Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ОХУ-аас ирсэн нэг иргэнээс шинэ коронавирус илэрч, халдвар авсан хүний тоо нэмэгдлээ. Турк улсын хоёр иргэн эдгэсэн, эмнэлгээс гарч тусгаарлалтын байранд хянагдах ёстой ч өөрсдөө хүсэлт гаргасан тул эмнэлэгт үргэлжлүүлэн хяналтад байна” гэлээ.
Month: April 2020
Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү.
Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.
Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
1. Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/
2. Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/
3. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням: Амарна
4. Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/
Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00
5. Да хүрээ худалдааны төв
Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа: Амарна
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.
– Амны хаалт тогтмол хэрэглэх
– Гараа сайтар савандаж угаах
– Олон нийтийн газраар явахгүй байх
– Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
– Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
– Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
– Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
– Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
– Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
– Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
– Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
– Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
– Тайван, стрессгүй байх
– Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
– Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
– Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.
Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсныг үүгээр мэдэгдье!
ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой болно.
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вирус судлаач П.Нямдаваа коронавируст (COVID-19) халдварын багийн зөвлөхөөр ажиллаж байна.
Энэ хүрээнд тэрбээр Эрүүл мэндийн сайд болон яамны удирдлагын багтай уулзаж, коронавируст халдварын талаар авч байгаа арга хэмжээг дүгнэн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Тус хэлэлцүүлгээс коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж, зааврыг нэгтгэн гаргасан гарын авлагыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад хүргүүлэхээр болсон байна.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран 2004 онд байгуулсан Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт, судалгааг үргэлжлүүлэх, мөн бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг зөвлөжээ.
Түүнчлэн эрүүл мэндийн бүх байгууллагын хэмжээнд авч хэрэгцүүлж буй коронавируст халдварын үеийн бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байрны дасгал сургуулилт зэрэг цогц үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар болсон байна.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний урд байрлах модны захад өчигдөр 22:00 цагийн орчимд гал гарчээ. Тодруулбал, 70X40 хэмжээтэй Хялганат модны зах, хажууд нь байрлах “Түмэн Төмөрт” ХХК-ны үйлдвэрийн байр шатаж байсныг нийслэлийн онцгой байдлын алба хаагчид хоёр цаг гаруйн хугацаанд унтраасан байна.
Аж ахуй нэгжүүдэд гарсан гал түймрийг унтраахад Нийслэлийн онцгой байдлын аврах дөрвөн ангийн 11 автомашин 31 хүн бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Урьдчилсан байдлаар галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ.
Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг иргэдэд анхаарууллаа.
Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна. Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалган ажиллаж байна.
Өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
- Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
- Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
- Ахуйн бээлий хэрэглэх.
АНХААРАХ:
- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
- Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
- Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
Ирэх долоо хоногт УИХ дахь намын бүлэг, зөвлөл, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг та бүхэнд хүргэж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
04 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Бусад.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Бусад.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан.