Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Дэлгүүр хоршоо явах, айлд очихдоо хүүхэд дагуулж явахгүй байхыг анхааруулж байна

Д.Нарангэрэл: Азийн орнуудад 20-29 насныхан сүүлийн үед олноор ...

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. Тус яамны газрын дарга Д.Нарангэрэл, “Өнөөдрийн байдлаар 213 улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Нийт 1.8 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Азийн орнуудаас Японд өнгөрсөн 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн хүмүүст халдвар тархсан. Иймээс манай иргэд аль болохоор эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, 24 цагийн утсаар зөвлөгөө авах. Шинжилгээ өгөх бол хүүхдээ дагуулан эмнэлэгт 2-3 улаа ирдэг, заримдаа 9 үүлээ ирдэг байдлаа болих хэрэгтэй байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан. Улаан-Үдэд 77 хүн өвчилснөөс 13 нь хүүхэд, Эрхүүд 33 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүүхэд байгаа. Иймд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр байгаа учраас манай иргэд дэлгүүр хоршоо явах, айлд очихдоо хүүхэд дагуулж явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг 1 дүгээр гудамжинд иргэн дөрвөн настай Э хүү гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон юм.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан гуравдугаар сарын 22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоогоод байв. Харин эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дахин эхлүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Дүгэрээгийн тохой” гэдэг газар хүртэл 22 км-т усанд завиар урсаж, 7 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн.

Хангал сумын “Жарамхайн цөөрөм” гэдэг газраас “Шаврын гол” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу 16 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл цахимаар хуралдаж, цг үеийнн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш, сондгойгоор хязгаарлахгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар санал гаргасан. Улмаар иргэдийн дунд өнөөдрөөс автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах тухай албан бус мэдээлэл тархаад байна.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “УОК-н Шуурхай штабаас автомашины дугаарын тэгш,сондгой хязгаарлалт хийх санал,чиглэл ирсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Бид аль болох тѳвлѳрлийг сааруулах, олноор зорчуулахгүй байхад анхаарч байгаа учир дээрх саналыг нухацтай судалж байж шийднэ” хэмээсэн.

Иймд өнөөдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахгүй.

Categories
мэдээ нийгэм

ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ 800.0 САЯАС 3.0 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙНА

АТГ-ын “Олон нийтийн төв” нээлтээ хийлээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд мэдүүлгийн цахим систем ашиглан 800.0 сая төгрөгөөс 3.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянав. Үүний үндсэн дээр ХОМ-т бүртгүүлсэн орлого нь хууль ёсны эсэх, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, тэдгээрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгуулахаар Татварын байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлээд байна. Тухайлбал, мэдүүлэг гаргагч Б нь нэр бүхий ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг, улмаар мэдүүлгийн “Орлого” хэсэгт уг компанийн үйл ажиллагааны орлого 2018 онд 2,428,179,400 төгрөг, 2019 онд 3,169,350,050 төгрөг гэж тус тус мэдүүлсэн байна.

Өмнөх онд мөн дээрх үндэслэлийн дагуу АТГ-аас нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран зарим мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн иж бүрэн шалгалтыг явуулж хамтран ажилласан. Хамтарсан шалгалтыг явуулснаар ХОМ гаргагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхээс гадна нийтийн албан тушаалтан болон тэдний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж Татварын байгууллагад тайлан, мэдээгээ үнэн зөв бодитой тайлагнах, цаашлаад авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болж байгаа юм.

Цаашид Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн байдлыг илрүүлэхэд Татварын ерөнхий газар болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хууль бусаар орлого олсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд анхаарч, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураах зэргээр хуульд заасан чиг үүргийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлэх энгийн бөгөөд өндөр ач холбогдолтой арга нь гараа угаах

Гараа угаах: мөрөөдөл ном. oneiromancy

Коронавирусийн халдвараас сэргийлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас тогтмол хүргэж байна. Энэ удаад гарын эрүүл ахуйг сахих, гараа хэрхэн угаах, ариутгах талаар зөвлөлөө.

