- Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой.
- Урт ханцуйтай цамц, малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал өмсвөл биед хачиг асахаас хамгаална.
- Халдвар дамжуулагч хачгуудын тархалттай бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах. Биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй.
Month: April 2020
Коронавируст халдвар (COVID-2019)-ын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-аас манай улсад хандивлаж байгааг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.
Коронавируст халдвар (COVID-2019)-ын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102,696 нь нас барсан байна. Манай улсын тухайд 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 4 нь эдгэрсэн.
Коронавируст халдвар (COVID-2019) нь дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед Монгол Улс халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ нь бидний үйл ажиллагаанд үргэлж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байгаад талархаж байна.
Дэлхийн бараг бүх улс оронд халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ эрс нэмэгдэж, хомсдол үүссэн энэ үед ДЭМБ-аас 3 дах удаагийн тусламжаа хүлээн авч байна. Энэхүү тусламжийн хүрээнд 80.770 ам долларын үнэ бүхий 8 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 2 нэрийн оношлуурыг хүлээн авч байна.
Үүнд:
1. Нэг удаагийн амны хаалт -233,000ширхэг
2. Мэс заслын амны хаалт-4000 ширхэг
3. N95 амны хаалт-1000 ширхэг
4. Нүүрний хамгаалалт 400 ширхэг
5. Аюултай хог хаягдлын уут 1000 ширхэг
6. Нүдний шил 250 ширхэг
7. Нэг удаагийн халад 422 ширхэг
8. Нэг удаагийн бээлий 12.000 хос
9. Оношлуур (Sarbeco V E-ген EAV )- 7,680 нэгж
10. Оношлуур SARs COV-2 (COVID19 RdRP) 2880 ширхэг
Эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл нь халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдыг эрсдлээс хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэн ажиллана.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан “Шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Шалгалт үргэлжилж байна.
• Албаны эх сурвалжаас үнэн, бодит мэдээлэл авч, ухаалаг байх
• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээлэл тараахгүй, цуу ярианд автахгүй байх
• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх
• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах
• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх
• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх
• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх.
1. БНХАУ-ын Нанжинг их сургуулийн судлаачид хүний тархи, нугасны шингэнд коронавирус байгааг илрүүлж, мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс коронавирусийн халдвартай өвчтнүүдэд толгой өвдөх, ухаан алдах зэрэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг эрт илрүүлж оношлохыг зөвлөж байна. Коронавирусийн халдвар авсан өвчтөн менингитээр хүндэрч байгааг анхааруулж байна.
2. БНХАУ-д даралт ихсэлт, уушгины архаг бөглөрөлт, бөөрний дутагдал, жирэмсэн зэрэг эрсдэлт бүлгийн халдвар авсан 4 хүнд COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүний цусны сийвэн (convalescent plasma)-г тарихад ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй бөгөөд эдгээр хүмүүсийн биеийн байдал сайжирсан байна. Коронавируст халдвараар хүндэрсэн хүмүүст эдгэрсэн хүний сийвэн (convalescent plasma) сэлбэх эмчилгээ үр дүнтэй байна. Энэ эмчилгээг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг тэмдэглэжээ.
3. БНХАУ-д коронавирусээр өвчилсөн 7 настай охины сорьцод вирус 20 орчим хоног хадгалагдаж байсан нь тусгаарлалтыг 14 хоногоос илүү хугацаагаар сунгах шаардлагатайг харуулж байна. Охин шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн бөгөөд аав нь түүнтэй уулзсанаас 5 хоногийн дараа халдвар авсан нь батлагдсан байна. Шинж тэмдэггүй хүн халдвар тараах явдал улам бүр нэмэгдсээр байна.
4. БНХАУ-ын профессор Жан Вэньхун коронавируст халдварын тархалтад үндэсний онцлог хамааралгүй болохыг судалгаагаар тогтоосныг онцолж, хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний байдлаас шалтгаалан тархалт улс орнуудад харилцан адилгүй байгааг тэмдэглэв. Сүүлийн үед залуучууд халдвар авах тохиолдол өсөх хандлагатай байгаа бөгөөд хөл хориог үл тоон нийгмийн харилцаанд олноор орж байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлж байгааг профессор онцолжээ.
