Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 1 919 913-д хүрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 119 666 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 919 913-д хүрсэн бол 449 589 хүн эдгэрсэн байна.

Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол 30 байгаа бол тэдний тав нь эдгэрч, 25 нь эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ТББХ: Орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг 2020 оны X сарын 15-ны өдөр товлохыг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг тогтох тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тус байнгын хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг тухайн сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд олонхын саналаар орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр товлохыг дэмжив. Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлана.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг танилцуулав.

Тэрбээр “Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна. Тархалт АНУ, Итали, Иран, Испани, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа, ОХУ анхаарал татаж байна. Тус улсад 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улан-Үдэд 86 тохиолдол бүртгэгдсэн байгаа.

Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Тухайлбал, үсчний газрыг тодорхой шаардлагуудыг хангаж ажиллуулахыг зөвшөөрчээ. ОХУ-д өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алматы, Нур-Султан хотод голомтлон тархаж байна.

Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийидвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн.

Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ.

Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм.

Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ” хэмээн мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жолоочийн хариуцлагын даатгал” болон “Тээврийн хэрэгслийн даатгал”-н ялгаа

Монгол улсад авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо жилээс жилд өсөхийн хэрээр замын хөдөлгөөний нягтрал нэмэгдэж байгаа нь зам тээврийн ослоор учрах хохирлын хэмжээг нэмсээр байна. Үүний илрэл нь 2019 онд 25 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн ба нийт 24 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өмнөх оноос 26.5%-аар өссөн үзүүлэлт юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэнд тулгарч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх, эрсдэл учирсан ч хохирол багатайгаар даван туулах аргуудын нэг нь “Тээврийн хэрэгслийн даатгал” юм. Энэхүү даатгал нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл болон машинд тань таамаглаагүй нөхцөлүүд буюу байгалийн гамшиг, галын аюул, хулгай, гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс учруулсан хохирол, зогсоолд байх үед хохирол учирвал тус даатгалаар нөхөн төлүүлэх боломжтой байдаг.

Харин жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-д тээврийн хэрэгсэл эзэмшигч бүр даатгуулах үүрэгтэй байдаг. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ санамсаргүй болон болгоомжгүйгээр зам тээврийн осол гарган бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас гарах зардлыг нөхөн төлөх үндсэн зорилготой байдаг.

Өөрөөр хэлбэл “Жолоочийн хариуцлагын даатгал” нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах давуу талтай бол “Тээврийн хэрэгслийн даатгал” нь таны автомашин, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тохиолдол нөхөн төлөх зорилготойгоор хийгддэг.

ХХБанк нь аливаа нэг даатгалын компаниас хамааралгүй ба хамтран ажиллах даатгалын компаниудаа сонгохдоо, нийт даатгалын салбарт судалгаа хийсний үндсэн дээр, тэдгээрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, санхүүгийн чадавх, үйлчилгээний чанарыг харгалзан үздэг тул даатгуулагчдын ажлыг хөнгөвчилдөг. Иймээс иргэд, харилцагч Та бүхэн банк даатгалын цогц үйлчилгээ уриатай ХХБанкны өөрт ойр салбарт хандсанаар топ даатгалын компаниудаас өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийж тав тухтай орчинд үйлчлүүлэхийг урьж байна.

Дэлгэнгүй мэдээллийг: https://www.tdbm.mn/mn/490/c

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик: Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл багтдаг бөгөөд 2007 оны 11 дүгээр сард Колумби улсын Картаген ди Индиас хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейн 17 дугаар чуулганаар хятад хэлийг уг байгууллагын албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлт нь гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог.

Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн орсон ба сүүлийн жилүүдэд тус байгууллагатай харилцаагаа хөгжүүлж, мэргэжлийн сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төвийг байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж байна.

Манай улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон баталснаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болох, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт Хятадаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрш орны хувьд аялал жуулчлалын цаашдын хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтын лавлагаа ТҮЦ машинаас энгийн цаасан дээр гардаг болно

Үндэсний Дата Төв

Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу дээрх өөрчлөлт орж байгаа юм байна.

Лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машины зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой аж.

Энгийн цаасан дээр хэвлэгдэн гарах 28 төрлийн лавлагаа, тодорхойлолтын жагсаалт:

үйлчилгээ
1 төрсний бүртгэлийн лавлагаа
2 иргэний үнэмлэхийн лавлагаа
3 оршин суугаа хаягийн лавлагаа
4 гэрлэлтийн бүртгэлгүй эсэх лавлагаа
5 гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа
6 гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа
7 эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
8 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа
9 хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
10 хуулийн этгээдгүй тухай лавлагаа
11 татварын лавлагаа
12 гаалийн байгууллагад өртэй эсэх тухай лавлагаа
13 валютын ханшийн лавлагаа
14 тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх үйлчилгээ
15 тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагааны үйлчилгээ
16 жолоодох эрхийн лавлагаа
17 мэргэшсэн жолоочийн лавлагаа
18 тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө нь өмчилж байсан эсэх/
19 ачааны автомашинд “ЕС” зөвшөөрөл олгох үйлчилгээ
20 ачааны машины зөвшөөрлийн баримт авах
21 нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
22 нийгмийн даатгалын тэтгэврийн эрх
23 нийгмийн даатгалын ажил олгогч
24 нийгмийн даатгалын нэрийн данс
25 Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх
26 цахилгааны төлбөр төлөх
27 Шүүхийн шийдвэрээр төлбөргүй эсэх лавлагаа
28 Боловсролын бичиг баримтын лавлагаа
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Халдвар илэрсэн хүмүүс нь 19-23 насны оюутнууд” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бямбадорж: Г.Загдаагийн хашаанд боолын нийгэм үйлчилж байгаа