Коронавирусийн халдвараас сэргийлэхэд хамгийн өндөр ач холбогдолтой аргын нэг нь гараа сайтар савандаж угаах юм. Учир нь уг халдвар бохирлогдсон гараар ам, хамар, нүдэнд хүрснээр дамжиж байна.

Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд гараа 20-30 секундийн турш тасралтгүй савандаж угаах, гар илт бохирдолгүй болон савандаж угаах боломжгүй нөхцөлд спиртийн суурьтай ариутгагч хэрэглээрэй.

Мөн гар угаахад шаардлагатай саван, салфетка, спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг

  • Эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа цэг бүрт
  • Хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах өрөө
  • Хог хаягдлын цэгт
  • Өвчтөнүүдийн өрөөнд
  • Айл өрх бүрт
  • Ариун цэврийн өрөөнд
  • Орох, гарах болон хүлээлэг, дамжин өнгөрөх өрөө гэх мэт бүх газарт байрлуулах шаардлагатайг энэ удаагийн зөвлөгөөнд онцоллоо.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорины Коронагийн жил

Хорин хоёрны эсэргүүний жил “эрхулаан” анх үзсэн тухайгаа эмээ маань ярьдаг сан. 1932 онд, коммунист хүчирхийллийг эсэргүүцсэн бослогын жил, аэроплан хэмээх нисэх онгоц харснаа ярьж байгаа хэрэг. 1911 оноос эхтэй Монгол Улсын он тоолол тэр үед мөрдөгдөж байсан учраас өнөөгийн календариас 10 жилээр зөрж байна.

Нүүдэлч малчин монголчууд он жилийг тохиолдсон үйл явдлаар нь баримжаалан “Гамингийн жил”, “Мичин жилийн зудны хойтон” хэмээн огноолдог байсан нь энэ хуучаас харагдана. Сүүлдээ оныг нь нэмж “22 оны эсэргүүний жил”, “66 оны үерийн зун” “Жаран есөн оны зудын хавар” болгон хоршуулж ярих болсон нь он тоололд нь хувьсгал гарч эхэлснийг гэрчлэн үлдэж.

Ах дүүс, нэг голынхон болохлоор өөрсдийн мэдэх нэг үйл явдлаар баримжаалан “Доржийн агсам тавьж, морио алддаг жил төрсөн”, “Сандагийг гэрлэсний хойтон намар”, “Ахыг сургуульд ордог жилийн унага” гэхчлэнгийн цолтой дотоод тоолол гаргана. Харин энэ жилийг хожмоо “Хорины Хорооноогийн жил”, “Хорин оны коронагийн жил” хэмээн баримжаалах болов уу? Хэрвээ сонгууль болж амждаг юм аа гэхэд депутатууд нь “Коронагийн жил сонгогддог нөхөр” болж үлдэх нь л дээ.

Коронагийн сүрд дарагдсан жил олон чухал үйл явдал өрнөжээ. Сүүлийн хориод жилд Улаанбаатар анх удаагаа бараг утаагүй өвөлжив. Үүнийг “салхи их гарсан”, “угаасаа дулаан өвөл болсон учраас гал бага түлсэн”, “ерөөсөө Засгийн газарт аз таарсан” гэхчлэнгээр эс тоомсорлож болох ч Улаанбаатар “бараг цэлмэг” өвөлжсөн нь бол баримт л даа. Гэхдээ, урьд өмнөх жилүүдийн туршлага биш юм аа гэхэд сургамж дээр хотын тэнгэр цэлмэж эхэлсэн гэдгийг бас хэлмээр байна. Гэрийг нь дулаалах, зуухыг нь сайжруулах гээд олон төсөл явсны эцэст түлштэй нь ноцолдсон нь энэ.

Яг нарийндаа, үгүйлэгдэж байсан зүйл бол хоёр талын хариуцлага. Нийслэлийн иргэн осгож үхэхгүй өвөлжих эрхтэй, бас бусдыгаа угаартуулж алахгүй байх ч үүрэгтэй билээ. Гэтэл дулаан өвөлжих эрх нь давамгайлаад явчихсан юм. Утаатай тэмцэх ажил “Та энийг түлэх ажаамуу”, “Түүгээр гэрээ дулаалж хайрлана уу” гэсэн гуйлгын аястай.

