Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судалж байна

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газруудыг хамгаалах, тохижуулах, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, хүүхэд залуус, ахмадуудынхаа амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор үе шаттай ажлыг хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Зөрчилтэй газруудын судалгааг гаргаж, газрыг цэгцлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээг бодож үзвэл 150 орчим га газрыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын зүгээс цуцалж, НИТХ-д хоёр удаагийн тогтоолоор өргөн барьж нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад аваад байна. Нийтийн эдэлбэр газар гэдэг бол хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийг тухайн газрын эзэмшихийг хориглосон газрыг ойлгож болно. 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргасан. Зөрчилтэй газрыг чөлөөлөх, цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж байна” гэлээ.

Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Мөн дүүрэг хороо болгонд байгаа 1630 орчим хэсгийн ахлагч нар өнөөдрөөс Цагдаагийн Ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлж байна. Сургалтынхаа дараа бүгд шалгалт өгч, тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгон ажиллана. Ингэснээр тэд зөрчлийн хуульд заасны дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно гэдгийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал онцолж хэлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлд үеийн үед газрын асуудал олны хараанд байж ирсэн. Хотын дарга С.Амарсайхан ажлаа авснаас хойш газрын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь хэн нэгний өмч рүү халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа хууль бусаар олгогдсон байж болзошгүй газруудыг чөлөөлж байгаа. Хатуухан хэлэхэд зарим тохиолдолд тодорхой хувийн эзэмшилд байсан газрыг цуцалж, тэнд нь нийтийн эзэмшил болгох шийдвэр гарган олон нийтэд хэрэгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ашиглая гэхэд эзэмшиж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх, ингэхдээ далд хэлбэрээр олон нийтийг турхирах, Төрийн бус байгууллага нэртэй хүмүүсийг гар хөл болгон явуулж байхыг үгүйсгэхгүй. Ийм хандлага гарч байгаа гэдгийг манай иргэд ойлгох байх. Мөн “Хотын соёл” аян Улаанбаатар хотын хэмжээнд өрнөж эхэлсэн. Уг аяныг гардан зохион байгуулах хүмүүс бол манай хороо, дүүргийн хэсгийн ахлагч нар юм. Хэсгийн ахлагчид энэ сарын 15-наас эхлээд зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болно. Тийм учраас энэ хүмүүсийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхийг иргэд, олон нийтээсээ хүсч байна” хэмээв.

Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр дугаарын хязгаарлалтай холбоотой асуудлаар тайлбар өгөв.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг. Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг учраас урьдчилан бид иргэдээс цахим хэлбэрээр сонсгол зохион байгуулдаг. Энэ сонсголын үр дүнд иргэд автомашины дугаарын хязгаарлалтад орсноор автобус буюу нэг тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо хэт олон болох эрсдэл байна гэсэн учраас Хотын даргын зүгээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 114 247 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 853 155-д хүрсэн бол 423 554 хүн эдгэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чанарын менежментийн тогтолцооны I шатны баталгаажилтын аудит хийгдлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага хэрэглэх заавар MNS ISO 4500152018” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд алба хаагч, ажилтнуудад сургалт зохион байгуулж, “Оюу-Толгой ХХК”-тай хамтарсан таван удаагийн гүний уурхайн дадлага сургуулийг хийж, 37 алба хаагчийг хамрууллаа.

Энэ хүрээнд “ЭС ЭФ СИ ЭС” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтыг хийлээ.

Шалгалтаар Уул уурхайн аврах анги нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нь MNS ISO 45001:2018 стандартын дагуу баталгаажуулалтын хоёр дахь шатны аудит хийх шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл цахимаар хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.
Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрвөн давхраас үсэрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны 4 дүгээр давхрын цонхоор хүн үсэрч 3 давхар өрөгтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлага энэ сарын 12-ны өдрийн 00:46 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 00:58 цагт очиход тус байрны 169 тоотод оршин суугч иргэн О /21 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсэрсэн байсныг 3 давхар өргөтгөлийн байрны дээвэр дээрээс эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

​ДЭМБ-ААС ГАРГАСАН ХООЛНЫ ЗӨВЛӨМЖ

Соений сүүн бүтээгдэхүүнийг хоол хийх сод сүүний орлуулагч, сүү ...

