Month: April 2020
Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм.
Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна.
Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. “Бодлогын гэрээ”-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ.
Баян-Өлгий аймагт ОХУ, Казахстан улсаас ирсэн 400 гаруй иргэнийг найман тусгаарлах байранд байрлуулж ажиглаж байснаас ажиглалтын 14 хоногийн хугацаа дууссан 191 хүнийг тусгаарлах байрнаас гаргасан. Харин өчигдөр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дахин 33 иргэнийг дарааллын дагуу ажиглах байрнаас гаргаж, гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах ажиллагаа зохион байгуулж байна. Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр өнөөдөр 30 хүнийг тусгаарлах байрнаас гаргах аж. Гэр нь тусгаарлаж буй 331 иргэнд мэргэжлийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр, “I сарын 27-ноос IV сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоногийн хичээл тасарсан. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж 3020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлтэй холбоотой давуу болон сул тал бий. Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. IV сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. V сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хэрэв хорио цээрийн сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Мөн танхимын давтлагыг яаж зохион байгуулах талаар судалж байгаа” гэв.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11-д заасан “Гудамж, дугуйн зам” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаар захирамжийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл дугуйн зам шинээр барихаар төлөвлөсөн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох МУБИС-ийн урд автобусны буудал орчим дээрх дугуйн замын трасст орсон 20 ТҮЦ, сонин борлуулах цэг зэрэг нийт 22 цэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх тухай 10 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна
Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор өнөөдөр Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталлаа.
Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжих юм.
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн ч өнөөдрийн болтол эрх баригчид хариу өгөөгүй байна.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай АН-ын саналыг Засгийн газар хүлээж авахгүй байгаа нь байж болошгүй зүйл. Эрх баригчид энэ асуудалд өөрийнхөөрөө дураараа хандаж байна. Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын мэдээлэл хоёр хоорондоо маш их зөрүүтэй байгаа.
Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна. Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч байна. Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна гэж шоудаж болохгүй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ” гэлээ.
АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 арга хэмжээг тусгажээ.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нийт ААН-ийн 70 хувь нь эрсдэлд ороод байна. Ийм нөхцөл байдалд АН-ын саналтай хамтран арга хэмжээ авбал илүү үр дүнд хүрнэ. НӨАТ-ын татварын таван хувь болгох хуулийн төслийн энэ хаврын чуулганд хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэлээ.
АН-аас Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн тогтоолын төсөл дэх санал:
ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Нэг. Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх
1.1.Төсвийн хийсвэр орлогыг нягтлах, гамшгийн үеийн үзүүлэлтүүдээр дахин шинэчлэн тооцоолж, төсвийг бодитой, алдагдалгүй болгох;
1.2. Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,
1.3. Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Коронавирусийн гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1.260.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,
1.4.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараахи урсгал зардлыг бууруулах. Үүнд:
1.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;
1.4.2.төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон хангамжийн бусад зардал;
Хоёр. Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах
2.1.Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкны мөрддөг зарим журмуудыг хугацаатайгаар өөрчлөх,
2.2.Коронавирусийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах.
2.3 Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах,
2.4.Төвбанкинд Засгийн газрын бондыг арилжаалж, тусгайлсан дэглэмээр шаардлагатай санхүүгийн зузаатгалыг арилжааны банкуудад хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох.
