Categories
мэдээ нийгэм улс-төр

​Төрийн ордны алтан босгыг ч бүү алхуул!​

Ерөнхий сайдад нэр дэвшигч У. Хүрэлсүх гэж хэн бэ

Дэлхий тэр аяараа айдаст автаж, улс гүрнүүдийн удир­дагчид коронавирустэй дайн зарлаад тулалдаж байхад манай эрх баригчид л сон­гуулиас өөр юм бодох тэнхэл­гүй явна. Уул нь бид, түрүүчийн сонгуулиар УИХ- 65 суудал авсан МАН, түүний удирдагчид, даан ялангуяа М.Энхболд, У.Хүрэлсүх на­раас мөн ч их зүйлийг хү­сэн хүлээж байсансан даа. Өвгөн сэтгүүлч миний тө­дий­гүй, өргөн түмнийхээ итгэл дээр ус цацсан. Өнөөх сайхан амлалтууд нь огт биелсэнгүй.

Урд өмнө Монголын Их хурал байтугай дэлхийн пар­ламентын түүхэнд гарч байгаагүй аймшигт аллага, үхэл, хулгай худал, авлига албан тушаалын хэрэг, хүчин хүчирхийлэл, энэ л парламентын үед гарлаа.

Би амлалтаас нь хэдэн зүйлийг сануулья. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд бо­лох­доо, “Монголд шударга ёсыг тогтооно” гэж гарч ирсэн.

Алив тэр шударга ёс! Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж төлөвлөөд, төсөвт тусгасан олон зуун тэрбум төгрөгийг хуваагаад завшчихсан УИХ-ын 42ги­шүүн, түүнийг зохион бай­гуулсан дарга, сайд нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй! Энэ бол ард түмнийхээ ажил амьдралыг хулгайлсан хамгийн аймшигт хулгай энэ байлаа.

Иргэд нь ЖДҮ-г хөгжүүлэх сангаас30 саятөгрөг авах гэж” майлж”байхадхувьдаа 30компанитайБ.Чойжилсүрэн Сан­гийн сайд байхдаа Төрийн банк­наас 20 тэрбум төгрөгийг Хятадынхөрөнгөоруулалттай “Шинжиан Шинфа” ХХК-д нэг өд­рийн дотор олгож М.Энхболдын сонгуулийн сур­тал­чилгаанд хандивласан байхад арга хэмжээ авсан уу. Үгүй!

Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд” компанидаа НӨАТ-ын буцаанолголтоос 36 тэрбумыг Сангийн яамнаас олгуулсан байсанд нь ха­риуцлага тооцсон уу? Үгүй!

Ирвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиа­раа хамгаалж байсан Тост Тосон бумбын нуруун дахь ордодЗасгийнгазрын тог­тоол гаргуулан олборлолт явуулж хөрсийг нь хуулж, эх говийн баянбүрдийг нь сүйт­гэж нүүрс олборлож байхад хариуцлага тооцож байгаа юу? Үгүй!

Ерөнхий сайдын хэлснээр, Б.Чойжилсүрэн яасан ха­наж цаддаггүй шуналтай юм бэ. Алив хаана байна, тэр,шудрага ёс.

Монгол Улсын хөрөнгийн бараг тал хувийг оффшор бүсэд аваачиж нуучихаад тэр хөрөнгөнийхөө хойноос оргоод гарчихсан, нэг үгээр хэлвэл эх орноосоо урвасан гэмт этгээдүүдэд арга хэмжээ авсан уу? Оффшорынх нь хөрөнгийг оруулж ирсэн үү? Үгүй!

Банк дампууруулан олон зуун хүн, байгууллагыг хохи­роосон, улмаар залилан хийсэн гишүүндээ арга хэм­жээ авсан уу? Үгүй !

Төрийн ордныг архины мухлаг шиг болгож, хавт­гайрсан архидалт зохион бай­гуулж, хүний аминд хүрсэн хүмүүс, бас архичин авгай, сонгууль болгоноор бэлэн мөнгө тараадаг нүүрсчин-шуналтай хувалз нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй!

Харин ч Б.Чойжилсүрэн, Д.Оюунхоролоос нь эхлээд байнгын хорооны дарга бол­гон дэвшүүлж, эрхлүүлж бай­гаа. Ингэж болдог юм уу?

Арван тэрбумын зээлээ Монголбанкаархаалгачихаад улсын мөнгө завшин яваа Ц.Гарамжав гишүүндээ арга хэмжээ авсан уу? Үнэнийг нь хэлсэн, нэвтрүүлсэн сэт­­гүүлчийгяаж бузар муу­хайгаар доромжилж, загнаж байв даа. Монголчууд теле­визээр тэр муухай авир араншинг нь харсан л байх. Тийм хүн Монгол Улсын төрийн дээд сэнтийд сууж байх ёсгүй биз дээ.