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

Мах, махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх

Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгойгоор хязгаарлах саналыг дэмжихгүй байгаа

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хэрэгжүүлэх талаар санал гаргасан. Гэвч энэхүү санал эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахаар авч хэрэгжүүлэх гэж буй энэхүү саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Учир нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулснаар нийтийн тээвэрт олон нийтийн бөөгнөрөл үүсэх тул халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ гэж үзжээ.

Дэлхийн эрдэмтэд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж хоёр метрийн зайнаас харилцахыг зөвлөж байсан. Тэгвэл БНХАУ-ын эрдэмтэд шинэ судалгаа хийж COVID-19 халдвар нь агаар дуслын замаар дөрвөн метрийн зайд халдах магадлалтай байгааг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим га газрын эрхийг цуцалжээ

Улаанбаатар хотод хууль бусаар олгогдсон, эзэмших явцдаа зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийг цуцалж байгаа. Ойрын хугацаанд эрхийг нь цуцалсан газрын талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Хотын захирагч С.Амарсайхан томилогдсон цагаасаа эхлэн хууль бусаар олгогдсон газруудыг цэгцэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгжийн хууль бусаар эзэмшиж байсан 150 орчим газрыг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон хамгаалалтад авсан.

Эрхээ цуцлуулсан аж ахуйн нэгж, байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргаад байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 38 байршилд, 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судлаж байгаа” хэмээн мэдээлэв.

Эрх нь цуцлагдсан газруудаас товч дурдвал

  • Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайн газрыг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн эдэлбэр газар болгожээ. Ингэснээр дахин хувь хүнд олгогдохгүй юм.
  • МУИС-ийн өмнөх талбайн мөн хүчингүй болж, нийтийн эдэлбэр газар болгожээ.
  • УДЭТ-ын өмнөх хэсэг буюу Ю.Цэдэнбалын хөшөө байрлах орчмыг Улаанбаатар капитал компанийн эзэмшилд байсныг цуцалж, нийтийн эзэмшлийн болгожээ.

Эдгээр газрыг цаашид нийтээрээ ашиглах талбай болгох аж.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан 20 хүний нэгнээс COVID-19 илэрлээ. Ингээд Монгол Улсад албан ёсоор батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 хүнд лабораторийн эмчилгээ хийгдэж байна” гэлээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Туркийн иргэнийг эмнэлгээс гаргасан гэх мэдээлэл тархсан. Энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэж, буруу ташаа мэдээллийг гаргаж ард түмний дархлааг сулруулж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг харлуулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ.

ОХУ-д өвчлөл эрчтэй нэмэшдэж өнгөрсөн амралтын өдрөөр 2686 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар хойд хөршид COVID-19 халдварын улмаас 24 хүн нас бараад байна. Испани улсад халдвар дөрөв дахин, Франц улсад тав дахин нэмэгджээ. Итали, Испани, Герман, Франц зэрэг өвчлөл өндөр байсан оронд өнгөрсөн долоо хоногт халдвар буурах хандлага ажиглагдаж, тогтворжих хандлагатай байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани улсад 619 нас баралт бүртгэгдсэн байна. Турк улсад халдвар эрчимтэй тархаж шинэ тохиолдол 4789-өөр нэмэгджээ. Япон улсын Токио хотод өнгөрсөн ням гарагт 166 шинэ тохиолдол бүртгэгдэв. Улмаар улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 7400-д хүрчээ. БНСУ-д халдвар авч эдгэрсэн гэж үзсэн нийт 111 хүнд халдвар дахин илэрсэн байна.

ДЭМБ-аас гурван вакциныг турших эмнэлзүйн шат буюу хүний бие дээр турших үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн БНХАУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар нь агаар дуслын замаар дөрвөн метрийн зайд халдах магадлалтай байгааг анхааруулжээ.