5. БНХАУ-ын эрдэмтэд коронавируст халдварын талаар дараах дүгнэлт хийжээ. Үүнд:
o COVID-19 хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварласнаар дэлхий нийтэд томоохон хохирол учруулах бөгөөд үүнтэй тэмцэхэд ихээхэн хугацаа шаардах болно.
o Коронавируст халдвар БНХАУ-аас бусад улсад хүчтэй дэгдэж байгаа тул энэ оны 6-р сар гэхэд тархалтыг тогтоон барих боломжгүй төлөвтэй байна.
6. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн залуучуудын давтан шинжилгээний хариу эерэг гарах явдал түлхүү ажиглагдсан байна. Тодруулбал, эмчилгээний дараах давтан шинжилгээний хариу эерэг гарсан 38 хүний 1 нь л 60 настай хүн байсан бол 7 нь 14-өөс доош насны хүүхдүүд байжээ.
7. Хонгконгийн эрдэмтэд коронавирус амны хаалтын гадна талд 7 хоног, түүнээс дээш хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон байна. Тиймээс амны хаалтыг тайлж хаяхдаа гадна талд нь хүрэхгүй байх нь чухал гэдгийг анхааруулж, ахуйн хэрэглээний ариутгалын бодисууд нь уг вирусын эсрэг үр дүнтэй үйлчилж байгааг баталгаажуулав. Туршилтаар коронавирус нь сонин сэтгүүл, амны цаасан дээр 3 цаг, мод, хөвөн, даавуун дээр 1 өдөр хүртэл, шил, мөнгөн дэвсгэрт дээр 2-3 өдөр, зэвэрдэггүй төмөр, хуванцар эдлэл дээр 4-7 хоногийн турш тогтдог болохыг илрүүлжээ. Иймд судлаачид иргэд гараа тогтмол угаах, бохир гараар нүүр, амандаа хүргэхгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатайг онцгойлон сануулж байна.
8. Хонгконгийн их сургуулийн тэргүүлэх микробиологч Хо Паклэүн хэлэхдээ “Засгийн газар иргэдийг олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэхийг хуульчлах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Хонгконгт хооллохоос бусад үед амны хаалт заавал хэрэглэх журам үйлчилж байгаа ч хүрээг нь тэлж эмнэлэг болон бусад олон нийтийн газрыг хамруулах хэрэгтэй гэж тэрээр үзжээ.
Эх сурвалж:
1. https://www.sciencedirect.com/…/arti…/pii/S0889159120303573…#!
4. https://journal.chestnet.org/arti…/S0012-3692(20)30571-7/pdf
Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болжээ.
Хүү голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2020.03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг гуравдугаар 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоогоод байсан. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 6 автомашинтайгаар 04.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 04.09-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Шивэрт” гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын эрэг дагуу 3.5 км-т явганаар самналт хийж, 800 метрт завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.
Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх нэгдсэн мэдээллийг цаг тухай бүрт олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор “Улсын онцгой комиссын Шуурхай штаб” фейсбүүк хуудсыг нээн ажиллуулж байна.
Тус хуудсаар дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргаж байгаа холбогдох дүрэм, журам, шийдвэр болоод тусгай үүргийн нислэг, иргэдийг тусгаарлах байрны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ I гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 6 автомашинтайгаар 04.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 04.09-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Шивэрт” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу 3.5 км-т явганаар самналт хийж, 800 метрт завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 04.10-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд цацрагийн аюулгүйн шаардлага бүрэн хангасан 70 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх 90 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Мөн “Covid-19” халдварт өвчнийг оношилоход нэн шаардлагатай 39 рентген аппаратыг импортлох, дөрвөн компьютерт томографийн аппаратын ашиглах, хадгалах зөвшөөрлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглах үеийн цацрагийн аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг license@inspection.gov.mn цахим хаягаар хүлээн авч шуурхай шийдвэрлэсний дүнд тусгай зөвшөөрлийн олголт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн дүнтэй байна.