Categories
гадаад мэдээ нийгэм

КОВИД-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-16

Ишемическая болезнь сердца covid-19 инфекция медицинская с ...

1. Стэнфордын их сургуулийн судлаачид Ковид-19-тэй 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулсан 18 удаа судалгаа хийхэд 87.5%-д халуурах, 53.8%-д ханиалгах, 22.5%-д ядрах, сульдах шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн Ковид-19-ийн хүндэрлийн улмаас эдгээр эмэгтэйчүүдийн 91% нь кесарев хагалгаагаар төрсөн байна.
2. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос зүүн хойд бүс нутагт шинээр бүртгэгдэж байгаа Ковид-19-ийн эмнэлзүйн зарим шинж тэмдэг Ухань хотод гарсан өвчлөлөөс өөрчлөгдсөн талаар мэдээлжээ. Тухайлбал, халуурах шинж тэмдэг бага, олон эрхтэн тогтолцооны өөрчлөлт цөөн харин уушиг, амьсгалын замын эмгэг шинж тэмдэг зонхилсон байна. Мөн өвчтний эмчилгээ болон эдгэрэлтийн явц удаан байх магадлалтайг онцолжээ.
3. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаах ухааны академийн эрдэмтэд Ковид-19-тэй 73 хүнд судалгаа хийж, өвчтөн шинж тэмдэг илрэхээс 2 өдрийн өмнө халдвар тарааж эхлэн энэ нь 7-10 хоногийн турш үргэлжилдэг гэж үзжээ.
4. Москва хотод 50,000 гаруй оршин суугчдын Ковид-19-ийн шинжилгээний дүнд үндэслэн тус хотын 1,5 сая хүн буюу 12,5% нь Коронавирусийн эсрэг биет үүссэн гэж тооцоолжээ.
5. Колумбын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Америкт зай барих дэглэмийг Ковид-19-ийн дэгдэлт гарснаас хойш 7 хоногийн дотор, хөл хориог тогтоосон хугацаанаас 14 хоногийн өмнө хэрэгжүүлсэн бол өвчлөл 82%, нас баралт 84%-иар буурах боломжтой байсан гэж үзжээ.
6. Ирак улсад хөл хорионы үед нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл ард иргэдийн дунд Ковид-19-тэй холбоотой сэтгэл түгшилт үүсгэж байгааг судлаачид тогтоосон. Цахим орчинд цаг их зарцуулах тусам сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл өндөр байна гэж эрдэмтэд үзжээ.

Categories
мэдээ нийгэм

​Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна

Image may contain: 3 people, people sitting

Дэлхий даяар тархаж буй Сovid-19 хаалга тогшиж байгаа энэ үед хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалтыг эхлүүллээ. Энэ удаагийн сургалтыг ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр онол, дадлага хослуулсан байдлаар нэг сарын хугацаанд ЭХЭМҮТ-д зохион байгуулна. Сургалтад 200 эмч, сувилагч нарыг хамруулах бөгөөд нэг ээлж нь 40 хүний бүрэлдхүүнтэй байх юм. Эхний ээлжийн сургалтад аймгийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ-үүдийн эмч, сувилагч нар оролцож байна.

Манай улс “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, энэ чиглэлд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа билээ. Салбар яам болон холбогдох байгууллагаас нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, тэр хэрээр оношилгоо, эмчилгээний чадавх дээшилж байна. Ялангуяа аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, лавлагаа шатлалын эмнэлэг амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлэхэд нэн шаардлагатай амьсгал дэмжих, орлуулан удирдах, хүчилтөрөгч өгөх, соруулах, эрчимт эмчилгээ, сувилгаа хийх, найдвартай хянах зориулалт бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, амьсгалын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Иймд шинээр суурьлуулж буй тоног төхөөрөмжийг эмч, мэргэжилтнүүд бүрэн дүүрэн ашиглаж сурснаар хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрсэн үед яаралтай тусламж үзүүлж, тэр хэрээр хүүхдийн эндэгдэл буурна.

Сургалтад хамрагдаж буй хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрч, амьсгалахад бэрхшээлтэй болж, амь тэнссэн үед хүүхдэд хүчилтөрөгч өгөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийх, амьсгалыг нь аппаратаар тэтгэн дэмжихээс эхлээд бүрэн орлуулах хүртэлх эмчилгээ хийх, аппаратын амьсгалтай байгаа хүүхдийн асаргаа, сувилгаа, хяналт ажиглалт хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч ажилладаг. Түүнчлэн улс орон СOVID-19 халдварын хүндэрсэн үед тусламж үзүүлэх хүний нөөц, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү сургалт юм.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19)!!! Хүүхдийн баярын зөвлөгөө

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

Эцэг, эхчүүдэд:

• Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
• Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
• Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: Монгол Улс гадны улс орнуудаас нийт 9068 иргэнээ татан аваад байна

Б.Ууганбаяр: Энэ сарын 30-нд БНСУ руу ээлжит тусгай үүргийн нислэг ...

