Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ

Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Монгол Улсын Засгийн Газрынтогтоолыг хэрэгжүүлэх үүднээс МУХБ-ны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж байна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл ХХААХҮЯамтай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх зарчмаар ноолуур бэлтгэл явагдах юм. ХХААХҮЯамтай бодлогын гэрээ хийж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим ААН-үүд ноолуур бэлтгэлээ эхэлж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуй нэгж өнөөдөр \2020.04.19\ ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлжээ. Дорнод аймгийн тухайд 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна. Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзээд тус аймгаас бэлтгэх ноолуурын худалдан авахад баримтлах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Тус сумдын малчид ХХААХҮЯам, Аймгийн ХААГ-ын өгсөн чиглэлийн дагуу ноолуураа чанартай бэлтгэхэд анхаарсан тухай ярьж байна.

Categories
мэдээ нийгэм

Европын орнуудаас хүнс, бараа тээвэрлэсэн машиныг хяналтад шилжүүлжээ

Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба-н зураг.

Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс, бараа тээвэрлэн ирсэн 42 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 20 тээврийн хэрэгслийн дөрвөн монгол, 16 гадаад жолооч, Орхон аймагт ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг гадаад жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах дөрвөн тээврийн хэрэгслийн дөрвөн гадаад жолооч нийт дөрвөн монгол, 21 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 25 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийж лацдан Цагдаагийн байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ. Ачааны автомашины жолооч нарт зөвлөмж, санамжийг хүргүүлэн ажиллаж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний газ дэлбэрч, нэг хүн гэмтжээ

Газ үнэрлэн мансуурсан хүүхдүүдийг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын орчимд өчигдөр 22.00 цагийн үед орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Газ дэлбэрсний улмаас нэг хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Цамбагаравын хойно 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 22.19 цагт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан 22.25 цагт очиж тус байрны зургадугаар орцны өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ. Уг гал түймэрт 23 настай Б-ын гарын сарвууны хэсэг түлэгдсэн байсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“COVID 19”-тэй тэмцэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж боловсруулна

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх багийн зөвлөхөөр ажиллаж байна.

Тэрбээр Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзаж, “COVID-19”-тэй тэмцэхэд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцжээ. Уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдамж, зааврыг нэгтгэн гарын авлага гаргаж эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудад хүргүүлэхээр тогтлоо. Түүнчлэн Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт судалгааг үргэлжлүүлэх улмаар бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг зөвлөжээ. Уг сүлжээг АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран 2004 онд байгуулжээ. Мөн тэрбээр эрүүл мэндийн бүх байгууллагын коронавируст халдварын үеийн бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн сургалт, ажлын байрны дасгал сургуулилт зэрэг цогц үйл ажиллагаатай ойрын хугацаанд танилцах боллоо.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын теле хичээлийн хуваарь



Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Э-гийн хашаанаас 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Мөн дээрх этгээдүүдээс мэдүүлэг авч хүрэн баавгайн найман савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн теле хичээлийн хуваарь /4-р сарын 20-24/













Categories
мэдээ нийгэм

“COVID-19” ВИРУСЭЭР ОВОГЛОСОН КИБЕР ХАЛДЛАГА

US Health agency suffers cyber attack amid COVID-19 outbreak

Дэлхий нийтэд “Covid-19” цар тахал эрчимтэй тархаж буй энэ үед хүн бүрийн анхаарал өвчний тархалт өндөртэй улс орнуудын нөхцөл байдал, вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмчилгээ, вакцин бүтээх ажлын явц байдал болон цар тахлын улмаас учирч буй эдийн засгийн хор хохирол зэрэгт чиглэж байна. Гэвч нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед кибер орчинд “COVID-19” өвчний тархалттай холбоотой худал мэдээлэл тархах эсвэл өвчний талаар онцлох мэдээллээр гарчигласан кибер халдлагууд нэмэгдэх хандлагатай байна.

Цар тахлын тархалтыг зогсооход чиглэсэн хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс цахимаар өөрийн хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсон нь цахим орчны хэрэглээ нэмэгдэхэд хүргэсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарсан байна. Тухайлбал, Малайзын Кибер аюулгүй байдлын газрын мэдээлснээр тус улсад 2020 оны 03 дугаар сарын 18-наас 04 дүгээр сарын 07-ны хооронд нийт 838 удаа кибер халдлага үйлдэгдсэнээс 18 хувь нь (152 тохиолдол) компани, аж ахуйн нэгжүүд рүү чиглэж байсан бол үлдсэн нь интернэт ашиглаж гэрээсээ ажил хэргээ амжуулж буй хүмүүс болон бусад хувийн хэрэглэгчид рүү чиглэж байв. Малайз Улсад бүртгэгдсэн халдлагууд нь өнгөрсөн онд гарсан нийт халдлагаас 459 тохиолдлоор илүү байгаа аж. Мөн АНУ-ын кибер терроризмын шинжээч Зохар Пинхасигийн мэдээлснээр, АНУ-д хөл хорио тогтоосноос хойш кибер халдлагад өртсөн тухай дуудлага 8 дахин нэмэгдсэн байна.