Монгол Ардын Нам-манай нам2016онысонгуульд ямар сайхан зүйл амлан, бид­ний тархийг угаасан гээ! Ард түм­ний амьдрал дээшилсэн үү! Үгүй!

Бүр ядуусын эгнээг мянга мянгаар нь нэмэгдүүлчихээд “Дундаж орлого сая давлаа” гэж худлаа мэдээллээр бид­ний тархийг угааж байгаа. Эмнэлэг нь ч оргүй, сургууль нь ч 2-3 ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Ядаж л Яармагийн 300ортойэмнэлэг,Түлэнхийн тө­­­­вийг ашиглалтад оруулчих ухаан байсангүй. Цар тахал Монголд орж ирчихээд улс орон даяар түгшиж байхад Г.Занданшатарын багийнхан хүний амь бодсонгүй, сон­гуульд л хамаг мөнгөө хав дарж суугаа.

Өнөөх 4-5 тэрбум ам.долларын нөөц хаа яв­на?! Нөгөө төсөвт зөвхөн өөрсдийнхөө сонгуулийг бо­дон суулгасан 2.2 их наяд төгрөг хаа явна?!Ард түмэн нь, эрээн даавууны өөдөс бүхнээр амны маск хийх гэж ядаж байхад энэ эрхмүүд АНУ-аас нэг бүр нь 2000 га­руй ам.долларын үнэтэй 250 ширхэг, санал тоолох хар машин авна гэж зарлаж байх юм.Өнөөх санал луйварддаг хар машин шүү дээ.

Арай ч дэндэж байна даа,манай намын удирдлагууд!

Би гурван удаа хөөгдсөн ч гэсэн Ардын намын батлахыг жараад жил хадгалж яваа ахмад сэтгүүлч. Орой дээрээ тахин шүтэж явсан намаа, ингэтлээ худалч хулгайч на­рын нам болно гэж даанч бодсонгүй явж дээ.

Олон жил нэг дүүрэг, нэг хороонд амьдарсан нөхөд маань надаас “Жамьян гуай, өнөө жилийн сонгуульд аль нам, хэнд саналаа өгвөл дээр вэ” гэж асуудаг юм. Би тэдэнд “Аль ч намын байсан, энэ худалч, хулгайч, хууль бусаар баяжигчид, төрийн мөнгийг үрэн таран хийгчид, уул уурхайг самардаж хүний аминд хүрсэн “араатнууд”-ыг л “Монгол төрийн ордны алтан босгоор бүү алхуул” гэж хэлж байгаа.

Энэ удаагийн сонгуульд, ЖДҮ сангаас хулгайчид, кон­цес­чин, гэр бүлээ хүчир­хий­­лэгч, архичин авгай нар, намааялаг­дуулсан дарга, хууль бу­саар баяжигч хунтайж нар, төрийн мөнгийг 20 тэрбумаар тараагч шу­налтан…зүсэн бү­рийн хүмүүс нэр дэвшинэ хэмээн чих дэлсэх боллоо.

Намын дарга У.Хүрэлсүх Би Монгол Улсын пар­ла­ментад хулгайч хүмүүс бит­гий суугаасай гэж бодож байгаа гэж хэллээ. Тиймээ, зөв.Намаасаа урвахгүй, хэлсэн үгнээсээ буцахгүй гэсээр Ерөнхий сайд болсныг тань буурал тэргүүндээ тод­хонсанаж байна. Зүгээр л“Б.Чойжилсүрэн яасан ха­­наж цаддаггүй шуналтай юм бэ” “Хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй” гэж хэлээд ор­хидог биш хариуцлага тооц­дог байгаасай гэж би байтугай ард түмэн чинь харж нүдээ чилтэл хүлээж байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У,Хүрэлсүхэд хандаж ахмад сэтгүүлчийн хувиар дахин захихад “Парламент гэдэг бол ард түмний ху­раангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэсэн үгэндээ эзэн болж Тост Тосон бумбаас тос биш цус гаргаж яваа, ЖДҮ ч бай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан ч бай бүгдээс нь хулгайлсан, Төрийн ордонд хүн амины хэрэгт холбогдсон улстөрчдийг бүү дэвшүүл.

Төрийн минь сүлд өршөө хэмээн залбирдаг Төрийн ордны алтан босгоор бүү алхуул.

Ард түмэн минь, 2020, 2021 оны сонгуулиуд бол та бидний, бүр Монголын хувь заяаны сонгуулиуд шүү. Түрүүчийн сонгуулиудад ямар хү­­нийг сонгож байснаа одоо хараа биз дээ. Хараад ой гутаж, байгаа биз дээ! Энэ удаад, хэдэнтөгрөг тараа­гаад, инээж ирсэн бүх­нийг битгий сонгоорой. Тэр багны цаана танд өгсөн хэдхэн төг­рөгөө тэрбумаар үржүүлж хувьдаа авагчид байдгийг харж хаширлаа шүү дээ.