Утаа гаргагч тал ихээхэн пээдгэр “Зуухыг чинь зарчихсан, тэгээд яахын та нар”, “Бүрээс чинь урагдсан, тэгээд яалгах гээв” гэж ам асуух маягтай. Ямар ч хамаагүй аргаар санал авч төрд гардаг намчин, улс төрчингүүд нь “аргалж байгаад саналыг нь авчихвал утааны нэрээр мөнгө завших боломж олоод авчихна” гэсэн арга барилтай явж иржээ. Энэ бол нэг тал нь. Сүүлдээ, улстөрчид нь агаарын бохирдол дээр менежмэнт хийж мөнгө цохисоор байгаад “Утаа бол манай эдийн засгийн чухал хэсэг” гэхээр байв. Утаа арилах юм бол маш олон хүний “орлогын үүд хаагдах” нигууртай болчихсон хэрэг.

Олон улсын зарим ажиглагчийн хэлдэгчлэн, бүс нутгийн хямрал арилахгүй байгаагийн шалтгаан нь тэнд маш том мөнгөний эргэлт, бизнесийн орчин үүдсэнтэй холбоотой болсон гэдэг шиг үзэгдэл болж. Сирийн хямрал, Афганистаны дотоод дажин нь тэнд хүмүүнлэгийн алхмыг зохицуулах болон тусламжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбоотой бизнесийг хамгаалах сонирхолтой уягдаад ужгирсан гэж тэд хэлдэг.

Яг түүн шиг, утаатай тэмцэхийн хамгийн хэцүү нь утаа өөрөө биш, түүгээр бизнес хийдэг бүлэглэлийн эрх ашигтай зөрчилдөх явдал болж хувирсан гэсэн үг. Бэрхшээлийн нөгөө тал нь энэ. Нөгөөх “өвчин, өвчтөн хоёр нэг тал болчихвол эмч ялагдахад хүрдэг” гэдэг шиг “утаа гаргагч ба ямар ч аргаар хамаагүй утаатай байлгахыг сонирхогч” хоёрын эрх ашиг нэгдээд байсан хэрэг. Ийм юмруу нэг сэлэм барьсан сэнтэгтэй гар л давхиж орно уу гэхээс бусад нь хулчиймаар л даа. Хачирхалтай нь тэр сэлэм барьсан сэнтэгтэй гар нь засаг тэргүүлж таардаг нь бас юу ч билээ.

За тэр, түүхий нүүрс хориглосон, сайжруулсан түлш хийсэн зэргийг орхиод ярихад намрын сүүлээр хэд хэдэн хүн угаартаж нас барсан хэрэг явдал олон юмыг өөрчилсөн санагддаг. Урьд нь жил бүр 50 орчим хүн угаартаж нас бардаг байсан ч төдий тоодоггүй байж. Гэтэл өнгөрөгч намар “Шинэ маягийн түлш хортой эсэх”тэй зэрэгцэн угаартаж нас барсан хэрэг явдал олны анхааралд өртлөө. Сөрөг талын “Засгийн газраас сайжруулан түлш нэрээр ард түмнийг хордуулах ажиллагааг илчлэх” кампани санамсаргүйгээр нөгөө талдаа нь ашигтай тусав. Өмнө нь хээв нэг бусдыгаа угаартуулж явсан хүмүүс өөрчлөгдөж, өөрөө угаартахаас хамгаалах сэдэл эрмэлзэл “утаа гаргагч тал”аас гарах болов. (Утааны дохиолол тавьж өгөөд байхад, ажиллаж сигналь өгөөд байхад унтраагаад угаартсан явдал гарсан нь хотын агаар бүрэн цэлмэтэл өдий гэдгийг хэлээд өгч байна)

Ийнхүү анх удаагаа утаанд хохирогч болон утаа гаргагч талын сонирхол ойртож эхэлсэн. Утаатай холбоотой бизнес сонирхлуудыг яаж зохицуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан дээр өгүүлж буй угаартаж нас барснаас үүдсэн нийгмийн сэхээрэл нь хотын утааг шийдэх нэг чухал нөхцөл болсон санагддаг.