Ж.Бямбадорж: Хүний эрхийн зөрчлийг хоромхон зуур дэлхий даяар ...

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нарын хооронд ярьсан утасны ярианы бичлэг олон нийтэд ил болж, багагүй шүүмжлэлд өртөөд буй. Энэ асуудлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон асуудал сүүлийн үед ил болсоор байна. Гол нь тэнд хүний эрх зөрчигдөж байгаа гэх асуудал. ХЭҮК энэ асуудал дээр ер нь хэр анхаарч ирэв?

-Юуны өмнө энэ мэдээллийг хийхдээ өөрийгөө хамгаалах гэсэнгүй.

Хамгийн гол нь бодит мэдээллийг өгөхийг хүсэж байна. ХЭҮК бол өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ямар ч үед ингэж ажилладаг.

“Зөв амьдрах ухаан” ТББ-“тай холбоотой олон материал бидэнд байдаг. Г.Загдаа өөрөө над руу анх 2018 онд ярьж байсан. Иймэрхүү ажил эрхэлдэг гэж. Түүнийх нь дагуу газар дээр нь очиж танилцаж үзсэн. Яах вэ, Г.Загдаагийн явуулж байгаа үйл ажиллагаанд зөв зүйл бий.

Гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай хүмүүсийг байлгаж хооллож ундлаад зохих ёсны ажил хөдөлмөр эрхлүүлж байсан. Түүнд нь зөвлөгөө өгч байсан. Ерөнхий сайд ч очсон байдаг. Гэтэл түүний дараагаас тэндээс гомдол тасрахаа байсан.

Тиймээс манайх шалгалт явуулахаар удирдамж гарган Н.Ганбаяр гишүүнээр ахлуулсан шалгалтын хэсэг очсон. Шалгалтын үеэр Г.Загдаа өөрөө бичлэг хийсэн байсан. Ямархуу зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх.

ХЭҮК ажиллах 20 жилийн хугацаандаа ямар ч байгууллага албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд тэгж ажиллаж чадахгүй газар гарсан. Тиймээс 2019 оны нэгдүгээр сард аргаа бараад шалгалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гэж цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас чимээгүй байж байсны эцэст арванхоёрдугаар 26-нд Баянзүрх дүүргийн прокурор н.Батболд хариу өгсөн “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хаалаа” гэж.

Ер нь тэндээс ирж байгаа гомдол, хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллээс харахад үнэхээр XXI зуунд тэр хашаанд боолын нийгэм үйлчилж байна. Зодож байна, заналхийлж байна. Чөлөөтэй зорчих эрхийг нь хасаж байна. Өөр газар ингэсэн бол юу болсон бол.

Манайхаас маш олон зөвлөмж шаардлага холбогдох газруудад хүргүүлдэг. Тэнд гурван хүүхэд нь байдаг Сандагдорж гэдэг хүний асуудал удаан яригдаж байгаа. Хүүхдээ авахаар маш удаан хөөцөлдөж байгаа. Манайд гэхэд хоёр хоногийн өмнө гомдол өгсөн, хариуг нь өнөөдөр өгч байна.

Г.Загдаагийнх төрийн шийдвэрийг биелүүлэх гээд очиж байгаа хүмүүсийг оруулдаггүй газар. Нэг зүйлийг ерөөсөө төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй.

2018 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан, энэ байгууллага. Гэтэл “Бид ерөөсөө мөнгө авдаггүй. Өөрсдөө энэ хүмүүсийг тэжээдэг” гэж яриад байдаг.

Дээр нь бид олон нийтэд мэдээлдэггүй болохоос биш ирж байгаа гомдлууд манайд олон бий. Жишээ нь, тэр хүмүүсийн зарим нь тэтгэмж авдаг юм шиг байна лээ. Түүнийг нь хураагаад авдаг. Эсвэл байнга ажил хийлгэдэг, хөлсийг нь өгдөггүй.

Мэдээж хэрэг тэнд хоол унд идэж байгаа учраас тодорхой хэмжээний зардал гаргасан гэж ажил хөдөлмөр эрхлүүлэлгүй л яах вэ. Хамгийн гол нь тэнд шалгалт явуулах боломжгүй болчихсон. Хүүхдийн төлөө агентлаг нь ч, дүүргийнхэн ч орж чаддаггүй. Ийм л газар байгаа юм.