Цаана чинь, хөрөнгө мөн­гө­гүй, ар өврийн хаал­гагүй хэрнээ, энэ эх орон ард түмний төлөө цохилох зүрхтэй, шударга дайчин за­луус, энэ сонгуульд ол­ноороо өрсөлдөх юм билээ. Тэднийг л олж сонгоорой. Сэтгүүлч бид, энэ худалч хулгайчдаас хэн хаана нэр дэвшиж байгааг тухай бүр нь та бүхэндээ баримт сэлтээр мэдээлж, тарааж байх болно. Анхааралтай тусгаж аваарай хэмээн захиж байна. Энэ бузар булхайнуудыг одоо төрийн ордны алтан босгоор дахиж алхуулахгүй юм шүү.

Г.ЖАМЪЯН /МУГЗ/

2020.04.27

Categories
мэдээ нийгэм

​Коронавируст халдвар (COVID-19)!!! Ачаа тээврийн жолооч нарт өгөх зөвлөгөө

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх
• Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх
• Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх
• Гараа сайтар савандаж угаах
• Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх
• Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Олон цагаар жолоо барихгүй байх
• 2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Машиндаа зорчигч суулгахгүй байх
• Машинаасаа аль болох буухгүй байх
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх,
• Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах
• Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт 2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх
• 2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх
• Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах
• Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
• Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх
Хилийн боомтод:
• Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх
• Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх
• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах
• Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх
• Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх
• Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх
• Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх.

Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: Зөвхөн транзитаар ирж байгаа зорчигчдыг хүлээн авна

Л.Мөнхтүшиг: Шинэ бүртгэл Элчин сайдын яам дээр хийхгүй, Шуурхай ...

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчыг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ хүлээн авахаар зөвхөн транзитаар ирж байгаа зорчигчдыг хүлээн авна.

  1. Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч
  2. Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч
  3. Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь бага насны хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнийг авчирна гэж ойлгож болно. УОК-д ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АБГББХ: Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.04.28/ хуралдаан 15.20 цагт эхэлж, Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлэг болон Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн байсангүй.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдууд, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулж, УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар нар зарчмын зөрүүтэй санал гарган, санал хураалт явуулж шийдвэрлэснийг тэмдэглэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр дээр ирүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлсан хууль гаргахаар ажиллаж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, 1.“Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах, 2.Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах, 3.Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, 4.Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмйн баталгааг хангах, 5.Цар тахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг хуулийн төсөлд тусгах таван багц саналыг ирүүлжээ.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийв.

Танилцуулгадаа, Ажлын хэсэг 2020.04.28-ны өдөр хуралдаж, хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн санал, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хэлэлцсэн талаар онцлов. Мөн зарчмын зөрүүтэй саналууд нь цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх, жирэмсэн болон эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх зэрэг ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болон Хууль зүйн байнгын хороо, Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны болон Ажлын хэсгийн саналын томъёолол, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулж дууссанаар Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Төгсгөлд нь, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар тус, тус ахлуулан байгуулахаар шийдвэрлэснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Харцага, начин цолтой бөхчүүдийн дунд хандивын барилдаан зохион байгуулна

Монголын Үндэсний бөхийн холбоо, харцага, начин цолтой бөхчүүдийн дунд багийн халз барилдаан зохион байгуулах болжээ. Энэхүү хандивын сайн үйлсийн барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс /УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах юм байна. Барилдаан ирэх ням гариг буюу 5-р сарын 3-нд “Unilive 88”-р суваг болон “DDISH live 900”-р сувгаар цацагдана. Харин үнэ нь 6000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

НБОГ: Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгч, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур хийх, өнжмөл өвс шатаах, үнс нурмаа ил задгай хаяснаас үүдэн ахуйн түймэр буурахгүй, улмаар ойн түймэр болон өргөжих эрсдэлтэй байгаа юм. Иймд иргэддээ хандан дараах зөвлөмжийг хүргэж байна. Хуурайшилтын үед:

  • Өнжмөл өвс, хог шатаахгүй,
  • Гагнуур хийхгүй,
  • Ил задгай гал түлэхгүй,
  • Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй,
  • Ойн дагалт баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаална.

Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, тусгайлан бэлдсэн таглаатай төмөр сав болон нүхэнд хийх, гэр, малын хашаа, саравч, өтөг бууцны эргэн тойронд хамгаалалтын шороон зурвас татах, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, өөрийн хашаа, ойр орчмын нийтийн эзэмшил газарт түймэр гаргах эрсдэлтэй эд зүйл байвал түүж хаях, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад дэмжлэг үзүүлэхийг иргэддээ уриалж байна.