Хэрвээ Коронагийн дарангуйлалд бүдгэрээгүй бол 20192020 он бол “ЖДҮ хагарсан жил” байлаа. ЖДҮ хулгай энэ жил үүсээгүй, арав, магадгүй хориод жилийн тэртээгээс бугласан хатги ажгуу. Харин энэ өвөл бол ЖДҮ хагарсан байлаа. Монголчууд нийгмийнхээ хатгийг харж, идээ бээрийг нь үнэртэн огив. Төрөө байн байн угааж арчиж, ариун цэврийг нь сахиулж байхгүй бол ийм яр, идээ бээрэнд баригддаг гэдгийг мэдсэн хэрэг.

Бид ардчиллыг ихээхэн коммунист маягаар төсөөлж байснаа ухаарч эхэлсэн танин мэдэхүйн цаг үе. Социалист үзэл суртлаар бол “Чардайж байгаад коммунист нийгэмд орчихвол жаргаж үхнэ. Тэнд ямар ч проблем байхгүй, хүн бүр нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” хэмээн номлон итгүүлсэн. Сонин шүү. Тэд шашныг нэг нүдээрээ үздэггүй, “Хүнийг энэ төрөлдөө зовохын хэрээр хойт насандаа жаргана хэмээн мунхруулдаг” хэмээн шүүмжилдэг байсан юм. Тэгсэн атлаа “Социализм байгуулах гэж хичнээн их зовно, коммунизмд ороод тэр хэрээрээ жаргана” гэж сурталддаг байж.

Бид коммунизмаасаа салсан ч коммунист маягийн сэтгэлгээ нь өвлөгдөн үлджээ. Тэгээд “Яаж ийж байгаад л ардчилчихвал яг коммунизмд орох мэт хамаг юм өөрөө болж бүтээд, шударга ёс хар аяндаа тогтоод явчихна” гэж найдсан байна. Тийм болоод өнөөдөр “Ардчиллаад байхад цалин яагаад бага байна”, “Хулгай гараад байгаа учраас ардчилахаа болих эсэх” гэхчлэнгийн уянгын асуулт тавьж байгаа юм.

Бас л “Нэг сайн удирдагч, аврагч гарч ирээд л хүн төрөлхтөн хийгээд ард түмнээ хайрлаад явдаг ба жишээ нь Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал дарга…Гол нь тэрийгээ л олох учиртай” гэсэн социалист номлолоосоо салж чадаагүй өнөө хүрчээ. Тэгээд л сонгууль болгоноор өөрийн гэсэн Ленин, Сүхбаатараа олж тавиад санаа зовох юмгүй жаргачих санаатай явсаар энд хүрсэн байх юм.

Ардчилал бол хувь заяандаа эзэн байх боломж л ажгуу. Хэн ч чиний зовлонг өмнөөс чинь үүрэх үүрэггүй, бас хэн ч чиний аз жаргалыг булаах эрхгүй. Ямар ч Ленин, Сүхбаатар олдохгүй. Чи өөрөө Ленин, өөртөө Сүхбаатар. Харин төр нийгмээ хатигнаас сэргийлж, засагтаа байн байн эрүүл мэндийн үзлэг хийж, байхгүй бол ардчилсны хэрэг гарахгүй гэдгийг ухаарсан. “ЖДҮ хагарсан” жилийн өгөөж энэ. Цаашдаа “Коронагийн жил” юугаар дурсагдан үлдэхийг таашгүй. Хэн түүнийг арга чадамжаа бататгах боломж болгох, хэн өөрийн завшаан болгон хувиргахыг ч төсөөлшгүй.

Одоохондоо бол, аюулт хижгийг тогтоон барих тал дээр бол тун дажгүй байна. Гэхдээ цаашдаа яахыг бүү мэд. Эрх баригчид болохлоор, утаа арилж байгааг иргэд мартаагүй байхад, коронаг хазаарлаж амжиж байгаа дээрээ сонгууль явуулаад үзэх сонирхолтой байх шиг байна. Монгол хүнд дундаж сэтгэгдэл гэж бараг байхгүй, дээш доошоо савлаж байдаг хойно. Онгирсон дээр нь сонгуульд оруулбал “жидүү бол үхсэн баас” гэж ч мэднэ. Монголын анхны корона вирус илэрсэн франц эрийг газар дээр нь багалзуурдах, ажилладаг уурхайг шатаах юм болж байсан даа, манайхан. Маргааш нөгөөдөр нь санаа эргээд бараг л ээлж ээлжээр эргэлт оруулж, хөөрхий франц өвчтөн юугаа оочероор сахихдаа тулсныг бодоход тэдний тооцоо бодитой юм.

