учраас найзуудтайгаа зөвлөлдөөд ямартай ч арын ажил руугаа оръё гээд кинонууддаа дүр бүтээж амжаагүй л дээ.

-2020-2025 он хүртэлх уртын төлөвлөгөөгөө гаргасан гэсэн. Нууц биш бол ямар төлөвлөгөөнүүд гаргасан бэ?

-Одоо нээх гэж байгаа “Зура” киноныхоо ажлуудыг дуусгачихаад түүнийхээ араас бүтээлүүдийнхээ ажлуудад ороод явна. Манай продакшны зарчим бол аливаа хийсэн бүтээлээ өмнө нь пиардаад байхаасаа илүү уран бүтээлээ жин тан болгож дуусаад ярьдаг.

Бид 2016 онд ийм төлөвлөгөө гаргасан гэдгээ хэлээгүй. Тийм болохоор энэ шинэ төлөвлөгөөний хэрэгжилт 2025 онд яригдах болов уу.

-“37 дугаар точка” киноны ерөнхий продюсерээр та ажилласан. Олон ангит кино руу яагаад ингэж зоригтой ханцуй шамлан орох болов?

-“37 дугаар точка” кино бол фантастик продакшны бие дааж хийсэн анхны олон ангит кино. Нүсэр бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид хэдийн гол зорилго бол олон ангит киноны түвшинг ахиулах байсан. Олон ангит кино хамгийн их үр нөлөөтэй хүмүүст хүрдэг, хүүхэд залуучууд үлгэр дуурайл авдаг бүтээл. Тиймээс одоо гарч байгаа олон ангитуудаас хэд дахин илүү хийхийг зорьсон. Мөн гаднаас импортлогдож байгаа төрөл бүрийн контентууд байна. Гадны соёл олон ангит киногоор дамжиж орж ирдэг шүү дээ. Эхлээд олон ангит нь ороод ирнэ. Араас нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд нь ороод ирдэг. Энэ нь хүмүүсийн нүдэнд аль уже дасал болчихсон байдаг. Нэг үгээр хэлбэл, худалдан авах нөхцөл нь бүрдчихсэн байдаг. Тэдгээр зүйлд хаалт хийж хэдүүлээ сэтгэх хэрэгтэй гэсэн зорилготой л “37 дугаар точка” кино руу ханцуй шамлан орсон. Энэ кинонд нийт 700 гаруй уран бүтээлчид орсон байна. Эндээс байнгын бүрэлдэхүүн нь 120 уран бүтээлч байсан. Эдгээр хүмүүс бүтэн жилийн турш бүрэлдэхүүнээрээ зүтгэлээ. Киноны төлөвлөгөө бол 2016 оноос гарчихсан байсан. Ер нь ажилладаг уран бүтээлчдээсээ хэдүүлээ улсдаа даацтайхан сериал хийе. Энэ нь бас эргээд хэдүүлээ түүхэнд бичигдэх зүйлээ бүтээнэ шүү дээ. Нөгөө талаас үр хүүхдүүд үлгэр дуурайл авна. Тэр талаасаа бодооч ээ гэсэн санал тавьсан. Үүнийг уриалгахан хүлээж авсан учраас энэ кино бүтсэн.

-Хоёр бүлэг, 21 анги бүхий энэ цувралд дараагийн бүлэг гэж бий юү?

-Байхгүй. Анх бид хэд гурван бүлэгтэй хийх үү, хоёр бүлэгтэй хийх үү гэж ярьсан л даа. Уг нь гурав дахь бүлгийн талаар яригдсан. Гэвч хүмүүс улстөржүүлээд байхаар сонирхолгүй болчихож байгаа байхгүй юу. Ор үндэслэлгүй хоосон хардалт явж, хийе бүтээе гэхээр хойноос татаж зулгаагаад байхаар хэцүү. Тэгээд л уран бүтээлээ үргэлжлүүлэх үгүйгээ дараа нь ярья үндсэн төлөвлөгөөндөө буцаад оръё гээд нэг ангит кино руугаа орсон.

-Киноны нээлт онлайнаар явагдах юм байна. Онлайн нээлт хэр санагдсан бэ?