Ойн санд түймэр гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг болохыг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

Эдгээр мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

“BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хойшлуулжээ

БНСУ-ын “BTS” хамтлаг коронавирусний цар тахал дэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийг тойрсон аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ. “Map Of The Soul Tour” нэртэй энэхүү тоглолт нь 4 дүгээр сард эхлэх ёстой байсан аж.

Өмнө нь “BTS” хамтлаг Сөүл хотод хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалж, хожим нь Хойд Америкт болох ёстой байсан тоглолтоо хойшлуулсан байна.

Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор тоглолтыг зохион байгуулагчид төдийгүй үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо ийнхүү хойшлуулж байна. Түүнчлэн цар тахлын улмаас улс хоорондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь тоглолтыг хойшлуулах шалтгаан болжээ.

Хөвгүүдийн “BTS” хамтлагийн уран бүтээл Америкийн “Rolling Stone” сэтгүүлээс гаргасан хөгжмийн ертөнцөд сүүлийн арван жилд тохиосон хамгийн чухал 50 үйл явдлын жагсаалтад багтаж байсан юм. Хамтлаг анх 2013 онд 7 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.

Categories
мэдээ улс-төр

500 сая төгрөг хүртэлх зээлийн хүүг 8 хувиар хөнгөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID~19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Тогтоолын төсөлд, тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хүрээнд банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хуримтлалыг чөлөөлнө гэж тусгасан байгааг дурдаад, тус санд хэдэн төгрөг байгааг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Тус санд 700 орчим тэрбум төгрөг байна. Энэ мөнгөн хөрөнгийг Монголбанкнаас бонд гаргаж банкуудаас худалдаж авахаар төлөвлөсөн. Ингэснээр, банканд байгаа мөнгөний эрэлтийг дэмжих арга хэмжээ болно гэж үзсэн хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Банк нийгмийн хариуцлагаа ухамсарлаад 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 хувиар буулгаж, төрөөс таван хувийг нь багасгахаар болж байгаа. Ингэснээр банкны зээлийн хүү 8 хувиар хөнгөлөгдөнө. Үүнд нэг сая 100 мянган зээлдэгч буюу нийт зээлдэгчдийн 99.8 хувь нь багтаж байгаа гэв. Тэрбээр, “Засгийн газрын долоон багц арга хэмжээний хүрээнд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 800 орчим тэрбум төгрөгийн орлого тасалдсан. Тиймээс тус санг банкуудад байршуулж бонд авсан байсныг чөлөөлж, зах зээлд мөнгө оруулах, ажлын байр бий болгох санаа байгаа” хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг хадгалахын тулд алтны үнэ нэмэгдсэн энэ үед ашигт малтмалаа ашиглах тухай тусгасан байгааг тодотгоод, үүнд байгалийн тэнцлийг хадгалах чиглэлээр явуулж буй Засгийн газрын бодлоготой зөрчилдөх эсэхийг тодруулав. Мөн цар тахлын үед хил хааснаар, Монголбанканд ААН-үүд алт тушаах нь нэмэгдэж байгааг дурдаад, өмнө нь хилээр хууль бусаар алт гарч байсан гэх мэдээлэл авсан гэлээ. Түүнчлэн, гадаад дотоодоос санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр ямар санаачилга гарган ажиллаж байгааг лавлахын зэрэгцээ цар тахлын үед бусад аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжихийг асуув.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дэлхийн зах зээлд цар тахлын үед нэг унц алтны үнэ 1700 ам.доллар болсон. Засгийн газаас Алт-2 хөтөлбөрийг эхлүүлж эрчимтэй ажиллана. Ингэхдээ, холбогдох дүрэм журмыг биелүүлсэн, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоно. Гадаад, дотоодын зах зээлээс санхүүжилтийг бүрдүүлэх, шийдвэр гаргах эрхийг Монголбанканд олгосон. Энэ нь цаашид валютын нөөцийг нэмэх ач холбогдолтой хэмээн хариуллаа.

Мөн тэрээр, банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд мөнгө хүүлэлттэй холбогдуулан санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг мөн боловсруулж байгааг дурдлаа. Мөн ААН-үүдийг дэмжих хүрээнд өмнө нь ХХОАТ, НДШ, ААНОАТ-ыг хөнгөлөх, чөлөөлөх багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар, ААН-үүдэд бодит дэмжлэг хүрнэ хэмээн тайлбарлав.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Энэ шинжилгээнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан -112
  • Цэргийн төв эмнэлгийн – 2
  • Ажиглах байранд тусгаарлагдсан -25 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан -6
  • SOS медикал эмнэлэг-1
  • Тандалтын -111 хүний шинжилгээ хийгдсэн.

Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийсэн байна.

ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүллээ.

Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах байр, бэлтгэл ажлыг хангаж байна” гэсэн мэдээллийг өглөө.