Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх хугацаа дуусгавар боллоо

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлдөг.

Үүний дагуу цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх хугацаа дуусгавар боллоо.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2016 онд Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаж байв. Ингэснээр улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж,

  • 2017 онд 6 тэрбум
  • 2018 онд 9 тэрбум
  • 2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ.
Categories
мэдээ нийгэм

Монголд суугаа Солонгос иргэд 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлав

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр Улсын онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Энэхүү төхөөрөмжийг мөн АНУ-д хандивласан юм.

Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, мэдээллээ хуваалцах нь чухал. Тухайлбал БНСУ-д 4.15 нд явагдах сонгуулийн үйл явц манай улсад ихээхэн туршлага болох болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үржлийн үед нь загас агнахгүй байхыг анхааруулав

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог тул энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Учир нь энэ хугацаанд загасны үржлийн үе нь байдаг аж.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Categories
мэдээ нийгэм

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

Өнгөрсөн жил орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна.

Байгууллагуудыг төр, засгийн дээд байгууллага, яамд; Засгийн газрын харьяа агентлагууд; нийслэлийн төр, захиргааны байгууллагууд; аймгууд; төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд гэсэн 5 ангиллаар шалгаруулахад төр, засгийн дээд болон яамдын ангилалд багтсан 27 байгууллагаас Монгол Улсын Их Хурлын Тамгын газар тэргүүлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газар энэхүү үзлэгт 96.37 хувьтай дүгнэгдсэн байна. Үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар өчигдөр шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Бусад дөрвөн ангилалд Цагдаагийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тус тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.

Дарга

– Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор

Гишүүд

– А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

– Л.Дашням МУСГЗ, доктор профессор

– Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

– Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

– Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

– Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

– Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

– Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт

– Г.Пүрэвбат Бурханч лам, доктор

Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ


Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ

Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийжээ. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газраас эмхэтгэл, тавигдах шаардлагыг гаргасан. Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм” гэлээ.

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга, байгууламжид судалгаа явуулахад нэг өдрийн дотор 15 мянган иргэн автомашинтай болон явганаар барилгын дэргэдүүр зорчих хөдөлгөөн хийдэг байна. Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүргийг барилгын компаниудад өгсөн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс “Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн албан мэдэгдлийн хугацаа ирэх сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Үүнээс цааш дахин мэдэгдэл хүргүүлэхгүй, хэрэв стандарт, шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоож, торгуулийн арга хэмжээ авна. Энэ тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагууд орчны аюулгүй байдлын зөрчлөө арилгасны дараагаар үйл ажиллагааг нь сэргээх асуудал яригдана. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй тодорхой үүрэг чиглэл өгч, стандарт, зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна” гэлээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн А.Орломжав “Би энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгож өгөх гэж байгаад талархаад барашгүй” гэсэн юм.

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцэтгэж байгаа юм. Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 20 орчим орон сууц байгаа аж. Төлөвлөгөөний дагуу эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тус корпораци ажиллаж байна. Эхний ээлжийн хоёр орон сууцны нийт 126 айлын орон сууцыг шинээр барих ажлыг ийнхүү эхлүүллээ.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Орон сууцны корпораци Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Эдгээр зургаан байранд нийт 76 өрх амьдарч байгаа юм. Одоогоор оршин суугчидтайгаа гэрээ байгуулаад, орон сууцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Эхний ээлжний хоёр блок бүхий нийт 126 айлын орон сууцыг ирэх оны тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” хэмээлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ онд Налайх дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалт бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил юм. Иргэд өөрсдөө хичээгээд зүтгээд явбал хамтдаа асуудлыг шийдвэрлэж болдогийн тод жишээ энэ болж байна. Дахин төлөвлөлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Иргэд ч энэ ажилд өөрсдөө хяналт, шаардлагаа тавиад явах хэрэгтэй шүү” гэдгийг онцлон хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурлаа

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг пүрэв гараг бүр хүргэнэ

эдээллийн эхэнд “Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын А/1016 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад тогтмол хэвлэлийн бага хурал хийж мэдээллийг хүргэж ирсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа буюу пүрэв гараг бүр холбогдох байгууллагууд цаг үеийн мэдээллээ хүргэж ажиллана” гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцолж хэллээ.

Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ

ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мөн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НОБГ, НМХГ, НЦУГ, НАБТГ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хамтран 56 удаагийн 60 гаруй цагийн хэвлэлийн хурал хийж давхардсан тоогоор 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээлэл, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ бусад мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан. Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын 07 дугаар тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд нийт 81 өдөр 1395 удаагийн тээвэрлэлтээр 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд хүргэсэн” гэсэн мэдээлийг өглөө.

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Коронавирусын халдвараас сэргийлэх аргууд

НЭМГ-аас мэдэгдэл гаргажээ

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тайван, стрессгүй байх
  • Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
  • Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
  • Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.
  • Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.