-Хэцүү юм билээ. Өмнө нь киногоо үздэг байсан бол сая киногоо үзээгүй. Тэгэхээр реакци ирэхгүй юм билээ. Ер нь бол үзэгчдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр онлайн нээлт хийсэн. Өмнө 20 анги гарчихсан учраас кино маань маш сайн хандалттай байсан. Нээлтийн ярилцлага нь телевизийн ярилцлага шиг (инээв). Гэхдээ дэлхий нийтээр тахал өвчинтэй байгаа үеэр ингэж нээхээс өөр аргагүй шүү дээ. Харин энэ үеийг даваад ард нь гарах нь үүнээс илүү амжилт болох гээд байна.

-“Фантастик” продакшны хамгийн том зорилго юу вэ?

-Хувь хүнийхээ хувьд нэг бодол байдаг. Үгүй ээ, манай найзууд ч тэгж боддог байх. Кино урлагийн салбарт төгс биш юм аа гэхэд нэг гарц гаргалгаа гаргаад, энэ салбараа гадагшаа гаргаж өшөө том зах зээл дээр аваачмаар байна. Ингэж чадвал бидний гаргасан замыг хойч үеийн дүү нар маань дагаад л гараад ирнэ шүү дээ. Энэ замаар явбал ингэж тулдаг, мөргөдөг, энэ нь илүү өгөөжтэй гээд бодно. Хойч үедээ зам гаргаад өгчих юмсан л гэж боддог.

-Ихэнх уран бүтээлийн нэгдэл ямар нэгэн асуудлаас болж тардаг. Ихэнхдээ санхүү, мөнгөнөөс болдог гэдэг нь ч нууц биш?

-Хүмүүс ярьдаг л юм. Нөхөрлөл дээр тогтсон бизнес нь дээр үү. Бизнес дээр тогтсон нөхөрлөл нь урт уу гэж. “Фантастик” продакшн 2008 онд байгуулагдахад л та хэд удахгүй тарна гэж ярьж байсан.

Ер нь бол нэг нэгэндээ итгэдэг, хүндэлдэг учраас оршин тогтнох нь илүү удаан байдаг юм болов уу. Биеэ авч явах тал дээр надаас бусад нь классик шүү дээ. Би яахав, тэр хэдийнхээ шуурганд явчихаад байгаа байхгүй юу (инээв). Ер нь тэгээд найзууд маань байнгын зөв хооллолтоороо залуучуудад үлгэр дуурайл үзүүлдэг. Мөн спортоор хичээллэдэг. Ер нь ямар ч хүнтэй зөв харьцах, эерэг байх тал дээр илүү анхаардаг. Тэр болгоныг харахаар найзуудаа хүндлэх сэтгэл цаанаасаа л төрдөг шүү.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийг өөрчлөх санал хүргүүлэв

J1A0861.jpg

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байна.

Иймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНЫ ЭХНИЙ 04 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2020 ОНЫ ЭХНИЙ 04 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Бүртгэгдсэн гэмт хэрэг

Гэмт хэрэг үйлдсэн байдал

Гэмт хэрэг үйлдсэн газар-1

Гэмт хэрэг үйлдсэн газар-2

Гэмт хэрэг үйлдэгсэд

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд

Учирсан хохирол

Бүртгэгдсэн зөрчил

Categories
мэдээ нийгэм

ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧИН БОЛОН ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Монгол оронд 2005-2011 онд ихэвчлэн 05-р сард шувууны томуугийн өвчлөлд усны шувуудад буюу нугас, галуу, хун төрлийн нийт 366 нүүдлийн зэрлэг шувууд өртөж, 7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Шувууны томуу нь аливаа улс орны хил хязгаараас үл хамааран нүүдлийн шувуудаар дамжин халдварлах боломжтой ба Азийн зарим оронд шувууны томуугийн өндөр хоруу чанартай А хүрээний вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдсээр байна. Иймд шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага, ЗӨСҮТ, орон нутагт ЗӨСТ-д яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ


Хачиг нь хүн амьтан хазаж цус сорох үедээ өвчин үүсгэгч вирусаа цусанд оруулж өвчлүүлдэг байна. Мөн эмэгчин хачиг өндөгтөө халдварыг дамжуулах бөгөөд халдварлагдсан хачигны авгалдайн 0,1-25% нь халдвар авсан байдаг. Халдвар авсан хачиг амьдралынхаа туршид вирусыг биедээ тээх ба эдгээр өвчин үүсгэгч нь хачгийн хөгжлийн аль ч үед үрждэг байна. Хачиг нь ойн зэрлэг болон вирусын халдвартай амьтны цусыг сорох үедээ халдвар авдаг бөгөөд хөгжлийн дараагийн үе шатандаа хүний болон эрүүл амьтны цусыг сорох үед халдварыг дамжуулдаг байна. Хачигны шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хазах, цус сорох нь эзэн амьтанд мэдэгддэггүй. Хачиг нь маш богино хугацаанд цус сороход вирус болон нянг халдварлуулах бөгөөд халдварт өртсөн хүмүүс хачиг хазсаныг тэр бүр мэддэггүй байна. Хачиг нь амьдралынхаа мөчлөгийн турш бие гүйцэх хүртлээ 3 удаа цус сордог. Хачгийн амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зургийн файлын форматыг ойлгох нь

