Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл маргааш дуусна

ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

-МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

-Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

-Бүртгэлийн хугацаа дуусахад 1 хоног үлдлээ.

-2020 онд ЕБС төгсөж буй шалгуулагч бол таны мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулна.

-Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар бүртгэлийн хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.

Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч зургаа оруулна. Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан бол Боловсролын үнэлгээний төвөөс таны зургийг устгах ба зургийг тань устгасан гэх и-мейл илгээх тул бүртгэлийн хугацаанд шалгуулагчийн буланд нэвтрэн өнгөт цээж зургийг файлаар дахин оруулах шаардлагатай. Хэрэв зураг тань устаагүй, и-мэйл ирээгүй бол таны зураг шаардлага хангасан гэсэн үг юм.

САНАМЖ: өнгөт цээж зураг нь 3*4 хэмжээтэй (150*200 пиксель, 75 dfi нягтаршилтай), сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил зүүгээгүй, малгай өмсөөгүй байх.

Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг IX сарын 1-нд хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа ...

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр “192 орон үндэсний хэмжээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-нд хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар: маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авна

Д.Цогтбаатар: ШХАБ-д элсэх асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй

УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэд өнгөрсөн сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд ӨМӨЗО-ны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа. Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өглөө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт суух нас болсон талаараа дурдсан байна. Чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ж.Бямбадорж 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, …” гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” гэж тус тус заасан.

Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан. Уг хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн болно.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Түүнчлэн Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцрэх ач холбогдолтой.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Н.Амарзаяа нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэхээр төсөлд тусгасан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий урт хугацааны; дунд хугацааны; богино хугацааны гэсэн төрөлтэй байх юм.

Урт хугацааны буюу 11-30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодпогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөхөөр төсөлд тусгаж өгсөн. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.

Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүулэхэд чиглэсэн, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан Хөгжлийн тодорхой зорилтот хөтөлбөр байх юм. Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс бүрдэхээр зохицуулж өгсөн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллахаар төсөлд суулгаж өгсөн гэдгийг тодотгов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа хэлэлцүүлгийн шатанд төр-хувийн хэвшил-их дээд сургуулийн гурвалсан түншлэлээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг төлөвлөж тооцох, үнэлж дүгнэх, хяналт шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах, энэ талаар системтэй нэгдмэл ойлголт, нэгдсэн зохицуулалт чухал учраас бодлогын олон баримт бичгүүдийг нэг мөр болгон цэгцлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх талаарх Улсын Их Хурлын тогтоолд заасны дагуу тус Байнгын хороогоор эхний хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлж байгааг онцлоод хэлэлцүүлгийн дараа дараагийн шатанд бусад Байнгын хороодын төлөөллийг оролцуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд хөгжлийн бодлогын хэрэгжилтэд улс төрийн намуудын оролцоо чухал учраас хөгжлийн бодлого, төлөвлөлтөд улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай намуудын санал, бодлогыг авч тусгах нь зүйтэй, түүнчлэн хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад өндөр босго тогтоож өгөх шаардлагатай байгааг санал болгов.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар их хэмжээний тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Манхан сумын нутаг дэвсгэрт байрлах байнгийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэх хугацаандаа Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч М гэгч нь хууль бусаар 22 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Зооноз өвчин судлалын төвд харъяаллын дагуу шилжүүллээ.

Иймд тээврийн хэрэгсэл жолооч нарт хууль бус ан агнуур хийхгүй , тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

УОК хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Сургууль, цэцэрлэгийн хөл хорио энэ сарын 30-ны өдөр дуусна. харин Ерөнхий сайд дээрх хугацааг IX сарын 1-н хүртэл сунгах саналыг УОК-т гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

