Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН ШИНЭ ЦУВРАЛ ХЭВЛЭГДЛЭЭ

ШУА-аас жил
бүр
эрхлэн гаргадаг шинжлэх ухааны хялбаршуулсан 10 цуврал ном уншигчдын гар дээр очиход бэлэн
боллоо. Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.

Дашрамд дурдахад эдгээр цуврал ном нь гадуур номын дэлгүүрээр худалдаалагддаггүй бөгөөд ЕБС-иудийн номын сангаар тараагдан хүүхэд багачуудын гар дээр очдог. Тиймээс цаг үеийн байдлаас болоод хүүхдүүд гэртээ байгаа хэдий ч сургуулийн номын сантай холбогдон авч унших боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

“ХИЛЧИН” хотхон төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Хилчин хотхон нь ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан бөгөөд төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байжээ. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж байгааг ийнхүү хотын даргад уламжилсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны Засаг дарга, хотхоны СӨХ-ын ажилтнууд болон иргэд оршин суугчидтай уулзах үеэрээ “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны төвийн шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хөрсний ус зайлуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Удахгүй ажлууд хийгдэх болно” гээд уг хотхоны ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар хорооны Засаг дарга болон бусад холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байв.

Нийслэлийн төсөв болон Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулааны шугамд холбож ашиглалтад орууллаа. Ингэснээр 720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан нүүрсний хэрэглээг халжээ.

“Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор Сонгинохайрхан дүүрэгт байрладаг 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга ийнхүү төвийн дулаанд холбогдлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк: 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв

Монголбанк 2020 оны эхний гурван сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Мөн гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймгийнх 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11 төгрөг байв. Оны эхний гурван сард авсан нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн корона вируст халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, мөн Нийслэлийн харъяа газрын дарга нар онлайнаар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-04-06-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн нийлмэл/холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталснаар төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 8 сая еврогийн санхүүжилтийн эрх нээгдэж, 2026 он хүртэл хэрэгжих цуврал төслүүдийг санхүүжүүлнэ.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн III шатны санхүүжилтийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон төслийн II шатны гүйцэтгэлийг дэмжихээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистем, генетикийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт, менежментийг сайжруулсанаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой хувилбарыг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагын тэнцвэрт тулгуурласан үйл ажиллагааг дэмжинэ.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийн арьс худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ

Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн гурван ширхэг хөлдөөсөн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завджээ. Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр дээрх этгээдүүдийг ирүүлж, гэмт хэргийг таслан зогсоолоо.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Алтай суманд газар хөдөлжээ

Ховд аймагт 4-5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Ховд аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 78 км-т Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” гэдэг газар өнөө шөнө газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай өдрийн 03:00 цагт онцгой байдлын алба хүлээн авжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.04.06-10

Инфографик: Донорын хууль валютын урсгалыг хязгаарлаж чадах уу?

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 06-НААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт 12.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 06-ны Даваа гарагт гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 08-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт 15.00 цагаас:

04 дүгээр сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Турк иргэнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 15 боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдварын сэжигтэй ...

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Дөрөвдүгээр сарын 5-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавируси илрээгүй. Тусгаарлагдсан Турк иргэнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 15 боллоо. Дээрх батлагдсан иргэн нь өмнөх хоёр тохиолдолтой ойролцоо байсан бөгөөд өдөр бүр шинжилгээ авч, хянаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн Турк иргэний өчигдрийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Нийт хавьтлын 12 иргэнээс шинжилгээ авч коронавирус илрээгүй байна” гэв.