Зургийн файлын формат нь дижитал зургийг зохион байгуулах, хадгалах стандартчилагдсан хэрэгсэл юм. Зургийн файлын формат нь өгөгдлийг нягтруулаагүй формат, нягтруулсан формат (алдагдалгүй, алдагдах боломжтой) эсвэл вектор форматаар хадгалах боломжтой. Зургийн файлууд нь эдгээр форматын аль нэгэнд дижитал өгөгдлүүдээс бүрдэх бөгөөд ингэснээр өгөгдлийг компьютерийн дэлгэц эсвэл хэвлэгч дээр ашиглахаар тохируулж болно. Файлын форматад агуулагдах мэдээлэл, төрлөөс хамаарч хэрэглээ нь өөрчлөгддөг. Зургийн төхөөрөмж нь файлыг RAW хэлбэрээр бүртгэж, нягтруулан стандартчилагдсан форматад хөрвүүлдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг форматууд дээр жишээ аван дэлгэрэнгүй тайлбарлая.

RAW

RAW бол анхан шатны зургийн өгөгдлийг хадгалдаг хамгийн энгийн файлын хэлбэр бөгөөд үүнийг заримдаа боловсруулаагүй формат гэж нэрлэдэг; динамик дата нь ийм файлд хадгалагдадгүй. Зургийн хэмжээ гэх мэт динамик өгөгдөл хадгалагдадгүй тул хэрэглэгч RAW файлыг нээхэд тухайн файлын хэмжээг оруулна. RAW файлыг нээхэд програм нь файлын хэмжээсийг таамаглаж, өмнө нь ашигласан утгыг ашигладаг. Программыг буруу хэмжихээс урьдчилан сэргийлэхийн тулд зургийн хэмжээсийг файлын нэрийн хэсэг болгон ашиглаж болдог, жишээ нь rgb100x75.raw, файлын нэр нь 100 пикселийн өргөн, 75 пикселийн өндөртэй гэх мэт.

JPEG

JPEG (Joint Photographic Experts Group) нь олон улсын нягтруулах стандартыг бий болгоход зориулагдсан шинжээчдийн комисс юм. Тэд 1994 онд ISO 10918-1 гэрчилгээг хүртсэн. Бидний ашигладаг JPEG файлын формат нь зураг авахад өргөн хэрэглэгддэг стандарт бөгөөд алдагдалтай нягтруулах аргачлал юм. Бараг бүх дижитал камер нь JPEG / JFIF форматаар зургийг хадгалдаг. Улаан, ногоон, цэнхэр тус бүрдээ 8 битийн саарал өнгийн дүрсүүд болон 24 битийн өнгөт дүрсүүдийг хадгална.

Давуу тал:

  • 24 бит буюу 16 сая хүртэлх өнгө ашигладаг
  • Хамгийн түгээмэл хэрэглэгддэг зургийн формат
  • Бүхий л үйлдлийн системд тохиромжтой

Сул тал:

  • Нягтруулахад их хэмжээний өгөгдөл алдагддаг
  • Тунгалаг зургийг дэмждэггүй
  • Хөдөлгөөнт хэлбэрт шилжих боломжгүй

JPEG2000

JPEG2000 нь албан ёсоор “ISO 15444” нэртэй бөгөөд JPEG-ийн хамтарсан гэрэл зургийн мэргэжилтнүүдийн бүлэгээс 2000 оны 3-р сард байгуулсан. JPEG2000-ийн нягтруулалтын төвшин JPEG-ээс 30% -иар илүү бөгөөд алдагдалгүй, алдагдалтай нягтруулалтыг хоёуланг нь дэмждэг (JPEG нь алдагдсан нягтруулалтыг л дэмждэг). Нэмж дурдахад, JPEG2000 нь хэсэгчлэн ажиллах, зурган дээрх тодорхой талбарыг нягтруулах, задлах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч одоогоор JPEG2000-ийг дэмждэг программууд түгээмэл биш бөгөөд LuraTech-ийн хөгжүүлсэн программ хангамж нь энэхүү форматад илүү тохиромжтой байдаг. Энэ форматыг одоогоор мэргэжлийн киноны засварт түгээмэл ашиглаж байна.