​”COVID-19″ халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлье.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа ойр ойрхон угааж, ариутгах
  • Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчилж, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, шингэн зүйл зохих хэмжээгээр уух
  • Гэр бүлийн гишүүн бүр тусдаа нүүр гарын алчуур, шүдний сойз, хоолны хэрэгсэл хэрэглэх
  • Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулах
  • Бээлий өмсөх
  • Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх
  • Олон нийтийн газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх
  • Бусадтай гар барьж мэндлэх, тэвэрч үнсэх, 2 метрээс дотогш зайд харилцахгүй байх
  • Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу тохойгоороо халхлах
  • Амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ зэрэг эд зүйлсийн гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэх
  • Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах
  • Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм улс-төр

АТГ-аас ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТ зөвлөмж хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газраас коронавируст халдварын цар тахалтай тэмцэх зорилгоор төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлаар анхаарлаа хандуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Зөвлөмж хүргүүллээ.

Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хандив авахтай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, эрх мэдэл болон мэдээлэлд “ойр” этгээдүүдэд давуу байдал олгох боломжийг олгохгүй байх, хуульд заасан сурталчилгаатай холбогдсон хязгаарлалтыг мөрдөж ажиллах, албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар нэн даруй мэдэгдэж байх үүргийн хэрэгжилтийг хангуулах, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн иргэн, албан хаагчдад аливаа хэлбэрээр шийтгэл оногдуулахаас зайлсхийх, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргах үүргээ биелүүлэх зэргээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөв.

Аливаа гамшиг, цар тахлын эсрэг тэмцэхэд зарцуулагдах ёстой хөрөнгийг хэн нэгэн шамшигдуулах нь нийт олны зүтгэл, хүчин чармайлтыг үр дүнгүй болох, үр дагаврыг нь илүү олон хүн ам нас, эрүүл мэндээрээ төлөх эрсдэлтэй байдгийг авлигатай тэмцэх олон улсын болон үндэсний байгууллагууд, эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэж байна. Бусад улс орнуудын нөхцөл байдлаас харахад хэт өндөр үнэтэй, эсхүл чанар муутай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг авлигын замаар худалдан авах, нийлүүлэх тохиолдлууд гарч байна.

Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн Зөвлөмжид дараах асуудлыг онцгойлон анхааруулсан байна. Үүнд:

1. Тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тусгаарлах байр болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлж ажиллахад анхаарах;

2. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ болон аливаа хандив, тусламжийн бараа, ажил, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулах;

3. Үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой сангаас дэмжлэг олгох, эсхүл шимтгэл, татвараас чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ харгалзан үзэх шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, шалгаруулах үе шатны талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх, ил тод болгоход анхаарах;

4. Албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий этгээдэд болон хувийн ашиг сонирхлын үүднээс тодорхой бараа, бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний талаар бусдад шууд болон шууд бус байдлаар санал болгох, сурталчлахаас зайлсхийх;

5. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн бүс нутагт иргэн, зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан, эсхүл хилийн боомтыг хаасан, хөдөлгөөнийг хязгаарласан үед хяналт тавин ажиллаж буй албан хаагчдын шийдвэрт бусад албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах;

6. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор аливаа хууль бус үйл ажиллагааны талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлсэн иргэн, төрийн албан хаагчдад зүй бус дарамт шахалт, шийтгэл оногдуулахаас сэргийлэх тодорхой арга хэмжээ авах, энэ талаар олон нийтэд сурталчлах;

7. Коронавируст халдварын цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор аливаа албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх зохицуулалтыг чанд хэрэгжүүлэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах.

Categories
мэдээ нийгэм

461 дүгээр ангид хоригдож байсан иргэн нас баржээ

Хорих 461-р ангийн шүүх танхимыг татан буулгажээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн нас барсан хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Энэ талаар ШШГЕГ-аас “ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 22:30 цагт 28 настай Л нас барсан хэрэг гарлаа. Л нь цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ. Эмчилгээг үргэлжлүүлж байх явцад түүний биеийн байдал хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан боловч харамсалтай нь өвчтөн нас барсан. Л нь бусдыг залилан мэхэлж, 2,231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд байжээ” гэжээ.