Цар тахал нь кибер халдлага үйлдэгчдийн хувьд ашиг олох томоохон боломжийг нээж өгсөн бөгөөд хандалт авах зорилгоор “COVID-19” гэх үгийг агуулсан бусдын анхаарал татахуйц гарчиг бүхий нийтлэл эсвэл эмнэлгийн амны хаалт хямд үнээр борлуулах зар, вирусний эсрэг вакцин амжилттай туршсан гэх хуурамч мэдээ цахим орчинд нийтлэх тохиолдол тасралтгүй гарч байна. Халдварт өвчин анх БНХАУ-д бүртгэгдсэнтэй холбоотой “Ухань дахь үхлийн аюулт вирус” буюу “Wuhan Coronavirus” гэх үгийг урхи болгож ашигласан төрөл бүрийн халдлага эрчимтэй нэмэгдэж байгааг “Kaspersky” компани онцлов. Олон нийт болон улс төр, эдийн засаг, бизнесийн салбарт ажиллаж буй хэн ч бай цаг үеийн онцлох үйл явдлын талаарх мэдээ, мэдээлэлд хамгийн ихээр анхаардаг нь дээрх урхинд ороход хүргэж байна.

Мөн гэмт этгээдүүд цахим орчинд хувь хүн эсвэл байгууллага руу халдах эсэхээс хамаарч арга нь ялгаатай байна. Тодруулбал, хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженерингийн төрлийн буюу хуурамч цахим шуудан илгээх, холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байна. Харин байгууллага руу халдахдаа илүү өргөн хүрээний буюу DoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож байна.

Үүнтэй зэрэгцэн “ransomware” төрлийн халдлага өөрчлөгдөж “doxware” гэсэн шинэ төрөлд шилжсэн болохыг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь халдлага үйлдэгч этгээдүүд хэрэглэгчийн мэдээллийг барьцаалж, шаардсан мөнгийг нь төлөхгүй бол мэдээллийн өгөгдлийг нь бусдад худалдах, устгахаар заналхийлэхээс гадна аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээс мэдээллээ алдаж, цахим халдлагад өртсөн талаар олон нийтэд мэдээлэх болно хэмээн сүрдүүлдэг байна. Түүнчлэн байгууллагын мэдээлэлд нэвтрэх, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах зорилгоор тухайн байгууллагын ажилтнууд руу чиглэсэн спам, фишинг халдлага үйлдсэн тохиолдол ч бүртгэгджээ.

Хөл хорионы үеэр хэрэглэгчид харилцаа холбооны болон бизнес, санхүү, цахим худалдаа, цахим тоглоомын зориулалттай төрөл бүрийн программ хангамж идэвхтэй ашиглах болсон. Энэ нь дахин эрсдэл дагуулах болсон бөгөөд гэмт этгээдүүд иргэдийн идэвхтэй ашиглаж буй программ хангамжаар дамжин кибер халдлага үйлдэх нь нэмэгдсэн тухай судалгааны дүгнэлт гарчээ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал дэлхийн 20 гаруй орны 90 мянга орчим сургуультай хамтран ажилладаг, 10 сая орчим хэрэглэгчтэй “Zoom app” аппликейшн халдлагад өртсөний улмаас хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, захидал харилцаа /чат/, мөн 04 дүгээр сарын эхээр хийгдсэн хувь хүмүүсийн видео дуудлага, улс орны хэмжээнд болсон томоохон хурал зөвлөгөөний мэдээлэл задарсан тул Малайз, Тайвань тэргүүтэй улс орнууд болон “Yahoo”, “Google” компаниуд “Zoom app” аппликейшнийг хэрэглээнээс хасч, цаашид ашиглахыг хориглоод байна.

Зөвхөн 03 дугаар сард гэхэд “Zoom app” ашиглаж 200 сая гаруй цахим уулзалт, хурал, зөвлөлгөөн зохион байгуулагдсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүд нь хэрэглэгчийн нэр, нууц үг, уулзалтын дугаар зэрэг хувийн мэдээллийг нь кибер гэмт хэргийн талбар болох “Dark web” дээр байршуулж байна. Тухайлбал “Zoom app” аппликейшний 352 хэрэглэгч, түүний дотор АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллага болон боловсролын 7 байгууллагын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар татаж авах боломжтой холбоос буюу линкийг хайлтын системд үл илрэх “Dark web” дээр байршуулан худалдсан тохиолдол гарсан.

Эцэст нь хэлэхэд дэлхий нийт “COVID-19” цар тахлын улмаас улс орнуудын нөхцөл байдал богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөж буйд гол анхаарлаа хандуулж, цахим сүлжээ хэрэглэгчдийн хамгийн эмзэг цэг болсон мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа түр орхигдуулаад байна. Гэрийн нөхцөлд ашиглаж буй суурин болон зөөврийн компьютер, бусад ухаалаг төхөөрөмжүүдийн кибер халдлагаас хамгаалагдсан байдал нь хамгаалалт өндөртэй “оффис”-ийн төхөөрөмжүүдтэй харьцуулшгүй тул кибер халдлагад өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Иймд иргэд гэрээсээ ажиллах тохиолдолд хувийн виртуал сүлжээ (VPN) ашиглах, өөрийн мэдээлэлд нэвтрэхээс өмнө хувийн мэдээллийг баталгаажуулах давхар хамгаалалт үүсгэх, нууц үг болон нэвтрэх эрх шаардахгүй байгаа “wifi” сүлжээ ашиглахаас татгалзах шаардлагатай. Албан байгууллагын хувьд мэдээллийн сангийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, тогтмол шинэчлэл хийж байхад анхаарах нь зүйтэй. Түүнчлэн цахим орчинд бусдын анхаарлыг татах гэсэн “COVID-19” болон бусад онц содон үг, утга агуулгатай холбоосоор нэвтрэхээс өмнө тухайн мэдээ, мэдээлэл нь танд үнэхээр чухал эсэх, эх сурвалж нь найдвартай эсэх талаар нягталсны дараа хандаж байхыг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭНЭ

Нийслэлд өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 хэм орчим байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар зохион байгуулна

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч хойшлоод байсан юм.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

Та www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.