TIFF

TIFF-ийн (Tag Image File Format) анхны хувилбарыг 1986 онд ALDUS компани бүтээсэн. TIFF файлыг засварлах явцад зургийн мэдээлэл алдагдадгүй тул ихэнх программ хангамжид ашигладаг. TIFF файлын формат нь зөвхөн хар, цагаан, RGB өнгөнүүдийг дэмжихээс гадна CMYK-ийн мэргэжлийн загваруудыг, түүний дотор шугаман зургийг нягтруулах функц LZW (Lempel-Ziv-Welch Encoding), мөн хувьсах урттай кодчиллын аргуудыг ашигладаг бөгөөд файлын хэмжээ багассан ч зургийн чанарт өөрчлөлт ордоггүй. TIFF файлууд нь ихэвчлэн JPEG эсвэл GIF файлуудаас том хэмжээтэй байдаг. TIFF файлууд илүү их хадгалах зай эзэлдэг боловч зураг нь гажуудалгүй бөгөөд анхны обьектийн дүр төрхтэй хамгийн ойр байдаг. Тиймээс ч TIFF нь дижитал архивын чухал формат юм.

Давуу тал:

  • Ашиглахад маш уян хатан формат буюу мэргэжлийн төвшинд ашигладаг
  • Өндөр чанартай зургийн формат, бүх өнгө, мета өгөгдөл хамт хадгалагддаг
  • Давхарга давхаргаар хадгалах боломжтой

Сул тал:

  • Ачаалахад хугацаа их шаарддаг
  • Файлын хэмжээ маш том,
  • Шилжүүлэхэд хугацаа их шаарддаг

GIF

GIF (Graphics Interchange Format) нь вэб хуудсын орчинд ихэвчлэн ашиглагддаг зургийн файлын хэлбэр юм. Энэ нь индексийн өнгийг ашиглан өгөгдлийг нягтруулж авдаг бөгөөд хөдөлгөөнт дүрсийг бий болгоход ашигладаг. GIF формат нь 8 битийн өнгө ашигладаг бөгөөд хэвлэх үед өнгө нь алдагддаг.

Давуу тал:

  • Тунгалаг зургийг дэмждэг
  • Жижиг хөдөлгөөнд эффект хийх боломжтой

Сул тал:

  • Зөвхөн 256 өнгө ашигладаг
  • Тунгалаг зургийг дэмждэггүй
  • Веб орчин дахь хамгийн хуучин формат буюу 1989 онд үүссэн, файлын хэмжээ PNG-гээс их

BMP

BMP (Bitmap) нь Microsoft Windows-ийн ашигладаг үндсэн зургийн формат юм. BMP нь хэвлэлтийн орчинг буюу CMYK-ийг дэмждэггүй. Мөн зургийн эх форматад ашигладаг.

PNG

PNG (Portable Network Graphics) нь харьцангуй шинэ файлын формат бөгөөд үүнийг W3C-аас вэб орчинд зориулан бүтээсэн. Үүний гол давуу тал нь долгионыг ашиглан алдагдалгүй нягтруулалтыг олж авах, ил тод дүрсийг дэмжих явдал юм. Гэсэн хэдий ч одоогоор ихэнх программууд энэ файлын форматыг дэмждэггүй тул нийцтэй байдал нь асуудалтай хэвээр байна.

Давуу тал:

  • Нягтруулахад чанараа алддаггүй
  • Тунгалаг зургийг GIF форматаас илүү үүсгэдэг

Сул тал:

  • Том зурагтай ажиллахад төвөгтэй
  • Хөдөлгөөнт зураг үүсгэх боломжгүй
  • Ихэнх веб хөтөч дэмждэггүй

Файлын формат

Файлын төрөл

Өнгөний модел

Нягтруулалт

Тодорхойлолт

RAW

Битээр илэрхийлэгдсэн

Бүрэн өнгө

Алдагдалгүй

Файлын хэмжээ их

JPEG

Битээр илэрхийлэгдсэн

Бүрэн өнгө

Алдагдалтай

Файлын хэмжээ бага, Small file size, гэвч зургийн хэлбэр бага зэрэг алдагддаг

JPEG2000

Битээр илэрхийлэгдсэн

Бүрэн өнгө

Алдагдалгүй эсвэл Алдагдалтай

Өөр өөр төрлийн шүүлтүүрээр алдагдалтай эсвэл алдагдалгүй нягтруулах боломжтой, сарнилыг засах боломжтой