2.5. Бодит эдийн засаг, хувийн секторын чадавхи, бизнесийн орчны орон зайг хамгаалах зорилгын хүрээнд Төв банк тэднийг санхүүгийн зуучлалын хямд, үр дүнтэй арга хэрэгслээр дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Банкуудаар дамжуулж, хямралд хамгийн их өртөж байгаа эдийн салбаруудыг дэмжих,
Гурав. Аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах
3.1.Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох;
3.2. Өмнөх 2 жил татвар төлсөн татвар төлсөн дүнгийн дунджаар Засгийн газраас уул уурхайн бус Аж ахуй нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, Засгийн газрын баталгааг Батлан даалтын сангийн санхүүгийн эрсдэл даах чадвар, сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж болох ба Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
3.3.Авлага үүссэн аж ахуй нэгж, байгууллагын авлагыг худалдан авах /факторинг хийх/, санхүүжилт олгох сан байгуулах, хеджингийн арга хэрэгслийг Монголбанкны дэмжлэгтэйгээр ашиглах;
3.4.Түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний хүрээнд уг хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү, алдангийг бууруулахад чиглэсэн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох;
3.5.Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
3.6.Аж ахуй нэгжүүдийн татварын үүргийн зөрчилтэй холбогдуулан битүүмжилсэн дансыг нэн даруй нээх, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, үүссэн татварын өр төлбөрийг төлөх хугацааг хямралаас гарах, бизнесийг нөхөн сэргээх хугацаатай уялдуулан тогтоох;
3.7.Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагын шийдвэрийг хуульчлан зохицуулж түдгэлзүүлэх;
3.8.Татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын алданги, хүү, торгууль ногдуулахыг хориглох;
3.9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 он дуустал тэглэх
3.10. Зарим нэр төрлийн чухал шаардлагатай эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд түргэвчилсэн байдлаар бүртгэх асуудлыг зохицуулах, гадаадаас импортоор авдаг шаардлагатай байгаа эм, хэрэгсэл, лабораторийн урвалж, тоног төхөөрөмжийн импортын гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх,
3.11. Хүнсний бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд 2 жилийн хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох
3.12. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх,
Дөрөв. Иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах
4.1.Ипотекийн зээл /хүү болон үндсэн төлбөр/-ийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;
4.2.Хөдөлмөр эрхлэгчдийн цалинг баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, чөлөөлөлтийг хязгаарлах;
4.3.Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
4.4.Дотоодындээдсургуулийнбүхоюутны 2020-2021 онысургалтынтөлбөрийгчөлөөлж, холбогдохсанхүүжилтийнмеханизмыгбийболгох;
4.5.Малчдынзээлийнхүү, төлбөрийгхойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэзээлийнэхүүсвэрийгнэмэгдүүлэх;
4.6. Тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
4.7. Төрийн орон сууцны корпорацийн Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх,
4.8. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай олгох.
Тав. Бусад
5.1.Коронавирустэй тэмцэх чиглэлийн хүрээнд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсандаа тусгайлсан цонх үүсгэн байршуулж, олон нийтэд эргэлзээгүй, үнэн зөв мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;
5.2.Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээ тус бүрийнхээ бүрдүүлэх материал, төлбөр хураамж, шийдвэрлэх /хариу өгөх/ хугацаа, шат дамжлага, материал хүлээн авахаас татгалзах буюу материалыг буцаах үндэслэл, үйлчилгээний цагийн хуваарь болон бусад нөхцөл, шаардлагын талаарх бүх төрлийн мэдээллийг цогц, системтэйгээр цахим хуудсандаа байршуулж, утсаар тухай бүр лавлагаа, мэдээлэл өгөх, зайнаас үзүүлж болох үйлчилгээг тодорхойлон үр дүнтэй, иргэдэд төвөггүй, хүртээмжтэй байхаар зохион байгуулж нэвтрүүлнэ.
5.3.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвийг Засгийн газар тусгайлан төлөвлөж, Улсын Их Хурлаар батлуулах;
5.4.Коронавирусийн халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох
5.5.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд өндөржүүлсэнбэлэнбайдлынонцгойнөхцөлд,тусгайдэглэмээрүүрэг гүйцэтгэж байгаа бусад төрийн албан хаагчдад энгийн үед олгодог үндсэн цалинг нь 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох;
5.6.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний түр горим, стандартыг тогтоон, хэрэгжүүлэх;
5.7.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийгмийн дэг журам, сахилга, хариуцлагын байдалд тавих хяналтыг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах;
5.8.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипомат төлөөлөлгчийн газрын чиг үүрэг, бүрэлдэхүүнд хугацаатай өөрчлөлт оруулж, тэдгээрээр дамжуулан гадаад улс оронд суугаа иргэддээ санхүү, эрүүл мэндийн болон шаардлагатай бусад туслалцаа, үйлчилгээг үзүүлэх;
5.9.Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.
Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нэг хүний амь хохирсон бол 10 хүн бэртсэний хоёр нь хүүхэд байжээ. III сарын 31-ны 18.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоодож байсан 13 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд нас баржээ.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад дуудлага мэдээлэл 1.7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 3.2 хувиар нэмэгдэж, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 75 хувиар багассан байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогчдод зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.
Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо.
Тус автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, дөрвөн тоннын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай.
Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлзэх боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 9:00 цаг хүртэл хойшлуулав.