-Хамгийн сүүлд Д.Халиунаа гэх бүсгүй хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдсэн. Ийм хүнд нөхцөл байдал үүссэн талаар ХЭҮК мэдээгүй хэрэг үү?

-Хэд хоногийн өмнө төрийн бус байгууллагууд Д.Халиунаа гэж хохирогч бүсгүйн гомдлоор мэдээлэл цацлаа. Үүний дагуу манайд шаардлага ирсэн. Хариуг нь бид өгнө. Зөв зүйтэй шаардлага ирсэн байсан. Бид хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгнө.

Д.Халиунаатай холбоотой асуудлаар бид өмнө нь багагүй ажилласан. Энэ асуудлыг шалгаж өгөөч гэж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Гэвч цагдаагаас шалгаж байгаа гэж байснаа сүүлдээ хэргийг хаалаа гэсэн хариу ирсэн.

-Г.Загдаа та хоёрын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж багагүй шүүмжлэлд өртөж байна. Та үнэхээр тэгж хэлсэн хэрэг үү?

-Г.Загдаа тэр бичлэгээр намайг жил шахуу дарамталж байгаа юм. Г.Загдаа надтай “Ингээд байна, тэгээд байна” гэж байнга ярьдаг байсан. Би ч хэлдэг байсан. “Чи наад хүмүүстэйгээ зөв харьцаач. Чи хүмүүстэйгээ арслан бар шиг харьцах юм” гэж. Тэр хэсгийг хасаад хаячихсан.

Харин тэр гөлөг шиг гэдгийг ил гаргасан байсан. Ганц тэр үгэн дээр дөрөөлж бөөн юм болж байна. Тэр үгийг би хэлсэн. Түүний өмнө 40 гаруй минутын бичлэг байгаа. Уг нь хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Түүний л адил хүмүүстэйгээ хүнлэг харьцахыг хүсдэг байсан.

Мэдээж тэнд байгаа хүмүүс архины хамааралтай, янз бүрийн ааш араншинтай учраас Г.Загдаагийн уурыг хүргэдэг байх. Тэд нартай хашхичин гуугачсан, зодсон харилцаатай л байдаг хүн.

Одоо бүр сүүлдээ явж явж “Загдаагийн энэ үйл ажиллагаанд Бямбадорж зөвлөгөө өгөөд байсан юм биш үү” гэдэг асуудал яригдаж байна. Үгүй. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэж аргаа ядахдаа “Чи нэг иймэрхүү байгаач” гэсний төлөө Г.Загдаад олз болоод явж байна. Надад үүнд эмзэглээд байх юм алга. Тэртэй тэргүй Г.Загдаа хүмүүстэйгээ яаж харьцдаг, яаж ханддаг гэдэг нь тодорхой болчихсон.

Манай хяналт шалгалт очсоны дараа Г.Загдаа “Танай дарга надад ингэсэн. Бичлэг нь байгаа. Ил гаргана шүү” гэсэн байсан. Би ч “Тэг” гэсэн. Би тэр үгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Би түүнээс айгаад Загдаагаас гуйгаад явахгүй.

-“Зав амьдрах ухаан” ТББ 800 сая төгрөгийн санхүүжилт авсан гэж байна. Чухам ямар чиглэлээр ийм их мөнгө авсан хэрэг вэ?

-Голдуу хөдөлмөр нийгмийн хамгаалал, асран хамгааллын чиглэлээр төрийн байгууллагуудаас авсан хөрөнгө.

2013 онд 265 сая, 2014 онд 171 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая гээд 2018 оны эцэс гэхэд нийт авсан санхүүжилт нь 800 сая төгрөг гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл өгсөн.

Ер нь Монгол Улс, төр иргэдийнхээ асуудлыг анхааръя гэж байгаа бол хүчний байгууллага, холбогдох газрууд арга хэмжээ авах цаг болсон.

Бидэнд хүний эрх зөрчигдсөн маш олон баримт ирдэг. Тэр бүхнийг ил гаргаж болдоггүй. Ил гаргачихвал хохирогчийн ар амьдралд маш том дарамт ирдэг.

Д.Халиунаа гэх тэр бүсгүй нийгэмдээ амьдрахаа бодвол тийм асуудлыг дэлгэхгүй. Дагаад л хэцүү байдалд орно. Гэтэл түүнээс илүү хүнд байдалд байгаа учраас аргагүй эрхэнд олон нийтэд хандаж байгаа хэрэг.

Хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл маш эмзэг сэдэв. Хэнтийд гэхэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нутагтаа амьдарч чадахгүйд хүрч нийслэлд ирж сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байх жишээтэй.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

ac93be1d66a92957314a8f93b2319c0a1d24d5ad-6pxtt6oaplge0z3xc6hxllouyplg28pm1n6e234a0xs-6q42vsoqbnzi2ju3k0u86tq0k6mseiemcihoccunqdc-6rzs5xnhpr0wdbpgvhmjiahylekx6ti0qfwh8g9j0ow.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд нутгийн төв хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд гаргажээ

Онцгой байдлын аврагчид гэрийнхээ хаалгыг түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.04.13-ны өдрийн 18:14 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн байна.