Монгол Улс ОХУ-аас энэ сарын 26-27-нд 740 иргэнээ татан авсан тухай УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс гадны улс орнуудаас нийт 9068 иргэнээ татан авчээ. Иргэдийг татан авахад хэвлэл мэдээлэл, төмөр зам, гааль, хил, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын 799 хүн оролцон, олон улсын зорчигч тээврийн галт тэргийг дайчилжээ. Мөн нэг хүнийг 170 мянган төгрөгөөр тээвэрлэх байсныг холбогдох газартай тохиролцсоны үндсэн дээр 27 мянган төгрөгөөр тээвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа

Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлааХөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна.

Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдардаг байсан.

Тэгвэл эдгээр хүүхдүүдэд тусгайлан зориулсан урт болон богино хугацааны сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зорилготой 50 ортой хүүхдийн тасгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд шинээр нээн ажиллуулж эхлээд байна.

Монгол Улсын ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулсан юм.

Энэхүү тасагт одоогийн байдлаар 12 хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байна. Цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өрсөлдөгчөө намнах эрх баригчдын үйлдэлд иргэд дургүйцэж эхэллээ

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр СЕХ-ноос тогтоолоо гардан аваад байсан Н.Номтойбаярыг өчигдөр Хорих 461 дүрээг ангид саатууллаа. Өчигдөр болсон энэ үйл явдалд иргэд сошиал орчинд дургүйцлээ илэрхийлсээр байна. Н.Номтойбаярыг бие даан нэр дэвших гэж буйг Хан-Уул дүүргийн иргэд дэмжиж, 31 мянган хүн гарын үсгээ зурсан байдаг. Сонгуулийн албан ёсны ажиллагаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө болж буй энэ үйл явдал эрх баригчдын өрсөлдөгчөө намнах танил арга юм. Тэд сонгуульд ялалт байгуулах магадлал бүхий улстөрчдийг сонгуулийн өмнө барьж, шоронд хорьдог. Сонгуулийн дараа юу ч болоогүй мэт гаргаад явуулдаг. Хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж, төрийн нэрээр далайлган шоронд хорьж байгаа энэ үйл явцад иргэд ясны дургүй нь хүрч байна. Тиймээс өнөөдөр Н.Номтойбаяр шоронд орсноороо нэр хүнд нь улам нэмэгдэж байна. Магадгүй, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа эрх баригчдийн нэр хүнд тэр хэрээр унаж байгаа биз.

Н.Номтойбаяр саатуулагдахаас өмнө өөрийн цахим хуудаснаа “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!” хэмээж бичиж амжсан байсан.

Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь энгийнээр бол гэм буруугийн бус, харин хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах үйл явц. Гэтэл шүүх хуралдааны төгсгөлд прокурорууд мэдээлэл гаргаж, Н.Номтойбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон. Үүнийгээ ч гүйцэлдүүлж, ачаад явсан. Түүнийг мөрдөн байцаагчтай утсаар ярьсан гэх үндэслэл гаргаж ирж байгаа. Үнэн хэрэгтээ энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчиж байгаа юм. Түүнд, “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно гэсэн байдаг.

Н.Номтойбаяр энэ заалтад хамаарагдах эрх нь үүсчихсэн, СЕХ-ноос “Бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоо гардан аваад байсан. Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана” хэмээсэн. Тэгэхээр шүүхээс Н.Номтойбаярыг хорих шийдвэр гаргасан ч нэр дэвшигчээс хасах эрх зүйн үндэслэл үгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэр Хорих 461 дүгээр ангиас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах анхны хүн байх бололтой. Учир нь хүний эрх, шударга ёсыг хамгаалах үзэлтэй мянган мянган хүн Н.Номтойбаярын дэмжиж байгаа, дэмжигчид улам нэмэгдсээр байна.