TIFF

Битээр илэрхийлэгдсэн

Бүрэн өнгө

Алдагдалгүй

Хэвлэлтэд тохиромжтой

GIF

Битээр илэрхийлэгдсэн

256 өнгө

Тунгалаг өнгө болон хөдөлгөөнт зургийг дэмждэг

BMP

Битээр илэрхийлэгдсэн

Бүрэн өнгө

Windows үйлдлийн системийн стандарт зургийн формат, Эх зургийн формат

PNG

Битээр илэрхийлэгдсэн

Full color

Тунгалаг өнгийг дэмждэг, хөдөлгөөнт зургийг дэмждэггүй.

Хүснэгт 1. Файлын форматыг үзүүлэлтээр харьцуулсан байдал

ШУА-ын Мэдээллийн технологийн салбарын ЭША Э.Батзаяа

Categories
мэдээ нийгэм

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХАДГАЛАХ НӨХЦЛИЙГ БҮРЭН ХАНГААГҮЙ ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

НМХГ-ын даргын баталсан 02-01/66 тоот “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу БГД-ийн 4-р хороонд байрлах Материал импекс ХК-ийн агуулахын үйл ажиллагаанд 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар агуулахын барилга байгууламж нь хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй, хаалга маш их завсартай, үүд хэсэг шувууны сангасаар дүүрсэн, үүдэнд хөгцөрсөн, шуудайн задарч бохирдсон бүтээгдэхүүнийг тусгаарлаагүй, агуулахад температур, чийг хэмжигчийг байршуулсан боловч бүртгэл хөтөлдөггүй, бараа бүтээгдэхүүнийг технологийн дагуу байрлуулж өрж хураагаагүй, агуулахын гадна талын тавцан руу ажилтан гарах шат шаардлага хангаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ дутуу, агуулахын хашаан дах хог хаягдалыг зайлуулаагүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд түймрийн улмаас 10 га газар шатжээ

Богд ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

Өнгөрсөн сарын 24-нд Соёмботой ууланд гал түймэр гарч Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан билээ. Уг түймэрт нийт 4 га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч, 2.5 га газар шатсан. Ийнхүү хаврын хуурайшилт эхэлсэн өдрүүдэд Богд ууланд гурван удаа гал гарч, нийтдээ 8 га газар шатаад байна.

Дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 160 гаруй дуудлага ирж, нийтдээ түймрийн улмаас 10 га газар шатжээ. Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

5-р сарын 4-нөөс 8-ны өдрүүдийн теле хичээлийн хуваарь















Categories
мэдээ нийгэм

“Remdesivir” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглээх зөвшөөрөл олгожээ

Wuhan Institute of Virology (China) Sought to Patent Gilead's ...

Дэлхийн хэмжээнд шинэ коронавируст халдвар “COVID-19”-өөр 3.5 сая хүн өвчилж, 1.1 сая хүн эдгэрёэн байна. Хамгийн олон буюу 1.1 сая АНУ-нд бүртгэгджээ. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс эмийн агентлагаас тус улсын “Gilead Sciences” компани анх эбола вирусний эсрэг бүтээсэн “Remdesivir” эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглээх зөвшөөрөл олгосон тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Данс нь баталгаажсан иргэдийн дансанд ногдол ашгийг нь шилжүүлжээ

Та 1072 ширхэг хувьцааны талаар юу мэдэх вэ? заавал мэдэх 10 ...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна. Үнэт цаасны данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэний дансанд өчигдөр ногдол ашгийг нь шилжүүлжээ. Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн данс бөгөөд иргэдийн данс руу Монголбанкнаас багц гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн харилцдаг банканд шилжих юм байна. Ногдол ашиг тараах ажил тавдугаар сарын 4-ний өдөр бүрэн дуусна. Нийт хоёр сая 512 мянган хүн тус компанийн хувьцааг эзэмшдэгээс 300 мянган хүн л банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкин дахь дансаа хувьцааны данстай холбоогүй иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын мөнгө буцаан авдаг дансанд нь шилжүүлэхээр ажээ.