Улмаар энэ өвөл хаврын “харинтийн” дундуур шинэ нам, шинэ хүмүүс өөрсдийгөө таниулах боломж бараг гарахгүй учраас сонгогчид хууччуулаас өөр сонголтгүй болж мухардахыг ч тэд мэдэж байгаа. Ийм учраас бусдыг, ялангуяа шинээр гарч ирсэн эвсэл нам, бие даагчдыг карантийлж байгаад сонгууль явуулах нь “МАН,АН”-д үнэхээр ашигтай.

Нөгөө талаас зарим нь юмыг яаж мэдэхэв, жаахан хүлээзнээдэхвэл “Ковид19” хяналтаас гараад, улсын нөөц нь хомсдоод ирвэл бас учиртай хэмээн тооцоолоод бооцоогоо тавьж байх шиг. Улмаар, нийгмийг хамарсан хямралаас болоод засгийн эрх гудамжинд унавал шүүрээд авч болно ч гэсэн санаархал ч байна. Бүх юм сайхнаараа явлаа ч гэсэн иргэдийн дунд утаа багатай өвөл, коронагаас хамгаалсан ажиллагаа зэрэг нь байдаг л нэг зүйл болоод мартагдана. Цаашлах тутам нийгмийн сэтгэл зүйн савлуур нөгөө тийшээ унаж, сонголт ч шинэчлэгдэнэ гэдгийг бас талууд харж байгаа.

Санаснаар болдоггүй хорвоо юу даа хө гэж нийтийн дуу байдаг шиг “Коронагийн жил” хэний ямар итгэл найдвар, горьдлогоос хороохыг одоо төсөөлөхөд амаргүй байнам.

2020.04.08

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Сонгуулийг хойшлуулж, иргэдийн төр барих эрх рүү яаран халдах шаардлагагүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Хэрэв сонгуулийг хойшлуулахаар болчихвол Үндсэн хууль зөрчих үү?

-УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй, болж өгвөл хугацаандаа хийх нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-ын бүлэг илэрхийлж байгаа. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн өрнөхийг өнөөдөр хэн ч тааж мэдэхгүй. Хэдий цар тахал дэлхий нийтийг сандаргаж байгаа ч улс төрийн сонгуулиа хойшлуулсан орон хараахан алга. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 15-нд БНСУ УИХ-ынхаа сонгуулийг хийхээр шийдвэрлэж, сурталчилгаа нь ид дундаа орж байна. Халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна лээ. Европын хэд хэдэн орон тав, зургадугаар сард сонгуультай, одоогоор сонгуулиа хойшлуулсан ямар нэгэн чиглэл, мэдээлэл алга. Тийм учраас бид ард иргэдийн төр барих үндсэн эрх рүү яаран халдах шаардлагагүй. Үндсэн хуульд шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болдог. Ийм учраас сонгуулийг хойшлууллаа ч гэсэн парламентын үйл ажиллагаа, бүрэн эрхийн асуудал шийдэгддэг эрх зүйн зохицуулалт бий. Үүнээс гадна сонгууль хойшлуулах нөхцөл яг өнөөдрийн байдлаар үүсээгүй байна гэдгийг мэргэжлийн байгуллагууд дүгнэж байгаа.

-Хатуу хөл хорио тогтоох шаардлага үүсвэл иргэдийг заавал цуглуулахгүйгээр цахимаар ч гэдэг юм уу өөр арга замаар саналыг нь авах боломжтой юу. Энэ талаар тооцож судалж байгаа зүйл бий юү?