Д.Сайхан

Categories
мэдээ нийгэм

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 320 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна. Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан Та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж мэдээллээ. Тэрбээр “Хүнсний ногоо тариалах ажлын байранд энэ сарын 5-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр хамгааллын хэлтэс болон хороо дүүргээр дамжуулан иргэдийг бүртгэж авсан. Цагийн ажлын байрны биржид мөн иргэдийг бүртгэж ажилд зуучилдаг. Одоогийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг 240 иргэнд өгч, нийт 1230 иргэнд цагийн ажилд зуучилсан. Улсын онцгой комиссоос танхимын сургалтуудыг нээх чиглэлийг өгсөн байгаа. Энэ хүрээнд танхимын сургалтанд 550 иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх сарын 02-ны өдрөөс эхлэн 55 мэргэжлийн чиглэлээр ажиллаж эхлэх юм” хэмээлээ.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх зорилгоор ажил хайгч иргэд болон ажил олгогч нарт зориулсан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Ингэснээр иргэд аливаа бичиг баримт бүрдүүлэлгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ авах, ажлын байрын мэдээллийг гар утаснаасаа харах бүрэн боломжтой болжээ. Мөн цагийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнүүд нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Ахин 18 хүнээс коронавирусын халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 179 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 369 хүн шинжилгээ хийхэд 351 хүнд илрээгүй. Харин 18 хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 230 хүний шинжилгээг хийхэд дээрх хариу гарлаа. Ингээд нийт 179 хүн халдвар авсны 43 нь эдгэрч, одоо эмчлэгдэж байгаа 136 хүн байна. Биеийн байдал хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Нийт дэлхийн 216 улсад 5876000 хүн өвдөж, 360000 хүн нас баржээ. Мөн 2.5 сая хүн эдгэрч, 2.9 сая нь эмчлэгдэж байна. 24 цагт нас баралт, өвчлөл өмнөх өдрүүдээс багассан сайн мэдээтэй байна. ОХУ-д халдвартай 8371 хүн шинээр нэмэгдсэн.

Манай улсад өчигдөр 289 хүн ажиглалтад шинээр орж 1908 хүн яг одоо ажиглалтад байна. Шуурхай 119 дугаарт 448 дуудлага ирсэнээс Швед, Франц, Чех, ОХУ-аас 19 хүн холбогджээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн доктор н.Оюунсүрэн:

Дэлхийн дахинд судалгааны ажлууд хийгдсээр байна. Одоогоор эрдэмтэн, судлаачид 22740 гаруй судалгаа, өгүүлэл хийж 130 гаруй вакцин туршжээ.Лондонд ахмад настны асрамжийн газруудад хөл хорио тогтоож, дахин хүн нэмж авахгүй байхаар болжээ.Хятадад уламжлалт анагаах ухааны 26 төрлийн ургамал вирусийн эсрэг үйлчилгээтэй болохыг баталжээ. Хятадад гэр бүлийн хүрээнд коронавирус хэрхэн халдварлаж байгааг судалжээ. Агаар сэлгэлт хийх, гараа тогтмол угаах, анхны шинж тэмдэг илрэхээс өмнө амны хаалт хэрэглэвэл 79 хувь, чийгтэй цэвэрлэгээг хатуу гадаргуунд тогтмол хийвэл 76 хувь хамгаалж чадна гэжээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д 19 мянга шинэ тохиолдол, 1500 гаруй нас баралт бүртгэгджээ. Бразил, Перу, Чили улсуудад их байна. ОХУ-д нийт 379 мянгад хүрч 4100 гаруй хүн нас баржээ. Өчигдөр Москвад 76 нас баралт бүртгэгджээ. БНСУ-д халдвар нэмж бүртгэгдээд байгаа учраас 06.14 хүртэл Сөүл, Инчеон гэх мэт томоохон хотуудад соёл үйлчилгээний газруудыг түр хаах шийдвэр гаргажээ. БНХАУ-д нас баралт нэмж бүртгэгдээгүй байна. Хөл хориог гэнэт сулруулах нь өвчлөл дахин сэргэх, хоёр дахь давлагаа гарах шалтгаан болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF-ын саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан асуудлыг шийдвэрлэж чадлаа. Ажлын хэсэг үлдсэн гурван даалгавараа өчигдөр хамгаалсан. Үүнтэй холбоотой FATF-ийн нарийн бичгийн дарга нарын газар дүгнэлтээ ирүүлсэн байна. Тус тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор FATF манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч Covid-19-тэй холбоотойгоор хойшлогдож байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

FATF-ийн саарал жагсаалтад орж, зургаан үүрэг даалгаврыг 2019 оны аравдугаар сард авч, 2020 оны тавдугаар сар хүртэл долоон сарын хугацаанд нэг баг болж, амжилттай даалгавраа хамгааллаа. Монгол Улс FATF-ийн өмнө даалгавраа амжилттай биелүүлж, саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангалаа.