Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 83 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 69 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 532 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 514 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

​“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.

Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.

Categories
мэдээ нийгэм

“Маскаа зүүцгээе”challenge эхлүүллээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.

Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж, “Маскаа зүүцгээе” сhallenge-г эхлүүллээ. Энэхүү “сhallenge”-г үргэлжүүлэх дараагийн байгууллагаар Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, аянд нэгдэхийг уриалж байна.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Амралтын газруудыг өнөөдрөөс, саун, фитнесүүдийг шат дараатай нээнэ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгчээ. Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ гэж ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны тусгай шалгалтыг энэ сарын 20-нд цахимаар авахаар болжээ

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч хойшлоод байсан юм.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

2020.04.20-НД ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:

Албан тушаал

Ангилал зэрэглэл

Шалгалтын бүртгэл

Шалгалт зохион байгуулах өдөр

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗАХИАЛГААР

1.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга

АА-1

2020-04-17

09:00-17:00 цагийн хооронд zasgiingazar@csc.gov.mn хаягаар материал хүлээн авна.

2020-04-20

Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд.

Шалгалт авах цагийг жич зарлана.

2.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга

ТЗ-14

3.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга

ТЗ-13

4.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга;

АА-2

www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар 1692 зөрчлийг илрүүлэв

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, агуулахын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ныг хүртэл зохион байгууллаа.

Дэлхийн дахинд дэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, агуулахын зориулалтаар ашиглаж байгаа аж ахуй нэгж, байгууллагын барилга байгууламжуудын үйл ажиллагаа нь зогсоосон.

Харин хяналт шалгалтад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 294 үйлдвэр, агуулахын барилга байгууламжийг хамруулж, 1692 зөрчил дутагдлыг илрүүллээ. Хяналт шалгалтын явцад 589 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажилласан юм.

Шалгалтын явцад галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, барилгын нөөц гарц болон зам гарц дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй.

Мөн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Загдааг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Загдааг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Уг захирамжтай холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 8.30 цагт товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг доор заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт өвөлжөөнд гал гарч, төл мал шатжээ

Хөвсгөл аймагт өвөлжөөний хашаа, төлийн пүнз шатсаны улмаас малчин айл хурга, ишгээ алдсан харамсалтай үйл явдал болжээ.

Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Шувуутын-Ам” гэдэг газарт тус багийн харьяат малчин Б-ын өвөлжөөний хашаа, төлийн хоёр пүнз, 38 хурга, 21 ишиг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 14-ний өдрийн 09:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Орон нутгийн 12 иргэн, гурван автомашинтай зургаан цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга З.Батдорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Өндрөөс аврах:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар таван давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 14-ний өдрийн 15:48 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын таван алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 15:51 цагт очиж, 5 минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн М /21 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Сураггүй алга болсон мэдээлэл:

Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Давааны-Ар” гэдэг газарт тус багийн харьяат малчин Ц /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23:00 цагийн орчим ээж Ш-аас гэр рүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай мэдээллийг 14-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан байна.

Орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай 04.13-ны өдрийн 23:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Р.Бадрах аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.

Categories
мэдээ нийгэм

21 сав газрын захиргаанаас ОБЕГ-т хандив өгчээ

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.

Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Дэлхий нийтээрээ аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, 400 орчим сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн. Харин одоо Монгол Улсынхаа гол, мөрөн усыг хамгаалдаг 21 аймгийн сав газрын захиргаанаас иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 3,180,000 төгрөгийг хүргүүлснийг гардуулж байна” хэмээсэн юм.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж буй 21 аймгийн сав газрын захиргааны хамт олонд Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Шадар сайдын гарын үсэг бүхий талархлыг гардуулж байна. Бид энэхүү аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Сав газрын захиргаадын хамт олны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр гаргасны дагуу 21 аймагт усны сав газрын захиргаадыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 17 сав газрын зөвлөл ажиллаж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нууруудын мөс цөмрөх аюултай болсон тул анхаарна уу

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, халиа, тошин, харз, цөн гүйх зэрэг үзэгдэл идэвхижиж мөс хэврэгшиж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.