-Цар тахлын үед бусад оронд хийж байгаа сонгуулийг харахаар олноор хүн цуглуулахыг хязгаарлаж, сонгууль өгөхдөө нэг метрийн зайтай дугаарлаж, тодорхой минутын зайтай цуварч саналаа өгч байна. Манайх ч гэсэн ийм халдвар хамгааллын нарийн дэглэм дор сонгуулиа хийнэ байх. Харин цахим хэлбэрээр сонгууль явуулахад улсын хэмжээнд техникийн хувьд, иргэдийн сэтгэл зүй, улс төрийн намуудын бэлтгэл ажлын тухайд ч бэлтгэл хангагдаагүй гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн уриалгыг иргэд янз бүрээр хүлээж авч байна. Цар тахлыг далимдуулж төрийн эрх мэдэл авахад санаархаж байна гэдгийг ч тулхтай хуульчид онцолсон. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Ерөнхийлөгчийг бусад засаглалуудаа зогсоогоод, дангаараа засаглалын эрхийг авах санаагаар асуудлыг хөндөөгүй байх гэж бодож байна.

Монгол Улсын үндэсний эв нэгдлийг хангах субьектийн хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа, санал өгөхийн өмнө улс даяар цар тахлыг хяналтаас алдвал бид ямар байдалд орох вэ гэдэг талаас нь дүгнэж харж, асуудлыг тавьсан байх гэж эерэг талаас нь харж байгаа. Өнөөдөр цар тахалтай улс даяараа тэмцэж байна. Нэг ёсондоо энхийн цагийн дайн болж, өвчин зовлон, үхэл хагацал болж байгаа энэ үед асуудалд улс төрийн агуулгаар битгий хандаасай гэж улстөрчдөөс хүсч байгаа. үнэхээр ард иргэд ч гэсэн улстөржилтийг хүлээж авахгүй байна шүү дээ.

Ерөнхийдөө Онц байдлыг гамшгийн, нийтийн эмх замбараагүй байдал, дайны болон дайн бүхий байдал гэх зэргээр үздэг л дээ. Парламентын зүгээс холбогдох хуульд зарим нарийвчилсан заалтуудыг ойрын үед тусгая гэж байгаа. энэ нь Монголын болоод дэлхий нийтийн хувьд анх удаагаа үүссэн тооцоолж болшгүй хүчин зүйл шүү дээ.

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тэр дундаа эдийн засгийн асуудлуудад тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ тухайд?

-Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор дэлхий нийтийн өмнө том сорилт тулгарч байна. энэ үед Монгол Улсын төр засаг бүхий л шатандаа нэгдмэл бодлоготой, нэг санаатай байх нь чухал. зөвхөн төр засаг ч гэлтгүй ард иргэд эв нэгдэлтэй байж хамтран зүтгэснээр энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж бид үзэж байгаа. Тийм учраас хаврын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, засгийн газраас өргөн бариад буй “Ковид-19”-ийн нийгэм эдийн засагт учруулж байгаа хүндрэл, бэрхшээл, эрүүл мэндийн салбарт хийх зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаар холбоотой асуудлаар оруулж ирсэн саналыг зарчмын хувьд дэмжсэн. Монгол Улсын засгийн газар, Ерөнхий сайдаас дэвшүүлж байгаа тав гаруй их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон багц асуудлыг хэрэгжүүлснээр өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломж бүрдэнэ. энэ багц асуудлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийг ялгаварлан гадуурхахаа больё, зөвхөн орлого нь буураагүй төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг тусад нь авч үзье гэж шийдсэн. Мөн цаашдаа ажлын байрыг хадгалах чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэх шийдвэрийг бүлгээс гаргасан.

-Цаашдаа дэлхийн эдийн засагт хүндрэл үүсэх нь тодорхой болчихсон. хэрэв цаашдаа нөхцөл байдал улам хүндэрвэл бид яах вэ. Тэр талаар хэрхэн төсөөлж, тооцсон бэ?

-Судлаачид цар тахлаас үүссэн хүндрэл хамгийн багадаа нэг жил хоёр сар, цаашилбал нэг жил зургаан сарын турш үргэлжилж, томоохон хүндрэлийг бий болгоно гэж ярьж байгаа. Дээрх нь эхний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Нөхцөл байдал байдал хэрхэн өөрчлөгдөхийг бид битгий хэл дэлхий нийт ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс бид нөхцөл байдлыг гурван хувилбараар авч үзэж тооцоо хийж байгаа. Өнөөдрийн дотооддоо халдвар тархаагүй нөхцөлд “А” хувилбар хэрэгжиж байна. Магадгүй дотооддоо өвчин гарвал , эсвэл хоёр, гурван жилийн турш үргэлжилсэн хямрал үүсч, үүнийгээ дагаад дэлхийн эдийн засагт гүн хямралын байдал үүсэн Монгол Улсад цар тахал хяналтаасаа гарвал яах вэ гэдгийг тооцон, муу, дунд, сайн гэсэн хувилбаруудыг авч үзэж, саналуудыг боловсруулсан. Ийм ч учраас яаран төсөв тодотгох шаардлага багатай байна гэж үзэж байгаа.

-Төсвийн тодотгол хийж, зарим зардлуудаа танах ёстой биш гэж үү?

-Ерөнхийдөө төсвийн тодотгол хийж, тэвчиж болох зардлуудаа танах асуудал бий. Гэхдээ энэ асуудалд хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх боломжийг Сангийн сайд нээж өгч байгаа. Нэг ёсондоо гадаад томилолт, бичиг хэрэг, урсгал зардлыг танаж, хөрөнгө оруулалтуудаа ч эрэмбэлж байгаа. Төсөв тодотгоод хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох нь нэг талдаа эдийн засгийг улам агшаах талтай. Манай улс жилдээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл тусламжаар 20-иод мянган аж ахуйн нэгж ажил, үйлчилгээ хийдэг. Энэ аж ахуйн нэгжийг дагаад олон тооны иргэд ажил орлоготой байдаг. Нөгөө талдаа хямралын үед эдийн засаг агшиж байгаа. Импорт, экспорт багасаад дотоод эдийн засгийн эрчимжилт суларчихсан байна. Тэр ч утгаараа бид энэ олон аж ахуйн нэгжүүдээр дамжуулж иргэдийг ажилтай, орлоготой байлгаж, тэдгээрийг дэмжих нь эргээд эдийн засгийг идэвхжүүлж байгаа үйл явц. Дэлхий нийт ч ийм байна. Өнөөдөр төсвөө танаж байгаа орон алга. харин ч их олон орон төсвөө тэлж, хөрөнгө оруулалтаар дамжуулж аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн бодлого руу чиглэж байна. Дээр дурдсанчлэн мэдээж тэвчиж болох зардлуудыг эрэмбэлж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 25-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газрыг огцорно, огцрохгүй гэх талцсан байр сууриуд үүслээ. Та үүнд тайлбар өгөөч?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад бид олон талаас нь ярьсан. Шинэ үндсэн хуулийн парламент, засгийн газартай холбоотой заалтууд долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр, үүнийг тухайн салбарын органик хуульд нь нарийвчилж хэрэгжилтийн хугацааг нь зааж өгөхөөр тусгасан. Мөн Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг 2021 оны долдугаар сараас 1-нээс хэрэгжихээр заасан. энэ утгаараа засгийн газрын бүрэн эрхийн асуудал шинэ Үндсэн хууль хэрэгжих тавдугаар сарын 25-наас хойш шууд хөндөгдөхгүй гэж үзэж байгаа. ийм ч агуулгаар протоколд тэмдэглэсэн, тогтоолд орсон, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд туссан. энэ нь улс төрийн зорилгоор сэдэв гаргаж нийгмийг төөрөгдүүлэх гэсэн цөөн улстөрчдийн явуургүй оролдлого.

-Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч дахин төрийн тэргүүний сонгуульд оролцох боломжгүй болсон гэдэг нь хэр бодитой вэ?

-үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн хүн зургаан жилээр нэг удаа сонгогдож байхаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн эрх үүрэг үндсэн хуульд заасан 18 чиг үүргийн хүрээнд хязгаарлагдана гэж заасан. Шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулаад одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой. энэ эрх нь нээлттэй. Тэр битгий хэл өмнөх үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан хүмүүс ч дахин нэр дэвших боломжтой. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 13-нд болох үйл явдлууд

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

10.30 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны 3 дугаар сарын статистик мэдээллийг цахимаар танилцуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МAXН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлээс шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ.